Тод манлай уяач Н.Даш-Өлзий: Техник технологи хөгжсөн XXI зуунд тэмээн хөсгөөр нүүж нүүдэлчин ахуйгаа хадгалж буй хөдөлмөрч хүмүүс бол манай Нарангийн энгэрийнхэн
А.Тэлмэн -Мялаалга наадам таны хүй цөглөсөн нутагт болж байгаагаар онцлог. Сэтгэл өндөр байна уу?
-Үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан байна. /инээв/ Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутаг Улаагчны Хар нуур гэж ариун дагшин сайхан газар Завхан аймгийн ЗДТГ, нүүдэлчдийн соёлын их наадмыг хийж байна. Үүнтэй хамтруулаад Завханаас төрсөн дөрвөн Тод манлай уяачийн мялаалга наадам, Завхан аймгийн “шигшмэл хурд-2” уралдааныг зохион байгуулж байна. Өөрөөр хэлбэл өчигдөр Завхан аймгийн хамгийн хурдан хүлгүүдийг тодрууллаа. Өнөөдөр нүүдэлчдийн наадмын нээлт үнэхээр сайхан болж байна. Сэтгэл хангалуун байна.
-Хүүхэд ахуйн нандин дурсамжууд сэдэрч байгаа байх гэж бодогдлоо?
-Дөрвөн Тод манлайн мялаалга наадам хийе гэсэн саналыг сонсоод энд хийх нь зүйтэй гэж үзсэн юм. Яагаад гэвэл Улаагчны хар нуур гэдэг ариун дагшин,б айгалийн үзэсгэлэн төгөлдөр газар. Ирсэн зочид төлөөлөгчид миний нутгийн сайхныг мэдрээсэй гэж хүссэн.
-Үнэхээр үзэсгэлэнтэй юмаа?
-Завхан аймгийн Эрдэнэхайрхан сум үзэсгэлэнт газрууд олонтой. Эгийн гол, Мухартын гол, Эх хайрхан, Сэнжит цохио зэрэг үзэсгэлэнт газруудаас гадна ан амьтан, араатан жигүүртнээр баялаг нутаг. Би Хар нуурын ар Нарангийн энгэрт өссөн хүн байгаа юм. Миний төрсөн нутаг Нарангийн энгэрийн хойно Товгорын овоо гэж бий. Сартуул түмний тахин шүтдэг цөөхөн овооны нэг. Манай сумынхан ялангуяа манай багийнхан одоо ч нүүдэлчин соёл ахуйгаа хадгалж яваа ард түмэн. Зундаа зургаан элсэн манхан давж байж говьдоо ордог. Нэг талдаа 300 км нүүж байж өвөлжөөнөөсөө зусландаа ирнэ. Энэ хол замыг тэмээгээрээ л туулдаг. Ийм мундаг ажилтай улсууд байдаг юм. Би ганцхан сонин зүйл хэлье. Манай Нарангийн өврийнхөн зоовор зоодог юм. Зоовор гэж мэдэх үү?
-Мэдэхгүй ээ...
-Намар говь руугаа нүүхдээ зуныхаа хэрэглэж байсан зүйлсээ товгор газар ухаж байгаад булчихдаг. Тэгээд хавар эргэж ирээд зоовроо авна. Зоовор дундаа жаахан цагаан идээ хийчихнэ. Хавар түүнийгээ гаргаж ирээд идэх сонихон байдаг байж билээ. Энэ мэтчилэн техник технологи хөгжсөн 21-р зуунд тэмээн хөсгөөр нүүж нүүдэлчин ахуйгаа хадгалж буй хөдөлмөрч хүмүүс бол манай Нарангийн энгэрийнхэн.
-Машин явах боломжгүй юу?
-Боломжгүй. Дан элсээр явна. Тэгэхдээ бүр ганцхан жимээр явдаг.
-Олон таньдаг хүнтэй таарч байна уу?
-Настайчууд нь их цөөрчээ. Залуучуудыг нь бас сайн танихгүй юм. Удам судар, аав ээжийг нь асууж байж л таньж байна. Гэхдээ сайхан байнаа. Хүнд төрсөн нутаг уснаас эрхэм нандин зүйл гэж алга.
-Дөрвөн Тод манлай маань өөрийн адууны зургаан азарган үрээ авчирсан гэсэн. Та ямар удам угшилтай үрээ авчирсан бэ?
-Бүсэд хоёр айрагдсан Суман хүрэн, гурав айрагдсан Салхин зээрд азаргануудынхаа төлийг авчирсан.
-Аль аль суманд очсон бэ?
-Алдархаан, Их-Уул, Түдэвтэйд лав очсон. Нөгөө гурвыг нь сайн санадаггүй ээ. Хурдан удмын сайн адуу очсон. Хэзээ нэгэн цагт үр төлүүд нь хурдлах байхаа.
-Эргэлзэхгүй байна. Ярилцсанд баярлалаа.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна