Тод манлай уяач Д.Дагвадорж: Аялал жуулчлалын хөгжих эх үүсвэр тавигдлаа хэмээн бэлгэшээж байна
А.Тэлмэн -Наадмын талаарх сэтгэгдлээр яриагаа эхэлье?
-Үнэхээрийн сайхан наадам болж байна. Өнөөдрийн үйл ажиллагаа зөвхөн уралдаан, наадмаар хэмжигдэхгүй харин Завхан аймгийн аялал жуулчлалын гол бүс нутгийг нээн таниулж, энэ нутагт аялал жуулчлал хөгжих эх үүсвэрийг тавьж байна хэмээн би хувьдаа маш их бэлгэшээж байна. Аялал жуулчлал гэдэг бол байгальд ямар нэг хор нөлөөгүй хөрөнгө оруулалт юм. Энд аялал жуулчлал хөгжих юм бол нутгийн иргэдийн амжиргаа дээшилж, Завхан аймгийн хөгжилд түлхэц болно. Би юу юунаас илүү үүнд нь баярлаж байна даа. Цаашдаа аймгийн ЗДТГ, ИТХ хөдөлмөрчид нь нийлж байгаад жил бүр энэхүү наадмаа зохион байгуулах боловуу гэж бодож байна.
-Аргагүй бизнесмен хүний үг байна. Би хувьдаа уугуул нутгийнхан нь уяачдадаа хүндэтгэл үзүүлж, уяачдын хөдөлмөрийг үнэлж буйд л талархаж байлаа.
-Энэ бас их зөв зүйл байгаа юм. Бөхчүүд түрүүлж үзүүрлэхэд орон нутгийн зүгээс маш их дэмжлэг үзүүлдэг. Харин морио түрүүлгэсэн уяачдыг тэгж дэмждэггүй шүү дээ. Харин манай Завхан аймаг нутгаасаа төрсөн дөрвөн Тод манлай уяачдаа хүндэтгэл үзүүлж бусдад үлгэр болж байна. Энэ бол зөвхөн бидний хөдөлмөрийг үнэлж байгаа хэрэг бус. Унаач, уяач, туслах уяач, адуучин гээд маш олон хүний хөдөлмөрийг үнэлж, шинэ залуу уяачдад “бидний хөдөлмөр ингэж үнэлэгддэг юм байна” гэсэн урам зоригийг өгч байгаагаараа онцлог. Яг үнэндээ биднийг чинь үнэлэхээсээ илүү шоглох л юм байна шүү дээ.
-Нэг тийм туйлшрал ч яваад байгаа л даа?
-Монголын 120,000 уяачийн ихэнх нь хөдөө орон нутагт ажиллаж амьдардаг. Өөрөөр хэлбэл хөдөөгийн малчин залуусаас морь уядаггүй хүн цөөн. Тэгэхээр морь уяхыг баячуудын зугаа цэнгэл гэж туйлширах нь ташаарал. Харин ч өнөөдөр адлагдаад байгаа энэ хэдэн бизнесменүүдийн монголын хурдан морины уралдаан төдийгүй өв соёлд оруулсан хувь нэмэр маш их. Үндэсний хувцсаа өмсдөггүй, хөөрөглөж мэндлэхээ мартсан тэр л цаг үед энэ хэдэн бизнесменүүд адууг үнэд оруулж, хөөрөг, гаанс гээд эд эдлэлийг хэрэглэдэг болгосон. Одоо наадмаар дээл өмсөөгүй, хөөрөг бариагүй, монгол гэрээ бариагүй уяач байхгүй. Монгол ахуй соёлоороо амьсгалсан тэр өдрүүдийг уяачид л бий болгож байна шүү дээ.
-Яруугийнхан өнөр олуулаа ирж нутгаас төрсөн Тод манлайдаа хүндэтгэл үзүүлж буй бололтой. Байсхийгээд л Яруу сумын харьяаь Д.Дагвадорж гээд зарлах юм?
-Их олон хүн иржээ. Үүнд нутаг ойрхоны давуу тал бас нөлөөлсөн байх. Эрдэнэхайрхан, Яруу чинь залгаа сумд.
-Дөрвөн Тод манлай нутаг орныхоо адууг чанаржуулах үүднээс удам сайт азарган үрээнүүд авчирсан гэсэн. Үрээнүүдийнхээ удам угшлыг танилцуулаач?
-Миний адууны гол суурь бол Данзаннямын Даваахүүгийн Ажнай хүрэн азарга угшил болдог юм. Цус сэлбэх үүднээс олон газраас хурд цуглуулсан. Ер нь манай адуунд угшилгүй адуу байхгүй. Монгол төрийн наадамд түрүүлж, айрагдсан бүх адууны эр, охин төлөөс авсан. Өөрийнхөө адууг боломжийн чанаржуу гэж боддог. Энд Данзанням гуайн хүрэн, Өндөр зул, Тойруулгын шарга, Дорноговийн бор хонгор азарганы удмын үрээнүүд авчирсан. Миний шарга азарганы төл шарга үрээ байсан юм. Өчигдөр харсан хүн болгон л “энийг авна” гээд. Манай Яруугийнхан хүртэл “энийг л авна шүү” гээд байсан чинь Тосонцэнгэл суманд таарсан.
-Та нутаг руугаа цөөнгүй адуу явуулсан гэдэг биз дээ?
-Тийм. 20-н хэдэн адуу өгсөн.
-Уугуул нутгийн түмнийхээ хүндлэлд “эрхлэх” энэ мөчид ямар дурсамж сэдэрч байна вэ?
-Нутгийнхаа даваагаар давахад л сэтгэл сэргэж гэгэлзээд тогтохоо байчихдаг. Агаар нь хүртэл сайхан. /нулимс нь цийлэгнэв/Ийм сайхан нутагт төрсөндөө бахархдаг. Би чинь ер нь нутаг амьтай хүн шүү дээ. /инээв/
-Тэгж мэдрэгддэгээ
-Манай Яруугийнхан Тэлмэнгийн наанаас тосч авсан.Ирэхэд 10-н хэдэн гэр барьчихсан үнэхээр сайхан угтлаа. Бидэнтэй Тод манлай уяач Д. Бат-Эрдэнийн гэр бүлийнхэн болон 50-аад хүн цуг ирсэн. Тэд бүгдэд сайхан үйлчилгээ үзүүлж байна. Үнэхээр өөрийн чинь хэлдгээр нутагтаа ирээд эрхэлж байнаа.
-Сайхан наадаарай. Ярилцсанд баярлалаа.
-Тод магнай сэтгүүлийнхэндээ ажлын амжилт хүсье.
А.Тэлмэн
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…
