МУ-ын Начин, сумын Алдарт уяач Ч.Баасанхүү: Морины уяа эвлээд өнгө зүсээ олохыг харах хамгийн сайхан жаргал


Баянхонгор аймгийн Богд сумын уугуул, Төв аймгийн Аргалант сумын харьяат, МУ-ын Начин, сумын Алдарт уяач Ч.Баасанхүүтэй хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Олон хүнийг хурдан хүлэгтэй нь учруулсан буянтантай уулзаж буйдаа талархалтай байна. Начин аль сумын хүн билээ?
-Богд сумын хүн. 1938 онд Бургасан худгийн Цагаан цонж гэдэг газар төрсөн. Одоо бол Төв аймгийн Аргалант суманд амьдарч байна. Энд ирээд удаж байнаа.
-Залуудаа сайхан бие хаатай хүн байсан бололтой. Одоо ингэж харагдаж байхыг бодоход. Ингэхэд танайханд бяр тэнхээтэй улс олон байдаг уу?
-Залуудаа их хөнгөн байсан хүн шүү дээ. 73кг-тай улсын начин болж байлаа. Тавь хүрээд л шал дэмий жин нэмсэн. /инээв/Би хоёр талын бөхийн удамтай хүн. Ламын Гэгээний Тонгороо хар Жамьяандорж гэж даншгийн сайн бөх бол миний ижийн талын хүн. Бүр тодруулбал миний буурал аавын удмын хүн юм билээ. Харин эцгийн талд Бор даншгийн заан хүн байсан. Манай аавын дүү нар бүгд барилддаг. Бүр сумын наадамд ах дүү дөрөв үлдэж байсан ч удаатай. Тэгэхээр хоосонгүй улс байгаа биз.
-Таны аав барилддаг байсан уу?
-Би аавыгаа үзээгүй. Намайг багад нас барсан юм билээ. Гэхдээ эцгийн юм үлдээ байлгүй. Долоо, найман настайгаасаа эхлээд л ноцолдсон. Аманд гарч уначихаад инээгээд зогсож байдаг. Тэгж олон жил ноолуулсных, юм ээлжтэй байдаг хойно 1958,1959 онд сумынхаа наадамд хоёр түрүүлсэн.
-Хэдэн онд улсын начин боллоо. Хэнээр тав давж байсан юм бэ?
Бадамсэрээжид Арслангаар дөрөв давж, Түвдэндорж Аваргаар тав даваад, зургаагийн даваанд Бээжин Арсланд унаж байлаа. Тухайн үеийн мундагууд шүү дээ, базарваань.
-Хэдэн он билээ?
-1961 онд. Монгол улсын Арслан Пагмын Аюуш бид хоёр нэг голын улс. Сумандаа хоёр түрүүлчихээд байтал улсын анхдугаар спартикад гээч болно гээд Аюуш Арслан бид хоёр сумаасаа шалгарч аймагт ирлээ. Тэндээсээ дахин шалгараад улсын Арслан Аюуш, улсын Начин Нямжанцан, Бордух, аймгийн Арслан Шаравсамбуу, Ядмаа бид нар улсад ирсэн. Аймаг болгоноос шигшигдсэн бөхчүүд тойргоор барилдаж байсан юм.
-Нийт хэд барилдсан бэ?
-32 барилдсан. Би түрүүлж, Батсуурь Арслан үзүүрлэж байсан. Говь-Алтай орж ачаа буулгах гэж яваад Аюуш Арслангийнд буухад нь спартикадад барилд гээд аваад ирсэн юм билээ.
-Спартикадад түрүүлээд, тэр жилээ улсын начин болжээ дээ?
-Тэгсээн. Тэгээд дараа жил нь Баянхонгор аймгийн 20 жилийн ойгоор тав даваад унаж байсан. Би ер нь аймгийнхаа наадамд гурван удаа л барилдсан хүн.
-Улсын цолоо баталж чадсан уу? Бөхчүүдийн хувьд цолоо батална гэдэг авахаасаа илүү хариуцлага байдаг юм шиг санагддаг?
-Цэрэгт ирсэн хойноо 1963 онд 26-тай улсын наадамд очиж нэг удаа тав даваад Өсөх идэр чимэгтэй болж байсан. Тэрнээс хойш найман жил дараалж дөрөв давсан даа.
-Нэг голын, тэр тусмаа нэг сонирхолтой улс биенээ илүүтэй мэдэх биз. Аюуш Арслангийн талаарх хуучлаач?
-Надаас хамаагүй ах хүн. Хөдөө мал маллаж байгаад сүүлдээ эмнэлэгт бага эмчээр ажиллаж байсан. Худалдаа наймаа сайн хийнэ. Сэргэлэн, царайлаг сайхан хүн байсан даа. Одоо ийм улс манай бөхчүүд дотор бараг байхгүй дээ. Голдуу суйлах юмуу тонгорно. Сум, аймагтаа нэлээн олон түрүүлсэн хүн шүү.
-Ингэхэд та ямар ажил алба хашдаг байсан юм бэ?
-Эхэндээ мал малладаг байлаа. Би чинь нэлээд хожуу цэрэгт явсан хүн шүү дээ. 26-тай цэрэг хөгшин байлгүй яахав. Таньдаг улс авч үлдчихээд байхаар нь өөрөө зүтгэсээр явсан. Албаа хаачихаад ахлагчаар улирсан. Дараа нь арваад жил тээврийн тэрэг барилаа. Тэгээд 1980 онд 22-р баазаас гараад Жаргалан суманд очиж усны тэрэг аваад тэтгэвэрт гартлаа барьсан.
-Хэдий үеэс морь уях төрийн хэрэгт оролцсон юм бэ?
-Нутагтаа байхаасаа л морь уясан. 1963 онд цэрэгт ирээд зургаан жил болохдоо уяагүй байх. 22-р баазад жолооч байхдаа ч морь уядаг л байсан. Сүүлийн үед хөл муудаад чадахаа байлаа даа. Би барилдаад улсад хоёр удаа тав давсан бол, морь уралдуулаад ганц л айрагдуулсан хүн.
-Хэдэн оны наадамд ямар насны морь хэдээр давхиулсан билээ?
-1988 онд АХ-ын 67 жилийн ойгоор хонгор даага таваар давхиулсан. Эх хонгор гүү нь Дорноговиос манай сангийн аж ахуйд ирсэн адуу. Нягтлангаараа идэшний зориулалтаар нэг адууны бичиг хийлгээд очсон байж байсан юм. Эцэг нь болохоор Содномпилийн алагийн төл хээр алаг үрээ. Би хоёр гурван морь хулгайд алдаад тэрнийхээ төлбөрт авсан юм. Түүгээрээ азарга тавиад гарсан төл нь тэр хонгор. Энэ хавиараа нэлээд хэдэн удаа түрүүлж, айрагдсаан.Би Аргалант сумынхаа наадмаас хоёр түрүү, 14 айраг хүртэж сумын Алдарт уяач болсон хүн.
-Улсын наадамд олон жил морь мордуулсан уу?
-Олон очсоон. 50-иас хойш давхиулж байгаагүй. Даагандаа улсад айрагддаг хонгор үрээ хорин хэд, гучин хэдээр хэд хэд давхисан. Шувуун фабрикийн 50 жилийн ойгоор соёолон үрээ аман хүзүүдэж байсан юм байна. Тэр хонгороор би азарга тавьсан. Төлүүд нь гайгүй давхидаг юмаа.
-Таны уяж байсан морьдоос хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь...?
- Хар морь, зээрд морь л юмуу даа. Алтанбулаг чигийн адуу. Морь хурдан байхад нэг жилийн наадмаар таван медаль авч байлаа. Нэг жил хоёр соёолон дараагаар нь оруулж л явлаа.
-Хурд нэлээд авсан дуулддаг?
-Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Уулбаянаас адуу авсаан авсан. Дорноговийн Иххэтээс чиг л авч байлаа. Өөртөө гайгүй адуу авахаас гадна нутгийн моринд сэтгэлтэй залуучуудад бас зааж зөвлөсөн нь цөөнгүй.
-Танд ярилцах урилга илгээсэн нь түүнтэй холбоотой. Нэлээд хэдэн хүн таниар шинжүүлж сайн адуу авсан тухайгаа ярьсан юм?
-Олонбаяр, Дэлгэрдалай гээд хэд хэдэн хүнтэй хамт авч адуу авалцсан. Тэд ярьж л дээ. Дэлгэрдалайн халтар халзанг хамт явж Сүхбаатарын Асгатаас авч байлаа. Гэхдээ тэр хүмүүс ярьсан юм бол би нэмээд яахав.
- Нутагтаа очиж наадаж байсан уу?
- Ноднин 90 жилийн ойгоор битүү морьтой очиж 24-өөр давхиулсан.
-Бөхийн тухайд улсын начин болсон наадам хамгийн сайхан нь байх. Харин уяачийн тухайд?
-Бие эрүүл хөл сайтай байгаад морь уях шиг сайхан юм хаа байна. Хаа ч байхгүй. Уяачийн хамгийн жаргалтай үе чинь морины уяа эвлээд өнгө зүсээ олохыг харах юм шүү дээ. Цавь, суу нь шарлаж бүрзийгээд явчихвал уяа нь таарахгүй байна гэсэн үг. Харин нүдний цөцгий нь томроод сормуус нь босоод ирвэл ээ дээ уяа нь зөв байгаа нь тэр. Сормуус нь эргээд боссон дөлгөөн хар нүдтэй адуу хараад суух жаргал байхгүй юу. Гэхдээ улсад морь айрагдуулах сайхан л юм билээ. Гол нь хүүхэд юм шүү дээ. Сурлага муутай хүүхэд тавьчихлаа гэхэд холбоотой ороод ирэхэд буруу талаар нь ороод удаалдаг. Харин онц сурдаг хүүхэд зөв талаар орж түрүүлдэг. Хонгор даагыг улсад ороход манайхтай айл саахалт байсан Говь-Алтайн “шулга” Цэрэндоржийн банди унасан.
-Тантай уулзчихаад жороо морины талаар асуухгүй өнгөрч болохгүй. Сайн жороо морь унаад давхих ч бас гайхалтай биз?
-Сайхан байлгүй яахав. Би багаасаа жороо морь унасан хүн. 17-той байхдаа Лэгмэндаваа гэж хүний 80 насны ойд зээрд морио унаж түрүүлгэж байлаа. Тэр зээрд морь Баянхонгор аймгийн Баруун Өлзийтийн Ганганы Нямдорж гэж хүний унаган адуу.
-2009 оны Ламын Гэгээний 370 жилийн ойд жороо морь түрүүлгэсэн байхаа?
-Тийм. Дорнодын Цагаан-Овоогийн адуу. Максын Ганбаа гуйж байж аваад сураг нь дуулдахаа байлаа. Төв аймгийн 90 жилийн ойгоор очоод уралдалгүй хасагдлаа гэж байсан. Би 2006, 2007 оны үед наймтай морь авч, аравтай Ламын Гэгээний ойд түрүүлгэсэн. 2013 онд Хүйн долоон худгийн наадамд айрагдсан. Ер нь улс, бүсийн наадамд нэг түрүүлж, хоёр айрагдсан морь байгаа юм. Түүний дараа Эрдэнэцагаанаас хонгор морио авчирсан. Хязаалан үрээ аваад гурван Ойрадын наадамд гурваар давхиулсан. Нутагтаа байхдаа ч жороо мориор наадаж, гангарч явлаа. Мөнгө мөнгө байхад Зүүнхараагаас жороо халиун морь таван сая төгрөгөөр авч улсад хоёр түрүүлгэж, хоёр аман хүзүүдүүлсэн. Гомбодоржийн хүрэн, Бэгзийн хүрэн гэдэгтэй уралддаг байлаа. Тэрний дараа Дорнодоос маханд ирсэн цавьдар морийг аваад нэг аман хүзүүдүүлж, хоёр айрагдуулсан.
-Таны өнөөдрийг хүртэл харсан сонссон хамгийн хурдан жороо морь хаана байсан бэ?
-Манай нутагт Лэгмэндаваагийн зээрд гэж агуу хурдан морь байлаа. Тэр бол машинтай л уралддаг. Уургаа чирээд хулжсан морийг жороогоороо гүйцдэг үнэн хурдан адуу байсан.
-УИХ-ын гишүүн асан Цэнгэл алхаатай моринд жороо оруулдаг байсан тухайгаа ярьж байсан. Таны хувьд?
-Орох морь бол орно. Орохгүй морь бол хичнээн оролдоод ч нэмэргүй. Жороо орох аястай адууг үдшийн бүрийгээр сарны саруулд дов сондуул өлийгүй газар явуулдаг юм Хажууд нь нэг хүн бас морьтой дагаж ороолгох газраа ороолгоно. Яагаад заавал үдшийн бүрийгээр гэж байгаа вэ гэхээр алсын бараагүй, адуу зөвхөн урдахаа хардаг байхгүй юу. Тэгэхээр гишгэлт нь нэгэн жигд болно.
-Мэдүүштэй юм. Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа. Урт насалж удаан жаргаарай.
-Та бүхний ажилд амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл Баянхонгор аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
1 цагийн өмнө Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
3 цагийн өмнө Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
3 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
4 цагийн өмнө Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
5 цагийн өмнө Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
6 цагийн өмнө Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
6 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
8 цагийн өмнө Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
9 цагийн өмнө Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
10 цагийн өмнө Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Өчигдөр, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Өчигдөр, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Өчигдөр, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
Өчигдөр, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Өчигдөр, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Өчигдөр, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Өчигдөр, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Өчигдөр, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Өчигдөр, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Өчигдөр, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Өчигдөр, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
8 цагийн өмнө Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
Өчигдөр, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Өчигдөр, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
4 цагийн өмнө Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Өчигдөр, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
10 цагийн өмнө Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Өчигдөр, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Өчигдөр, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Өчигдөр, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Өчигдөр, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Өчигдөр, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
5 цагийн өмнө Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
3 цагийн өмнө Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
9 цагийн өмнө Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
3 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
6 цагийн өмнө Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Өчигдөр, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
6 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
1 цагийн өмнө Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна