Адуучин Д.Отгонжаргал: 16 настайгаасаа хойш адуу маллаж байна


Төв аймгийн Баянзүрх сумын уугуул /одоогийн Налайх дүүрэг/, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, адуучин Д.Отгонжаргалтай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Хэзээнээс адуу маллаж байгаа вэ?
-Би хотод наймдугаар анги төгсөөд, Төв аймгийн Эрдэнэ суманд адуу маллаж эхэлсэн. 16-тай мал дээр гарсан хүн л дээ. Эндээсээ Баян суманд очиж Чунаг гэж Баян сумын адуучин өвгөнтэй адуу малладаг байлаа. Нэгдлийн адуу олон жил малласан хүн. Одоо бурхан болсон хөөрхий. Ингээд гэр бүл болж, Архустайн тэжээлийн аж ахуйд түрээсийн адуу гурав, дөрвөн жил маллаж байгаад адуу, үхрээ өгсөн. Улмаар 1997 оноос уяачдын холбооны дарга асан Ёндон гэж хүний адууг саяхныг хүртэл маллалаа. Ёндон гуайн адууг маллаж байхдаа хамтдаа морь уяж, Шивээд нэг халиун морь түрүүлгэсэн. Бас энд тэндхийн наадамд айраг, түрүү авч л явлаа. Тэр үед манай хоёр хүүхэд морь унадаг байсан. Тэгээд Ёндон гуайн адууг ноднин Бямбасүрэн гэж залууд өгөөд, одоо холбооны дарга Шүрээгийн адууг хариуцаж байна. Үндсэндээ уяачдын холбооны адууг 20 гаруй жил маллачихлаа.
-Адуучин хүн адуу маллахдаа юуг анхаарах ёстой вэ?
-Амьдрал өөрөө сургаад өгдөг юм шигээ. Өвс усны соргогийг дагахаас эхлээд өвөл тэнгэр муухайд яах уу, яаж адуугаа тогтуухан сайхан зөв тавибал шуурганд явахгүй байх уу гээд л их юм бий. Энэ бүрийг энд тоочно гэвэл нэлээн урт үргэлжлэх байхаа.
-Одоо та хэдэн тооны адуу малладаг юм бэ?
-Гурван айлын 800 гаруй адуу байна. Би азарга азаргаар нь бүртгээд явчихдаг юм. Шүрээгийн 400-гаад, зургадугаар багийн Мөнххуяг гэж хотын залуугийн 200-гаад, уржнан Дүнжингаравт нэг цавьдар азарга айрагдуулсан Завханмандалын Мөнххуягийн 200 гаруй адуу байна. Бас энэ жил Сэлэнгээс нэг найз маань 200-гаад авчирч өгчихөөд явсан.
-Бэрх ажил байна даа?
-Хэцүү үедээ хэцүү л байдаг юм. 2010 оноос хойш тэнгэр хангай тогтуун сайхан байлаа. Тэрнээс урд манай энд өвс муутай, ган гачиг, зуд болоод нэг хэсэг чангалсан. Хэдэн жилийн өмнө хойд талд их уулын өвөрт өвөлжиж байлаа. Их уулд байхад Баян сумаас хоёр, гурван залуучууд ирж хамт өвөлждөг байсан. Жижиг гэр бариад бүгдээрээ амьдарна шүү дээ. Хотоос “Шинэ дэлхийн холдинг” ХХК-ийн захирал Л.Алтанхуягийн адуу надад гурван жил болсон. Өвөлжөөд хавар зургаан сард төллүүлээд аваад явдаг байсан юм. Анх 150-иад адуу ирээд ноднин 300-аад адуу болсон. Харин энд ирээд гурван жил өвөлжиж байна. Зун өөрийн хэдэн адуугаа хардаг. Өвөл болохоор ойр хавийн улсуудын тавиул адуунууд ирчихдэг юм.
-Өвөлдөө дээд тал нь хэд хүргэж байв?
-1000 гаргаж байсан.
-Ганцаараа юу?
-Тийм ээ, ганцаараа. Харин сүүлийн хоёр, гурван жил Бямбасүрэн гэж залуутай хамт ажиллаж байна.
-Айлын малууд өсөөд л байна. Та төл авдаг уу?
-Би үндсэн цалинтай. Түүнийгээ л авдаг.
-Таны өөрийн адуу бас байна биз?
-Хэдэн юм бий. Энэ ажлынхаа хажуугаар мэр сэрхэн уядаг л байлаа. Гэхдээ айхтар бишээ. Ойр зуурын жижигхэн наадмуудад айрагдуулчихдаг байсан. Өөрийнхөөсөө гадна Мөнххуягийн хоёр насыг уяж Баян-Улаанд хоёр түрүү авсан. Мөн Баянталд нэг айрагдаж, нэг түрүүлгэсэн. Уг нь Мөнххуягийн цавьдар азарганы төлүүд байна. Бас түүний Дорнодод шүдлэндээ түрүүлж, Төв аймагт нэг айрагдсан зээрд азарганы төл ч бий. Авзага Мэндбаярын хар морьтой угшил нэгтэй Оросын эрлийз цагаан азарга байна. Даанч сүүлийн хэдэн жил морины хүүхэдгүй болоод морь уясангүй. Тэгээд ганцаараа болохоор зун адуу гэж явсаар зав гарахгүй юм. Харин энэ жилээс хүү хотод байж байгаад ирсэн. Ирэх зунаас морь уях байхаа.
-Та хэдэн хүүхэдтэй юм?
-Би хоёр хүүхэдтэй. Нэг хүү хөдөө гарчихаад байна. Нөгөө нь хотод цэргийн байгууллагад ажиллаж байна.
-Энэ хавьд сайн адуутай ямар улс байна вэ?
-Баянталын Доржсүрэн гэж залуу бий. Адуугаа нааш цааш сайжруулаад л яваа хүн. Галшараас нэг цагаан азарга авчирсан. Бас Нэргүйгийн Эрдэнэбаатар Ээдэг гэж Дундговь гаралтай хүү байна. Бас л адууны цусыг сайн сэлбэж байгаа. Гэхдээ манай эндхийн адуу ч сайн. Энэ урд Шарбүрдийн Лувсанцэрэн гэж өвгөн бий. Тэрний хээр, цагаан азарганууд байна. Шижирийн зээрдийн төл болох зээрд азарга манай Шүрээд байна. Сүүлийн үед Буджавын Цогтоо, Ээдэг, хоёр Отгоо нар жил бүр Дорнод, Сүхбаатараас адуу авчирч байна. Энэ мэт адуунд сэтгэл зүрхээ зориулж яваа залуучууд олон болсон.
-Гаднаас ирсэн адуу энд хэр идээшиж байна?
-Давгүй шүү. Газар орон, өвс ногоо нь ойролцоо болохоор дороо л нутагшдаг юм. Манай зүүн хойгуур, баруун хойшоогоо адууны нутаг шүү дээ. Өндөрдүүхэн өвс, борог ихтэй болохоор адуу сайхан махлана. Таана идвэл өөхөн тарга авна. Манай энд чинь гурван булаг гурвуулаа хужиртай сайхан устай. Ер нь бод маланд тохирсон нутаг л даа. Богонд ч бас яахав тохирно. Өвөлдөө айл амьтан нэг их үгүй, цөөхөн. Харин сүүлийн үед Сэлэнгэ, Орхонтуулаас улсууд их ирдэг болсон. Харж байхад адуутай нь ч байна. Гэхдээ үхэр, хонь голдуухан орж ирээд байх шиг байна.
-Хээрийн амьтан гайгүй юу?
-Манай энд харьцангуй бага шүү. Бод малд бараг хүрэхгүй. Харин богийг жаахан тоншчих гээд байдаг юм.
-Төл бүтэн авчихдаг л юм байна тийм ээ?
-Авна шүү. Би энэ жил 200-гаад шахуу унага авсан. Хавар олон гүү унагална. Эмнэг догшин байцан гүүнүүд унагаа голно, орхигдоно. Ер нь хавар их ажилтай шүү. Гэхдээ төлөө авчихаад, зун сайхан морь малаа уяад, адуугаа хумиад явж байх ч үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж төрүүлдэг.
Адуучин хүн чинь өглөө эрт босно, их орой унтана. Бид ч яахав нутагтаа байгаа болохоор одоохондоо тавьчихаад байна. Түүнээс шинэ газар очвол шөнийн 11,12 хүртэл адууныхаа дэргэд байгаад айлын бараа харна. Эсвэл отрын гэр рүүгээ шогшино шүү дээ.
-Бас эмнэг хангалуудаа сургана гэдэг том ажил байна?
-Эмнэгээ унанаа унана. Өвөл хүйт ороод ирэхээр ганц нэг гайгүйгээ унана. Зун хүүхэд сургуулиас ирэхээр даагаа сургаж, гүүгээ барина. Залуудаа энд тэндэхийн улсуудтай доргиод мордчихдог л байлаа. Баян, Эрдэнэ суманд байхдаа нэлээн эмнэг сургасан. Одоо ч ганц нэгийг уначихна.
-Адуунд ер нь хамгийн элбэг тохиолддог ямар өвчин байдаг юм бэ?
-Сүүлийн үед ханиах гээд байдаг боллоо. Тэр үед үрэвслийн эсрэг цагаан тариа хийчихээр гайгүй болчих юм байна лээ. Энэ хуурайшилтаас л болоод байх шиг байгаа юм.
-Та морь хатгаж ханадаг уу?
-Нэг их айхтар хатгахгүй ээ. Ойр зууртаа оролдчихно.
-Таныхаар морь унах нь хүний биед ямар ашиг тустай гэж боддог вэ?
-Хөгширч үхэхгүй. Хөшиж үхдэг гэдэг биз дээ. Бид ч байнга хөдөлгөөнтэй байдаг болохоор хөдөлгөөний дутагдлаас үүссэн өвчин байхгүй. Өглөө босоод л морин дээр явж байгаа юм чинь. Сүүлийн хэдэн жил залуусыг дагаад мотоцикль уналаа. Өвлийн хүйтэнд байнга унахад даарах юм байна лээ. Морь унаад явж байхад даарахын зовлонгүй ш дээ. Ер нь хөдөөгийн бид морио л унаж баймаар санагддаг.
-Таны хувьд эндэхийн сайн адуучин гэвэл хэнийг нэрлэх вэ?
-Аймгийн уран уургач Бямбасүрэн, Ээдэг, Очироо, Шар нарын залуучууд мундаг байна. Ирээдүйд их юм дуулгах байхаа.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Урилгыг маань хүлээн авч ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл Говьсүмбэр аймгийн тусгай дугаар







0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
9-р сарын 19 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
-
9-р сарын 19 -нд Аймгийн Алдарт уяач Д.Дамдиндорж: Азаргыг их тамир…
-
9-р сарын 18 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан дааганууд
-
9-р сарын 18 -нд Аймгийн Алдарт уяач О.Үнэнбор: Өөрсдийнхөө нэр дээ…
-
9-р сарын 10 -нд Нутагтаа наадах хүслээр нэгэн сайн хүлэгтэй учирса…
-
9-р сарын 10 -нд Уяач Д.Цолмон: Уяач хүн зөв бодолтой байвал морь н…
-
9-р сарын 10 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан шүдлэнгүүд
-
9-р сарын 01 -нд Бага адууг ирлэгч Батмөнхийн Булгадай
-
9-р сарын 01 -нд Сумын Алдарт уяач Н.ДАШДОНДОГ: Уралдвал сайн төлүү…
-
2023 оны 8-р сарын 29 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан хязаалангууд
-
2023 оны 8-р сарын 28 -нд Ёсыг сахисан ууган шавь
-
2023 оны 8-р сарын 22 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан соёолонгууд
-
2023 оны 8-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Л.Лхамжав: Малчин сумын ойгоор…
-
2023 оны 8-р сарын 18 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан их насны морь…
-
2023 оны 8-р сарын 18 -нд Уяач Р.Баатарцогт: Унаган хонгор халзан үрээ маан…
-
2023 оны 8-р сарын 18 -нд Адуу өөрөө эзнээ сонгодог
-
2023 оны 8-р сарын 16 -нд Сумын Алдарт уяач Д.Баярсайхан: 13-тай мориноос …
-
2023 оны 8-р сарын 16 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан азарганууд
-
2023 оны 8-р сарын 15 -нд Түрүүлэх морь надад бий...
-
2023 оны 8-р сарын 13 -нд Хангайн бүсийн нэгдсэн цуваа
-
2023 оны 8-р сарын 12 -нд "ТОД МАГНАЙН ЗОЧИН" НЭВТРҮҮЛЭГ №2: МУ-ЫН АЛДАРТ УЯ…
-
2023 оны 8-р сарын 12 -нд Төвийн бүсийн нэгдсэн цуваа
-
2023 оны 8-р сарын 10 -нд Зүүн бүсийн нэгдсэн цуваа
-
2023 оны 8-р сарын 10 -нд Баруун бүсийн нэгдсэн цуваа
-
2023 оны 8-р сарын 02 -нд "Монгол магнай" уралдаанд түрүүлж, айрагдсан хүлгү…
-
2023 оны 8-р сарын 02 -нд Хантайшир уулын аймгийн 100 жилд түрүүлж, айрагдса…
-
2023 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсийн сонгомол ангилалд түрүүлж, айрагдсан х…
-
2023 оны 7-р сарын 29 -нд "ТОД МАГНАЙН ЗОЧИН"-МУ-ЫН АЛДАРТ УЯАЧ Д.БАТЧУЛУУН
-
2023 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Д.Бат-Эрдэнийн хул даага түрүүлжээ
-
2023 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Д.Жаргалсайханы халтар хязаалан түрүүлж…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Төвийн бүсийн сонгомол бага насны ангилалд Т.Баянд…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Хангайн бүсэд Г.Мөнхсайханы хээр даага түрүүллээ
-
2023 оны 7-р сарын 28 -нд Төвийн бүсэд Д.Очирсүрэнгийн халтар даага түрүүллэ…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Хангайн бүсэд Р.Цогтбаярын хээр хязаалан түрүүллээ
-
2023 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Д.Дагвадоржийн өсгий цагаан зээрд даа…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Төвийн бүсэд П.Батсайханы зээрд морь түрүүллээ
-
2023 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Ж.Дэмбэрэлсайханы буурал морь түрүүлл…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Хангайн бүсэд С.Гантулгын зээрд соёолон түрүүллээ
-
2023 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлж, ирэ…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Төвийн бүсийн сонгомол дээд насанд Д.Ганзоригийн х…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Хангайн бүсэд Янгугийн хул шүдлэн түрүүлжээ
-
2023 оны 7-р сарын 27 -нд Баруун бүсэд Ч.Батжаргалын Зээрэн зээрд соёолон тү…
-
2023 оны 7-р сарын 27 -нд Зүүн бүсэд Ж.Алтанхуягийн хээр шүдлэн түрүүлжээ
-
2023 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Манлай уяач Л.Дуламсүрэнгийн хээр тү…
-
2023 оны 7-р сарын 27 -нд Төвийн бүсэд С.Бямбасүрэнгийн хүрэн соёолон түрүүл…
-
2023 оны 7-р сарын 27 -нд Зүүн бүсэд Х.Гарьдмагнайн халиун соёолон түрүүлжээ
-
2023 оны 7-р сарын 27 -нд Баруун бүсэд Г.Шижирбаатарын шарга шүдлэн түрүүллэ…
-
2023 оны 7-р сарын 27 -нд Төв аймгийн Баяндэлгэр сумын 100 жилийн ойд түрүүл…
-
2023 оны 7-р сарын 27 -нд Асгат сумын баяр наадамд түрүүлж, айрагдсан хүлгүү…
-
2023 оны 7-р сарын 27 -нд Дөрвөн бүсийн уралдаануудад түрүүлж, айрагдсан аза…
Сэтгэгдэл бичигдээгүй байна