МУ-ын Алдарт уяач, сонгомол морин спортын мастер Цагаанбаатарын Шамгай
Жонон вангийн хүү
Алтайн хүглэгэр уулсаа нөмөрлөж, алдар нэрээ цуурайтуулж явсан нэгэн эрхэм бол Монгол Улсын Алдарт уяач Цагаанбаатарын Шамгай агсан юм. Мөнххас овогт Шамгай уг нь Жонон вангийн хошуу буюу одоогийн Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын хүн. Түүний эцэг Цагаанбаатар, өвөг эцэг Мөнхтүмэн нар хэдэн үеэрээ Жонон вангийн хошуунд аж төрж байсан улс. Мөнхтүмэн уяачийн хурдан алаг морь сум орон нутгийнхаа наадамд хэдэнтээ түрүүлж, айрагдсан цуут хүлэг байсан бол, Цагаанбаатар дархны ур шингэсэн бүтээлүүд өдгөө ч олны нүд хужирласаар байна. Харин Алдартын ээж Дүгэрсүрэн Засагтхан аймгийн Ёст бэйсийн хошууны хүн. Ц.Шамгай 1943 онд Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын нутаг бага Өлзийт хэмээх газар малчин ард Цагаанбаатарын дөрөв дэх хүү болон мэндэлж, бага насаа тэр үеийн багачуулын нэгэн адил өнгөрөөгөөд дунд сургуулиа дүүргэн Хилийн цэргийн 05 дугаар ангид гурван жилийн алба хаасан байна.
Адуучин
1971 онд цэргийн албанаас халагдаж ирээд Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын “Чойбалсангийн зам” нэгдэлд адуучнаар орж 1984 оныг хүртэл 13 жил адуу маллан морин дэлэн дээр хийссэн он жилүүдээ Шамгай Алдарт ярих дуртай. Залуу насны эрч хүч, хүсэл тэмүүллээр дүүрэн он жилүүдэдээ нэгдлийн мянган адуу хариулж жил бүр үйлдвэрлэлийн даалгаврыг 100 хувь биелүүлэн сайшаалын үнэмлэх, баярын бичиг тэргүүтнээр олон арван удаа шагнагдаж байжээ. Түүнчлэн 1973 онд Монголын Хувьсгалт залуучуудын эвлэлийн төв хорооны Тэргүүний малчин залуу Алтан медалиар шагнагдаж настангуудад сайшаагдан үеийнхэндээ үлгэрлэж явсан байна. Адуу малласнаас хойш таван жилийн дараа /1976 онд/ төл бойжуулалтаа 100 хувь давуулан биелүүлж Говь-Алтай аймгийн хэмжээнд анх удаа 1000 унаганы баярыг хийж байжээ. Энэхүү түүхэн үйл явдлын үеэр 1000 дахь унагыг нь сумын захиргаа, аймгийн намын хороо, аймгийн захиргаанаас ирсэн төлөөлөгчид тамгалж байсан гэдэг.
Сонгомол морин спортын мастер
Ц.Шамгай хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэхээс гадна өөрийн хариуцсан ажилдаа сэтгэл зүрхээ зориулж адуун сүргийнхээ чанар чансаа, үүлдэр угсааг сайжруулахад ихээхэн анхаарч байсан гэдэг. Мөн түүнчлэн эмнэг хангал сургах төлөвлөгөөн дээрээ суурилан сонгомол морин спортыг орон нутагтаа хөгжүүлэх үйлсийг санаачлан манлайлан оролцож байжээ. Тэрээр 1975 оноос эхлэн Цагаан-Уул бригададаа сонгомол морин спортын секцийг ажиллуулж эмнэг хангал сургах, сургасан морио улам бүр гаршуулж саадан дээгүүр харайлгах, хэвтүүлэх, уурга, ташуур, туг шүүрэх зэрэгт сургаж мөн энэ спортоор хичээллэх сонирхолтой зургаагаас дээш насны хүүхэд, залууст багшилж байлаа. Энэ спортоор хичээллэх сонирхолтой 10-аад залуу Ц.Шамгайн удирдлаган дор хоёр жил бэлтгэл сургууль хийгээд 1977 онд Говь-Алтай аймгийн баяр наадмаар анхны үзүүлэх тоглолтоо хийж, үзэгчдээс өндөр үнэлгээ авчээ. Ц.Шамгайн энэхүү зүтгэлийг үнэлэн түүнд МУ-ын спортын мастер хэмээх эрхэм цолыг хүртээсэн байна. Морин спортын секцийн тамирчид жилдээ дунджаар 200-гаад эмнэг сургадаг байсан агаад хамгийн ахмад нь 60 настай Намжил, хамгийн балчир нь зургаан настай Ерөөлт /Ц.Шамгайн хүү/нар байсан тухай “Үнэн”, “Алтайн хөгжил” зэрэг сонинуудад гарсан нийтлэлийн хайчилбар өдгөө хадгалаастай. Энэхүү хайчилбарт унагандаа эхээс өнчирсөн Ангир алаг тун чадварлаг тамирчин болсон тухай мөн дурджээ. Морин спортын секц 1982 оныг хүртэл буюу долоон жилийн турш хичээллэн олон арван тамирчдыг бэлтгэж, орон нутагт сонгомол морин спорт хөгжих суурийг тавихын зэрэгцээ хөрш зэргэлдээ аймаг сумдад очиж үзүүлэх тоглолт хийдэг байжээ.
“Монгол адуу нийгэмлэгийн Шамгай“
1989 онд Монгол улсад “Монгол адуу” нийгэмлэг байгуулагдан аймаг, орон нутагт салбараа байгуулж байлаа. 1990 онд Ц.Шамгайн санаачлагаар Говь-Алтай аймгийн хэмжээнд хамгийн түрүүнд Эрдэнэ суманд “Монгол адуу” нийгэмлэгийн салбар байгуулагдан 1991 онд нэг жилийн ойдоо зориулан 8 сарын 9,10-ны өдрүүдэд Цагаан-Уул бригадад адууны баярыг зохион байгуулжээ. Энэхүү баярт Баянхонгор, Говь-Алтай аймгийн найм, есөн сумын бөхчүүд, тав зургаан сумын уяачид оролцон өргөн дэлгэр өтгөн сайхан наадам болж байсан гэдэг. Үүнээс улбаалан Баянхонгор, Говь-Алтай аймгийн говийн сумд хамтран “Монгол адуу” нийгэмлэгийн нэрэмжит “Морин Эрдэнийн бат оршил даншиг” наадмыг зохион байгуулахаар болжээ. Тухайн цаг үедээ хамгийн өтгөн өргөн наадмаар нэрлэгдэж байсан энэхүү уралдаан 1991 онд Эрдэнэ сумын Цагаан-Уул бригадад, 1992 онд Баянхонгор аймгийн Баян-Өндөр, 1993 онд Баянхонгор аймгийн Баянцагаан, 1994 онд Баянхонгор аймгийн Шинэжинст, 1995 онд Баянхонгор аймгийн Баянговь, 1997 онд Эрдэнэ суманд тус тус зохиогдож байсан байна. Ц.Шамгай 1984 онд нэгдлийн адуугаа хүлээлгэн өгч баг, бригадын даргаар найман жил ажилласан байдаг. Энэ хугацаандаа “Түмэн төлийн баяр”-ыг тэмдэглэж, эрийн гурван наадмыг зохион байгуулж байжээ. Өөрөөр хэлбэл Ц.Шамгай эрийн гурван наадам бол Монгол улсын тусгаар тогтнолын баталгаа, Монгол түмний цог хийморийн дарцаг гэдгийг гүнээ ухамсарласан нэгэн байжээ.
Удмаа залгасан уяач
1970 оноос өвөг эцэг Мөнхтүмэнгээ залгамжлан морь уях болж, 1972 онд дотны найз Манханыхаа алаг зүсмийн хавчиг соёолон морийг уяж айрагдуулан, 1973,1974,1975 онуудад гурван жил дарааллан түрүүлгэжээ. Үүндээ урамшсан тэрээр нэгдлийн сүргээс нэгэн үрээ сонгож уясан хожмоо Цагаан шийрт хэмээх хурдан хүлэг болж 1975, 76 онуудад түрүүлэн, зургаан удаа айрагджээ. Тухайн цаг үедээ од болон гялалзаж байсан энэ хурдан хүлгийн тухай Дэлгэр сумын харьяат Намбарын Пүрэв шүлэглэж, хөгжмийн зохиолч Галмандах аялгуу нэмэн, дуучин Оросоо амилуулсан байдаг. Ц.Шамгайн нэрийг гаргаж алдрыг дуурсгасан хүлгүүдийн дунд Их, Бага хулгар хэмээх хурдан хээр морьд бий. 1978 оны сумын баяр наадамд Их хээр нь түрүүлж, бага хээр нь айргийн дөрвөөр давхисан бол 1979 онд бага хулгар нь айргийн дөрөвт хурдалж байжээ. 1980 он. Зуны XX олимп Москва хотноо зохион байгуулагдахаар болж хөдөлмөр бүтээлээрээ хошуучилсан Ц.Шамгай зочин төлөөлөгчөөр уригдаж 7 сард морины уяан дундуур явах болсон тул туслах залуустаа хийх ажлыг нэг бүрчлэн зөвлөж сайтар захин үлдээжээ. Арын алба хариуцсан залуус даалгавраа амжилттай биелүүлж АХ-ын 59 жилийн ой Эрдэнэ сумын баяр наадамд Нэгдлийн борлог түрүүлж, Сургуулийн хонгор нь аман хүзүүдэн, Бага хулгар нь айргийн гурваар давхиж их насны гурван морь нь дараагаараа орж байсан бахдам түүхтэй. Түүнчлэн хүрэн алаг шүдлэн түрүүлж олимпоос ирэхэд нь хоёр түрүү, хоёр айргийн амжилттай угтаж авсан гэдэг.
Их насны мориор одтой наадагч
Ц.Шамгай нас насны морьдыг уяж уралдуулан түрүүлгэж, айрагдуулсан нь амжилтын цуваанаас бэлхнээ харагдана. Гэхдээ лавшруулж харвал их насны морины амжилт илүүрхэнэ. Сумынхаа баяр наадамд завсаргүй найман жил их насны морь түрүүлгэсэн нь түүнийг батлах бизээ.
Хамгийн олон түрүүлж, айрагдсан Цагаан шийрт нэгдлийн адуу. Хавчиг соёолонд нь нэгдлийн 1000 адуунаас таньж уяад тэр жилээ наймаар давхиулж, дараа жил нь долоон настай морь анх сумынхаа наадамд түрүүлж, наймтай амжилтаа бататгаад /түрүүлээд/ зургаан жил айрагдсан байдаг. Харин Их, Бага хулгар хээрүүд нь Чандмань сумын адуу бөгөөд найзаасаа авч байжээ. Их хулгараа 1978 Эрдэнэ сумын баяр наадамд түрүүлгээд 1979 онд Баян-Өндөр сумын харьяат өөрийн ач дүү Намжилдоржид өгсөн бөгөөд тэнд очоод сумын баяр наадамд гурвантаа түрүүлсэн гэдэг. Мөн сургуулийн нэр дээр зүслэгдсэн Сургуулийн хонгор дааганаасаа эхлээд соёолон хүртлээ сумын баяр наадамд дөрвөн жил түрүүлсэн байдаг.
Айраг, түрүү бөөндсөн аатай он жилүүд
Алдартын аатай наадсан он жилүүдийн нэг нь 1978 он. Тэр жил Говь-Алтай аймгийн Цогт сумын “Давшилт” нэгдлийн 30 жилийн ой тохиож Ц.Шамгай зургаан насны морьтой очиж Их хулгар хээрээ аман хүзүүнд, Бага хулгар хээрээ айргийн тавд давхиулж, соёолонд Сургуулийн хонгороо түрүүлгэн, Таахаа ягаанаа аман хүзүүдүүлж, хязааланд Цолмонгийн алагийг тавд, шүдлэнд Өлзийбатын хээрийг түрүүлгэн, жороо хээрээ айргийн тавд оруулж нас болгонд хишиг хүртжээ. Түүнчлэн 1980 онд Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын сургуулийн ойд Бага хулгар хээрээ түрүүлгэж, хондон морио аман хүзүүдүүлсэн байна. 1978 онд Баянхонгор аймгийн Баянцагаан сумын наадамд гурван морьтой очиж Бага хулгараа аман хүзүүдүүлж, алаг морио дөрвөөр, Их хулгараа зургаагаар давхиулж. Тэр наадамд Бага хулгар өнгөлж яваад үзүүр дээрээ Түмэндэмбэрэлийн босоо сааралд дайруулан аман хүзүүдэж. Хойтон жил нь Эрдэнэ сумын сургуулийн ой болж босоо саарал ирж нутгийн дэвжээнээ Бага хулгар түрүүлэн, саарал аман хүзүүдсэн байна. Энэ тухай Ц.Шамгай “тэр жил ногоо тааруу Бага хулгар маань үе муутай байсан тул зун нь өнжөөж намар сургуулийн ойд хадгалсан нь оносон байна лээ” хэмээн ярьсан удаатай. Уяачийн ухаан гэж...
Хурд сэлбэсэн нь...
Нэгдлийн адуучин байхаасаа адууныхаа чанар чансааг дээшлүүлэх, үүлдэр угсааг нь сайжруулахад анхаарч ирсэн тэрээр 1991 онд Говь-Алтай аймгийн Хөхморьт сумаас таван даага ачин авчирчээ. Морь ачих талаар төсөөлөлгүй байсан тэр цаг үед хурдаараа гайхагдсан элсний борлогуудаар ийн цус сэлбэж байлаа. Түүний дараа 2000 онд Хэнтий аймгийн Галшар сумаас /Өвгөн ноёны мэндэлсэн Шөрмөсөн чулуут довноос/ нэг шүдлэн, дөрвөн даага авчирч зүүн талын адууны суурийг тавьжээ. Ийнхүү анх удаа хөлийн хурдтай, бэлэн давхилтай зүүн талын адууг авчран нутагшуулснаас хойш Дорнодын Баянтүмэн болон хилийн сумдаас олон адуу авчирсан байдаг.
Жороо зээрдийн эзэн Шамгай
Баруун аймгийнхан дан ганц хурдан хурц гэлтгүй жороо, хатирч, сайвар морьдоороо гангарах дуртай. Ц.Шамгай ч тэдний нэг. Жороо зээрд морь нь сум, бригадын наадам, сонгуулийн өдөрлөгт нийтдээ 31 уралдаж 29 түрүүлэн, хоёр аман хүзүүдсэн байдаг. Түүнийг залган хурдалсан жороо саарал сумын наадамд найман удаа түрүүлж, 16 айрагдсан бол Дэлгэрээс хавчигт нь авсан жороо хээр зөвхөн өөрийн төдийгүй тойргийн сумдад олонтаа түрүүлжээ. Жороо морьдоос нь гадна хатирч халиун, хүрэн морьд нь Эрдэнэ сумын наадамд олон жил түрүүлж айрагдаж байсныг дуулгахад таатай байна.
Аав хүү Алдарт, ах дүү мастерууд
Морь уях нь төрийн хэрэгт оролцож буй явдал. Морин уралдаан нь өв соёл, уламжлалын тод илэрхийлэл. Ц.Шамгай хурдан морийг шинжиж танихдаа гаргуун төдийгүй ардын уламжлалт аргаар ойр зуурын эмгэгийг засчихна. Түүний энэ эрдмийг хүү аймгийн Алдарт уяач Даваахүү нь өвлөн авчээ.
/Алдарт хүүгээ төрөхөд морины хүн болно хэмээн бэлгэшээн XX зууны их уяачийн нэрийг өгсөн бөгөөд хүүд нь хоёр Сундуйн дайтай уяач болохыг бэлгэдэж нэрийг нь хайрлажээ/ Ц.Шамгай хоёр хүү, хоёр охинтой. Хөвгүүд нь цөм морь уяж орон нутгийн ханасан цолонд /аймгийн Алдарт уяач/ хүрсэний зэрэгцээ хүргэн Пүрэвдорж нь сумын Алдарт уяач цол хүртээд байна. Ц.Шамгайгаар морь уяхыг заалган асууж зөвлөж явсан нь хүү, хүргэнээр зогсохгүй. Ач дүү Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын харьяат аймгийн Алдарт уяач Намжилдорж, төрсөн дүү МУ-ын спортын мастер, аймгийн Алдарт уяач Өлзийсайхан /1991 онд АХ-70 жилийн ойгоор Эрдэнэ сумын наадамд халиун морио түрүүлгэж байсан/ нараас эхлээд багийнх нь, сумынх нь олон уяачид түүнийг багшаа хэмээн хүндэтгэж явдгаа нуудаггүй. Дашрамд сонирхуулахад дүү Өлзийсайхан, хүү Ерөөлт нар нь Алдартын нэгэн адил спортын мастер цолны эзэд юм. Монгол хүний үнэт эрдэнэ болсон адуунй өв соёлыг тээж үр хүүхдэдээ өвлүүлэн үлдээхэд нэгэн насаа зориулсан Ц.Шамгайд 2001 онд МУ-ын Алдарт уяач цолыг хүртээн 66 дахь үнэмлэхийг хадгалуулсан бөгөөд хөдөлмөр бүтээлийг нь үнэлж Эвлэлийн төв хорооны тэргүүний залуу Алтан медаль, МУ-ын спортын мастер, МУ-ын Алдарт уяач цол, АХ-ын 60, 70, 80 жилийн ойн медалиудаар шагнаж байжээ. Буурал Алдарт 2012 онд 69 насандаа бурхны орноо одсон байна.
"Тод магнай" сэтгүүл Говь-Алтай аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна