“Хэрлэнгийн хурд” МСУХ-ны тэргүүн Д.Баярхүү: Цуглуулсан адууныхаа ид шидийг үзэх л үлдээд байна
Хэнтий аймгийн Хэрлэн сумын уугуул, “Хэрлэнгийн хурд” МСУХ-ны тэргүүн Д.Баярхүүтэй хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-“Хэрлэнгийн хурд” МСУХ байгуулагдаад удаж байна уу. Та хэдийнээс эхлэн тэргүүнээр нь ажиллаж байна вэ?
-Хэрлэн сумын “Хэрлэнгийн хурд” МСУХ 2008 оны гуравдугаар сард байгуулагдаж байлаа. Үүнээс өмнө “Сэцэн ханы хүлэг" уяачдын холбоонд харьяалагдаж байгаад тусдаа гарсан нь энэ юм. Анх бид 10 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа эхэлж, би тэргүүнээр нь томилогдон өнөөг хүртэл ажиллаж байна. Тэгэхэд бид арав хувь хувиасаа 70 мянган төгрөг цуглуулж, “Зоос гоёл”-д уяачдын холбооны тэмдэг, логогоо захиалан хийлгэж, “Хэрлэнгийн хурд” нэрээ авч байлаа. Түүнээс хойш Хэрлэн сумынхаа уяачдын цол тэмдгийг олгодог болсон. Мөн жил бүр хаврын бүсийн уралдаанаа хийдэг уламжлал тогтоод байна. Энэхүү уралдаан маань жил ирэх тусам өтгөн сайхан болж байгаад уяачид ам сайтай байдаг юм. Хэдийгээр Хэрлэн сум гэж ярьж байгаа ч энд Тахилга, Өлзийт тосгоны уяачид харьяалагддаг. Тэр утгаараа хүн ам олонтой, уяач ч олон бий. 100 гаруй уяач байгаа байх шүү.
-Хэрлэн сумаас төрсөн улсын болон аймаг, сумын цолтнууд хэд байна вэ?
-“Хэрлэнгийн хурд” холбоо байгуулагдсанаас хойш сумын Алдарт уяач цолыг 30 гаруй хүнд өгөөд байна. Үүн дээр аймгийн Алдарт уяач 20-иод хүн бий. Энд онцлоход сумын Алдартыг олгохдоо аймгийн болон улсын чанартай босго өндөр наадамд адуу нь 5-10-ын дотор хурдалсан бол нэг айргаар, нэгээс тавын дотор оруулсан бол хоёр айргаар тооцдог юм. Өөрөөр хэлбэл, моринд ороод удаагүй ч буцах аргагүй хорхойсох залуу уяачдаа дэмжиж, болзлоо хангачихсан бол цол гуншинг нь өгчихье гэж боддог. Мөн сумын алдарт цол аваагүй ч насаараа монгол соёлыг нуруундаа үүрч яваа ахмадууддаа цолыг нь нөхөн олгож байгаа. Социализмын үед хориотой байсан ч морины дэл сүүл боож, ёс заншлаа өдий зэрэгтэй авч эднийхээ хөдөлмөрийг холбооны хэмжээнд дэмжихийг хүсдэг.
-Танайхан бүсийн наадмуудад хэр хамрагддаг вэ?
-Аль алинд л явцгааж байна. Бидний хувьд өнгөрсөн хугацаанд сум дотроо л зохион байгуулалтын ажлыг хийж ирлээ. Одооноос гадагшаа бүсийн уралдаалга, улсын баяр наадамд зохион байгуулалттайгаар санхүүгийн асуудлаа шийдээд явдаг болно гэсэн зорилтыг тавиад байна. Ноднин дэлхийн дээд амжилтанд монгол морьд бүртгүүлэхэд Хэрлэн сумын уяачдын холбооноос 20-иод хүн, таван машинтай адуугаа ачиж очоод оролцоод ирсэн. Хөдөөгийн бидний хувьд энэ бол урам зориг сэргээсэн сайхан үйл явдал болсон л доо. Ямар сайндаа л уяачид маань монгол төрийн наадмын хурдан морины дэвжээ Хүйн долоо худагийг үзлээ, хийморио сэргээгээд авлаа гэж сэтгэл өндөр ирцгээсэн. Энэ мэт зохион байгуулалттайгаар гадагшаа гарах нь уяачдад урам зориг нэмэх юм билээ. Түүнчлэн залуу уяачдаа дэмжиж, ахмад залуу үеийн холбоог бэхжүүлэх, нутаг орны нэрийг гаргасан залгамж халааг бэлтгэх талаар бодсон юм их бий. Зургаан жил гэдэг нэг талдаа урт мэт боловч шинэ тутам байгуулагдсан бидний хувьд бас богинохон санагдаж байна шүү. Нэгэнтээ Галшар адуу халх даяараа гайхагдаж байлаа. Харин сүүлийн үеийн уяачид дээдчүүл шигээ уяхгүй байна уу. Нөгөө талаас бидний багад морь унаж байх үеэс ногооны гарц муудсан байна уу. Одоо ч тэгээд морь, хүн ялгаагүй газар нутгийн нөлөө их болжээ. Сүүлийн хэдэн жил ган гачиг боллоо. Амьдралын эрхэнд сумандаа ганц нэг орсон гайгүй адуугаа баруун тийшээ зарчихаж байна. Энэ мэт олон шалтгаанаас болж манайхны адуу гарч чадахгүй байгаа юм болов уу гэж хардаг. Тэрнээс биш өнөө үе дамжин ирсэн хурдан удмын угшил муудаад, байхгүй болсон гэж ойлгож болохгүй юм. Хүмүүс хошигноод ярьдаг ш дээ. Манай энд 10-т давхидаг адуу баруун тийшээ гарахаараа түрүүлдэг гэж. Сонсоод байх нь, Сүхбаатарчууд биднээс өмнө адуугаа тэжээгээд сурчихсан нь энэ цагт хурдлахын нэг шалтгаан болсон бололтой дог шүү.
-Танайхан адуугаа тэжээж байгаа биз дээ?
-Өвсний гарц муудсан энэ үед бид адуугаа тэжээж байж л уралдах болчихоод байна. Манай Хэнтийд ч тэжээлийг хэрэглэж эхлээд байна. Бид тэжээлийн ашиг тусыг одоо мэдэрч байгаа юм биш л дээ. Гол нь эдийн засаг гэж айхтар юмнаас болсон хэрэг. Холбооноос тэжээлийн талаар уяач нартаа сургалт, семинарыг зохион байгуулалттайгаар явуулдаг. Жилийн өмнө манай аймгийн Дадалын Бат-Өлзий буюу Дугараа тэргүүтэй уяачид ирж арга туршлагаасаа хуваалцан, зөвлөгөө өглөө. Бас нэг казак эр морины тэжээлийн талаар семинар явууллаа.
-Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд тэргүүний хувьд хийж хэрэгжүүлсэн томоохон ажлууд болон цаашид хийхээр төлөвлөсөн ажлуудаа товчхон дурдвал?
-Мэдээж эхлүүлсэн ажлынхаа ирээдүйг сайхнаар харж байгаа. Уяачдаа өндөр довд гарч уралдуулъя, адууныхаа үүлдэр угсааг сайжруулъя, Хэрлэн сумынхаа арвин баялаг адуугаар наадъя, өвгөдийнхөө туршлагыг хойч үедээ өвлүүлэн үлдээхсэн гээд л. Үнэндээ хөдөөд залуус ховор байна ш дээ. Ихэнх нь 50-иас дээш насныхан, 30-60 насныхан цөөхөн талдаа. 20 нас гэвэл бүүр цөөрчихнө, төв рүү чиглэсэн маршруттай. Тэгэхээр эдний сэтгэл зүйг хөдөө тийш хандуулмаар байна. Үүний тулд морь малд сонирхолтой залуусаа бид л дэмжих ёстой.
-Баярхүү тэргүүний хувьд уяа сойлго тааруулдаг уу?
-Би чинь хүүхэд байхын л адуунд хорхойтой нэгэн явлаа. Зургаан наснаасаа эхлээд зургаан жил хэртэй хурдны морь унасан. Түүнээс нэлээд хэдэн жилийн дараа цэргийн албанд явж ирээд адуу малтай ноцолдох болсон. Энэ чинь ерээд оны эх байгаа юм. Цэргээс ирээд аавынхаа хэдэн адууг өсгөж үржүүлэн, өөрөө ч, өрөөлөөр ч уяулж эхэлсэн л дээ. Ингээд аймагт даага оруулж, уяачийн хувьд анхны амжилтаа гаргаж байлаа. Түүнээс хойш жижиг уул овооны тахилга наадмаас 20 гаруй медальтай боллоо.
-Яг өөрөө гардан уяж байв уу?
-Одоо өөрөө гардаж уясан гэж ярихад хэцүү л дээ. Ажлынхаа цаг заваар л уяаны ажлаа хийдэг юм. Би 20 гаруй жил барилга, худалдаа, дулааны чиглэлээр хувийн бизнес эрхэлж байна. Гэхдээ сүүлийн хэдэн жил ажлынхаа хажуугаар морь мал, адуу гээд үндсэндээ төвийнхөө ажлыг хаяад хөдөө рүүгээ зүтгэдэг болоод байгаа. Хэдэн адууныхаа удам угшлыг нь сайжруулахаар Сүхбаатарын Түвшинширээ, Мөнххаан, Түмэнцогт, Дорнодын Хөлөнбуйраас адуу авч байна. Ер нь газар газрын л адуу цуглууллаа. Миний адуунд жишээ нь, Боржигоны богино хөлт гэж Дорноговь чигийн хэдэн адуу бий. Уртлаг биетэй, богинодуу хөлтэй, үе мөчний чац, хүч сайтай адуу гэж би хардаг. Одоо тэрнийхээ ид шидийг л үзэх үлдээд байх шив дээ. Би ер нь эрлийз адууг нэг айхтар ойшоодоггүй хүн л дээ. Монголын эрс тэс уур амьсгалд хэзээ ч зохицохгүй санагддаг юм.
-Таны адуунууд ямар удам угшилтай вэ?
-Миний адууны цөм сүрэг манай Хэнтий аймгийн Галшар чигийн Дагмид адуу байдаг юм. Улс хувьсгалын 50 жилийн ойн аймгийн наадамд Хэнтийн гурван азарга угсраагаар орж байлаа. Салтаа Сэдэдийн хонгор халзан, ангасай Банзрагчийн саарал, Бажаа гуайн улаан азарга гэж. Тэгэхэд айргийн таваар хурдалсан хонгор халзан азарганы хурд одоо ч тасралгүй Сангийн аж ахуйн халзангууд гэж дуурсагдсаар л. Үүний тод жишээ Энхболд сайдын хүрэн халзан морь байна. Би энэ адууны сүүлийнх нь 14, 15 адуу авсан юм. Салтаа Сэдэд бол манай ээжийн эгчийн нөхөр. Хүүхдүүд нь хот бараадаж, хэдэн адуу нь эзэнгүйдээд би худалдаж авч байлаа.
-Таны дээдчүүл морь уяж байв уу?
-Аав маань намын дарга, нэгдлийн орлогч, сүүлдээ бригадын дарга хийж явсан хүн. Ингэхдээ Баянмөнх, Галшар сумаар ажиллаж байхдаа сайн адуу нэлээн цуглуулж, уяж хурдлуулдаг байсан. Тийм болохоор би удам залгасан уяач болж байгаа юм. Аав цоохор адуугаар сайхан наадаж явсан үе бий. Баянмөнх суманд хэд хэдэн адуу оруулаад, байнд нь хоёр гурван цоохор адуу ирсэн нь сайн хурдалсан. Хуучин цагт чинь адууны тоо хязгаартай байлаа ш дээ. Би аавыгаа Улаанбаатар хотод намын дээдэд сурч байхад төрсөн юм. Гэхдээ Хэнтий аймгийн төв Мөрөнд л өссөн хүн л дээ. Аав маань эрийн гурван наадмаас бас бөх их сонирхоно. Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бээжин аваргын “фен“ явлаа. Тийм болоод намайг төрөхөд “Аварга шиг сайн бөх болоорой“ гэж Бээжин нэрийг өгсөн түүхтэй. Энд нэгэн хөгжилтэй түүх өгүүлэхэд миний багад хятадуудад их муу байлаа ш дээ. Өнөөх нь хүүхдүүдэд нөлөөлөөд “Майн нэгэн мандтугай, Мао Зи Дун чи сөнөтүгэй” гээд чулуугаар шидүүлж байхав. Хөөрхий аав маань 49-тэй өөд болсон. Тэгэхэд арван нэг, хоёртой жаахан хүү үлдэж байлаа. Тэгсэн нэрнээсээ болоод хөөрхөн шоглуулчихаад байгааг анзаарсан уу, ээж маань “миний хүү ингээд паспорт авах болно. Аягүй бол цэрэгт авахгүй ч гэх юм билүү, нэрээ соль” гэж зөвлөснөөр 16-тайдаа Баярхүү нэртэй болж байлаа. Одоо манайхан Баярхүү гэвэл танихгүй хэрнээ Бээжин гэвэл андахгүй.
-Холбооны тэргүүнтэй уулзаж байгаагийнх унаач хүүхдийн эрх ашгийг хангахад хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
-Унаач хүүхдийн эрх ашгийг дэндүү хавтгайруулж, монгол зан заншлаа доош нь хийсэн байдлаар хандаж ирлээ. Жишээ нь тэр каск хэрэг болж байгаа ч юм уу, үгүй ч юм уу, Монголын нөхцөлд тохирч байна уу, үгүй юм уу гэдгийг манайхан бодохгүй юм. Өнөөдөр таван төгрөг олохын тулд гадаадаас оруулж ирээд хүчээр шахаад л. Яг газар дээрээ морь эргэхэд хүүхдүүд аваад л шидчихэж байгаа байхгүй юу. Өөрөөр хэлбэл, дэндүү хавтгайрсан байдлаар хандах юм. Одоо нөгөө сайхан монгол наадам чинь харагдахаа больж мэдэх нь байна шүү дээ. Өнөөдөр унаач хүүхдэд нас заах нь зөв. Гэхдээ 12, 13 хүрсэн хүүхдийг 20, 30 км давхиулах нь хэр зохицолтой юм бол? Энд эр хүний чанар, ёс жудаг маш ихээр алдагдаж байгаа юм шиг санагддаг. Багаасаа морь унаж өссөн хүүхдэд бидний харж чадахгүй байгаа монгол ухаан, сэтгэхүй суусан байдаг юм. Тэгэхэд өнөөдөр бидний харж байгаа залуучууд ямар байна. Эр нь ч мэдэгдэхгүй, эм нь ч мэдэгдэхгүй болчихоод байна. Энэ бол бодох л зүйл. Харамсалтай нь мань мэтийн үг төр засагт хүрэх ч биш, дотроо л бодож, эмзэглэх юм. Даяаршиж буй энэ дэлхий ертөнцөд монгол ёс заншлаа авч явах хүмүүс чинь уг нь бид шүү дээ. Би бас нохой сонирхдог. Гэтэл өнөөдөр манайхаар гарз нохой хөдөө нутагт бараг байхгүй болчихоод байна. Энэ бол харамсалтай зүйл.
-Гарз нохой гэж ямар нохойг хэлэх үү?
-Тайга нохой буюу сүүлийн үеийнхээр бол монгол банхар байгаа юм. Үнэндээ энэ нь монгол нохой биш шүү дээ, төвд л нохой. Бидний багад тайга нохойгоо мөнгөн хөтөлгөөтэйгөөр, эсвэл хурдан хурц хүлгэдээ унаж ан авд явдаг байлаа. Одоо шиг машин, бууны хурдаар ан хийхгүй. Эртний тэр ёс заншил байхгүй болж мэдэхээр байна. Тэгэхээр энэ тайга нохойндоо ч анхаарал хандуулах цаг болсон гэж боддог юм. Энэ зөвхөн манай Хэнтий аймагт байдаг нохой. Ёстой дуртай хэд нь тэжээж авч үлдсэн байна.
-Нохойнд хоббитой гэхээр бас ан авд дуртай юу?
-Хааяа өөрийнхөө хийморийг сэргээж гарна аа.
-Нөгөө Тайга нохойноосоо дагуулаад уу?
-Тэгэлгүй яахав. Хэнтий аймгийн төв дээр надтай адил нохойтой хоббитой нөхөд бас бий. Тэдэнтэйгээ ярьж хөөрөөд нохойны талаар хийхээр төлөвлөсөн юм байна. Одоо адуугаа эрлийзжүүлээд байна. Яваандаа монгол адуу дуусна. Нохой ч адил. Монгол хүн ч “сонин” болж эхэллээ шүү дээ. Тэгээд ирэхээр үндэсний үзэл заавал байх ёстой. Би ч бас муухай үндэсний үзэлтэй хүн шүү дээ. Тиймдээ ч зарим нэгний дургүйг бас хүргэнэ ээ. Нэг хүн “Эрлийз хүн, эрлийз адуу хоёр эх оронгүй дээ. Аль дийлсэн талд нь явдаг юм” гэж хэлсэн нь яагаад ч юм дотор арзагануулаад байдаг юм. Үнэн л дээ.
-Бидний яриа өндөрлөж байна. Урилгыг маань хүлээн авч ярилцсан таны санаж сэдсэн ажил бүхэнд амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл Хэнтий аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна