Малын их эмч Л.Цэрэндорж: Хурдан морины зүүн урд хөл гэмтэх эрсдэл өндөр
А.Тэлмэн
2017 оны 5-р сарын 12 -нд
Уяачид та бүхний тэсэн ядан хүлээдэг уламжлалт “Эмч зөвлөж байна” булангийн энэ удаагийн дугаарын зочноор “Монгол Ви.И.Ти. Нет“ ТББ-ын малын их эмч Лхагвасүрэнгийн Цэрэндорж уригдан оролцож “Өнчин ясны гэмтэл бэртэл, үүсэх нөхцөл шалтгаан” сэдвийн дор үнэтэй зөвлөгөөг өглөө. Эрхэм та бүхэн хичээнгүйлэн хэрэгжүүлээрэй.
Дөрвөн хөлний сагагны үений ард байрлах тойг хэлбэртэй хос жижигхэн ясыг өнчин яс гэнэ. Энэхүү ясны гол үүрэг нь сагагны үе хоорондыг бэхлэх, хөдөлгөөнийг чиглүүлэх, яс хоорондын шандасыг үрэлтээс хамгаалах юм. “Монгол Ви.И.Ти. Нет“ ТББ-ын малын их эмч нар 246 адууг рентген зурганд оруулан доголын онош тодруулахад 72 нь өнчин ясны гэмтэлтэй болох нь тогтоогдсон юм. Өнчин ясны бэртэлтэй 72 адуунд дахин тандалт хийж аль талын хөлөнд гэмтэл илүүтэй тохиолдож байна, нөхцөл шалтгаан нь юу байна хэмээн лавшруулан тодруулахад зүүн урд хөлний дотор талын өнчин яс илүүтэй гэмтдэг болох нь харагджээ. Өөрөөр хэлбэл судалгаанд хамрагдсан адуунуудын ихэнхи нь буюу 40-ийнх нь зүүн урд хөлийн дотор талын өнчин яс гэмтсэн байжээ. Үүнээс улбаалан уралдааны монгол адуу зүүн урд хөлөндөө илүүтэй ачаалал авдаг гэсэн таамаг дэвшүүлж, өөр мэргэжилтэй хөндлөнгийн 23 хүнд 2014 оны улсын баяр наадмын их насны морьдын уралдааны бичлэгийг удаашруулсан байдлаар үзүүлжээ. Ингэхдээ урьдчилсан байдлаар ямар нэг мэдээлэл өгөлгүй нэг адууны удаашруулсан бичлэгийг дунджаар 30 секунд орчим ажиглахаар тооцон 12 адууны уралдааныг үзүүлсэн байна. Эцэст нь гурван бүлэгт хуваагдсан 23 ажиглагчаас “уралдаж буй адуу аль хөлөөрөө түрүүлж гишгэж буйг асуухад 18 нь уралдсан 12 адууны ес нь зүүн урд хөлөөрөө түрүүлж газар гишгэсэн” хэмээн мэдээлсэн байна. Үүнээс гадна гадны эрдэмтэд 20 адуу, 20 гүүний явдлыг ажиглан судалгаа явуулахад эр нь зүүн урд хөлөөрөө, харин эм нь баруун урд хөлөөрөө түрүүлж газар гишгэдэг болох нь тогтоогджээ. Энэ бүхэн малын эмч нарын дэвшүүлсэн таамгийг баталсан бөгөөд Монголд зөвхөн эр адуу уралдуулахыг зөвшөөрдөг тул судалгаанд оролцсон морьдын дийлэнх нь зүүн урд хөлөндөө гэмтэлтэй байсан нь уралддагтай нь буюу хэт их ачаалал авдагтай нь холбоотой байсан нь нотлогджээ. Үүнээс гадна нэлээд хэдэн адууны өнчин ясны биологийн хөгжлийн явцыг судалж үзэхэд зүүн урд хөлний дотор талын өнчин яс бусдаасаа 0,03-0,36 мм хүртэл хэмжээгээр том болох нь ажиглагдсан байна. Энэ нь илүү ачааллаас үүдэлтэй биологийн хөгжил аж.
Өнчин ясны гэмтэл үүсэх нөхцөл шалтгаан хийгээд төрөл хэлбэр
Уралдаж буй адууны хойд хөлд ирэх ачаалал урдахаасаа бага тул гэмтэх нь цөөн. Харин түлхэлт тутам биеийн жинг өөртөө төвлөрүүлж байдаг урд хөл гэмтэж бэртэх нь элбэг байдаг нь судалгаагаар тогтоогджээ. Өөрөөр хэлбэл шөрмөс шандасны хэт их ачаалал өнчин ясыг гэмтээх гол хүчин зүйл болдог бөгөөд гэмтлийг зургаан төрөлд хувааж болохоор байна. Үүнд:
- Дундуураа цуурах
- Дээд талын хэсгээс эмтэрч цуурах
- Доод талын хэсгээс эмтэрч цуурах
- Дээрээс доошоо босоо хэлбэрээр цуурах
- Дээрээс аль нэг тийшээ цуурах
- Бутарч үйрэх
Бүрэн эмчлэгдэх магадлал багатай энэхүү гэмтэл үүсэх нөхцөл шалтгааныг судлахад дараах хэд хэдэн хүчин зүйл нөлөөлдөг нь тогтоогджээ. Үүнд:
- Тухайн адууны нас
- Уралдааны замын зай буюу ачаалал
- Замын бартаа саад буюу механик хүчин зүйл
Бага насны адуунд өнчин ясны гэмтэл илүүтэй тохиолддог
Өнчин ясны гэмтэл үүсэх нөхцөл шалтгааны нэг нь тухайн адууны нас юм. Өөрөөр хэлбэл яс нь хараахан бэхжээгүй бага адуунд энэ төрлийн эмгэг илүүтэй тохиолддог болохыг тогтоожээ. Энэ төрлийн гэмтэлтэй 72 адуунд судалгаа явуулахад 25 нь 1-3 настай, 22 нь 4-6 настай, 17 нь 7-10 настай, найм нь 10-12 настай байсан аж. Үүнээс үзэхэд өнчин ясны гэмтэл бага насны адуунд илүүтэй тохиолддог бөгөөд яс бэхжих хүртэл буюу хязаалан болтол нь аль болох ачаалал бага өгөх ёстой нь анзаарагдаж буй юм. Өөрөөр хэлбэл бага адууг аль болох олон уралдуулахгүй байх нь цаашид олон жил уралдах нөхцлийг бүрдүүлэх бөгөөд мөн уяа нь ханаагүй байгаа нөхцөлд албадан уралдуулахгүй байхыг уяачдад сануулжээ. Түүнчлэн судалгааны явцад бага адуу тэр дундаа дааганд шилбэний ясны цууралт хугаралт элбэг тохиолддог нь ажиглагджээ.
Эхийн хэвлийд байх үеэс шандас, шөрмөсийг бэхжүүлдэг
Өнчин ясны гэмтэлд нөлөөлөх хамгийн чухал хүчин зүйл бол шандас, шөрмөсний хэт их ачаалал. Монгол улсад зохиогддог морин уралдаан харьцангуй хол зайд, бартаат замаар уралддаг нь өнчин ясны гэмтэл түгээмэл байх бас нэгэн шалтгаан болж буй юм. Тиймээс уяачид та бүхэн уралдах газраа зөв сонгон, морьдынхоо ачааллыг тохируулан, үүсч болох эрсдлээс сэргийлэх боломжтой. Сүүлийн үед уяачид хурдан морио тэжээснээс болоод хөлөндөө асуудалтай болчихлоо хэмээн ярих нь цөөнгүй болж. Манайд одоогоор энэ талаар хийгдсэн судалгаа байхгүй тул шууд зөвтгөх эсвэл үгүйсгэх боломжгүй юм. Гэхдээ цагаан өвсөөр уралддаг байхад адууны хөл гэмтдэггүй байсан нь тэр үед уралдаан цөөн болдогтой холбоотой байж болох. Өөрөөр хэлбэл жилдээ нэг юмуу, хоёр уралдах нь адуунд төдийлөн их ачаалал өгөхгүй бөгөөд зай нь холдох тусмаа амрах боломжтой болдог. Харин тэжээлийн адууны тухайд таргалуулаад хүч тамиртай болгочихсондоо найдаад хөлний шандас, шөрмөсний амралтыг тооцолгүй хэт олон уралдуулах нь гэмтэх шалтгаан болдог байж болох юм. Морин спорт хөгжсөн зарим улс орнуудад гүүг хээл авсан цагаас нь эхлэн эрдсээр баялаг нэмэлт тэжээл өгч, ирээдүйд уралдах адууныхаа шандас шөрмөсийг бэхжүүлдэг аж.
Хамгийн багадаа 14 хоногийн амралттай уралдуулах хэрэгтэй
Адууны хөлний бэртэлд нөлөөлдөг бас нэгэн гол хүчин зүйл бол уралдааны зам. Бартаа саад ихтэй газар уралдсан адуу гэмтэж бэртэх эрсдэл өндөртэй. Малын эмчид хандаж буй уяачдын ярианаас дүгнэлт хийхэд давхар уяагаар уралдсан адуу илүүтэй гэмтдэг. Тэр дундаа гурав дахь давхар уяан дээрээ илүүтэй гэмтдэг болох нь анзаарагдаж байна. Түүнчлэн дунд давхил буюу хамгийн хол сунгаан дээр илүүтэй гэмтэж буй нь уяа сойлго бүрэн гүйцэд таараагүй байхад нь хүчилж уралдуулсантай холбоотой байж болох юм. Тиймээс уяачид энэхүү байдалд анхаарал хандуулах нь зүйтэй бизээ. Ер нь давхар уяагаар уралдах адууг дор хаяж 14 хоног амраан бэлтгэл сургуулилтыг гүйцэд хангах хэрэгтэйг дахин сануулъя.
Үнэхээр хайртай л юм бол битгий уралдуул
Манай уяачдын ихэнх нь доголчихсон, хөлөндөө эмзэглэлтэй болчихсон адуундаа өвчин намдаах юмуу үрэвслийн эсрэг эм тариа хийгээд уралдааны замд гаргадаг том дутагдалтай. Тухайн үед хэрэглэсэн эм тариа нь дарангуйлж өвчний зовиурыг түр намжааж байгаа болохоос эмгэг эдгэчихэж байгаа юм биш. Тиймээс адуу чинь ямар нэг хэлбэрээр доголсон л бол битгий уралдуул хэмээн зөвлөх байна. Их хурдан сунгаан дээр өнгөнд давхисан адуугаа наадмаар аваад үлдэх амаргүй л байх. Гэхдээ үнэхээр л мориндоо хайртай бол нэг удаа аваад үлдчих сэтгэлийн тэнхээтэй, хаттай байх хэрэгтэй. Би зарим нэг үйлчлүүлэгчдэдээ “та үнэхээр адуундаа хайртай юу. Хайртай л юм бол ханиачихсан, доголчихсон байхад нь битгий уралдуул” гэж хэлдэг юм. Одоо ч гэсэн хэлмээр л байна. Уяачид, хурдан морины зүтгэлтнүүд та бүхэн ярьдаг шигээ мориндоо хайртай юм бол ямар нэг байдлаар эмзэглэлтэй байгаа адууг мордуулалгүй аваад үлдчихдэг байх хэрэгтэй.
Өвчин намдаах эм тариа хийлгэсэн адуу уралдааны замд гараад эхний үед эм тарианы хүчээр дараа нь бие нь халаад хэрэглэсэн гормоны бэлдмэлүүдийнхээ нийлэгжилтээр тархиндаа өөрчлөлттэй болж өвдөж байгаагаа мэдрэхээ байчихдаг.
Өнчин ясны бэртэлтэй адуу дахин уралдах боломжгүй
Дэлхийн зарим нэг улс орнуудад энэ төрлийн эмгэгийг мэс заслын аргаар эмчлэн амжилт олсон тохиолдол бий. Гэхдээ ойрын зайн уралдааны тухайд. Харин манайх шиг холын зайн уралдаанд дээрх эмчилгээг хийлээ ч дахин уралдаж чадах эс нь эргэлзээтэй. Ер нь бол нэгэнт өнчин яс нь бэртсэн адуу дахин уралдах боломжгүй. Харин үржлийн журмаар ашиглаж боломжтой. Хэрвээ адуу чинь сагагныхаа үеэр бүдүүрээд, маш их хэмжээний эмзэглэлтэй байх юм бол даруйхан малын эмчид хандаж рентгэн зураг авахуулах шаардлагатай. Манайхны нэг онцлог нь өнөөдөр гэмтчихлээ гэхэд маргааш нь юмуу тэр дор нь эмчид ханддаггүй. Өөрсдөө ханаж, хатгах зэргээр төрөл бүрийн оролдлого хийж байгаад багадаа сарын дараа зарим нь бүр гурван сарын дараа малын эмчид ханддаг. Тэр үед аль хэдийнэ бороо үүсч уян хатан чанар нь алдагдан ачаалал даах чадваргүй болсон байдаг.
"Тод магнай" сэтгүүл

7 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 22 цагийн өмнө Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- Өчигдөр, 11:21 минут МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
- 2023 оны 10-р сарын 28 -нд Өвгөн ноён М.Пүрэвжавын нэрэмжит уралдаануудын нэг…
66.181.161.22
Zuvulgu ugsund bayarlla emchilgeni talaar zuvulguu uguuch
Reply27.123.213.134
Баярлалаа.Сайхан зөвлөгөө өгсөн Цэрэндорж эмчдээ.Амжилт хүсье
Reply103.212.116.31
Маш их хэрэгтэй зөвлөгөө байна. Цэрэндорж эмч дээ цаашдын ажилд нь амжилт хүсье.
Reply66.181.161.63
Эмчлэх арга замыг бичих хэрэгтэй. Уралдууларгүйч доглон явуулөхгүй байх ямар эмчилгээ хийсэн ололт байна уу
Reply202.55.188.92
Unetei zuvluguu ugsund bayarlalaa
Reply202.55.188.87
Ajliin amjilt hvsey ee
Reply66.181.161.33
Thank you