Сумын Алдарт уяач Н.Уламбаяр: Аавыхаа бий болгосон буянгуудаар сайхан наадаж буйдаа баяртай явдаг
А.Тэлмэн
2017 оны 4-р сарын 21 -нд
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уугуул, сумын Алдарт уяач Н.Уламбаяртай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Аймгийнхаа шилдэг уран уургачаар шалгарч байсан гэлээ. Тэр талаараа дэлгэрүүлээч?
-Би 2002 онд Баянтал сумын "Монголын залуучууд" уралдаанд уургаар түрүүлж байсан. Мөн 2007, 2008 онд аймагт түрүүлж байсан. Улсын аваргад нэг явсан. Төв аймгийн Алтанбулагт болсон улсын уран бугуйлын тэмцээнд шагналт байранд орж байсан.
-Мэдээж багаасаа морь унаж эдэлсэн байх. Гэхдээ өөрийгөө мэдэрсэн үе нь хэзээнээс вэ?
-Би 14,15-тайгаасаа морио уургалж, юүлдэг болсон. Тэрнээс хойш одоог хүртэл уурга, бугуйлыг эзэмшиж явна даа.
-Аав тань уяач байсан учраас таныг унаачаас гараагаа эхэлсэн байх гэж бодож байна.
-Би долоон настайгаа сая морь унаад 11-тэй мориноос хасагдсан. Тэгээд аавыгаа даган морь уях болсон. 1995 онд цэргээс халагдаж ирээд өөрөө тусдаа бие даан морь уяж сумын Алдарт цолыг 2008 онд авсан.
-Таван жил хурдан морь унахдаа аавынхаа ямар ямар хурдан морийг унаж хаана хаана яаж давхиулж байв?
-Ээжийн дүү Алтангэрэлийн ногоон азаргыг аав уядаг байсан юм. Тэрийг би унаж Сүмбэрийн 30 жилийн ойд соёолон азаргыг азарганд нь хол түрүүлгэсэн. Тэгэхэд тэр хар ногоон азарга эцэгтэйгээ цуг уралдсан юм. Увсын уугуул энэ нутгийн Барилга гуайн мундаг зээрд азарга манай хар ногоон азарганы эцэг, Цэвээндорж гуайн хээр азарга, Дамдин гуайн буурал азарга эднийг аав зааж өгөөд “ийм ийм азаргануудтай тархин дээр нь барьж уралдаарай, бариа харагдаад ирэх багцаанд гар хөдөлгөөд ороолгодог юм шүү” гэсэн. Азарга ч эргэсэн заасан азаргануудаас нь дуталгүй гурав дөрөв дээр л гарсан. Хар азарга ч сайн байсан болохоор би гар хөдөлгөлгүй явсан. Эцэг зээрд азарга нь гараад л тасраад явчихсан. Тэгээд араас нь явсаар байгаад бариа харагдах багцаанд ороолгоод хөдөлгөсөн, зээрд азарганы хажуугаар нь зовлонгүй л өнгөрч нэлээн зайтай түрүүлсэн. Сүүлд манай аавын зүүн талаас авсан Галшар угшилтай улаан буурал азарга байсан. Тэрийг унаад айргийн тавд хурдалж байлаа. Бас сайхан бор хээр морийг Сүмбэрийн аймгийнхаа наадамд аман хүзүүнд хурдлуулсан. Ингээд л бараг мориноос хасагдсан байх.
-Уралдаанч байх үеийн хамгийн сайхан, мартагдашгүй наадмын дурсамж аль болох вэ?
- Хар ногоон азаргаа түрүүлгэж байсан нь хамгийн дурсамжтай сайхан үе. Тийм хол зайтай түрүүлгэнэ гэж бодоогүй. Түрүүлээд ирэхэд аав “миний хүү аавынхаа захиасаар ёстой сайн уналаа” гэж намайг магтаад үнсэхэд би огшоод уйлаад, хүн чинь бас баярлаад хөөрдөг юм билээ. Аавыгаа тэвэрч авч уйлаад тэр л мартагдашгүй дурсамж байдаг юм.
-Уяачийн гараагаа эхлээд, анхны айраг түрүүгээ хэдэн онд ямар наадмаас авч байсан бэ?
-Ногоон азарганы төл 11 медальтай бор хээр азаргыг аав намайг тусд аа гарахад өмчинд өгсөн. 1995 онд цэргээс халагдаж ирээд өөрөө морь уяад тэр жилээ оруулсан. Тэрнээс хойш тав, зургаа оруулсан. Одоо байхгүй л дээ хөгшрөөд тогоо тослосон. Эцэг минь надад сайхан хээр азарга заяаж би тэрийг хөл гарыг нь аваагүй, зөв эдлэн зөв уралдсан. Тэрний үр удам одоо хээр азарга, хоёр хар морь байна. Ах дүү хоёр хар морио дааган цагаас нь уяж сум, аймагтаа болон Хэнтийн Дэлгэрхаан, Дархан суманд орж байсан. Нэг нь тав, нөгөө нь дөрвөн медальтай.
-Хээр азарганыхаа амжилтыг дэлгэрүүлээч?
- 1993 онд даага Хэнтийн Дэлгэрхаан сумын наадамд түрүүлсэн. 1994 онд би цэрэгт яваад манай аав шүдлэн үрээ уяад Дархан сумын 70 жилд айргийн дөрөвт оруулсан. Тэрнээс хойш аймаг, суманд хэд хэд орсон. Шивээговь суманд түрүүлж байсан.
-Аймгийн наадамд хэд орсон юм?
-Дөрөв тав орсон байхаа. Нэг аман хүзүү, гурав, дөрвөөр айрагт хэд орсон. Баянталд нэг аман хүзүүдсэн, 2001 онд Баянтал сумын наадамд аав өөрийнхөө хар азаргаа, би хээр азаргаа уяад хоёул нэг уяан дээрээс очсон. Тэгэхэд аав хар азаргаа аман хүзүүдүүлж, би хээр азаргаа тавлуулж байсан. Тэрнээс хэдхэн хоногийн өмнө аймагт миний хээр азарга дөрөвт давхисан байсан.
- Хээр азарга ямархуу уяатай адуу вэ?
-Айхтар таргангүй, ер нь жаахан шууж ирээд уралддаг адуу даа. Сүхбаатарын агт энэ голоор явдаг байхад 1988 онд аав агтнаас их бөгтөр матаастай эмнэг хул гүү авсан. Би тэгэхэд жаахан хүүхэд аавтайгаа цуг авчирч байсан. Тэр хул гүүний төл, миний хээр азарга.
- Уядаг азарга мэдээж гүү цөөхөн хураадаг. Зарим нь бага төлтэй, зарим нь их төлөрхөг байдаг. Таны хээр азарганы тухайд?
-Миний хээр азарга ер нь төл гайгүй, эр төл өгөх тун дуртай. 2007 онд адууны ханиад гээд монгол даяар нэг хэсэг сүйд болсон ш дээ. Тэр ханиаданд үрээнүүдээ нэг хэсэг унагаачихсан. 2009 онд бас манай энд зуд болоод өвс гэж халзгай, хүйтрээд цасан шуурга тавиад адуу урагшаа хөөгдсөн. 2008 онд 125 адуутай байсан чинь 2010 он гэхэд би 38 адуу тоолуулсан. Байгаль цаг агаарын гэнэтийн осолд хээр азарганыхаа хэдэн сайхан төлийг алдсан. Одоо нэг хээр азарга, тэр хоёр хар морь байна. Азаргыг нь уядаггүй, хээр азарганы төлөөс эмнэг сайхан бүдүүн морь хийчихье гэж бодож байсан ч зуднаар адуугаа уруудуулаад тэр хээр үрээ ганц эр засаатай хязаалан үлдсэн. Би ерөөсөө гар хүрээгүй, эмнэг үрээ байсан. Хээр азарга маань өнгөрлөө доодчуул нь ч байгалийн гамшгаар үхэж үрэгдээд тэр хээр үрээгээр морь хийхээ болиод азарга тавьсан. Одоо энд бий, тэрний төл нь хоёр хул үрээ байна.
-Тэр хоёр хул үрээ нь яаж давхих уу?
-Тэр хоёр аймагт арай айрагдахгүй ч арван хэдээр давхидаг юм. Нэг нь соёолон, нөгөөх нь хавчиг. Уг нь ахиад нэг үрээ байсан ч тарган уралдуулж хөлийг нь эвгүй болгоод азарга тавьчихсан. Хэнтийн Дэлгэрхаанд айргийн тавд ирж байсан юм.
-Өөр Уламбаяр гэдэг хүний нэрийг гаргасан ямар хурдан хүлгүүд байна вэ?
-Миний хоёр хар морь Хэнтийн Дархан, Дэлгэрхаанд дөрөв, тав аар орсон. Зургаан сард том хар соёолонг их моринд уралдуулан тавлуулж байсан. Тэр үед жаахан хөөрүү ч байсан юм уу, соёолон морио бүдүүн моринд тавьж байсан. Соёолон уралдаагүй, гурван нас л уралдана гэхээр нь хорхой хүрээд, энд тэжээж байгаад аваачиж их моринд уралдуулсан. Нас ахиулж уралдаж үзээгүй, тэгэхэд хар морийг л нас ахиулан тавьж тавлуулсандаа баярладаг юм. Тэрний дүү хар морь нь бас Хэнтийн Дархан суманд гурав, дөрөв орчихсон. Би уг нь хээр азарганы төл гурван хар морьтой байсан юм. Дундах харыг нь хөнгөлөөд унагаачихсан.
-Засаа даадаг, даадаггүй адуу гэж байдаг гэсэн.
-Хөнгөлсөн орой нь цасан шуурга тавиад урагшаа салхинд хөөгдөн уруудсан. Цус нь гоожоод сүүлдээ шоконд ордог юм байна. Хайгаад олддоггүй, хоёр өдөр хайн зүүн урдаас олоод машинд ачин авчирч дусал тариа хийгээд ч босгож чадаагүй. Тэр хар үрээ уг нь нэг орчихсон. Энэ хоёрыгоо бодвол бие хаа сайтай, салтаа саам мундаг, их аятайхан адуу байсан юм.
-Танай аав энэ хавийн Дагва гэдэг хүнээс адуу авч байсан гэсэн. Ер нь хаа хаанаас адуу авч байв?
-Манай адууны хээр азарга, Алтангэрэл гуайн хар азарга гээд байгаа чинь Дагва адуу. Говьсүмбэр аймгийн Даш-Орших гэж хүний ах нь хөлгүй Дагва гэж морь уядаг өвгөн байсан. Тэдний адууны л угшилтай юм. Мөн Галшар, Сүхбаатараас гүүнүүд авсан. Аав өөрөө явж 1999 онд Сүхбаатараас азарга тавина гээд бие багадуухан шүдлэн үрээ авчирсан. Нэг жил өнжөөн хязаалан сургаад өвөл тэжээж уяад хойно хүүхдийн үсний даахины найранд анх зам үзүүлж уралдуулсан нь айргийн дөрөвт ирсэн. Тэгээд ямар ч байсан хоосонгүй азарга юм гэж уяад 2002 онд Дархан суманд би гурван хязаалантай очин аман хүзүү, тав, зургаагаар оруулсан. Тэр зээрд азаргыг хязаалан тавлуулсан. Бие жижиг ч аятайхан хөөрхөн давхилтай. Одоо ч тэр зээрд азарга бий, үр төлүүд нь ч уягдаж л байна.
-Увсаас адуу мал авчирч байсан уу?
-Аав 1975 онд хар хонины элсэлтээр ирэхдээ адуу малтай ирээгүй, энд ирж л адуужсан. Аавынхаа бий болгосон буянгуудаар сайхан наадаж буйдаа баяртай явдаг.
-Таны хувьд хамгийн өндөр амжилт үзүүлж айраг, түрүү бөөндсөн нь хэдэн оны ямар наадам байсан бэ?
-Би 2002 онд Дархан суманд хоёр хар морьтойгоо очоод хоёуланг нь оруулсан. Бас гурван хязаалантай очоод хоёр нь ард, нэг нь зургаалсан. Тэрнээс өөрөөр олноороо ороогүй.
-Хонин жилийн уралдаанууд отголчихсон байна. Хаагуур наадав?
-Энэ жил аймагтаа наадлаа. Аймгийнхаа түмэн адууны баяр, Баянтал сумандаа очиж наадсан. Айраг,түрүү аваагүй ч модтой сайхан л наадлаа.
-Эцэг эхээс хэдүүлээ вэ?
-Манайх наймуулаа, гурав нь эрэгтэй. Би том нь, манай нэг дүү хөдөө мал дээр, сая цуг зургаа авахуулдаг манай отгон дүү. Энэ маань бас улсын уран бугуйлын тэмцээнд хэдэн жил явсан. Дорноговьд очиж бугуйлаар түрүүлсэн. Аав маань залуудаа адуунд сайн байсан. Булгиа бугуйландаа илүү сайн, уурга нэг их барьж байгаагүй. Нутгийн улсууд “аав чинь цагийн сайнд мориноос салж байгаагүй. Бугуйл газар хаяж үзээгүй, гоц хаядаг хүн байсан шүү” гэж ярьдаг юм. Миний дүү л аавын бугуйлдах эрдмийг өвлөж авсан юм шиг байгаа юм. Би бугуйл хаях нь хаяна гэхдээ дүүгээ гүйцэхгүй. Харин уургаар илүү шүү.
- Та хэдэн хүүхэдтэй бэ, хүүхдүүд морь маланд хэр байна?
-Би гурван охинтой. Хоёр охин гайгүй, том нь тийм сайн биш. Би хоёр охиноо том наадамд тавьж байгаагүй. Морины ажил сунгаанд бол тавиад л байдаг. Эхнэр жаахан дургүй, “эмэгтэй хүүхэд унаж тусгачихна” гээд. Морь ч уяж болж л байна. Харин морины хүүхэд олдохгүй хэцүү. Хамгийн том ажил тэр байна. Хүүхэд, хүүхдийн эрх гээд эх эцэгтэй нь ойлголцохгүй хэцүү болж.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморт өнө мөнх ивээгдэж яваарай.
- Баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл Говьсүмбэр аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна