Шинэ зууны өндөр босгоор алхсан Монгол ухаан, инновацийн дээж бүтээл оршивой...
Шинэ зууны өндөр босгоор алхсан Монгол ухаан, инновацийн дээж бүтээл оршивой...
Гэх цөс хөөргөсөн уриатай сурталчилгаа сар шинийн өмнөхөн сошиалаар тарж, Н.Түвшинбаяр Аварга анхны хэрэглэгч нь болсноо догдлонгуй хуваалцан, сумогийн Их аварга Д.Дагвадорж долоон жилийн амлалтаа биелүүлж, Бурхан халдун уулын бэлд хоноод буцахдаа нэвтрүүлгийн төгсгөлд /өөрөө бүсэндээ Алтан ангиллын “МОНГОЛ” хутгаа зүүсэн байсан/ сэтгүүлч Г. Алтантүрүүд дээжээс нь бэлэглэн дуулиан дэгдээв.
Чухам ямар идтэй болохоор нь Дэлхийд нэрээ дуурсгаж танигдсан, Монголын брэнд болсон Их аваргууд хүлээж байгаад уралдаж авдаг юм бол хэмээн сониуч зандаа хөтлөгдөн 9080-5555 дугаар луу нь залгаж мэдээлэл тодруулах хүсэлтээ илэрхийллээ. Утас авсан эрхэм ч уриалгахан нь аргагүй хаягаа зааж өгөөд кофегоор дайлахаа амласан юм. Ингээд Зайсан дахь ажлын байранд нь очиж Американо уунгаа ярилцсанаа сийрүүллээ.
Алтан ургийнхны Таван нүдэн Монгол брэнд
Монгол хүн бүр эрхэмлэн дээдэлж, хүндлэн шүтэж явах ёстой Таван нүдэн бэлгэдэл гэж уншигч та урьд өмнө дуулж байсан уу? Дуулаагүй юмаа гэхэд харж байв уу?
Чихээр сонсоогүй ч нүдээр үзэж байсан гэдэгт тань эргэлзэхгүй байна. Утга агуулга, бэлгэдлийг нь нарийн сайн мэдэхгүй ч бид энэ дүрсийг олон газар харж байсан. Одоо ч бидний ахуй амьдралд элбэг тохиолддог бэлгэдэл. Харин саяхнаас бүр тодруулбал цагаан сарын өмнөхөн утга агуулга, бэлгэдэл зүйнх нь талаар цухас ойлголт авсан байх. Цэрэг эрсийн хөө хуягны таван дугуй цагирагны огтлолцлоос үүдэлтэй хэмээгддэг Таван нүдэнг Их Юань гүрний үед зөвхөн Хубилайн ордны Алтан ургийнхан л хэрэглэх эрхтэй байжээ. Тийм ч учраас Мингийн төрийн үед /Юанийн төр мөхсний дараа/ Таван нүдэн бэлгэдлийг илт дорд үзэн, муу усны сувгийн нүхний цорго, сандлын суудал, эвхмэл сандлын гишгүүр, дөрөөний тавганд зориуд тавих болжээ. Түүгээр ч үл барам “зоосон хээ” хэмээн нэрлэн төөрөгдүүлж, эдүгээ 21 дүгээр зууны хүмүүн төрөлхтөн түүгээр нь хүлээж авах нь илүүтэй. Хэдийгээр Мин улс төрийн бодлогоор Таван нүдэнг үнэгүйдүүлж байсан ч монголчууд өөрийн төрт ёстой үедээ ил далд хэлбэрээр авч үлдэхээр эрмэлзсээр ирснийг түүх гэрчилнэ.
Анхдугаар Богд Өндөр Гэгээн Занабазар сангийн сүргийн тамгаа Таван нүдэн бэлгэдлээр хийхдээ дөрвөн арвайн бэлгэдэл хэмээн тайлбарлаж байсан бол түүнээс хойшхи найман Богд цөм эртний уламжлалт энэхүү бэлгэдлийг ямар нэг байдлаар хэрэглэж, дээдэлсээр ирсэн нь эдэлж хэрэглэж байсан зүйлсээс нь харагдана. Ийнхүү бидний өвгөд, ихэс дээдэс, алтан ургийнхны хэрэглэж ирсэн бэлгэдэлт Таван нүдэнгээ эдүгээ цагт Монгол түмэндээ таниулж, цаашлаад дэлхийд таниулах хэтийн зорилготой хэсэг залуус нэгдсэн байна.
Златоустын урчууд зартай
2001 онд Орос улс зэвэрдэггүй ган үйлдвэрлэлийн таван үйлдвэрээсээ шилдгийг шалгаруулахад хоёр зуун жилийн түүхтэй Златоуст мөн л нэгд бичигдсэн байдаг. 1815 онд Нэгдүгээр Александр хааны зарлигаар Германаас зуу орчим урчуудыг гэр бүлийнх нь хамт урьж авчран багшлуулж Златоуст хотноо Оросын анхны зэвсгийн үйлдвэрийг байгуулж байсан түүхтэй. Тэдний бүхий л зардлыг хааны ордноос гаргадаг байсан гэхээр алсыг харсан том бодлого хэрэгжиж байсныг гэрчилнэ. Энэ үйлдвэрт бүтээсэн хутга, мэс, чинжаал зэрэг нь 200-гаад жилийн тэртээгээс буюу 1829 оноос эхлэн олон улсын үзэсгэлэнд оролцож, нэр хүнд бүхий шагнал хүртэж байжээ. Жишээлбэл 1851 онд Лондонгоос хүрэл, 1862 онд мөнгө /Лондонгоос/, 1867 онд Парисаас хос мөнгө, 1873 онд Венээс мөнгө, 1876 онд Филадельфиас хос мөнгө, 1878 онд Парисаас алт, 1893 онд Чикагогоос том хүрэл, 1897 онд Стокгольмоос алтан медаль тус тус хүртжээ. Мөн түүнчлэн тус үйлдвэрийн бүтээлүүд Эрмитаж, Лувр, Английн хатан хааны цэргийн музей зэрэг дэлхийн алдартай музейнүүдэд хадгалагдаж байдаг нь тэдний ур хийцийн цар хүрээг илтгэх бизээ. Златоустын дархчууд дэлхийн нэгдүгээр дайнаас эхлэн армийн хүйтэн зэвсэглэлийн дийлэнх олонхийг нийлүүлж байсан бөгөөд хоёрдугаар дайны үед бараг нэг сая хутга, сэлэм үйлдвэрлэсэн байдаг. Тийм ч учраас 1945 оны Ялалтын парадад оролцогчдын зүүсэн бүх сэлэм Златоустынх байсан биз. Златоустын урчуудын урласан гоёлын сэлэм, кинжал, хутгууд нь Эх орны дайны дараах үеийн хүндэтгэл ёслолын нэгэн гол гангараа байсныг өдгөө хүндтэй музейнүүдэд хадгалагдаж байгаа Маршал И.В.Сталин, Маршал Г.К.Жуков зэрэг алдартнуудын эдэлж хэрэглэж байсан сэлэм, кинжалууд бэлхнээ гэрчилдэг. Златоустын хүйтэн зэвсгийн үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд сайн чанартай Дамаскийн болон цагаан гангаар бүтээгдэхээс гадна ган дээрх чимэглэлийн урлагаараа дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Тэдний бүтээлүүд нарийн чамин хээ угалзтай хийгддэг тул гоёл чимэглэл, бэлэг дурсгалын үнэт өв болдгоороо дэлхий дахинд алдартай. Чухам тиймдээ ч хаант Оросын үеэс л эхлэн төрийн дээд зэрэг, зиндааны бэлэг сэлтийг Орос гүрний үе үеийн Хаад, Төрийн тэргүүн нарын тусгай захиалгаар Златоустын урчууд бүтээсээр иржээ. Ийм л баялаг түүхт нэр хүнд бүхий урчуудыг “ТАВАН НҮДЭН” брэндийг үндэслэгчид тусгайлан сонгож тэдэнтэй хамтран ажиллаж байгаа нь энэ аж. “ТАВАН НҮДЭН” брэндийн захиалгын дагуу тус үйлдвэрийн мэргэжлийн өндөр түвшний мастер, зураач, токарьчин, ган сийлбэрчин, гар урчууд нийлсэн 50 гаруй хүнтэй баг ажиллаж “Монгол”, “Ав” загварын дээд зэрэглэлийн, чанартай, сайн хутгуудыг бүтээжээ.
Тансаг зэрэглэлийн Монгол хутга
“МОНГОЛ” загварын хутга нь тансаг зэрэглэлд багтах бөгөөд дотроо алтан, мөнгөн гэсэн хоёр ангилалтай. Уг хутгыг алдарт Дамаскийн гангаар хийсэн ба ирний хэлбэр нь дотроо уламжлалт болон орчин цагийн гэсэн хоёр төрөлтэй. Мөн их гарын болон дунд гарын гэсэн хоёр төрлийн хэмжээтэй аж. Загвар, хэлбэр хийцийн хувьд МӨНГӨН ангиллын хутга нь монгол уламжлалт сонгодог хэлбэрийг барьж бүтээгдсэн бол АЛТАН ангиллын хутга нь дизайны шинэ шийдлээр, тодруулбал найман талтай, трапец хэлбэртэй бүтээгдсэн гэнэ.
Монгол хутганы хэлбэрт урьд өмнө байгаагүй энэхүү шийдэл өвөрмөц хэр нь гоёмсог, ихэмсэг харагдах аж. Алтан хутганы иш нь манайхны нэрлэдгээр хар зандан буюу Индонезэд ургадаг Макассар хэмээх ховор чамин мод гэнэ. Энэхүү модоор тансаг зэрэглэлийн тавилга, үнэтэй хөгжмийн зэмсэг хийхийн зэрэгцээ Rolls Royce, Range rover, Porsche зэрэг авто машины тусгай захиалгын салоныг хийдэг байна. Мөнгөн ангиллын хутганы тухайд ишийг хар дуб буюу хатуу модоор хийсэн. “МОНГОЛ” загварын хутганы хуйны болон ишний материалууд өнгө алдахгүй, хатаж хагарахгүй дээд зэрэглэлийн модоор бүтээгджээ. Хайрцаг савлагааны хувьд хатуулаг өндөртэй далайн модоор хийж дотор талыг нь зориулалтын Итали хиймэл элгээр доторложээ. Ийнхүү хайрцаг савнаасаа эхлээд нүнжиг илэрхийлэх тансаг зэрэглэлийн “МОНГОЛ” загварын хутгыг авахыг хүссэн хэрэглэгчид өөрийн нэрийн товчлол, адууныхаа тамга зэргийг нэмэлт төлбөртэйгээр хийлгэх боломжтой гэсэн шүү. Зарим нэг нь аль хэдийнэ захиалгаа өгч хутгаа авахаар хоног тоолон хүлээж суугаа гэнэ лээ. Хүлээж суугаа гэхийн учир нь тусгай захиалга өгснөөс хойш хутга тань 40-45 хоногийн дараа таны гар дээр ирэх болно.
Загвар тус бүрээс ердөө 55 ширхэг л үйлдвэрлэгдэх “МОНГОЛ” загварын хутганы бас нэгэн давуу тал бол хутга тус бүр хувийн дугаартай. Нэг дугаартай хутгануудыг онцгой нэр хүндтэй эрхмүүдэд л борлуулах бодлого барьж байгаа гэсэн бөгөөд одоогоор Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Холливудын нэрт жүжигчин, Олимпийн анхны Аварга, Сумогийн их Аварга, нэртэй улс төрчид зэрэг хүмүүст очжээ. Брэндийг үндэслэгчдийн зүгээс 5, 9, 55 дугаартай хутгуудыг худалдаанд гаргахгүй бодлого барьж байгаа бөгөөд өөр бусад өөрт ээлтэй тоотой хутганы загвар төрлөө сонгоод 70 хувийн урьдчилгаагаа төлөөд захиалж авах болно гэдгийг уламжилсан. Хэлбэр хийц уран нарийн, чанар эдэлгээ сайтай хэрэглэгчийн нэр төрийн баталгаа болсон тансаг зэрэглэлийн энэхүү бүтээгдэхүүнээ эрхэм та бүхэн үр хойчдоо өвлүүлэн үлдээх нэгэн “Өв” гэлтэй.
Монгол бахархал Ав загвар
Хурц илд, хүлэг морины шандсаар дэлхийн дайдыг эзэгнэж явсан их гүрний үр сад, хойч үе болсон Монгол эр хүн өдөр тутам хэрэглэх өөрийн гэсэн хутгатай байх ёстой. Ийм бодлоос үүдэлтэй “Ав” загварын эхний ээлжийн хутганууд танилцуулагдаад хоёрхон хоногийн дотор эзнээ олчихсон гэнэ. Чамгүй судалгаа хийж, туршсаны дүнд Монгол ахуйд нийцтэй байхаар тооцож бүтээсэн гарт тун эвтэй “Ав” загварын хутганы ишийг үхрийн ширийг сүвлэн өндөр даралтаар шахаж хэлбэрт оруулж хийсэн тул хүйтэнд гар хайрахгүй, барьцалдалт сайтай байдаг давуу талтай гэнэ. Ирний хувьд мэсний ир хийхээр тусгайлан бүтээсэн 100х13М болон ZDI1016 маркийн Дамаск гэсэн хоёр төрлийн гангаар хийгдэж байгаа бөгөөд аагны зүүн талд нь Таван нүдэн бэлгэдэл, мөрний уг дээр монголчууд бидний эрт дээр үеэс шүтэж дээдэлж ирсэн ирсэн “Гал, нар, сар” түүний дор “МОНГОЛ” гэсэн бичгийг өндөр технологиор сийлж “Таван нүдэн” логоны хамтаар 999,9 хувийн сорьцтой алтаар нэг микроны зузаантай шаржээ. Сайн чанарын гангаар хийгдсэн эдэлгээ сайтай, гарт эвтэй “Ав” загварын хутгыг Монголоо гэсэн сэтгэлтэй, Монгол хүн гэдгээрээ бахархдаг жинхэнэ эрчүүдэд зориулан бүтээсэн юм хэмээн брэндийг үндэслэгчид тайлбарлана лээ. Түүнчлэн наадмын өмнө гурав дахь загварын хутгыг худалдаанд гаргахаар төлөвлөж буй гэнэ. Одоогоор нэр болон загварын тухайд нууцлахыг хүссэн ч мах мөлжих соёл бүдгэрч буйтай холбогдуулан бүдгэрч байгаа хэрэглээ, соёлоо сэргээхэд өөрсдийн хувь нэмрийг оруулах сэдлээр шинэ загварын хутга гаргахаар шийдсэн хэмээн нууцаасаа цухасхан хуваалцлаа.
Гангийн тухайд...
Автомашины бяр чадал, чансааг хөдөлгүүрээр нь хэмждэгтэй адил хутганы чансааг ирний гангаар нь хэмждэг. Хэрэглээ зориулалтаас шалтгаалаад гангийн орц шинж чанар нь өөр байдаг гэдгийг хэрэглэгчид тэр бүр мэддэггүй. Түүнээсээ болоод хутгаа хугалж эвдэж, гэмтээдэг талтай. Хутганы төрлийн гангууд торгон ир авахдаа сайн хэдий ч доргилт, цохилтонд тэсвэр муутай байдаг агаад юм дэлсэх, хөших, шидэх зэрэгт хутга эмтрэх, хугарах эрсдэлтэй. Сүх, шиддэг хутга зэрэгт ашигладаг гангууд нь доргилт, хөшилт, шидэх зэрэгт тэсвэртэй байдаг хэдий ч торгон нарийн ир авахдаа хойрго, ирээ түргэн алддаг урвуу хамааралтай байдаг юм байна. “ТАВАН НҮДЭН” брэндийн хутганууд мэсний ир хийхэд зориулан бүтээсэн хутганы зориулалттай гангаар хийгддэг онцлогтой гэнэ. Бүр тодруулбал “Ав” хутганы ирэнд ашиглаж байгаа гангийн нэгэн төрөл болох цагаан өнгөтэй 100Х13М маркийн ган бол Златоустын гангийн үйлдвэрт мэс заслын хутганы ир хийх зорилгоор гаргаж авч 1981 оны 1 дүгээр сарын 1-нээс албан ёсоор үйлдвэрлэж эхэлсэн ган гэнэ. Энэ ган нь ир сайн авч ирээ удаан хадгалдаг, зэврэлтэнд өндөр тэсвэртэйгээрээ алдартай. Гангийн хатуулаг буюу HRC нь 58-59 гэдэг үзүүлэлтийг хангадаг. Одоо ч мөн энэ гангаар мэс заслын хутга багаж үйлдвэрлэдэг. Эрт цагаас эрчүүдийн хээнцэрлэл гангарааны илэрхийлэл болж ирсэн Дамаскийн гангийн түүхийг авч үзвэл дамаск гангаар хийгдсэн байлдааны зэвсгийн талаар хамгийн эртний эх сурвалж манай эриний 540 онд гэж тэмдэглэгдсэн байдаг боловч дамаск ганг бүр эрт, Александр Македонскийн (манай эриний өмнөх IV зуун) үед гарган авсан, илд жад хийхэд ашигладаг байсан гэх эрдэмтдийн таамаг бас байдаг аж. Загалмайтны аян дайнд оролцож явсан европчууд энэ гангаар хийсэн илдийг анх харсан газрынхаа нэрээр “дамаск” гэж нэрлэсэн гэдэг. “ТАВАН НҮДЭН” брэндийн хутганы ирэнд ашигладаг нөгөө нэг төрлийн ган болох Дамаскийн гангийн салбарт Златоустын нэрийн тэмдэг болж байгаа Zladinox төрлийн дамаск ганг олон жилийн судалгааны үр дүнд 2010 онд гаргаж авсан байдаг. Zladinox төрлийн дамаск ган дотроо ZDI1016 маркийн дамаск ган нь зах зээлд танилцуулагдсан цагаасаа эхлэн олон улсын мэргэжилтнүүдийн анхаарлыг татаж өдгөө өндөр чанар, боловсруулалт сайн хийгддэг, сайхан өнгөлөгддөг, хатаахад хатуулаг сайн авдаг, зэврэлтийн эсрэг үзүүлэлт өндөртэй зэрэг чанар үзүүлэлтээрээ өрнийн зах зээлд өөрийн гэсэн хүндлэлийг хүлээж чаджээ. Европ, Америкийн зах зээл дээр ZDI1016 нь бусад төрлийн дамаск гангууд дотроо зэврэлтэд тэсвэртэй үзүүлэлтээрээ тод ялгарч чаддаг. 200 гаран жилийн тэртээ Златоустын урчуудад очиж багшилж байсан дэлхийд алдартай Германы Золингэн хотын нэрийн хуудас болсон Бокёр брэндийн хутгануудад өдгөө ZDI1016 маркийн ганг авч ашиглах болжээ. Автомашин сонирхогчдын дунд V12 хөдөлгүүртэй машин л унахгүй бол машин унаж буйгаа мэдрэхгүй гэж үзэж, ярьдаг бүлэг бас байдаг. Үнэндээ Улаанбаатарт гэлтгүй монголд 250 км.цаг хурдалж V12 хөдөлгүүрийн бярыг мэдрэх боломж ер нь үгүй. Түүнтэй яг ижил хат хатуулаг өндөртэй гангаар хийсэн хутга руу ямагт тэмүүлж байдаг хутга сонирхогчдод зориулан “Ав” хутгыг цөөн тоогоор Шведийн алдартай Elmax гантайгаар захиалан хийлгүүлж худалдаанд гаргах гэж байгаа тухай бас олж мэдсэн юм. Энэ бүхнээс дүгнэхэд “ТАВАН НҮДЭН” брэндийн хутгануудын чанар чансаа ойлгогдох бизээ.
ТАВАН НҮДЭН брэнд гэж...
Энд нэгэн зүйлийг чухалчлан онцлоход “ТАВАН НҮДЭН” брэнд бол хутганы брэнд биш юм. Дан ганц эрчүүдийн ч брэнд биш. Тэд Дорныг чиглэсэн дэлхийн хандлагыг анзаарч Монгол угсаатнууд цөм хүлээн зөвшөөрөн хүндэтгэн дээдлэх бүтээгдэхүүнийг зах зээлд гаргахаар шийджээ. Ингэхдээ эртний уламжлалыг өнөө цагийн дэвшилтэт технологи, дизайны шинэ шийдлээр баяжуулан инновацид оруулж энэ зууны даяаршсан зах зээлд нийлүүлэх хэтийн зорилготой ажээ. Монголоороо бахархдаг, урлагийн мэдрэмжтэй хүн бүрийн сэтгэлийг гижигдэх монгол ахуй, монгол уламжлал, түүх соёлын нарийн нандин элементуудыг шингээсэн шинэ шийдэл бүхий олон сайхан бүтээгдэхүүнийг зах зээлд гаргахаар “монгол авдрын” ёроолыг онгичин судалсаар, ажилласаар байгаа тухайгаа тэд бахархалтай өгүүлж байгаа нь тэднээс их зүйл гарах байх гэсэн сэтгэгдлийг надад эрхгүй төрүүлж байлаа.
Эзэн нь тэр юм билээ
Ингэхэд брэндийг үндэслэгч, санаачлагч нь хэн юм бэ гэж үү. Та бидний эчнээ таних, олны танил нэгэн эрхэм байх аж. Ядаж арван төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргаж, гадаад зах зээлд хэдэн бүтээгдэхүүн борлуулсны дараа нэр усаа гаргая гэж даруухан загнах түүний энэ хүсэлтийг хүндэтгэхээс бас аргагүй. Одоогоос тав, зургаан жилийн өмнө доктор Ширчингийн Баатарын блог дээрх “таван нүдэн” бэлгэдлийн тухай судалгааны нийтлэлийг уншаад энэ цагийн монголчууддаа энэ бэлгэдлийн үнэ цэнийг зөвөөр таниулах юмсан гэх бодлыг хадгалсаар тэрхүү бодолдоо ээрэгдэн чамгүй хугацаанд тунгаасны эцэст “ТАВАН НҮДЭН” үндэсний брэндийг бий болгохоор шийдэж эхний бүтээгдэхүүнээ энэ жилийн Цагаан сараар хэрэглэгчдийн гарт хүргэсэн нь энэ ажээ. Төрийн тусгай албадад ажиллаж байсан, аюулгүй байдлын чиглэлээр гадаад улсад мэргэшиж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн түүнд “ТАВАН НҮДЭН” брэндийн анхны бүтээгдэхүүн болох хутга ойрын сэдэв байсан байж болох ч Монголоо гэх чин сэтгэлээс нь илүү “сайнууд” төрнө гэдэгт эргэлзэхээргүй. Тэр өөрийнхөө тухай ярих сонирхолгүй юм билээ.
"Тод магнай" сэтгүүл
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
197.211.58.17
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. и
Reply