Сумын Алдарт уяач Д.Эрдэнэцогт: 16 наснаасаа эхлэн хурдан морины уяа сойлго тааруулж байна
А.Тэлмэн
2017 оны 3-р сарын 08 -нд
Хэнтий аймгийн Биндэр сумын уугуул, сумын Алдарт уяач Д.Эрдэнэцогттой хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Эрдэнэцогт Алдартын уяаны эрдмийн шанг татсан хүн хэн байв. Хэдийнээс уяа сойлго тааруулах болсон бэ?
-Би чинь ажаагийн хүү. Миний ээжийн аав Жадамбын Гомбо гэдэг бөгөөд би ажаа л гэдэг юм. Намайг өдий зэрэгтэй явахад үнэхээр их тус хүргэсэн буянтай буурай даа. Тиймдээ ч энэ насандаа баярлаж, талархаж явах учиртай юм. Би чинь долдугаар ангиа төгсөөд 1975 онд илгээлт авч, ажаагаа бараадсан нь тэр. Тэгэхэд ажаа хэдэн давгүй сайн адуутай, тэднийг нь би унаж, уяж уяачийн гараагаа эхэлж байлаа. Надад их ч юм заана аа. Одоо ч тэр нарийн ширийн зөвлөгөө нь тус болсоор л байдаг юм. Анх морины ажил хийж эхлэхэд хөлс гарахгүй адуутай таарчихлаа. Тэгсэн ажаа тэжээл, шүү өг гэж байна. Тэгэхээр нь хээр мориндоо шүү, хааяа нэг жамц давс долоолговол жаахан чийгтэх маягтай боллоо. Яалт ч үгүй нүдэн дээр үр дүн гарахаар урам ч ордог юм билээ. Тэр жил хээр морио уяж Мартын найманд зургаалуулаад, хавар нь Майн нэгэнд хэдэн сайн морьд мордоход битүү морь уяад түрүүлгэв.
Тэгэхэд Батширээтэд Бархын цагаан үзүүрийн бригадад малын эмч Цэвээндорж гуайнх амьдардаг байсан юм. Тэднийхээр оройхон ороод гарвал олон хүн цуглачихсан адууны тухай амттай яриаг ч өрнүүлж байнаа. Гэрийн хойд талд Ичинхорлоо гуай суучихсан “наашаа суу” л гэнэ. Тэр шөнөдөө 12 өнгөрч байсан, морио услаад жаахан идүүлчихээд дөрвөн цаг боллоо. Гэгээ оров уу, үгүй юу л морьдоо барилаа. Би Гүрзул ахынхаа дэлтэй, дэлгүй хоёр морьтой очсон байв. Нэг нь энд түрүүлээд, нөгөө нь гурвалсан. Энэ хоёрыг харсан хүмүүс яг одоо мордвол дэлгүй хээр морийг урд нь хаахгүй юм байна даа гэнэ. Тэгсэн бригадын улс цуглах гэсээр үд болчихлоо. Ичинхорлоо гуай ирснээ “дэлтэй хээр морь нь гүйцэгдэхээ больжээ” гэж байна. Өөрөө хүрэн халзан морьтой. Бас Батмөнх гуай ч нэг нь түрүүлж, нэг нь аман хүзүүдсэн хоёр морьтойгоо ирчихэж. Ингээд морьд ч мордох боллоо, хуучин Бархын гүүрний тэндээс эргэнэ гэж байна. Морьд явцгаагаад төдхөн эргэчихлээ. Тэгсэн чинь Батмөнх гуайн цагаан, Ичинхорлоо гуайн хүрэн халзан хоёр гараад ирлээ дээ. Миний хээр морь байдаггүй. Тэгсэн 100 арай хүрэхгүй метр хэртэй олон морь дотор түрүүнд нь явна, тонголзоод л байна. Дурандахад хүүхэд нь явуулахгүй байгаа бололтой. Тэгэхэд нь мордоод, хойд энгэр рүү гараад малгайгаараа явуул гээд даллалаа. Миний дүү Батсайхан унаж хурдлуулж байгаа юм. Газрын дундаас өнгөрөхөд хээр морь маань зөрөөд явчихлаа шүү. Арын морьдыг харсан дэлгүй хээр морь маань нэг зургаад, нэг тавд давхиж яваад тавласан. Харин дэлтэй нь түрүүлж 16 настай жаахан хүү би дээлэндээ багтахааргүй баярлаж билээ.
-Гар нийлсэн ах дүүс байна даа. Та өөрөө хэр унаач байв даа?
-Мэдээж эхэндээ ч амаргүй байлаа. Тэгэхэд ажаа маань газраа харж явдаг юм шүү, уруу газар дохиж яваарай, өөд газар мориныхоо амыг татаж, барьж яваарай, битгий ангалзуулаарай. Жолоогоо нэг талыг нь гогцоо гаргадаггүй юм, хазгай баривал морь гараад явчихна, хадуурдаг юм гээд захина. Яг л хэлснээр нь явсаар сүүлдээ сайн унаач болсон л доо. Ажаадаа айраг түрүү авч өгч л байлаа. Намайг мориноос хасагдахын үед Ажаагийн бор морь хурдлахаа бүүр байчихсан. Тэгсэн унаач хүүхдээ үгүйлээд байна, занг нь мэдэх юм, томорч байгаа ч гэсэн хүүгээрээ унуулна гээд унаж байлаа. Тэгэхэд би 15 хүрчихсэн хөлс авч, морь тавьдаг “албанд” зүтгэж явсан үе л дээ. Гэхдээ бие жижигтэй.
-Ажаагийн тань нэрийг гаргасан ямар ямар хурдан буянгууд байв даа?
-Ажаагийн нэг хээр азарга байлаа. 1961 онд шиг байгаа юм, манайхны эндээс малингийн адуу урагшаа туудаг байсан юм гэнэ лээ. Тэнд дөрвөн адуу алдчихаад хувиасаа төлж хил гаргаж өгөөд эргээд ирсэн чинь Хурхын сангийн аж ахуйд адуунууд нь ирчихсэн байна гэнэ. Зарим нь морь, зарим нь гүү байж. Намрын цагт тарган эмнэг юмнууд холбоод бариад авсан чинь жаахан хээр үрээ л нүдэнд тусаад байхаар нь хурдлах юм шиг санагдаад байна, авъя гэж. Тэгээд дөрвөн адуу авах ёстой хүн чинь гурвыг нь өгөөд нэгийг нь хүзүүнд нь хийгээд ирж байсан гэж ярьдаг юм. Тэр нь Гурванбаян Батширээтийн Сэмбэ гэж хүнээс худалдаж авч байсан гэсэн. Эзэн нь өгөхдөө Батноров адуу гэж хэлсэн гэдэг. Нэг их булгидаг хээр азарга байсан. Айргийн тав алдаагүй дээ, энэ адуу. Түүний төл Хасаа хээр нь суманд олон жил дархалсан. Надад үр төлөөс нь хоёр гурав байсан ч цэргээс ирэхэд байхгүй болчихсон байлаа. Хөөрхий ажаа маань өндөр настай, адуу харах хүнгүй болоод хулгайд алдчихсан юм.
-Түрүүн ярьсан дэлгүй хээр морь тэр азарганы удам уу?
-Нэг удаа Цэвээний Цэрэнжав ахынд очсон гадаа нь дэлтэй туранхай хээр морь уяатай байна. Шууд л хурдан маягийн морь байна даа гэж харагдсан. Гэрт нь ороод мэнд усаа мэдээд, цай цүй ууж суутал эхнэр нь гаднаас орж ирснээ “хөөе хөөе, ногоон эрээн үнээ харзанд уначихлаа” гэнэ. Би жороо хул морио унаад давхиад очтол ногоон эрээн үнээ харзанд уначихсан байна, татаад дийлдэггүй. Дахиад хүн гуйж байгаад сураар аргамжиж, арай чүү гаргаад, босгоод нэмнээд орхилоо. Эндээс эргэж ирээд морины наймаа хийж, жороо морио хээр мориор сольё. Би энэ жороог нутгийнхаа Төржаргалаас таван адуугаар авсан юм. Тийм болохоор таван адууны морь ш дээ, хээр мориор чинь тулъя гэсэн “үгүй. Дээр нь тумбай гунж, залуу морь өг” гэнэ. Би ч моринд дуртай хүн авъя гэснээ л авчихдаг байсан болохоор нэмж тумбай гунж, залуу морио өглөө.
Ингээд баруун хойно төвд байж байгаад туранхай хээр морио унаад ирлээ. Ажаа маань, “сайн явж ирэв үү, осгож даарав уу” гэсээр угтаж, эхнэр нь хоол цай болоод хэсэг амарлаа. Тэгсэн ажаа гарснаа дуудаж байна. Гараад очвол “энэ хээр морийг хэнээс аваа вэ. Хаанахын адуу юм” гэнэ. Дадалаас дамжиж Цэрэнжав авсан -Өмнөдэлгэрийн Жамъяндорж гэж хүюм гэнэ лээ гээд яривал ажаа Сулын цавьдар мориноос илүү юм байна даа гэж билээ.
-Сулын цавьдар гэдэг нь?
н байдаг гэсэн. Бид танихгүй л дээ. Манай эндэхийн хорихын нэг өвгөн ажаатай даалууддаг байсан юм. Өвгөн “хүүд чинь би хурдан морь авч өгнө, сайхан морь” гэнэ. Жамъяндорж тун сайн адуутай. Тэр хүн надад бол зарна, өөр хүнд зарах хүн биш л гэнэ. Ингээд нэг өдөр нууж хааж байгаад оройхон шогшчихлоо шүү. Өглөө Баянголын урдуур хонь дурандвал цавьдар морь, бараан морь хоёр уяатай байна. Тэгсэн өнөө хөгшин өглөө гэхэд ирчихсэн байж. Би ч очоод баруухнаар нөгөө цавьдар морио байж магадгүй гэж харвал үнэхээрийн гоё морь байна аа. Тэсэхгүй очоод харлаа, хүнгүй, хониндоо явцгаачихаж. Хонь нь уул руу гарчихсан, Лувсандорж гуайтай очиж уулзаад, ямар хурдан яваад ирэв? гэвэл энүүхэнд Өмнөдэлгэрийнх гэж байна. Үд боллоо, адуугаа туугаад очсон чинь цавьдар морио хөтлөөд манайд оччихсон, ажаатай морьд яриад даалуугаа тоглоод л сууна.
-Тэр өвгөн танд бэлэглэсэн юм уу?
-Үгүй ээ, худалдаж авч байгаа юм. Мөнгө хатуу байхад хоёр сая гэж байна шүү. Тэгээд ажаа маань бэлэн 500 мянган төгрөг, мал өгч авлаа. Манайд есөн настай ирсэн энэ адуу Өмнөдэлгэртээ их сайн давхидаг хурдан буян байсан юм. Манайд ирсэн жилээ зургаалаад, хойтон нь аман хүзүүдэж, долоо, наймтайдаа шалиагүй ээ. Тэр болгонд уяаг нь олохгүй байсан шиг байгаа юм. Их гоё морь байсан л даа.
-Өөр ямар хурдан хүлгүүд байна вэ?
-Нэг ухаа халзан морь бий. Лхасүрэн ахын хашаанд хүрэн халзан, шарга, ухаа халзан гурван морь уяатай байна. Би дууны Лхагваа багш, Баатар гуайтай явсан юм. Өнөө хоёр “Цогтоо, чи ажаагийн эрдмийг өвлөсөн, би адуу таньдаг” гээд л гайхуулаад байдаг хүн. Энэ гурван морины алийг нь авах уу гэж байна. Ухаа халзан морийг нь авах юм байна гэлээ. Түгжгэрхэн, нөгөө хоёроосоо хийцээр дутуу, дөрвөн чацны хувьд аятайхан морь байсан юм. Тэгсэн Лхасүрэн ах, “наадах чинь битүү морь, хөл нь жаахан тиймхэн байгаа” гэхээр нь Ганболдоор зайдан мордуулаад хашааны урдуур цогиуллаа. Яахын аргагүй цээж дээгүүр юмаа. Тэгэхээр нь би авч уямаар байна гэвэл өөрийнхөө нэрэн дээр уяарай, манай адуу сайн гэнэ. Ингээд тэр жилээ уяж Майн баярт түрүүлгээд, Түмэнцогтын түмэн агтны баярын давхил дээр зургаалсан. Дараа жил нь наадмаар түрүүлээд залгаад Хараатад нэг уралдаан боллоо. Энэ уралдааныг баруун тийшээ Өвөрхангайн хурдад сумаас нэг, нэг азарга, морь явуулахаар болоод хийсэн юм. Хараатын уралдаанд Дашдэндэв гуайн буурал түрүүлж, халзан морь аман хүзүүдсэн.
-Одоогоор хичнээн айраг түрүүтэй болоод байгаа вэ?
-Би аймагт очиж айрагдуулж байсан гэж худлаа хэлэхгүй. Үнэн юм үнэнээрээ сайхан. Аймагт 2009, 2011 онд хоёр л очиж байлаа. Харин сумандаа сайхан наадаад л явна.
2013 онд Биндэрийн түүхт 90 жилээр Засаг даргын хоёр морийг уяж, соёолон аман хүзүүдүүлж, хязаалан дөрөвлүүлсэн. Энэ жил соёолон болоод суманд түрүүлсэн. Сүүлд Бэрхийн ойд сум сумаас нэг азарга ороход гуравласан байгаа.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Хурдан тууртын босоо цагаан хийморь өнө мөнхөд ивээж байх болтугай.
"Тод магнай" сэтгүүл Хэнтий аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна