Сумын Алдарт уяач Б.Ишдорж: “Адууны нүдийг харахад л эмгэгтэй эсэх нь мэдэгдэнэ шүү дээ”


-Та энэ сумын унаган хүү юу? Бага насны дурсамжаас яриагаа эхэлбэл ямар вэ?
-Би яг энэ хонхрын хүн дээ. 12 настай байхад ээж маань нас барж, аав 60 хэдэн онд бурхан болж бид тав хар нялхдаа өнчирсөн улс байгаа юм. Ах нь айлын хамгийн том нь. Манайх гурван хүүтэй айл байсан, нэг нь бурхан болоод Батмөнх, бид хоёр л байна. Ганц эмэгтэй дүүтэй. Нэгийг нь багад нь айлд өргүүлчихсөн. Манайх дундаас дээш хөрөнгөтэй айл байсан. Тэгээд малаа нэгдэлд өгөөд цөөн хэдэн морьтой үлдсэн. Аав маань морь уядаг хүн байсан юм. За тэгээд хэдэн жил морь уяж байгаад 20 нас хүрч цэргийн албанд татагдсан. Цэргээс ирээд тасралтгүй морь уясан даа. Хүний, өөрийн гэлтгүй. Харин бардам хэлчихмээр юм энэ суманд айраг, түрүү хоёрыг илүү авч байсан хүн дээ би. Одоо л энэ сүүлийн үеийн уяаг сайн ойлгохгүй гавихгүй байгаа болохоос биш.
-Тэжээлийн уяаг хэлж байна уу?
-Өө тийм. Нэг л эвлэхгүй юм. Миний морь тарган уралдаж үзээгүй. Миний морь шиг туранхай морь давхиж байгаагүй. Энэ хавьдаа /инээв/ Сантын наадмын зургаан насны морьдын айраг түрүүг түүчихээд зогсож байсан үе ч бий. Ойрын хоёр, гурван жил л морь олигтой давхихгүй байна.
-Таныг их баян намтар түүхтэй хүн гэж сумынхан чинь ярих юм?
-Миний түүх гэвэл муу аавынхаа үлдээсэн хөрөнгийг сайхан морь, даалуу хоёрт үрсэн хүн дээ. Архи дарс ч ууж үзсэн. Одоо бол архи уухаа байсан. Хоёр хүүтэй. Нэг хэсэг адуу тууж үзсэн. Адуу туугаад Баян-Өндөрт хэдэн сайхан үрээ авчирсан. Үүндээ их бардам байдаг. Тэрэн дотроос нэг зээрд үрээ азарга болоод энэ хавьдаа ёстой босоо байсан даа. Хэнтий аймгийн Мөрөн сумын уугуул Дэмбэрэл гэдэг хүнээс авсан юм. И-тэй адууных, одоо бол хулгай л юм л даа. И-тэйд орсон адуу тухайн үедээ их үнэтэй байлаа.
-И гэж юу юм бэ?
-Орос руу зарах адууг эрүүл гээд замын хараар И үсэг дарчихдаг байсан юм. Тэгээд вагонд ачаад явдаг байлаа шүү дээ.Тэгэхэд олон сайхан адуу хойшоо гарсан даа. Хэнтий аймгийн Мөрөн сумын уугуул Агваандэмбэрэл гэж хүн И-тэй адуугаа хариулаад явж байхад нь би Түвдэнбямба гэж одоо талийгаач болсон найзтайгаа адуу тууж яваад таардаг юмаа. Манай тэр найз бас моринд дуртай гэж жигтэйхэн. Бидний үеийнхэн чинь бүдүүн хадуун хүмүүс байлаа. Одоогийнхоор бол бүдүүлэг. Тэгээд ярьж хөөрч байгаад тууж явсан адуунаасаа 10 гаруй үрээ өгөөд хэдэн үрээ авсан.
-Нөгөө И-г нь харвал сүйд болох юм биш үү?
-Шүдэнзээр замын харыг нь хайлуулаад И-г нь дарчихдаг байсан юм. Тэгээд номерыг нь хяргаад авчихна. Тийм хийж байгаа улс тэр зэргийн юмыг аргалахтайгаа шүү дээ. Ирсэн үрээнүүдээс зээрд, саарал хоёр үрээ их олон түрүүлсэн дээ. Зээрдийг нь би, саарлыг нь Норовын Сэрээнэн гэж хүн авсан юм.
-Зээрд азарга нэг хэсэг бужигнуулсан юмаа даа?
-Нуугаад яахав, ах нь хоёр жил гаруй “аавынд” байсан юм. Тэр хойгуур азаргыг маань балласан байсан. Зээрд үрээ нэлээд омголон адуу байсан юм. Миний төрсөн дүү Эрдэнэсантад аваачиж хэдэн гүү хураалгасан юм билээ. Тэгэхэд тэндхийн наадамд зээрд үрээ байнга түрүүлж байсан гэсэн. Манай хэд хоолыг нь багадуулаад хариугүй юм давхиулдаг ч ясны хурдан амьтан болохоороо түрүүлээд байж л дээ. Манай дүү гэж нэг бас аархуу юм байсан юм. “Танайхны моторттой нь уралдана уу гэхээс, адгуустай нь уралдахгүй” гэж онгирдог, түүнд нь нутгийнхан яаж таатай байхав. Дургүйцнэ ш дээ. Хоёр жил түрүүлсэн азаргыг хавчигт нь уралдуулаад эндүүлчихсэн байсан. Гурав дахь жилийнхээ наадамд тасархай түрүүлж байгаад яг тугны дэргэд ирээд ойччихсон гэж байгаа юм. Тэгээд мал эмнэлэг дуудаад, хүмүүс түшээд босгоход арын гурван адуу нь тээр хол явж байсан гэдэг юм. Үнэхээрийн ховорхон заяах хурдан хүлэг байсан юм даа. Хэцүү нэртээс гарч ирээд азарганыхаа өмхий толгойг нь авчруулж шар будгаар будаад авдрандаа хийчихсэн. Тэгсэн хөгшин “хөсрий адууны толгой авдранд хийлээ” гээд болдоггүй. Тэгэхээр нь Шивээт хайрхандаа залсан даа хөөрхийг. Тэнд олон сайхан хурдан бүлгийн тэргүүн байдаг юм. Тэр дунд шар будагтай, миний зээрдийн толгой бий.
-Зээрд азарганаас төл үлдсэн үү?
-Үлдэлгүй яахав. Нэгдэлд , одоо бас л хулгай юм даа. Намайг тэр буруу газраас гарч ирсэн чинь манай дүү хоёр гүү хураалгачихсан байсан юм. Тэр нь нэгдлийн адуутай Товуу гэдэг хүний зээрд, хээр хоёр гүү байсан юм. Тэгсэн хээр гүүнээс нь эр хээр унага гардаг юм байна. Өнөө хээр унагыг би авах гээд хөөцөлдөөд барсангүй. Дааганд нь хөөцөлдөөд бас барсангүй. Шүдлэнд нь авах гэсэн өгсөнгүй. Хязааланд нь авах гэсэн бас өгсөнгүй. Тэгж байтал Товуу нэгдэлд адуугаа өгөхөөр болоод их олон адууны төлбөртэй дуулдаж байна. Тэгэхээр нь нэг адуу бэлэглээд хээр үрээг оронд нь сольж авна даа гэж бодож байтал бас надад өгсөнгүй. Харин Дашинжав гэдэг хүнд зарчихаж.Тэр үед зургаан угалзтай монгол гутал 1000 төгрөгний үнэтэй байлаа. Тэгээд “Чи аавдаа хайртай бол монгол гутлаар хээр үрээг чинь авъя” гэлээ. Тэгтэл гутлыг чинь үзье гэж байна. Тэгэхээр нь дагуулж ороод гутлаа үзүүллээ. Тэгсэн тэгье гэж байна. Ингэж уйгагүй хөөцөлдсөний хүчинд зээрд азарганыхаа төлийг олж авч байлаа.
-Нээрэн л олон жил уйгагүй хөөцөлдөж дээ?
-Тэгсэн. Хээр үрээгээ авчраад хэдэн гүү хураалгачихлаа. Тэгсэн нуруу байдаггүй, хоёр ухархайд нь оготно гөлчгийлмөөр болчихож. Алдарт уяач Галсан гэдэг хүн чөдөрлөсөөр байгаад тийм жигтэйхэн болгочихсон байсан. Наадам долоо хоноод болох гэж байдаг. Тэр жил нэг шарга үрээ гүйцэгдэхгүй хурдан байсан юм. Тэгсэн сунгаанд миний хээр үрээ түрүүлдэг юм байна.
-Тэр наадам таных болжээ дээ?
-Үгүй ээ, яг наадмаар хадуураад есөд давхисан. Гэхдээ хаа очиж хээр азарга уралдсан болгондоо айрагдсандаа хөөрхий. Их сонин шүү, өнгөлж байгаад л тавладаг юм. Байнга шүү. Харин хээрийн маань төл хэдэн сайхан үрээ гарсан. Би арав гаруй жил төвд амьдарсан юм. Тэгэхдээ үрээнүүдээ Цоодолын Балт гэдэг хүнд медальтай нь өгчихсөн. Хүний шунал гэж дийлдэхгүй юм даа. Төвд байхдаа цахилгаан станцад цахилгаанчнаар ажиллаж байлаа. Тэр хойгуур хэдэн мал цөөрчихсөн, Балтовоо ахиухан юм амлахаар нь өгчихсөн. Тэгээд сүүлд нь буцаагаад авсан ч цөм хөлгүй болчихсон байсан. Энэ олон жил адуу мал гэж явахдаа морь доголгож үзээгүй. Үүнийг ёстой бардам хэлнэ. Манай аавын уясан морьд соёолон насандаа хөл нь гэмтчихдэг байсан болохоор миний нэр дээр уралдуулдаг байсан юм. Яахав олон жил хурдан тууртын буянд сүсэглэснийх баяр жаргалтай үе бишгүй тохиолдож байлаа. Хэд хэдэн сум нийлээд манай Баян-Өндөрт наадам хийдэг юм. Тэгсэн миний их нас түрүүлж, соёолон аман хүзүүдэж, бусад нь айрагдсан. Бас болоогүй өөрөө барилдаад түрүүлчихэж байгаа юмаа. /инээв/
-Та чинь барилддаг байсан хэрэг үү?
-Аймгийн заан цолтой. 1967 онд аймгийн Говь-Алтайд цэргийн алба хааж байхдаа заан болсон юм.
-Таны үеийнхэн жороо мориор гангардаг байлаа. Ишдорж заан ч тэдний нэг байсан болов уу?
-Тэгэлгүй яахав. Чи мөн мэдсэн юм шиг асууж байна шүү. Залуудаа жороо морь уналгүй наадам үзэж байсангүй. Эхнэртэйгээ хоёулаа жороо морьд унаад л цогиулдаг байлаа. Та нар харсангүй дээ. Өнөөдрийн тэр алагтай адууг хөдөлгөөд үзсэн бол олон жороо морь бий. Буурал болгон нь жороо доо.
-Адуу эдлэх гэж том соёл үгүйлэгдэх боллоо?
-Сүүлийн үеийн залуус морь уяхаа байсан юм. Ах нь адуунд хайртай. Таван сумын хэмжээнд морь уургалах тэмцээн болоход түрүүлж л байсан. Нэг хэсэг адуу уургалахад явган, морьтой хамаагүй, миний уургалсан адуу босоо гарч байгаагүй юмдаг.Залуу насны омог аагь гэж гэмтэй шүү. Машин уургалаад зогсоочих юм шиг бодож нугасаа таслах дөхөж л байлаа. Тэгж л балайрч байсан хүн дээ би.
-Эр хүний эдлэх жаргал зовлонг туулсан ахмад уяач залуучууддаа юу захихсан бол?
-Одооны улс чинь айхтар болчихсон юм байна шүү дээ. Хэмжээтэй газраа өөрийнхөө морины гараагаар уралдчих гээд айлын гэр дээр байсан ч нэг тийм айхтар болчихсон цаг юм. Тэр нь надад сэтгэлд тохирдоггүй юм. Морины шүд мэддэггүй болчихсон юм байна. Соёолон морь гээд шүдлүүлээд гарч байгаа нь хавчиг морь байх жишээтэй. Намайг морь шүдэл гэдэг юм. Би хонхрынхонтойгоо хэрэлдээд яахав гээд зөвшөөрдөггүй. Одооны уяа ч надад таарах ч үгүй. Харин манай хоёр хүү байдаг юм. Хоёулаа уяад, морьднь ч овоо давхиад байгаа юм. Энэ жилээс эхлээд би юм хэлэхээ байсан. Батмөнхийн/дүүгээ хэлэв/ эд нарын энд тэндээс авчирсан адуу нь дандаа буруудчихсан, худлаа медаль зүүсэн юмнууд байна шүү. Адууны нүдийг харахад л эмгэгтэй эсэх нь мэдэгдэнэ шүү дээ.
-Нүд нь ямархуу байхав?
-Ер нь эмгэг багатай адууны нүдэнд тэр харсан хүний бүх бие багтаж харагддаг юм. Цагтаа адууг хараад хаанахынх гэдгийг нь яг л хэлдэг байлаа. Дэгээ Балдандорж гэдэг хүн хэдэн адуу туугаад ирэхэд нь би Мөрөнгийн адуу, Дорноговийн адуу гээд яг л хэлж байсан. Туурайгаар нь шинжээд. Одоо ч больж дээ. Газар орныхоо байдлаас болоод адууны туурай өөр өөр байдаг юм.
-Сонирхолтой сайхан яриа өрнүүлсэнд танд баярлалаа. Урт насалж удаан жаргаарай.




0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
-
2023 оны 10-р сарын 28 -нд Өвгөн ноён М.Пүрэвжавын нэрэмжит уралдаануудын нэг…
-
2023 оны 10-р сарын 17 -нд Өнөө жил яах бол...
-
2023 оны 10-р сарын 09 -нд Сумын Алдарт уяач О.ДАШЗАВ: Сумынхаа наадмын айрги…
-
2023 оны 10-р сарын 08 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
-
2023 оны 10-р сарын 06 -нд Сумын Алдарт уяач Б.Пүрэвбат: Гурван азаргаар одто…
-
2023 оны 9-р сарын 19 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
-
2023 оны 9-р сарын 19 -нд Аймгийн Алдарт уяач Д.Дамдиндорж: Азаргыг их тамир…
-
2023 оны 9-р сарын 18 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан дааганууд
-
2023 оны 9-р сарын 18 -нд Аймгийн Алдарт уяач О.Үнэнбор: Өөрсдийнхөө нэр дээ…
-
2023 оны 9-р сарын 10 -нд Нутагтаа наадах хүслээр нэгэн сайн хүлэгтэй учирса…
-
2023 оны 9-р сарын 10 -нд Уяач Д.Цолмон: Уяач хүн зөв бодолтой байвал морь н…
-
2023 оны 9-р сарын 10 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан шүдлэнгүүд
-
2023 оны 9-р сарын 01 -нд Бага адууг ирлэгч Батмөнхийн Булгадай
-
2023 оны 9-р сарын 01 -нд Сумын Алдарт уяач Н.ДАШДОНДОГ: Уралдвал сайн төлүү…
-
2023 оны 8-р сарын 29 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан хязаалангууд
-
2023 оны 8-р сарын 28 -нд Ёсыг сахисан ууган шавь
-
2023 оны 8-р сарын 22 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан соёолонгууд
-
2023 оны 8-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Л.Лхамжав: Малчин сумын ойгоор…
-
2023 оны 8-р сарын 18 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан их насны морь…
-
2023 оны 8-р сарын 18 -нд Уяач Р.Баатарцогт: Унаган хонгор халзан үрээ маан…
-
2023 оны 8-р сарын 18 -нд Адуу өөрөө эзнээ сонгодог
-
2023 оны 8-р сарын 16 -нд Сумын Алдарт уяач Д.Баярсайхан: 13-тай мориноос …
-
2023 оны 8-р сарын 16 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан азарганууд
-
2023 оны 8-р сарын 15 -нд Түрүүлэх морь надад бий...
-
2023 оны 8-р сарын 13 -нд Хангайн бүсийн нэгдсэн цуваа
-
2023 оны 8-р сарын 12 -нд "ТОД МАГНАЙН ЗОЧИН" НЭВТРҮҮЛЭГ №2: МУ-ЫН АЛДАРТ УЯ…
-
2023 оны 8-р сарын 12 -нд Төвийн бүсийн нэгдсэн цуваа
-
2023 оны 8-р сарын 10 -нд Зүүн бүсийн нэгдсэн цуваа
-
2023 оны 8-р сарын 10 -нд Баруун бүсийн нэгдсэн цуваа
-
2023 оны 8-р сарын 02 -нд "Монгол магнай" уралдаанд түрүүлж, айрагдсан хүлгү…
-
2023 оны 8-р сарын 02 -нд Хантайшир уулын аймгийн 100 жилд түрүүлж, айрагдса…
-
2023 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсийн сонгомол ангилалд түрүүлж, айрагдсан х…
-
2023 оны 7-р сарын 29 -нд "ТОД МАГНАЙН ЗОЧИН"-МУ-ЫН АЛДАРТ УЯАЧ Д.БАТЧУЛУУН
-
2023 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Д.Бат-Эрдэнийн хул даага түрүүлжээ
-
2023 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Д.Жаргалсайханы халтар хязаалан түрүүлж…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Төвийн бүсийн сонгомол бага насны ангилалд Т.Баянд…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Хангайн бүсэд Г.Мөнхсайханы хээр даага түрүүллээ
-
2023 оны 7-р сарын 28 -нд Төвийн бүсэд Д.Очирсүрэнгийн халтар даага түрүүллэ…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Хангайн бүсэд Р.Цогтбаярын хээр хязаалан түрүүллээ
-
2023 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Д.Дагвадоржийн өсгий цагаан зээрд даа…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Төвийн бүсэд П.Батсайханы зээрд морь түрүүллээ
-
2023 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Ж.Дэмбэрэлсайханы буурал морь түрүүлл…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Хангайн бүсэд С.Гантулгын зээрд соёолон түрүүллээ
-
2023 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлж, ирэ…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Төвийн бүсийн сонгомол дээд насанд Д.Ганзоригийн х…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Хангайн бүсэд Янгугийн хул шүдлэн түрүүлжээ
-
2023 оны 7-р сарын 27 -нд Баруун бүсэд Ч.Батжаргалын Зээрэн зээрд соёолон тү…
-
2023 оны 7-р сарын 27 -нд Зүүн бүсэд Ж.Алтанхуягийн хээр шүдлэн түрүүлжээ
-
2023 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Манлай уяач Л.Дуламсүрэнгийн хээр тү…
Сэтгэгдэл бичигдээгүй байна