Залуу уяач, адуучин С.Өлзийсайхан: Төрийн наадмын данстай хурдан хүлгүүдийг маллана гэдэг асар их хариуцлагатай ажил
А.Тэлмэн
2017 оны 1-р сарын 17 -нд
Унаачаас уяачийн гараагаа эхэлсэн С.Өлзийсайхан удам залгасан уяач. Аавын ширийг хатаан 2007 оноос уяа сойлго тааруулах болсоор сумын наадмын түрүүгээр амжилтын гараагаа эхэлж байжээ. Өдгөө хэд хэдэн айргийн эзэн болоод буй залуу уяач хийморьтой агаад азтай эр. Учир нь тэрээр Дархан түмэн эх, МУ-ын Манлай уяач Д.Бат-Эрдэнийн Улс халзан, Н.Хүрлээ Алдартын Бүс халзан, Н.Дашбалжир Алдартын Аварга саарал гээд төрийн наадмын данстай хурдан хүлгэдийг хариуцан малладаг юм. Ингээд оршлоо хойш тавьж түүнтэй ярилцсанаа толилуулж байна.
-Унаачаас адуучин болох гараагаа эхэлж байсан болов уу гэж таамаглаж байна?
-Тиймээ, анх зургаан настай морь унаж сурсан. Түүнээс хойш 14 хүртлээ хурдан морь унаж уралддаг байлаа. Булган сумандаа Энхбаатар, Суурь, Дүгэрсүрэн гэж ах нарынхаа болон аавынхаа уясан морийг унаж уралдана. Эд нутаг адуугаар нааддаг улс. Гэвч би айраг, түрүүгээр хурдлуулж байгаагүй. Арав дотор л давхиулж явлаа. Тэр үед манай аймгаас урд чигтээ Цэций, Мандал-Овоо, Ханбогдынхон хурд сайтай гэж яригддаг байсан юм. Одоо ч Цэцийнхэн сайн байна.
-Таны багад Булган сумын наадам хэр өтгөн болдог байв?
-Өтгөн байлгүй яахав. Сумын наадам хүүхэд насны дурсамжинд хамгийн тодоор үлдсэн байна. Харин мориноос хасагдсанаас хойш их шингэрсэн юм санагдсан.
-Аав тань морь уядаг байсан уу?
-Уянаа. Аавынхаа уясан морийг унаж, 10, 20-ийн дотор хурдлуулчихдаг л байлаа. Ингээд 14-тэй мориноос хасагдаад адуу мал хариуцан, туслах уяач болсон. Харин 2007 оноос бие даан унаган морьдоо уяж, суманд бүдүүн морь түрүүлгэсэн. Аавын ах, аймгийн Алдарт уяач Өвгөнхүүгээс азарга авч, адуугаа сайжруулан төлүүдээр нь наадаж, дөрөв, таван жил сумынхаа наадамд нэг, хоёр морь орууллаа. Ингээд 2013 оноос Цэндбаатар ахын туслахаар нэг жил ажилласан. Харин одоо Хүрлээ ахтай ажиллаж байна.
-Сумын наадмаас хичнээн айраг түрүүтэй вэ?
-Бие дааж морь уясан анхны жилээ бүдүүн морь түрүүлгэж, 2008 онд шүдлэн үрээ гуравлуулсан. Тэр жилийнхээ намар цэрэгт яваад 2009 оны намар халагдсан юм. Дараа жил нь даага айрагдуулж, 2011 онд ахиад даагаар айраг авсан.
-Энэ үеийн сайн уяачдын нэг Цэндбаатар Алдартаас их юм сурсан болов уу?
-Тэгэлгүй яахав. Өнөө цагийн шилдэг уяачдын нэг Цэндбаатар ах маань их нийтэч хүн. Түүнээс морио унаж эдлэхээс эхлээд тэжээлийг яаж өгөх үү, хорыг нь яаж гаргах уу гээд олон зүйлийг сурсан. Би чинь говийн хүн. Тэгэхээр газар орны хувьд ялгаатай юм билээ.Зундаа өвс ногоо өтгөн ургана, ус цас ч элбэг. Адуу нь бас товир том биетэй юмаа.
-Баянхутаг сумын хүн болоод удаж байна уу?
-2013 онд энэ сумын хүн болж, малаа маллаад явж байна.
-Ирснээсээ хойш отор хийв үү?
-Цаг сайхан байсан болохоор отор хийсэнгүй.
-Өнөөдөр төрийн довтой наадамд орсон адуунуудыг та маллаж байна. Мэдээж хариуцлага шаардсан хэцүү ажил биз?
-Тийм ээ, төрийн наадмын данстай хурдан хүлгэдийг маллана гэдэг асар их хариуцлагатай ажил. Нөгөө талаараа нэр төрийн хэрэг. Улс халзан, Аварга саарал, Бүс халзангаа байнгын хараа хяналтанд байлгахгүй бол амаргүй л дээ.
-Ер нь хэдэн азарга адуутай вэ?
-16 азарга адуутай. Эрлийз адуунууд түлхүү бий. Өвөлдөө нэг их цантуулахгүй, зөөлөн маллагаанд дажгүй шүү. Гэхдээ маллагаа л мэднэ. Хэт их элдэж хөөгөөд байвал өвлийн хүйтэнд цантаад муудчихна. Өглөө эрт мордож, нарны эртэд бөөгнүүлчихээд, орой нар шингэхэд хөлрөөхгүй, цантуулахгүй бол адуу муудна гэж байхгүй гэж боддог.
-Улс халзан, Бүс халзан ямархуу онцлогтой адуунууд вэ?
-Халзан азарга гүүгээ алдана гэж байхгүй. Өөрөө ижлээ туугаад хужир шүүн дээрээ хүрээд ирнэ. Их дөлгөөхөн амьтан байгаа юм. Төл ч сайтай. Уядаг байхдаа таван гүү тавьж, тавуулаа л унагалдаг байлаа. Харин өнгөрсөн хавраас гүүг нэмсэн. Хүрлээ ахын Бүс халзан ч мөн дөлгөөхөн амьтан.
-Уяа морины хувьд онд оролт гэдэг маш чухал байдаг. Өөрөөр хэлбэл тэр жилийн тарга тэвээрэг, тамир хүчээс дараагийн ажлууд шалтгаалдаг. Улс халзанг уядаг байхдаа үүн дээр их анхаардаг байсан болов уу?
-Тэгэлгүй яахав. Уядаг байхдаа хавар, намартаа бэлчээрээр маллаад, өвөл нь тэжээлд оруулна. Тэгээд дөрвөн сарын сүүлээр гүүгээ хурааж, зургаан сард уяандаа явна гэхчилэн явдаг байлаа. Харин энэ жилээс бэлчээрээр өвөлжиж байна. Сайхан хангал азарга болохоор суурь сайтай л даа. Эрлийз азарга шиг байхгүй.
-Эрлийз адуу арчилгаа маллагаа их шаарддаг уу?
-Эрлийз адуу арчилгаа ихтэй. Байнгын л тэжээлтэй хашаанд байна. Гүүгээ маллаж чадахгүй болохоор байнгын хяналтанд байж төл авдаг.
-Өөр улс бүсэд орж байсан ямар адууг маллаж байна вэ?
-Хүрлээ ахын соёолондоо улсад орсон бор морь байна. Говьшанхад орсон хул морь гээд улс, бүсэд орж байсан нэлээн хэдэн адуу бий.
- Нутгийн Лхагваа гуайн дэргэд байгаа залуус морийг зөв сайхан унаж эдэлнэ биз дээ?
-Тэгэлгүй яахав. Лхагваа ах залуус бидэнд үлгэр дууриал болсон сайн адуучин. Манай залуус аль нь ч адуундаа сайн. Энд мотоцикльтой адуунд явдаг хүн тун ховор шүү. Өвөл зунгүй л морьтойгоо ажлаа амжуулна. Тэр хэрээрээ морио бас сайхан унаж эдэлнэ.
-Хэнтийгээс улсын Аваргад идэвхитэй оролцдог. Та ийм тэмцээнүүдэд оролцож байв уу?
-Өвөл завтай үедээ оролцохыг боддог. Даанч тэр бүр зав гарахгүй юм. Нэг удаа манай эндэхийн Их ууланд шургуу болж, тэрэнд сумандаа үзүүрлэж байлаа.
-Залуу уяачийн ойрын төлөвлөгөөнөөс сонирхуулаач?
-Ажлаа 100 хувь чанартай хийхийг хүсдэг. Адуугаа сайхан маллаж, өсгөөд удам угшлыг нь сайжруулаад, зөв унаж эдлээд явахад болно доо. Мэдээж өөрийн уясан хүлгэдээ сум аймаг, улс бүсэд оруулахыг хүсч байна.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Мориор дамжсан үндэсний өв соёлоо хойч үедээ түгээн дэлгэрүүлэх их үйлсэд тань амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл №71

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 2024 оны 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна