Аймгийн Алдарт уяач М.Цолмон: Би 43 жил морь уяхдаа морины хөл авч үзээгүй


Увс аймгийн Зүүнхангай сумын харьяат, аймгийн Алдарт уяач М.Цолмон гуайн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
- Алдартын уяа сойлго тааруулан хурд ирлэсэн нь хэзээнээс вэ? Таны нэрийг гаргасан ямар ямар хурдан хүлэг байна?
- Ах нь илжгэн Халх хүн. 1968 онд цэргээс ирээд дараа жил нь гэр бүл зохиож 1972 онд өөрийн унаган хязаалан үрээ уясан нь эхний хоёр гурван жил шувт айрагдаж байгаад эндчихсэн юм. Одоо ч морьдынхоо уяаг тааруулж л явна. Миний алдартай хээр морь Завхан талд нэг жил гурав дөрөв түрүүлсэн. Өөрийн морьдоос гадна ойр тойрны ах дүүгийн морийг уяж байлаа. Миний унаж яваа болон энэ аргамжаатай хоёр хоёулаа уягддаг ах дүү унаган морьд. Өнгөрсөн зун манай сумын ойд Тосонцэнгэл, Сонгино, Баянхайрхан, Сант, Өндөрхангай, Зүүнхангай, Баруунтуруун, Тэс гээд есөн сумын хурд нийлж наадан 130 гаруй мориноос хоёр морь хоёулаа арван хэдээр давхисан. Холын наадамд явж байгаа улс дандаа шигшмэл морьдтой л ирнэ ш дээ.
- Таны хурдан хээрийн удам угшил, хаанахын ямар наадмуудад яаж яаж давхисан бэ?
- Нэгдлийн адуунаас эмнэг хязаалан өөрөө таньж сургаад уралдуулсан юм. Их сайн давхисан. Хязаалан жилээ сумандаа аман хүзүү, соёолондоо мөн л аман хүзүүдсэн. Хавчиг насандаа ес дээр ирсэн. Долоон насанд нь манай залуу уясан чинь уяа нь жоохон хэтэрчихсэн юм уу, түрүүлж яваад тугны доод талд 100 м газар ирээд суучихсан. Тэрний дараа жил Өндөрхангайд түрүүлсэн. Есөн настайдаа Зүүнхангайд түмэн адууны баярт Хөвсгөлийн Санжаагийн Хулгар хээр түрүүлж, Лхамсүрэнгийн хүрэн морь аман хүзүү, миний хээр морь айргийн гуравт давхисан. Тэгээд Завхан аймгийн Сантын Борнойн Баасанжав гэж алдартай уяачид зарчихсан. Данаан гэж морь сонирхдоггүй хүний хүрэн морийг би гурав дөрвөн жил уяж байсан. Түмэн агтны баярт тэр хүрэн тавд ирснийг Баавгай гэж хэзээний хурдтай, олон хурдан хүрэн морьтой хүнд зарсан. Тэр адуу Завханд очоод Сантад нэг жил дөрөвт ирсэн гэсэн.
- Хурд нь гайгүй танигдчихсан адуу юм чинь гайгүй үнэ хүргэж чадсан уу?
- Тэр үед зах зээл гараагүй, мөнгөний ханш өндөр байсан. Найз маань хүүхэн гуйж байгаа юм шиг хадаг сүүтэй ирээд өгчих гээд гуйгаад байхаар нь өгчихсөн.
- Баасанжав гуай дээр очоод хээр морь яасан?
- Миний хээр чинь жишиггүй морь байсан болохоор нэг жил том жижиг дөрвөн наадамд түрүүлсэн.
- Хэд хүртлээ уралдсан бэ, сураг ажиг тавьсан уу ?
-Тавилгүй яахав, өдөр тутам холбоотой, манай наадамд ч ирнэ. 15, 16 хүртлээ олон жил хурдалсан буян. Тэр хээрийнхээ дараа би бас нэг жижиг хээр морь уясан нь дааганаасаа соёолон болтлоо айрагдаад 2000 оны зуднаар явчихсан. Тэр жижиг хээр олон газар яваагүй, сумандаа л айрагдаж байсан морь. Тэрний дараа энэ унаж яваа халтар морийг уясан айрагдаагүй ээ, 15 дотор л давхидаг юм.
- Аймгийн Алдарт цолыг ямар амжилтаар хүртсэн бэ?
- Түүхт ойн наадмын найман түрүү, 22 айрагтай юм билээ. Олон жилийн өмнө л “та хаанахын ямар наадамд хүний өөрийн ямар ямар морьдыг ямар амжилттай давхиулсан тэрийгээ бичиж өг” гээд байдаг байсан. Тэгээд л өгсөн цол.
- Танай дээд удамд морь мал уядаг хүн байсан уу?
- Манай аавын гэрийн буурь энэ хамрын цаад талд байгаа. Манай хамгийн том эгч ноднин 82-той бурхан боллоо, одоо том ах 83-тай байна. Тэрийг дөнгөж гарсан өлгийтэй байхад аав хязаалан хүрэн үрээ уясан нь хоёр гурван жил дараалан түрүүлсэн гэсэн. Тэр жишиггүй хурдан үрээ байсан гэдэг. Тээр доор цаад талын толгодоос их насны морьтой, хязаалан үрээг сунгахад энд их насны морийг хүргэлгүй ирдэг байсан гэлцдэг. Социолизмийн үед мал хязгаарлачихсан тоотой, тэрнээс өмнө хувийн өмчтэй байхад манайх 20-н хэдэн адуутай л байсан. Манайхан удмаараа моринд хорхойтой хүмүүс ах ч уяад, би өөрөө ч уяж л байна. Одоо наадамд явахаар өөрөөсөө зовох шиг болох юм. Дандаа залуучууд, дурандаа л явна, заримдаа биеийн чадал хүрэхгүй шахуу л болоод байна. Гэхдээ моринд сонирхолтой хүн чинь амьд мэнд л байвал наадмын тоосонд хутгалдах л санаатай.
- Мухаршар гуайн хүрэн үрээнээс өөр ямар хурдан адуу байсан юм бэ?
- Намайг 11-тэй байхад хар морь, борлог морь уясныг нь би унаад 10-н хэдээр орж л байсан. Өөр тодорхой юм ах нь мэдэхгүй.
- Адууныхаа цусыг хэр сэлбэж байна?
- Хоёр гурван жил болоод л цусыг нь холтгож, адууныхаа чанарыг сайжруулъя гээд азаргаа сольдог. Азарга хойноос, зүүн талаас Хайрхан, Зүүнговь, Тэс гээд энд тэндээс авсан. Гүү бол өөрийн унаган гүүнүүд, энэ жилийн хамгийн бага гүү нь долоо, найм дахь үе дээрээ явна.
- Таны хүүхдүүдээс морь уядаг хүн байна уу?
- Би өөрөө найман хүүхэдтэй хамгийн том нь одоо 50 хүрэх гэж байна. Сая надтай цуг отор хийсэн энэ Борхүү бас морь уяна аа. Энэний нэг хээр морь бий, хязааландаа түрүүлсэн.
- Цолмон Алдартад морь уяхаас гадна өөр ямар эрдэм байна?
- Ахад нь нэг их эрдэмсээд байх юм юу байхав. Баруунтуруунд долоо төгсөөд мал маллаж байгаад цэрэгт явсан. Харин давхичих болов уу гэсэн адууг жаахан гадарлаад байдаг юм уу гэж өөрийгөө боддог юм. Энэ улсын том уяачдын уяа өөр шүү дээ. Янз бүрийн тариа хийгээд өвөл зунгүй тэжээнэ. Би бол өөрийнхөө бор зүрх, байгалийн өгөөжөөр л уяа тааруулж яваа. Эцсийн эцэст морь цэвэр байх нь зүйтэй гэж боддог хүн. Янз бүрийн хивэг тариагаар тэжээхээр морь янз бүрийн эмгэг, амьсгаа суудаг, дотор бөглөө ордог. Жинхэнэ байгалийн өвсөөр тэжээхээр морь давхихгүй гэхэд эмгэг суудаггүй. Морины хөлийг авч байгаа чинь тэжээл янз бүрийн юмны л нөлөө болов уу гэж боддог. Би 43 жил морь уяхдаа морины хөл авч үзээгүй.
- Та одоо ч гэсэн морь унаж байгаа юм уу?
- Номхон морио унаад л өдөрт хонио хариулаад л байж байна. Булгидаг цалгидаг юм унаж чадахаа байсан. Сүүлийн үед морины уралдаан их хөгжиж байхад даанч хөгширчихлөө. Өшөө залуу байсан бол гэж бодох л юм. Ядаж л 10 насаар залуу 60-н хэдтэй байсан бол арай л өөр юм хийнэ дээ. Даанч санаа байгаад ч сачий хүрэхгүй болж дээ. Аймгийн 90 жилийн ойд чадал хүрвэл очих санаа байна.
- Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Эрүүл энх байж урт наслаарай.
- За баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл Увс аймгийн тусгай дугаар




0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 23:14 минут Говийн бүсэд эхний 10-т хурдалсан азарганууд
-
1-р сарын 20 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №105: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Г.ЭНХ…
-
1-р сарын 20 -нд УРАЛДААНЧ П.МЯГМАРСҮРЭН: ЗУРГААН ЖИЛ ХУРДАН МОРЬ У…
-
1-р сарын 12 -нд Төвийн бүсийн уралдааны нэгдсэн цуваа
-
1-р сарын 12 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №104 :УЯАЧ Г.ДАВААДАЛАЙ
-
1-р сарын 05 -нд АХ-ын 100, 10 жилийн ойд 11-30-д хурдалсан хязаала…
-
1-р сарын 05 -нд ХУРДАН МОРЬ ЦОЛЛООЧ, МОРЬ ТАЙЛБАРЛАГЧ Л.БЯМБАЦОГТ:…
-
1-р сарын 05 -нд Өвөрхангайд болсон хангайн бүсийн уралдааны нэгдсэ…
-
1-р сарын 03 -нд Төвийн бүсийн сонгомол бага насанд эхний 10-т хурд…
-
1-р сарын 03 -нд Өвөрхангайн бүсийн сонгомол бага насны ангилалд эх…
-
1-р сарын 03 -нд УРАЛДААНЧ Т.ЭНГҮҮН: УЛСЫН НААДАМД МОРЬ УНАХ НЬ ГОЁ…
-
2022 оны 12-р сарын 21 -нд АХ-ын 100, 10 жилийн ойд 11-30-д хурдалсан соёолон…
-
2022 оны 12-р сарын 21 -нд Хөвсгөлийн бүсэд эхний 10-т хурдалсан дааганууд
-
2022 оны 12-р сарын 19 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №103: УЛСЫН АЛДАРТ УЯАЧ Д.ЭНХСҮ…
-
2022 оны 12-р сарын 19 -нд УРАЛДААНЧ А.УУГАНБААТАР: САЛХИ ТАТУУЛАН ДАВХИХ ГОЁ…
-
2022 оны 12-р сарын 19 -нд Хөвсгөл аймгийн шилдэг хүлгүүд
-
2022 оны 12-р сарын 15 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насанд эхний 10-т хурдал…
-
2022 оны 12-р сарын 15 -нд Хөвсгөл аймгийн шилдэг уяачид тодорчээ
-
2022 оны 12-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач М.Энхбат: Хүрэн морь зүүн бүсэ…
-
2022 оны 12-р сарын 04 -нд АХ-ын 100, 10 жилийн ойд 11-30-д хурдалсан их насн…
-
2022 оны 11-р сарын 30 -нд ХӨДӨӨ АЖ АХУЙГ ДЭМЖИХ САНГИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛЭЭР…
-
2022 оны 11-р сарын 30 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №102: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ У.ТАМ…
-
2022 оны 11-р сарын 28 -нд ХӨДӨӨ АЖ АХУЙГ ДЭМЖИХ САНГИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛЭЭР…
-
2022 оны 11-р сарын 28 -нд Хөвсгөлийн бүсэд эхний 10-т хурдалсан шүдлэнгүүд
-
2022 оны 11-р сарын 28 -нд Сумын Алдарт уяач А.Ганбаатар: Одоогоос 26 жилийн …
-
2022 оны 11-р сарын 28 -нд ХАА-г дэмжих сан энэ жилийн ургац хураалтаар 25,5 …
-
2022 оны 11-р сарын 28 -нд Баянхонгорын бүсийн нэгдсэн цуваа
-
2022 оны 11-р сарын 26 -нд ХӨДӨӨ АЖ АХУЙГ ДЭМЖИХ САНГИЙН ХӨНГӨЛӨЛТЭЙ ЗЭЭЛЭЭР …
-
2022 оны 11-р сарын 26 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №101: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Ш.НЯМ…
-
2022 оны 11-р сарын 26 -нд О.Сумъяасүрэн: Улаан буудайн тариалалтаа нэмэгдүүл…
-
2022 оны 11-р сарын 24 -нд Өвөрхангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд эх…
-
2022 оны 11-р сарын 24 -нд Аймгийн Алдарт уяач С.Алтангэрэл: Ах нь гурван жил…
-
2022 оны 11-р сарын 24 -нд Дискен хадуур зээлээр худалдана
-
2022 оны 11-р сарын 24 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насанд эхний 10-т хурдал…
-
2022 оны 11-р сарын 22 -нд ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛЭЭР ОЛГОЖ БУЙ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨ…
-
2022 оны 11-р сарын 22 -нд Хурдан морины салбар комиссын гишүүн С.Очирбат: Хо…
-
2022 оны 11-р сарын 20 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №100: УЛСЫН АЛДАРТ УЯАЧ Э.БАЯНЗ…
-
2022 оны 11-р сарын 20 -нд ХААДС-ГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛД ХАМРАГДСАН ИРГЭДИ…
-
2022 оны 11-р сарын 19 -нд Хөвсгөлийн бүсэд эхний 10-т хурдалсан хязаалангууд
-
2022 оны 11-р сарын 19 -нд Сумын Алдарт уяач Ц.Баттулга: Би чинь хоёр мундаг …
-
2022 оны 11-р сарын 19 -нд ХӨДӨӨ АЖ АХУЙГ ДЭМЖИХ САНГИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛЭЭР…
-
2022 оны 11-р сарын 19 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд эхний 10-т хурд…
-
2022 оны 11-р сарын 19 -нд ХУГАЦАА ХЭТЭРСЭН ЗЭЭЛТЭЙ ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД…
-
2022 оны 11-р сарын 17 -нд УРАЛДААНЧ Б.БАТХҮҮ: УЛСЫНХАА НААДАМД АНХ УДАА УРАЛ…
-
2022 оны 11-р сарын 15 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №99: МУ-ЫН АЛДАРТ УЯАЧ Д.ХИШИГБ…
-
2022 оны 11-р сарын 14 -нд АХ-ын 100, 101 жилийн ойд 11-30-д хурдалсан азарга…
-
2022 оны 11-р сарын 09 -нд Уяач Л.Доржбат: Манай сумын 50 жилийн ой өргөн бол…
-
2022 оны 11-р сарын 09 -нд Өвөрхангайн бүсийн сонгомол дээд насны ангилалд эх…
-
2022 оны 11-р сарын 04 -нд "ТОД МАГНАЙ" ПОДКАСТ №98- ТОД МАНЛАЙ УЯАЧ С.ТӨМӨР-…
-
2022 оны 11-р сарын 04 -нд УРАЛДААНЧ Н.БИЛЭГТСАЙХАН: ЭНЭ НААДМААР ХОЁР ТҮРҮҮ,…
Сэтгэгдэл бичигдээгүй байна