Аймгийн Алдарт уяач Н.Мөнхбат: Олноороо хүрээлүүлсэн наадам сайхан

2016 оны 12-р сарын 06 -нд

Төрийн наадмын түрүү хурдан хүрэнгүүдээрээ зартай Төв аймгийн Эрдэнэ сумын МСУХ-г “Гурван хүрэн” хэмээдэг. Тус холбоог үүсгэн байгуулагчдын нэг аймгийн Алдарт уяач Нэргүйн Мөнхбаттай цөөн хором ярилцснаа уншигч танаа хүргэж байна.
-“Гурван хүрэн” МСУХ-г үүсгэн байгуулалцаж, тэргүүнээр нь ажиллаж байсан юм байна. Тэр үеийн түүхээс яриагаа эхэлье?
-Эрдэнэ сумын МСУХ-г үүсгэн байгуулалцсан хүмүүсийнх нь нэг. Манай сумын уяачдын холбооны анхны тэргүүнээр одоогийн дэд тэргүүн Эрдээхүү буюу Эрдэнэбаатар, хоёр дахь тэргүүнээр Энхбат ажиллаж байсан. Энэ хоёр маань тус бүр хоёр жил ажиллаад түүнээс хойш би 15 жил сумынхаа уяачдын холбоог удирдсан. Холбооны тэргүүнээр ажиллаж байх хугацаандаа болзол нь биелчихсэн ч цолоо авч чадаагүй хүмүүсийн амжилтыг үндэслэн 20 гаруй хүнд сумын Алдарт, гурван хүнд аймгийн Алдарт уяач цол олгосон. Түүнчлэн жил бүр уяачдын нэрэмжит уралдааныг зохион байгуулж, амжилтыг нь сумын Алдарт уяачийн болзолд оруулан тооцдог жишиг тогтож. За мөн жил бүр уяачдынхаа хурлыг хийж, оны эцэст шилдэг унаач, уяач, азарга, их насны морьдыг шалгаруулдаг уламжлал тогтоод байна. Тэргүүнээр ажиллаж байхдаа хэрэгжүүлсэн өөр нэгэн чухал арга хэмжээ бол уяачдынхаа санал хүсэлт дээр тулгуурлан аймгийн МСУХ-д хүсэлт гаргаж Төв аймгийн хаврын бүсийн уралдааныг зохион байгуулдаг болоход тодорхой хувь нэмрээ оруулсан. Ийнхүү бүсийн уралдаантай болохгүй бол манай аймгийн уяачдын хувьд цолонд /аймгийн/ хүрэхэд бэрх.Яагаад гэхээр нийслэлд ойр болохоор аймгийн баяр наадмаар алдар цолтой том уяачид улсын наадмын сорилго болгоод уралдчихдаг. Ойрын сумдын хувьд ч мөн адилхан.Тиймээс хаврын бүсийн уралдаан хөдөөгийн уяачдын хувьд ихээхэн ач холбогдолтой. Энэ мэтчилэн уяачдынхаа хөдөлмөр зүтгэлийг үнэлж, уралдаанууд нэмэгдээд ирэхээр залуучууд урамшин морь уях нь ихэсч байна.Тэд маань дор бүрнээ адуугаа чанаржуулж тойргийнхоо аль ч суманд очсон ганзага хоосон ирдэггүй болсон байна шүү.
-Ихэнх нь удам дамжсан уяачид байдаг бололтой?
-Тийм шүү манай нутагт эртнээсээ хурдтай. Олон сайн уяачид энэ нутагт морьдынхоо уяа сойлгыг тааруулж байлаа.
-Таны хувьд...?
-Мөн л удам дамжсан уяач. Миний аав энэ нутгийн сайн уяачдын нэг. Хээр халзан азарга, хүрэн халзан мориороо олон жил сайхан наадаж, аймаг, сумынхаа наадмаас айраг, түрүү олныг авч байлаа. Хурдан хээр халзан азарганых нь төл улсад түрүүлж, айрагдаж ч байсан.
-Хэдэн онд билээ?
-Оныг нь сайн санахгүй байнаа.Олноо “сахал” хэмээн алдаршсан Болд гэж манай аймгийн Алдарт уяач өвгөн байсан. Одоо өөд болчихсон л доо. Тэрний соёолондоо улсад түрүүлж ирээд шүдээр хасагддаг хүрэн морь манай адууны угшилтай. Одоо хүргэн Цогт нь мөн л манай удмын адуугаар сайхан наадаж байна. Ингээд бодохоор манай аавын адуу хурдтай байгаа биз.
-Хээр халзан азарга энэ нутгийн адуу юу?
-Сүхбаатар гаралтай адуу гэдэг байсан.
-Таны хувьд хэдий үеэс хурдан хүлгийн уяа сойлго тааруулж байгаа билээ?
-Дунд сургуулийн долдугаар ангид байхдаа анх сумынхаа наадамд даага айрагдуулж байлаа. Тэр үед медаль ховор. Халзан даагаа айрагдуулж хүрэл медаль авахад аав минь “миний хүү сайн уяач болох нь” хэмээн урам хайрлаж билээ.Тэрнээс хойш өдий хүртэл морь уяхдаа бишгүй олон айраг, түрүү хүртэж сайхан наадаж байна. Миний нэг хонгор морь өөрийн төдийгүй тойргийн сумдын наадамд олон айрагдсаан. Томоогийн хонгор гэхээр андахгүй. Одоо ч өвгөрчихсөн адуундаа явж л байна. Үүнээс гадна Гэсэрваанийн дунд хүрэнгийн угшилтай хонгор азарга бий. Дөнөн хонгор гэдэг юм. Мөн л тойргийнхоо бүсийн уралдаануудад хэд хэдэн удаа айрагдчихсан. Одоо төлүүд нь уягдаж байна. Нэг ягаан үрээ гайгүй хурдалж мэдэхээр. Адуу цусаа дагадаг гэж үнэн байх шүү. Хүрэнгүүдийн удам чинь багадаа гавьдаггүй. Хязаалан, соёолонгоосоо хурдалдаг юм. Манай хонгор ч ялгаагүй.
-Хонгор адуугаар л нааддаг юм биз дээ?
-Сүхбаатар аймгийн Халзан сумаас авчирсан бас нэг хонгор азарга бий. Даагандаа Хэнтийн Баянмөнх рүү зарагдсан юм билээ. Би Ганбаа гэж залуугаас азарга болсон хойно нь авсан юм. Уржнан сумын 90 жилийн ойгоор дөрвөөр давхисан. Мөн Багануур, Налайхын наадамд айрагдсан. Одоо Буд гуайн адууны угшилтай хүрэн азарга уягдаж байна. Эд нараас өмнө Хэнтийн Баянмөнхөөс авчирсан шарга азаргаар хэсэг наадаж, сумандаа хэд хэд айрагдуулсан. Одоо ч өвгөрчихсөн дөө хөөрхий.
-Азаргаа л сольдог бололтой. Гүү сайтай юу?
-Намайг цэргээс ирэхэд аав маань Баяндэлгэрийн хүүхдүүдийн халтарын угшилтай сайхан хээр азарга тавьчихсан байсан. Түүний дараа Сүхбаатараас бас нэг саарал азарга авчирсан.Тэдний маань төлүүд их сайн давхисан даа. Бид эцэг эхээс олуулаа. Миний дээдэх хоёр ах хоёулаа морь уяна. Бүгдээрээ аавынхаа бий болгосон адуугаар уяачийнхаа гарааг эхэлж байлаа. Миний хувьд 1990 оноос хойш морьд маань аюулын хурдалсан. Миний хонгор морь Багануурын нүүрсний уурхайн 25 жилийн ойд аман хүзүүдээд, хавар уяачдынх нь наадамд дөрвөөр давхиж байлаа. Багануур бол олон аймгийн уяачид нааддаг газар. Түүнээс гадна Төв аймгийнхаа зүүн бүсийн уралдаанд хээр морио таваар давхиулсан. Энэ хээр морь Хэнтий аймгийн Норовлин сумын адуу. Уржнан Баяраа гээд дүүгээсээ авсан юм. Хээр морь маань намайг олонтаа баярлуулж байгаа.
-Таны оролцож байсан хамгийн чансаа өндөр наадам аль нь вэ?
-Улсад түрүүлдэг Дарамренчингийн алаг азаргыг би хязааланд анх уяж сумынхаа наадам Архустын ойд түрүүлгэж байлаа. Дараа өвөл нь соёолон азарга анхны мотоциклийн байтай хаврын уралдаанд түрүүлээд, зун нь Баяндавааны ард уягдаж байгаад улсын наадамд очиж аман хүзүүдсэн. Тэр жил Эрдэнэчулууны Том шарга түрүүлсэн шүү дээ. Төрийн түмэн эх хүлгийн уяа сойлгыг нэгэн үе бас тааруулж л явлаа. Том довны адуу арай өөр шүү.
-Алаг азаргыг уяж байсан гэж мэдээгүй юм байна?
-Тэр сайхан хүлгийг уяж улсын наадамд айрагдуулсаан. Тэрнээс гадна аймгийнхаа 80 жилийн ойд дүүгийнхээ хонгор хязааланг уяж дөрвөөр давхиулаад, зээрд даагыг нь айрагдуулсан. Аймгийн 85 жилийн ойгоор бүсийн чанартай уралдааны хоёр түрүү, найман айргийн амжилтаар аймгийн Алдарт уяач цол хүртэж байсан юм.
-Дөнөн хонгорынхоо талаар жаахан дэлгэрүүлээч?
-Бат-Эрдэнэ гээд найзтайгаа нийлж гал болон хамт морио уядаг байсан юм. Тэдний Жонон хонгор гээд үрээг миний хүү унадаг, би уядаг. Хонгор үрээ хязааландаа сумынхаа наадамд түрүүлээд, Баяндэлгэрт түрүүлээд, улсад 30 гаргаж давхиж байсан. Тэгээд найз маань энэ хонгор /Дөнөн хонгороо хэлэв/ азаргыг дааганд нь миний хүүд бэлэглэж, “ах нь Жонон юм чинь дүүг нь Дөнөн гээд нэрлэчихье” гэж тохирсон. Дөнөн хонгор даагандаа сумандаа айрагдаад Сэрүүн булагийн овооны тахилгад бас айрагдсан.Ноднин хөлийг нь жаахан эвгүйтүүлчихээд өнжөөснөөс биш хоёр түрүү, арав гаруй айрагтай адуу.
-Хамгийн сайхан наадмын дурсамжаас хуваалцаач гэвэл хэдэн оны ямар наадмыг онцлох вэ?
-Хамгийн сайхан наадам суманд болж байна гэдэгтэй санал нийлдэг.Сумынхаа наадамд морь айрагдуулчихаад зогсох ч бас л сайхан шүү. Аймгийн Алдарт уяач цол хүртсэн жилээ аймгийнхаа ойд хоёр даагатай очоод арав дотор давхиулсан. Аймгийн наадмын дараа сумын наадам болоход хонгор морио түрүүлгэж, шүдлэн, соёолон айрагдуулан сайхан наадсан. Сая 90 жилийн ойгоор хонгор азаргаа айрагдууллаа. Манай зам харгуй зайтай болохоор томчуул ирээд хамаг айраг, түрүүг нь авчихдаг.Тийм болохоор нь сумынхан маань нутгийн нэр гаргалаа гээд их баяртай байсан.Ингэж олноороо хүрээлүүлсэн наадмууд хамгийн сайхан даа.
-Уул, ус түмэн олноо баярлуулах шиг сайхан зүйл хаа байхав. Ингэхэд залгамж халаагаа бэлтгэж байна уу? Морь уяхад насаараа суралцдаг гэдэг биз дээ?
-Миний хүү морь уянаа. Овоо ч уяж байгаа. Би өөрөө ажил төрөлтэй болохоор хүүхдүүдэдээ “тэгээрэй, ингээрэй” гэж хэлчихээд л явчихдаг. Сүүлийн үед тэд маань л гардан уяж байна даа.
-Морь уях төрийн хэрэгт нь амжилт хүсээд ярилцлагаа өндөрлөе. Миний асуулт энэ хүрээд жаргаж байна.
-Баярлалаа.Та бүхний ажилд амжилт, амьдралд тань сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Б.Эрдэнэсүрэн

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
1 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
2 цагийн өмнө Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
2 цагийн өмнө Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
3 цагийн өмнө Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
4 цагийн өмнө Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
5 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
6 цагийн өмнө З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7 цагийн өмнө МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
8 цагийн өмнө Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
9 цагийн өмнө 195 соёолон бүртгүүлжээ
-
23 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Өчигдөр, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Өчигдөр, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Өчигдөр, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Өчигдөр, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Өчигдөр, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Өчигдөр, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Өчигдөр, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Өчигдөр, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Өчигдөр, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Өчигдөр, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Өчигдөр, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
-
Өчигдөр, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Өчигдөр, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
6 цагийн өмнө З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
Өчигдөр, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Өчигдөр, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Өчигдөр, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
23 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
2 цагийн өмнө Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Өчигдөр, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Өчигдөр, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Өчигдөр, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Өчигдөр, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7 цагийн өмнө МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
9 цагийн өмнө 195 соёолон бүртгүүлжээ
-
Өчигдөр, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
8 цагийн өмнө Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
5 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Өчигдөр, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
3 цагийн өмнө Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
4 цагийн өмнө Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
1 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
2 цагийн өмнө Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
Сэтгэгдэл бичигдээгүй байна