“Мөнххаан хурд” МСУХ-ны нарийн бичгийн дарга А.Амгаланбаатар: Манайх шиг улсын наадмын гурван түрүү, найман айргийг нэг дор хүртсэн сум Монголд байхгүй


Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уугуул, “Мөнххаан хурд” МСУХ-ны нарийн бичгийн дарга А.Амгаланбаатартай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-"Мөнххаан хурд" уяачдын холбооны үүсэн байгуулагдаж байсан түүх хэдийнээс эхэлдэг вэ?
- Манай уяачдын холбоо 1994 онд "Хурдны удам" нэртэйгээр үүсгэн байгуулагдаж, 14 тэргүүлэгчтэй ажиллаж байсан. Нийт уяачдынхаа хурлыг хийж, холбооны тэргүүнээр Дандарбаатар гэж хүнийг сонгосноор уяачдын холбоо анх ажиллаж эхэлсэн байна. Дандарбаатар тэргүүлэгчээс хойш Батсайхан, Ч.Ганболд зэрэг хүмүүс ажилласан байдаг. Өнгөрсөн жилээс Бат-Эрдэнэ тэргүүнээр сонгогдон ажиллаж байна. Миний хувьд 2008 оноос нарийн бичгээр сонгогдсон.
-Танай уяачдын холбоо өмнөө ямар зорилго, чиглэл барин ажиллаж байна вэ?
-Сумын уяачдын холбоо 1994 оноос уяачдаа нэгтгэж, уралдаан зохион байгуулах, уяа сойлгынхоо арга барилаас хуваалцах, бие биенээсээ суралцах, залуу уяачдадаа заах гэсэн үндсэн бодлогод тулгуурлаж үйл ажиллагаагаа явуулж байна. 2008 оноос хойш хийсэн томоохон ажил гэвэл Хурдан морины фэн клубын 1 жилийн ойд зориулсан доктор Төмөрхадуурын лекцэд 7 залуу уяачаа явуулж суулгаж байсан. Мөн 2011 онд Сүхбаатар аймгийн баруун бүсийн уралдааныг телевизийн бичлэгтэй, зохион байгуулалт өндөртэйгээр хийлээ. Ер нь манай холбоо томоохон уралдаан зохион байгуулж, түүнийгээ телевизээр цацаж нутгийнхаа адууг сурталчлах, олонд таниулах зорилго өвөрлөж байгаа. Үүгээрээ ч 2011 онд хаврын баруун бүсийн уралдаан хийснээс хойш нэлээд олон адуу зарагдсан. Хурдан морь гэдэг хүний сонирхол төдийгүй цаад талдаа малчдын эдийн засаг, амьдрал ахуйд ихээхэн нөлөө үзүүлж байдаг. Тэр талаасаа уяачдад маань хэрэгтэй тустай ажил болсон гэж үзэж байна.
-Мөнххааны уяачид сүүлийн жилүүдэд хэр одтой наадаж байна вэ?
-Манай сумаас одоохондоо улсын цолтой уяач төрөөгүй, аймгийн алдарт уяач 20 гаруй бий. Өнгөрсөн жил манайхаас Гансүх, Эрдэнэцогт гэсэн хоёр хүн аймгийн алдарт уяач болсон. 2010 онд Хэнтийд болсон Зүүн бүсийн хурдад аймгийн алдарт уяач Нямсүрэнгийн Гэрэлт-Одын цагаан морь түрүүлж, тэр жилээ аймгийн шилдэг уяачаар шалгарсан амжилттай. Мөн улс, бүсийн чанартай уралдаанд Бураа Пүрэвжав, Пүрэв гэх мэт уяачдын унаган адуунууд нэлээн сайн хурдалж, айрагдаж байгааг хүмүүс мэднэ.
-Цагтаа Мөнххааны хурд улсын наадмын түрүү, айргийг дараалан авч байсан бахархам түүх бий байхаа.
-Тиймээ, зөвхөн 1943 оны улсын баяр наадмаас Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уяачид 3 түрүү, 8 айраг авч байсан түүх бий. Тэр үед Л.Чүлтэмжамц, Баглаа хэмээх Ж.Балдан, Найдан, Гэндэн, Ж.Наваан, Г.Сундуй, Рэгзэн, Т.Чүлтэм, Донойн Гонгор гээд мундаг уяачид улсын наадмын айраг, түрүү авч байсан. Монгол улсын Тод манлай уяач Даваахүү гуай номондоо "Сүхбаатар аймгийн Мөнххаан сум шиг олон айраг түрүү авч байсан сум байхгүй, энэ амжилтыг давтах боломж суманд байхгүй" гэж энэ талаар өгүүлсэн байдаг юм билээ.
-Үнэхээр бахдам түүх шүү. Ингэхэд та ийм бахдам түүхийг үргэлжлүүлэхэд хувь нэмрээ оруулж байна уу?
-Сая миний ярьсан Донойн Гонгор гэж хүн улсын баяр наадамд хязаалан үрээ айрагдуулж байсан бөгөөд тэр хүн бол манай өвөг дээдэс байгаа юм. Би энэ хүний хүүхдийнх нь хүүхэд. Миний хувьд 2004 онд их нас сумандаа аман хүзүүдүүлж байсан. Тэрнээс хойш алба ажил хөөгөөд морь мал уясангүй, би багийн даргын ажилтай. Гэхдээ Д.Гонгорын хүү Боролзой гэж бий. Боролзойн хүү Амартүвшин гэж өсөж байгаа залуу уяач байна. Сүүлийн 3-4 жил адуунаас нь бага нас нь айрагдаж, өвөг дээдсээ залгамжлах уяач гарч ирж байгаад манай удмынхан баяртай байдаг юм.
"Тод магнай" сэтгүүл Сүхбаатар аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
15 цагийн өмнө "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
Сэтгэгдэл бичигдээгүй байна