Аймгийн Алдарт уяач Я.Балдорж: Тэсийн 20 жилээр аавын хонгор морь долоолж байсан бол 70 жилээр нь миний хүрэн морь аман хүзүүдсэн
Увс аймгийн Зүүнговь сумын уугуул, аймгийн Алдарт уяач Я.Балдоржтой хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Таны аав Явдаг гуайг нутаг орондоо нэртэй уяач байсан гэлцдэг. Аавынхаа тухай ярьж өгөөч?
-Тийм ээ, хээр, хул, хонгор зүсмийн голдуу адуутай, Увс аймагтаа танигдсан уяач явлаа. Цэнхэр морьтой Ядам, Гомбосүрэн, МУ-ын Алдартуяач Гүрцоо нар нэгэн үеийн уяачид байгаа юм. Унаган адуугаараа нааддаг аавын маань халтар, хонгор зүсмийн морьд олонтаа айраг түрүүнд хурдалсан. Хонгор нь сумандаа гурав түрүүлж, ойролцоох сумдад очих бүртээ цулбуур өргөн цоллуулдаг байсан юм. Би айлын ганц хүү. Багадаа аавынхаа уясан морьдыг унаж хурдлуулж байв. 17 хүртлээ морь унахдаа хонгор морио нас нийлдэг жил нь суманд түрүүлгэсэн. Бас Малчин суманд Өргөнширэгийн баяр болоход дахин түрүүлүүлж, Цагаанхайрханы модны үйлдвэрийн 10, сургуулийн 10 жилийн ойгоор түрүүнд хурдлуулж байлаа. Түүнчлэн нутгийн уяачдын морьдыг унаж олон ч айраг, түрүү хүртэж явлаа.
-Аавынхаа уяаны нарийн нандин жороос өвлөж авснаа хуваалцаач?
-Одоо шиг тэжээл эм тариа гэж юу байхав. Өвсөөр л тарга хүчийг нь авахуулна. Өвөлд нь нэг их унаж эцээхгүй. Хавар сайхан дулаарахын үед хүч тамирыг нь буулгана. Тэр цагт байгаль хангай ч өвс ус сайтай, адуу мал ч хүч тамир сайн авдаг байжээ. Дор хаяж 30-40 хоног уяна. Малынхаа хүч тамирыг нэг их балбахгүй, аяархан буулгаж авна. Аав маань нас насны л морь уяж байлаа. Азарга л уяж үзээгүй байх.
Миний хувьд даага, их насыг голчлон уядаг. Хүч тамир муутай дааганд жаахан тэнхрүүлэх талын юм эхлээд хийнэ. Нэгэнтээ тэнхрээд өвс тэжээлдээ хоолшчихсон адууг хөлс хүчийг нь аваад уяхад өөр байдаг юм. Харин их насны морийг намрын цагт байгалийн өвсөөр тамирыг нь авахуулчихдаг. Тэгээд өвөлдөө нь нэг их унахгүй. Ер нь хоёр сарын сүүлээр л тэжээдэг юм. Гэхдээ хүч тамирыг нь харж байгаад тарган талдаа бол буулгаж, жаахан эцээж байгаад хоолонд оруулдаг. Би ч туранхай талдаа уядаг хүн. Гол нь зөв уяатай морь хөлөө авахгүй, хадуурч булаахгүй шүү дээ. Минийхээр зориг зүрх муудсанаас, эсвэл тарган талд нь хүчтэй, хурдтай морьдтой уралдуулснаас хадуурдаг гэж боддог. Би уяа сойлго тааруулсан энэ жилүүдэд морины хөлөнд эмгэг суулгаж үзээгүй. Манайхан чинь ихэнхдээ үсэргэж, задгай хөлс авдаг байснаа сүүлийн үед нэмнэдэг боллоо. Энэ нь ч зүгээр юм. Байнгын үсэргээд байхаар морь огиурхий болдог талтай.
-Таны хувьд хэзээнээс бие даан морь уяж байгаа вэ? Хаагуур хаагуур наадаж, ямар ямар амжилтыг гаргаад байна?
-Аавынхаа уяаны ажлыг үргэлжлүүлэн морь уяад дөч гаруй жил болж байна. Зүүнговь сумын “Говийн хөгжил” нэгдлийн 30 жилийн ойгоор шүдлэн түрүүлгэж анхны амжилтаа гаргаж байлаа. Мөн аймгийн 60 жилээр даага түрүүлгэсэн нь илүү их урам зориг нэмсэн. Хүрэн морь ийнхүү даагандаа түрүүлээд, шүдлэндээ Зүүнговь сумандаа гуравлаж, дараа жил нь сумандаа айрагдан, тавтай Тэсийн ойд аман хүзүүнд хурдалсан. Шүтээн болсон сайхан амьтан байлаа. Мөн Увс аймгийн баруун бүсийн хоёр даншигт оролцлоо. Энд хүний хоёр морь уяж айрагдууллаа. 2005 онд Шарбүрдийн даншигт дүү Батаагийнхаа Булаг хээрийг гуравлууллаа. Сүүлийн даншгаар Норовсамбуугийн хүрэн халзан хязааланг аман хүзүүдүүллээ. Мөн Завхан аймгийн Очирваанийн хурдад гурван бага морьтой очиж, 30-40-ийн хороонд давхиуллаа. Тэсийн 70 жилээр би нэг айрагтай наадсан бол үүнээс 50 жилийн өмнө аавын хонгор морь Тэсэд долоогоор ирж байсан түүхтэй. Бас Баруунтурууны сангийн аж ахуйн 20 жилийн ойгоор аавын хонгор морь түрүүлж, хул шүдлэн нь аман хүзүүдэж байлаа.
-Хүрэн морь хаанахын адуу вэ?
-Эцэг нь манай Зүүнговь сумын “Баяннуур” багийн Ёнгор гэж адуучны халтар азарга байгаа юм. Харин эх нь манай аавын үе дамжсан гүүнээс гарсан төл болно.
Сүүлийн үед би ч хүрэн голдуу зүсмийн адуугаар наадаж байна. Надад ээлээ өгдөг юм шиг санагддаг болохоор дандаа хүрэн азарга тавиад байгаа. Нутаг орондоо сайн адуутай “Баяннуур”, “Тохой” багуудаас азарга авч байна.
-Та аль багт харьяалагддаг юм?
-Би “Суварга” багийнхаа “Говийн хурд” галын гишүүн байгаа юм.
-Одоогоор хичнээн айраг түрүүтэй болоод байна вэ?
-2005 онд аймгийн Алдарт уяач болж байлаа. Тэгэхэд аймаг, сумын нийлсэн 20-иод айраг, түрүүтэй байсан санагдана. Энд миний хүрэн, халтар морьдын амжилт жин дардаг. Мөн шар хээр морио сум орон нутагтаа соёолон хүртэл нь айрагдуулж байсан нь орсон байгаа.
-Хонин жил гарсаар хаагуур наадав?
-Одоо ч бие хаа хүчрэхгүй болоод залуучуудыг зааж чиглүүлдэг л ажил хийж байх шив дээ. Он гараад тавдугаар сарын 2-нд болсон төвийн бүсийн уралдаанд их нас аман хүзүүдүүлж, шүдлэн гуравлууллаа. Суманд болсон зүүн бүсийн уралдаанд их нас дөрөвлөж, хязаалан тавлалаа. Мөн хүний хэдэн морь уяснаас шүдлэн айргийн дөрвөөр орж, Норовсамбуугийн хязаалан түрүүлээд байна.
-Ярилцлагаа таны сэтгэлд хоногшсон хамгийн сайхан наадмын тухай яриагаар өндөрлөе?
-Энэ он жилүүдэд баярласан, бахадсан олон наадмыг үзлээ. Эндээс 2009 онд Завхан аймаг болсон Очирваанийн хурдад манайхан галаараа очиж наадсан юм. Тэгээд манай Зүүнговь сумын Баяннуур багийн Төмөрөө гэж залуугийн хүрэн морь алдарт Егүзэр хээр, Тэлмэнгийн Аварга хээр гэж аймаг, сумандаа хий гаргадаггүй хоёр мундаг адууг дийлж түрүүлсэн. Өөрийн эрхгүй энэ чинь манай нутгийн адуу шүү дээ гэж бахдаж билээ. Зөвхөн өөрийн гэлтгүй бусдын баярыг ч хуваалцаж суух нь уяач хүний бас нэгэн жаргалтай мөч гэж боддог.
"Тод магнай" сэтгүүл Увс аймгийн тусгай дугаар
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
66.181.161.83
Nagats ahdaa ulam ih amjilt husie
Reply