Дэлхийн гиннесийн амжилтад монгол адуу
Өнгөрсөн жил монголчууд бид 6002 бөхчүүдийг нэг дор цуглуулан Монгол үндэснийхээ бөхийг Гиннесийн номноо бүртгүүлээд авсан билээ. Бид дэлхийд гайхуулах эрийн гурван наадамтай түмэн. Тэгвэл манай хурдан морины уралдааныг Гиннесийн номонд дэлхийн хамгийн холын зайн морины уралдаанаар бүртгэсэн байдаг байна.
2009 оноос хойш Английн адал явдалт аялалын холбоо, Монголын морин спорт аялалын болон Арвагар хээр холбоод хамтран “Монгол дерби” дэлхийн хамгийн холын 1000 км-д уралддаг уралдааныг зохион байгуулсаар ирсэн юм. Энэхүү “Монгол дерби” уралдааныг Дэлхийн хамгийн холын зайн морин уралдаан 833,2 км-ээр бүртгэснийг 2010 оны 08-р сарын 17-нд зарласан ажээ.
Гурав дахь жилдээ уламжлал болон явагдаж байгаа энэхүү уралдааны анхных нь Өвөрхангай аймгийн Хархорин сумаас Хэнтий аймгийн Биндэр, Дадал сум хүртэл Өвөрхангай аймгийн Хархорин, Бүрд, Төв аймгийн Эрдэнэсант, Өндөр ширээт, Баян -Өнжүүл, Сэргэлэн, Баян Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Дэлгэрхаан, Өмнөдэлгэр, Жаргалтхаан,Баян адарга , Биндэр , Дадал сум хүртэл 1000 км-т 10 орны 23 тамирчин уралдсан байдаг байна. Харин хоёр дахь удаагийн тэмцээнд мөн энэ маршрутаар Биндэр сум хүртэл 833,2 км-т дэлхийн 10 орны 16 тамирчин авхаалж самбаагаа сорьсон юм. Харин энэ жилийн тухайд Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Өгөөмөр хайрханаас гараагаа эхлэж Баян өнжүүл, Өндөр ширээт, Эрдэнэсант,Өвөрхангай аймгийн Бүрд, Хархорин, Архангай аймгийн Хашаат, Өгийнуур, Батцэнгэл, Их тамир, Өндөр-Улаан, Эрдэнэмандал, Хайрхан, Өлзийт, Булган аймгийн Сайхан, Хутаг-Өндөр сумын Уран тогоо уул хүртэл 1000 км-т дэлхийн 11 орны 23 тамирчин оролцсон уралдаан өнгөрсөн 8 сард болж өндөрлөсөн юм.
Уралдаан нь өртөөний системээр зохион байгуулагдсан байдгаараа онцлогтой. 1000 км-ийг 40 км-ээр өртөөчлөн 25 өртөө байгуулдаг гэнэ. Өртөө бүрт нөөцний морьдыг бэлтгэсэн байх агаад үүнийг тухайн сумын уяачдаас авдаг. Нэг морийг 60,000 төгрөгөөр түрээслэж авдаг ажээ. Түүнчлэн зохион байгуулагчдын зүгээс хандивын ажиллагааг ч явуулдаг байна. Тухайлбал 2010 онд улс даяараа цаг хүндэрч, байдал хэцүү байхад нутаг дэвсгэрээр нь явсан гэдэг утгаараа бүх сумдад тус бүр 2 сая төгрөгний хандав өгч байжээ. За бас тус тэмцээнд оролцсон бүх тамирчид нь монгол улсад туслах зорилгоор хандивын данс бүрдүүлдэг байна. Энд цугларсан мөнгөө Мерси кор олон улсын байгууллагаар дамжуулан нутаг дэвсгэрээр нь аялсан бүх сумдадаа 1-2 төсөл хэрэгжүүлдэг аж. Төслийн дүн 8 сая ?өгрөгөнд багтаж байгаа гэнэ. Энэ мэтчилэнгээр Монголын байгаль, үндэсний соёл, Монгол адууг дэлхий дахинаа сурталчилсан тус уралдаанд оролцогчдын тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа юм. Энэ жилийн тухайд Англи улсын парламентийн гишүүн Умард Ирландын ерөнхий сайд, гэр бүлийн хүний хамт оролцсон нь содон зочдын нэг яах аргагүй мөн байлаа. Нэмж сонирхуулахад энэ уралдааны анхны тамирчин, одоо бол ерөнхий зохион байгуулагч Katie Willings “Монгол дерби”-г Гиннест бүртгүүлэхэл оцгой үүрэгтэй оролцсон нэгэн гэдэг.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- Даваа, 11:59 минут Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна