Мөрөн сумын МСУХ-ны салбар холбооны нарийн бичгийн дарга Г.Мөнгөнхуяг: Адууныхаа үржилд түлхүү анхаарч байна
А.Тэлмэн
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын МСУХ-ны салбар холбооны нарийн бичгийн дарга Г.Мөнгөнхуягтай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Мөрөн сумын МСУХ хэзээ байгуулагдаж байв. Түүх сөхөж ярилцлагаа эхэлье?
-Манай сумын МСУХ нь 2006 онд байгуулагдсан. Аймгийн төв дээр үйл ажиллагаагаа явуулдаг гэдэг утгаараа төв холбооноос зохион байгуулж байгаа арга хэмжээ, уралдаанд хамтран ажилладаг. Түүнчлэн холбоо маань бие даан 2-3 наадмыг хийсэн байна. Мөн Мөрөн сумынхаа 40 жилийн ойг 2011 онд хийлээ. Одоо холбооны даргаар Маналжав ажиллаж байгаа бөгөөд 7-8 тэргүүлэгчтэй. Манай холбооны хувьд нэг онцлогтой. Аймгийн төв гэдэг утагаараа ихэнх уяачид нь энд төвлөрдөг ч уугуул сумдаараа овоглож цоллуулдаг. Тийм учраас Мөрөнгийн уугуул уяачдаа холбоо маань нэгтгэж байдаг.
-Таны хувьд “энэ салбарт” орсон түүхээ сонирхуулаач?
-Хүүхэд байхдаа амралтаараа хөдөө эмээ дээрээ очиж зуныг өнгөрөөдөг байлаа. Үүнээс жоохон хойхно буюу 1996 оноос аав маань морь уях болсон юм. Тэр үед аавынхаа уясан морьдыг унаж, уяаны ажилд нь тусалж явсаар моринд илүү хорхойсох болсон. Тэгээд 2007 оноос хойш бие даан морь уяж байгаа бөгөөд аймгийн чанартай уралдаанд 6 айраг, 2 түрүү авлаа. Мөн сум болон бага бэсрэг наадмуудаас 30 гаруй айраг, түрүү авсан амжилттай зургаан дахь жилдээ уяа сойлго тааруулж явна даа.
-Зургаан жилийн хугацааанд гэхэд чамлахааргүй өндөр амжилт байна шүү? Айраг түрүү хүртсэн хурдан хүлгэдээсээ ярьж өгөөч?
-Аймгийн чанартай наадмуудад мэдээж баяр наадам орно. Мөн МСУХ-ны санаачлага, ИТХ-ын тогтоолоор батлагдсан өвлийн дээд 3 нас, зургаадугаар сард болдог доод 3 насны морьдын уралдаан багтдаг юм. Бие даан морь уяад хоёр жилийн дараа аймгийн баяр наадамд шүдлэн үрээгээ мордуулж, анхны айргаа авч байлаа. Дараа жил нь буюу 2010 онд хязааландаа дахин айрагдаж, 2011 онд соёолондоо хаврын бүсийн уралдаанд аймагтаа түрүүлсэн юм. Бас сумдын зүүн бүсийн уралдаанд аман хүзүүдэж байсан. Харин 2009 оны аймгийн хаврын бүсийн уралдаанд халтар азарга маань айрагдаж, 2012 онд болоход нь халиун морь түрүүлж, Оодон хүрэн азарга айргийн таваар давхиж байсан.
- Хаанахын угшилтай адуунууд вэ?
-Аймгийн чанартай уралдаанд нэг түрүүлж, 4 айрагдаад байгаа Оодон хүрэн азарга бол Дорнод аймгийн Дашбалбар сумын Ихэрбат гэж хүний унаган адуу байгаа юм. Харин хурдан халиун морь маань Хэнтий аймгийн Баянхутаг сумын Мишагийн унаган адуун. За тэгээд халтар азарга болохоор Аюуш Манлайн анхны “Их хурд”-д айрагдсан Мундаа халтар азарганы төл. Үүнээс гадна Завханы Баянтэс, Оросын Тува адуу, Онон Тод Манлайн шинэ монгол азарга, Жаргалант угшилтай адуу, Дорнод, Сүхбаатар, Хэнтийн үржлийн адуунууд бий бий. Нутаг усандаа адууны цус сэлбэж, угшил гаргахыг зорьж байна. Манай нутгийн ах Доржпүрэв гуай 1990-н хэдэн оноос хойш адуу зөөж, угшил гаргаад авчихлаа. Өнгөрсөн жил унаган адуугаараа улсын наадмын түрүү авлаа. Энэ мэт үлгэр жишээ хүмүүсээ харахаар цуглуулсан адуугаар цус сэлбэж байгаад яваандаа Хөвсгөлийн унаган адуугаар улсад наадна гэж боддог.
-Гаднаас их адуу авчээ. Шинэ нутагт дасгах гэж амаргүй байдаг уу?
-Амаргүй л дээ. Эхний жилдээ тордолгоо их хэрэгтэй байдаг юм. Энийг давчихвал дараа жилээс нь дажгүй шүү. Ер нь гурав дахь жилээсээ тарга хүчээ аваад, бүрэн нутагшиж эхэлдэг. Одоо миний адууны түрүүчийн үр төлүүд нь аймгаас ганц нэг айраг аваад эхэлсэн. Халтар азарганы төл гэхэд “Дархадын хурд”-д айрагдсан Дархан хүрэн гэж үрээ байна. Дээр хэлсэн. Өнгөрсөн жилийн аймагт айрагдсан халиун даага бол бас л энд ирж гарсан төл. Шинэ монгол азарга маань энэ жил хоёр эр, нэг охин унагатай. Араб азарганаас маань өнгөрсөн жил ганц охин төл гарсан. Ирэх жилээс энэ тоо нэмэгдээд 10 гаруй гүү унагална. Ер нь давхиулахгүй, үржлийн зорилгоор ашиглана гэж бодож байгаа. Араб азарга маань энэ жил ногооны хавчиг азарга. 2010 онд шүдлэн үрээ байхад нь Тод манлай Ононгоос 18 мянган доллараар авч байсан. Одоохондоо ямар гүү сайн төл өгөхийг мэдэхгүй байгаа болохоор Тувагийн эрлийз гүү, нутгийн гүү, зүүн талын гүү нийт 15 гүү хураалгаад байгаа.
-Аймгаасаа гарч уралдаж байна уу?
-2008 онд анх уяач болчихоод, Эрдэнэтийн 30 жилийн ойд уясан морьдоо мордуулж байлаа. Тэр жил ахыгаа дагаж улсын баяр наадам очиж үзсэн. Бас Булган аймгийн өвлийн бүсийн уралдаанд очиж байсан. Гэхдээ одоохондоо өндөр довд үзэхэд арай болоогүй гэж бодож байгаа болохоор адууныхаа үржилд түлхүү анхаарч байна.
-Таны бодож санасан ажилд амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл Хөвсгөл аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2026 оны 7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
2026 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
2026 оны 7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
2026 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
2026 оны 7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
2026 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
2026 оны 7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
2026 оны 7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
2026 оны 7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
2026 оны 7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
2026 оны 7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
2026 оны 7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
2026 оны 7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
2026 оны 7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна