Сумын Алдарт уяач Ж.Өлзийсайхан: Би Хэнтий аймгаас төрсөн гурав дахь "Алтан унага"-ны эзэн
Дундговь аймгийн Мандалговь сумын уугуул, Хэнтий аймгийн Баян-Овоо сумын харьяат, аймгийн сайн малчин, сумын Алдарт уяач Жамсрангийн Өлзийсайхантай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Адуутай нөхөрлөсөн эр хүний хувьд “Алтан унага” гэдэг дээд шагнал болох байх. Хэдэн онд энэхүү хүндтэй шагналын эзэн болж байв?
-2012 онд “Алтан унага” шагналын эзэн болсон. Би Хэнтий аймгийн гурав дахь “Алтан унага”-ны эзэн. Анхныхыг нь 1987 онд Баян-Овоо сумын засаг адууг хариулж байсан Балдангийн Шагдар, хоёр дахийг нь 1993 онд Мөрөнгийн Арьяандэв гэдэг хүн авч байсан юм билээ.
-Гол шалгуур нь төл бойжуулалт байдаг дуулдсан?
-Төл бойжуулалт, адууны өсөлт зэргийг харгалзан үзэж өгдөг шагнал л даа. Би 2012 онд 120 унага хүлээж авсан юм. Өнгөрсөн жилийн хувьд арай илүү л дээ.
-Адууны тоо толгой хэд хүрээд байна?
-700 гаруй адуутай.18-19 настайгаасаа эхлээд бүтэн 25 жилийн турш хөдөлмөрлөж байж адуугаа ийнхүү өсгөлөө. Адуугаа өсгөж үржүүлэхэд ганц миний хөдөлмөрөөс гадна амьдарч байгаа газар орны нөлөө их байсан л даа.Манай Баян-Овоо сум чинь адууны орон шүү дээ. Дээр нь манай нутагладаг Ямаатын уулыг 1989 онд Засгийн газрын тогтоолоор тусгай хамгаалалтанд авсан. Хойгуур нь Хэрлэн гол урсаж, урд талаар нь хангай, говь хосолсон байгалийн хосгүй зохистой газар. Ийм сайхан нутагт адуу өсөхөөс яахав. Миний хувьд адуугаа өсгөхийн хажуугаар аавыгаа залгамжлан морь уядаг.
-Монголын хурдны гол цөм болсон нутагт аж төрж байгаа хүн сайн адуу олныг цуглуулаа байлгүй?
-Миний адуунд энд тэндхийн хурдан хурц гэсэн адууны угшил болгон бий. Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Мишигийн будан, Сүхбаатар сумын цоохор хонгороос эхлээд Түмэнцогтын “өндөр” Цэндийн хүрнүүд, Талбулагийн уурхайн Тоорой Гомбосүрэнгийн адуунаас хүртэл авсан. Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат Нацагдоржийн Батдорж гээд миний сайхан найз бий. Тэдний адуунаас ч авсан. Ер нь 20 гаруй азарга адуу бараг бүгдээрээ шахуу хурдны угшилтай. Адуу өсөхөөр өөрийн гэсэн угшлын адуутай болъё гэж бодогддог юм билээ. Аан нээрэн Дорноговийн Дэлгэрэхийн МУ-ын Манлай уяач Дамба гэдэг хүний адууны хүрэн чихтэй буурал азарга авч байсан юм байна.
-За тэгээд хэдий үеэс хурдан хүлгийн уяа сойлго тааруулах болсон бэ?
-Өөрийнхөө тухай ярихаас өмнө аавынхаа тухай ярих нь зүйтэй байх. Миний аав сайхан хээр, хонгор адуутай сайн уяач байлаа. Тэднийх нь үр удам одоо ч хурдалсаа байна. Аав маань 1970 онд Хэнтий аймгийн баяр наадамд буурал духтай хүрэн морио таваар давхиулж байсан. 1980, 1981, 1982 онд сумынхаа наадамд хурдан хээр морио гурван жил дараалан түрүүлгэж, 1984 онд аман хүзүүдүүлж уралдааныг нь осголж байсан гэдэг. Хээр морийг дөрвөн жил дараалан түрүүлж, айрагдахад би унаж уралдаж байлаа.
-Та эцэг эхээс хэдүүлээ вэ?
-Хоёулаа. Ах маань бас морь уядаг байсан ч эрт явчихсан. Одоо гэр газрынхан нь /гэр бүлийнхэн нь / уяж байгаа.
-Хурдан хээрийгээ түрүүлгэж мандаж явсан хүү, хэзээ анхны айраг түрүүгээ хүртсэн бэ?
-1989 онд өвлийн уралдаанд хээр будан азаргаа аман хүзүүдүүлж, ягаан халзан морь, хонгор соёолон хоёр түрүүлгэж байлаа.
-Амжилтын оргил үе тань хэзээ байв?
-1998 оны сумын наадамд хязаалан түрүүлгээд, даага таваар давхиулсан. Дараа нь эмнэлгийн 60 жилийн ойд хоёр хязаалан дараагаар нь оруулж сайхан наадсан. Түүний дараа 2012 онд сумынхаа наадамд соёолон, даага түрүүлгэсэн. Хамгийн гол нь түрүүлж айрагдсан эдгээр адуунууд цөм миний унаган хүлгүүд. Олон жилийн хөдөлмөрийн үр шимээ амсаж, унаган хүлгээ түрүүлгэж айрагдуулсан болохоор илүү сайхан санагддаг юм билээ.Тэгээд 2007 онд таван түрүү, 20-иод айргийн амжилтаар сумын Алдарт уяач цолоо авсан. Түүнээс нэмэгдээд 10 түрүү, 30-аад айраг болсон байна лээ.
-Уяачдын эгнээ жил ирэх тусам тэлж байгаа ч морь унадаг хүн багасч байна. Харин таныг аль алийг нь хослуулдаг болов уу хэмээн таамаглаж байна?
-Морь унадаггүй адуучин гэж юу байхав.
-Ер нь сайн адуучин гэж ямар хүнийг хэлэх вэ?
-Адууны маллагаа, арчилгааг бүрэн төгс эзэмшсэн. Жилийн дөрвөн улиралд адуугаа соргог бэлчээрт малладаг, малд хайртай хүнийг л хэлнэ дээ. Адууг зөөлөн маллах тусмаа тарга тэвээрэг авах нь илүү. Дээр нь таргалахад ташуур болсон хужир усыг нь сайн тааруулах хэрэгтэй. Би жилдээ 20 гаруй тонн хужир татчихаад гурав хоногоос хэтрүүлэхгүй адуугаа хужирладаг юм. Адуучин хүний бас нэг чухал чанар бол сайхан уурга барьдаг, сайн уургалдаг байх хэрэгтэй. Түүнчлэн адуугаа хашихыг цээрлэх ёстой. Би хоёр хүүтэй. Хоёр хүү маань нэг үеэ бодвол тусад орж байгаа. Бага хүү маань энэ жил 11 дүгээр анги, их хүү маань ХААИС-ийн дөрөвдүгээр курсын оюутан. Малын эмч болох юм. Орчин үеийн малчин малаа ч мэддэг, эмчлэх аргаа ч мэддэг байх ёстой гэдэг үүднээс хүүгээ ХААИС-д оруулсан. Өөрөө ч сонирхолтой.
-Залуу хүн малд элэгтэй байна гэдэг сайн чанар шүү?
-Малаа дээдэлдэг малч хүний хувьд морь унах хүнгүй болж буйд сэтгэл эмзэглэж явдаг. Хөх толботой монгол хүн, хөлд орсон цагаасаа хойш морь унаж, дөрөөн дээр ээжээрээ сүү өргүүлэн амьдралын харгуйд ордог шүү дээ. Энэ бол монголчуудын төрт ёсны, том өв соёл. Тэгж боддог учраас дөрвөн хүүхдээ бүгдийг морь унуулдаг. Хань маань ч ялгаагүй морио унана. Өнгөрсөн жил бид хоёр сумынхаа наадмаар “Хос морьтон” тэмцээнд орж хоёрдугаар байр эзэллээ. Аймгийн 90 жилийн ой болон адууны яам байгуулагдсаны 750 жил, Гиннест монгол морь бүртгүүлэх баярт хос мориор гангарсан. Ер нь наадмаар сайхан мориороо л гангарах дуртай.
-Сайхан морины чимэг сайн эмээл хазаар тэргүүтэн байх ёстой?
-Тожил дархны хийцтэй дээхнэ үеийн эмээл бий. Том хүүдээ Бямбасүх гэдэг дүүгээрээ 100 лангийн хэрэглэлтэй эмээл төхөөрүүлсэн.
-Аймгийн сайн малчин болж байсан гэсэн. Хэдэн онд вэ?
-2005 онд. Манайх таван хошуу малтай. Тэмээ цөөвтөр, хонь, ямаа 1000 гаруй, үхэр 200 гаруй. Тэгээд үлдсэн нь адуу.
-Туслах малчинтай байлгүй?
-Туслах малчин маань малжаад, 600 гаруй малтай болж тусдаа гарсан. Тэгээд өнгөрсөн жил шинэ туслах малчинтай болсон.
-Халуун хошуут бүлээн дэвсгэрт малынхаа буян заяаг дээдлэгч таны цаашдын ажил үйлст амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл Хэнтий аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна