Төв аймгийн Авдарбаян сумын удамт хурдан хүлгүүд, эрдэмт мэргэн уяачид
А.Тэлмэн 2016 оны 5-р сарын 23 -нд
Энэ сумаас ХХ зууны улсын их баяр наадамд бүрэн бус мэдээгээр 15 морь түрүүлж, 43 морь айрагджээ. Эдний дотроос зарим нэгийг нь онцлон авч үзье.
Наваанмөрийн Пад: Энэ хүний гурван хурдан хүрэн азарга нь эзнийхээ нэрийг ард түмний дунд алдаршуулжээ. Падын эцэг Наваанмөр олон адуутай атлаа морь уядаггүй хүн байжээ. Наваанмөр нэгэн намар найз Баттулгыгаа эсгий татах унааны тус гуйсанд өвөл унадаг хээр азаргаа барьж өгчээ. Баттулга хээр азаргаар гурван өдөр эсгий татаад хүү Падад нь авчирч өгөхдөө:
-Чи морь уях санаатай байдаг бол энэ хээр азаргыг уяарай гэжээ. Пад:
-Та юунд нь үүнийг онцлоо вэ гэж асуухад Баттулга ийнхүү хариулжээ.
-Би уржигдар эсгий татаж дуусаад хээр азаргыг нь услахаар Үнэгдийн шинэ усан дээр очтол худгийн дэргэдээс нэг том шар үнэг босоод ухасхийхээр нь түүнийг хөөв. Үнэг чадлынхаа хэрээр бултаж, хээр азарга ч бараг л дөрөө газар шүргэтэл эргэж гарав. Сүүлдээ ч бараг л миний толгой эргэж болимоор санагдсан боловч ам нь дийлдэхгүй байлаа. Тэр чигтээ хөөсөөр байгаад үнэгийг бүр бахардуулж унагав. Тэгэхэд нь би буугаад цохиж алсан. Ямар хурдангүй адуу ийм байх вэ. Чи заавал үүнийг уяарай гэж гэнэ.
Өвөл нь Пад нутгийн нэгэн өвгөнөөс “Морь яаж уядаг юм бэ” гэж асуухад тоглоом тохуунд дуртай өвгөн уяач “Анх барьсан өдрөө хоёр туурайг нь сэтэртэл хөлсөлдөг юм” гэжээ. Гэнэн залуу үүнийг үнэмшив. Хойтон зун нь Пад Үнэгдийн шинэ усны баруун дэнж дээр уяагаа зоон, хээр азарга тэргүүтэй арван хэдэн морь барьж тоглоомтой өвгөний хэлснээр уяхад хээр азарганаас бусад нь зогсож чадахаа больжээ. Ганц хээр азаргаа даншгийн наадамд уралдуултал тэр нь гуравт давхижээ. Энэ хүн анх ингэж морь уясан байна.
Хээр азарганы үр удам хурдан хар азарга, зээрд халзан морь, бас хүрэн халзан морь /энэ морь 1944 оны улсын наадамд айрагдсан/ байжээ. Мөн Их хүрэн гэдэг азарга нь том, жижиг наадамд зургаа түрүүлж, дөрөв айрагдсан юм. Янзаган, Хөх хүрэн гэдэг азарганууд нь мөн улсын наадамд айрагдаж байжээ.
Сүрэнжавын халзан: Дээрх Янзаганы үр нэг сөнгө, дөрвөн хусран эр даага Падын Цэдэвийнд байжээ. Цэдэв, Чогдон гэгчид адуу хариулсны хөлсөнд энэ таван дааганы аль дуртайгаа ав гэжээ.Чогдон хавар тавууланг нь унаж үзээд нэгийг нь авчээ. Нөгөө дөрөв дотроос Сүрэнжав гэгч хүн нэгийг нь худалдан авсан ажээ. Чогдон, Сүрэнжав хоёр зун Аман шанд гэдэг газар хоёр халзан даагаа цуг уяад сумынхаа наадамд очжээ. Наадамд Сүрэнжавын халзан түрүүлж, Чогдонгийн халзан доогуур давхисан байна. Хойтон жил нь Сүрэнжав халзан шүдлэнгээ Ардын хувьсгалын 35 жилийн ойн их наадамд уясан нь түрүүлжээ. Түүний хойтон хязааландаа улсын наадамд аман хүзүүдээд, соёолондоо мөн улсын их наадамд аман хүзүүджээ. Харамсалтай нь энэ хурдан морь цэл залуугаараа хөл муутай болоод уяж болохоо байжээ.
Мөрийн Жамц: Энэ хүн нутаг усныхандаа их нэр хүндийг олсон алдартай сайн уяач байлаа. Жамц гуайн сүүлийн үед буюу Ардын засгийн жилүүдэд уяж байсан морьдоос Зайсан хээр морийг авч үзэхэд Ардын хувьсгалын 21 жилийн ойгоор соёолондоо аман хүзүүдэж, их насанд нийлээд улсын наадамд нэг айрагдаж, Баянцагаан суманд дөрөв түрүүлж, Авдарбаянд гурав түрүүлж, Баян суманд нэг аман хүзүүджээ. Зөвхөн энэ баримтыг дурдахад л Жамц гуайн сайн уяач болох нь тодорхой.
Буурал хээр: Төв аймгийн уяач өвгөчүүл “буурал хээр шиг улсын наадамд олон айрагдсан бууршгүй сайн хурдан морь байгаагүй” гэж ярьдаг. Энэ морь 1910 хэдээс 1930 хэдэн оны үед их хурдалж байсан морь юм. Гэтэл яг тэр үеийн наадмын морины уралдааны данс бүрэн бүтэн олдохгүй байгаа учир улсын наадамд хэд айрагдсаныг тодорхой хэлж болохгүй байна. Уул нь Шооногой гэдэг хүний унаган морь бөгөөд Манзшир ламтанд өргөгдөж байсан, Санжаа гэдэг хүнд худалдагдаж байсан, хамгийн сүүлд Очирт байсан морь юм. Бидэнд мэдэгдэж байгаагаар 1934 онд Ардын хувьсгалын 13 жилийн ойгоор гуравт давхиж, 1936 онд Ардын хувьсгалын 15 жилийн ойгоор тавд давхиж байсан байна. Буурал хээр 20 гаруй насандаа хурд чадал заан амжилттай уралдаж байсан нь энэ юм.
Санжаабүрэгийн цавьдар: Улсын их наадамд гурав түрүүлж, дөрөв айрагдсан адуу тун цөөхөн байдгийн нэг нь Санжаабүрэгийн цавьдар азарга юм. Энэ азарга анх Ардын хувьсгалын 23 жилийн ойгоор хязаалан насандаа улсын их наадамд гуравт давхиад, дөрвөн жилийн дараа мөн улсын наадамд найман насандаа түрүүлээд, есөн насандаа аман хүзүүдээд, 10 насандаа түрүүлээд, 11 насандаа гуравт давхиад, 12 насандаа түрүүлээд, 13 насандаа дөрөвт давхиад, 14 насандаа хөл муутай болжээ.
Нэрт уяач Падын Янзаганы адуунд Нацагдорж гэдэг хүний их дэлтэй цавьдар үрээ нийлээд гурав хоножээ. Пад түүнийг шинжээд хурдныг нь таньж Санжаабүрэгт “Чи энэ үрээг ав. Лав хурдан” гэсэнд Санжаабүрэг үгэнд нь орж худалдан авсан юм гэдэг. Цавьдар азарга Баянцагааны Нэрэнжимээгийн адууны удам юм.
Авдарбаян суманд эднээс гадна Сүрэнхиа, Лувсанбалдан, Базарваань, Дамбаа, Чулуун зэрэг сайн уяачид байжээ.
А.Баярмагнай

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2026 оны 7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
2026 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
2026 оны 7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
2026 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
2026 оны 7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
2026 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
2026 оны 7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
2026 оны 7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
2026 оны 7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
2026 оны 7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
2026 оны 7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
2026 оны 7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
2026 оны 7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
2026 оны 7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна