Уяач Ж.Соёлсүх: Ламтны саарлын эзэн Гэндэнжав миний өвөөгийн ах байгаа юм
А.Тэлмэн
2016 оны 5-р сарын 10 -нд
Дорнод аймгийн Хэрлэн сумын уугуул, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын харьяат, уяач Ж.Соёлсүхтэй хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Уулбаян сумын МСУХ-ны тэргүүнээр 10 гаруй жил ажилласан гэж байсан. Тэр хэдээс хэдэн он бэ?
-1992 оны сүүлээр манай сумын уяачдын холбоо байгуулагдаж, тэргүүнээр нь Бадамын Агваан багш хоёр жил ажиллаж байлаа. Тэр үед би ХААИС төгссөн шинэхэн малын их эмч ирж байлаа. Ингээд Агваан багшийн дараа тэргүүнээр сонгогдон, 1998 оны дөрөвдүгээр сарын 1-нд ажлаа хүлээн авч 2013 он хүртэл ажилласан. Ажлаа аваад уяачдынхаа эрх ашгийг хамгаалж, тэдний хөдөлмөрийг үнэлүүлэх тал дээр анхаарал хандуулсан. Тухайн үед манай суманд аймгийн алдарт уяач цолтой хүн нэг ч байгаагүй. Одоо бол 19 аймгийн Алдарт уяач, 106 сумын Алдарттай. Нөгөө талаар нутгийнхаа хурдан адууг сурталчлах ажлыг эхлүүлсэн. Үүний тулд хашир туршлагатай уяачидтайгаа нягт холбоотой ажиллаж, зуучлах тал дээр хувь нэмрээ оруулсан гэж өөрийгөө боддог. Агваан багшийн хээр морь Онон Тод манлайд очоод их хурдалсан шүү дээ. Түүний дараа 2007 оны Дүнжингаравын түрүү Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Гөлгөөгийн хээр морь бол миний өвөөгийн унаган адуу байгаа юм. Одоо нас дээр гарсан л даа. Монгол улсын харцага, Гавьяат Чойдорын Өвгөнхүү бол миний аавын төрсөн дүү. Зууны манлай начин ахынхаа харцага цолыг нь мялааж битүү морь бэлэглэсэн юм. Харин ах маань Сүхбаатарын гаралтай казино Байгаль гэж хүнд өгсөн юм билээ. Байгалийн морийг Төв аймгийн Сэргэлэн сумын аймгийн Алдарт уяач Гөлгөө тааруулж, хурдлуулсан нь тэр юм. Хээр морь Төв аймагт хэд, хэд ороод, “Макс”-ын Тод манлай уяач Ганбаатар, Цэрэнчимэд нарын анхны нь наадамд түрүүлж байсан. Эндээс манай сумын уяачид нэгийг ойлгосон гэж боддог. Энд би өөрөөрөө үлгэрлэсэн гэж боддог. Хэрвээ миний хээр морь сумандаа байсан бол би ганц хоёр л айрагдуулах байсан болов уу. Эсвэл уяаг нь тааруулж чадахгүй унаган ижилдээ л байх байсан болов уу.
-Таны хээр морины гаргасан жимээр хэр олон адуу гарч давхисан байна вэ?
-Олон шүү. Төв аймгийн Дэлгэрхаанд анхны түмэн төлийн баяр хийсэн улсын Алдарт уяач, цэргийн хурандаа Бааст гэж хүнд Агваан багш хонгор үрээ өгч байлаа. Мөн манай сумын Баатарчулуун гэж хүн 6000 төгрөгөөр соёолондоо түрүүлсэн шарга азарга авч байлаа. Тухайн үед мотоцикль, дээр нь нэмээд 4000 гаруй төгрөг гэдэг их мөнгө ш дээ. Энэ шарга азарганы төлүүдээс Бааст Алдарт бас авч манай Уулбаянаас нэг хэсэг морьд сайн давхисан. Миний хувьд сүүлд Баянхонгор аймгийн уяачдын холбооны тэргүүн байсан Баярмагнайд сумандаа соёолон орсон өсгий цагаан хээр морь, мөлүү хар морь хоёроо өгсөн. Баянхонгортоо сайн давхиж байгаа гэж дуулдсан.
-Тэргүүнээр ажиллаж байхдаа өөр өөр ямар ажлын эхлэлийг тавьж байв?
-2006 онд сумынхаа уяачдын зөвлөгөөнийг хийгээд, Шижирбаатар даргатайгаа хамтраад аймгийн Алдарт уяач Гэндэнгийн Шагдар, Бадамын Агваан, Чалхаасүрэнгийн Амарсанаа нарын уяачдаа хотод аваачиж, төрийн ордонтой танилцуулаад удирдлагын академи дээр Тод манлай уяач Д.Онон, Ц.Хэнмэдэх нартай уулзалт хийж байлаа. Тэр үед одоо манай Уулбаян сумын Засаг дарга Д.Шижирбаатар Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга байсан юм. Харин би сумынхаа тамгын газрын түшмэл байлаа. Тэгэхэд Шижирбаатар дарга бид хоёр Удирдлагын академид засгийн газрын тэтгэлгээр суралцаж байсан. Энэ ажлыг Дорноговь аймгийн Өргөн сумын харьяат, морь судлаач Батцэнгэл агсан их дэмжиж тусалсан. “Талын овоо” жуулчны баазын эзэн Баясгалан найз маань намайг Батцэнгэл багштай танилцуулж байсан юм. Үүний дараа манай аймгийн харьяат Ч.Улаан сайд Нарангийн уяачдаа хотод аваачиж байлаа.
-Таны аав Жамсран морь уядаг гэсэн байхаа?
-Тийм ээ, миний аав насаараа морь уясан хүн. Одоо сумын Алдарт уяач цолтой, 70 гарсан өвгөн бий. Манай өвөө Чойдорын ах Надалын Гэндэнжав гэж лам хүн байсан байгаа юм. Энэ хүн Уулбаян сумын ламтны саарал адууны угшлыг тавьсан. Манай Уулбаян сумын Орлойн ах дүү баячуул гэж байсан. Баян Содов, өвгөн ноён Пүрэвжавтай уясан морьд нь эн тэнцүү уралддаг байсан гэдэг. Тэр нэг жилийн Хэнтийн наадмаар баян Содовын шөвгөр хонгор азарга аман хүзүүдэхэд, долоон настай ламтны саарал азарга гуравт орсон аж. Саарал азарга хураалганд яваад авч үлдсэн хул бор төл нь 1946 онд аймгийн дөрвөн жилийн ойд түрүүлж байсан. Ийнхүү тэр саарал азарганы угшил үе дамжин өнөөдөр үр хүүхдүүд бид наадаж байна. Ламтны саарал адууг их түүхтэй авсан гэдэг, Гэндэнжав ламтан. Надал гэж Халзангийн Хатавчийн хийдийн хамба лам байсан байгаа юм. Надал хэлмэгдүүлэлтийн тэр он жилүүдэд настай хүн болохоор ламаа болиод Уулбаян сумын урдуур амьдарч байгаад баригдсан. Тухайн үеийн амьдрал сайнгүй байж л дээ. 200-гаад л богтой байсан гэдэг. Гэндэнжав унааны ганцхан халиун морьтой байсан аж. Тэгсэн тэр морийг нь 17,18 настай хүү унаж яваад ламтны адууны хээлтэй хөгшин хул гүүгээр сольчихож. Ингээд тэр хөгшин хул гүүнээс саарал азарга төрсөн түүхтэй. Саарал азарга хавчигтаа сумандаа түрүүлж, долоон настай азарга Хэнтий аймгийн баяр наадамд гуравласан. Эх нь бор хулагч гүү байсан учраас дараагийн төл нь бор хул гарсан байгаа юм. Тэр нь Сүхбаатар аймгийн дөрвөн жилийн ойд түрүүлсэн Гэндэнжавын хул юм.
-Танайхан ламтны саарлын удмын адуугаараа хэрхэн наадаж байна вэ?
-1973 онд намайг долоон настай хүүхэд байхад манай өвгөн Гэндэнжав хурдан халтар морь хүнээс авсан юм. Халтар морины унаач Цэрэнжав гэж эгч байсан юм. Тэр нэг өдөр морь тарлах болсон эгч хувцсаа солихоор гэр рүүгээ явчихлаа. Орой болж морь тарлах болсон ирдэггүй ээ. Аав маань тэр үед худалдаа бэлтгэлийн ангид автофлакийн жолооч байсан юм. Ээнээд “хүүгээрээ тарлуулчихъя” гэж аав хэллээ. Бид Гэндэнжавыг Ээнээ гэж авгайлдаг байлаа. Ээнээ ч “тэгье, тэгье” гэнэ. Ингээд би тарлаж мориноосоо илүү амьсгаатай бууж ирсэн. Аргагүй шүү, тэр үед би уналгын адуу л унадаг байсан юм чинь. Бас л их эрх хүүхэд байсан шүү. Маргааш нь уралдах болоход би унана гэж зөрөөд аман хүзүүдүүлсэн. Хэрвээ Цэрэнжав эгч унасан бол түрүүлгэх байсан байхгүй юу. Тэгэхэд манай өвгөн намайг унаж чадахгүй гэж бодоод унааны морьтой морь жигдэртэл хүнээр тавиулаад авч үлдээж байгаад, тэгээд араас нь явсаар аман хүзүүдүүлж байсан. Ийм л сайхан буурлын буянгаар хурдан моринд хорхойтой болж, өнөөдрийг хүртэл морины төлөө гэсэн бүхэнд сэтгэл зүрхээ зориулж явна.
-Та бие даан уяа сойлго тааруулж байна уу?
-Надад хэдэн адуу бий л дээ. Би хоёр хүүтэй. Хөвгүүд маань уях байхаа. Би их зөөлөн уяач болохоор алдаа гаргаад байдаг юм. Морио өрөвдөөд алдчихдаг. Тийм болохоор адуугаа мэддэг хүнд нь өгөөд нутаг орны маань нэрийг гарган хурдалж байсан нь дээр гэж боддог.
-Яриа маань энд хүрээд өндөрлөж байна. Ярилцсан танд баярлалаа.
-Адууны хийморь өнөд биднийг ивээж явах болтугай. “Тод магнай” сэтгүүлийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл Сүхбаатар аймгийн тусгай дугаар, 2013 он

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 2024 оны 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна