Туркменд ахалтек адууг дээдлэх баяр болж байна

2016 оны 4-р сарын 26 -нд

20-р зуунд техникийн эрин эхэлж санаанд багтамгүй хурдацтай хөгжиж эхлэхэд зарим нутгийн зарим үүлдэр мартагдаж, зарим нь үгүй болж, зарим өөр угсааны цус холилдон уусч алга болсон. Уг нь үндэстэн болгон л өөрийн гэсэн онцгой үүлдэртэй байлаа. Тэр үүлдэр нь тухай үндэстний оршин суугаа байгаль цаг уур, газар зүйн, хүн амын гээд бүх онцлогт дээд зэргээр дасан зохицсон. Тийм ч учраас “мундаг сайн” гэж магтагдан гаднаас оруулж ирсэн ямар ч үүлдрийн адуу тухайн нутаг оронд нутгийн үүлдэртэй зэрэгцэж чаддаггүй. Ийм учраас адуунд хайртай хүмүүс нутаг нутгийнхаа үүлдэрийг авч үлдэхийн тулд их зүйл хийсэн байдаг. Тухайн нэг үүлдрийг цэврээр нь хадгалж үлдэх, хөгжүүлэхэд зориулсан баяр наадам зохион байгуулах нь уугуул адуугаа авч үлдэх хамгийн сайн арга гэж болно. Жишээлбэл, Түркменистан улс гэхэд л жил бүрийн дөрөвдүгээр сард Түркмен адууны баяр гэж зохион байгуулдаг. Энэ баярын үеэр нутгийн уугуул ахалтек үүлдрийг хамгаалах, үржүүлэх, арчлахтай холбоотой шинжлэх ухааны хурал зөвлөгөөн болохоос гадна хамгийн үзэмжтэй хүлгийн тодруулах уралдаан буюу нэгэн төрлийн “мисс” ба “мистер”-ийг тодруулах тэмцээн гэх мэт уран сайхны олон арга хэмжээ зохиогддог аж. Өнгөрсөн жил 2015 онд болсон баярын үеэр хамгийн үзэмжтэй ахалтек хүлгийн тодруулах тэмцээния ялагчид тус улсын Ерөнхийлөгч Бердымухамедов “Тойта Ланд Круизер Прадо” машин бэлэглэж байжээ.
Энэ жилийн ахалтек үүлдрийн баярын арга хэмжээ дөрөвдүгээр сарын 21-нд эхэлсэн байна. Тус баярын ажиллагааг “Ахалтек адууны олон улсын холбоо” зохон байгуулж энэ үүлдрийн үүсэл, хөгжил, хэтийн төлвийн талаар олон тооны уулзалт, шинжлэх ухааны хурал, үзэсгэлэн, хурдан морьдын уралдаан зохион байгуулахаар болжээ. Тухайлбал, энэ баярын хүрээнд “Түркмен хүлэг ба адуу үржүүлэх дэлхийн өв соёл” нэртэй олон улсын үзэсгэлэн худалдааг зохион байгуулсан. Энэ арга хэмжээнд Түркмений уугуул үүлдэр ахалтек адуу үржүүлгээр дагнадаг дэлхийн 50 гаруй орны компаниуд оролцож байна.
Уншигч танд ахалтек адууны талаарх зарим сонирхолтой баримтыг хүргэх нь зүйтэй байх.
Ахалтек адуу нь монгол адуутай адил дэлхийн хамгийн эртний үүлдрийн нэг юм. Энэ үүлдрийн талаар 5000 жилийн тэртээх Эртний Грек ба Ромын түүхийн бичвэр, Эртний Хятадын тэмдэглэлүүдэд хүртэл онцгойлон дурдсан байдаг. Ахалтек адуу гайхалтай тэсвэртэй, үзэмжтэй бие сайхан хүлэг ч гэлээ тун ярвигтай ааштай гэдгээрээ алдартай. Олон мянганы туршид ингэж бүрэлдэхэд хүргэсэн бодит олон хүчин зүйл байжээ.
Каракумын цөлийн захаар нүүдэллэн амьдардаг байсан дайчин түркмен овгууд ахалтек үүлдрийг бий болгожээ. Цөлийн хатуу ширүүн уур амьсгал, ус ба өвс тэжээлийн байнгын дутагдал гээд ахалтек үүлдэр нь тун хатуу ширүүн нөхцөлд бүрэлдсэн. Тэр үеийн түркмен овгууд ихэнх цагийг өөр хоорондоо болон бусад аймаг, улстай дайтахад зарцуулдаг байсан тул хурдан хүлэг гэдэг дайнд ялахын гол нөхцлийн нэг болж хувирсан нь ойлгомжтой. Ийм нөхцөлд овог болгон хамгийн шилдэг хурдан хүлэг гаргаж авах гэж шилэлт сонголтыг хамгийн хатуугаар хийдэг байв. Энэ бүхний үр дүнд ахалтек адуу нь шөрмөслөг, бариу биетэй, хунгийн мэт урт хүзүү, жижиг толгойтой, уян налархай хөдөлгөөнтэй, огцом хурд авахдаа сайн, тэсвэр ихтэй, сэргэхдээ хурдан гэсэн онцлогтой болжээ. Элсээр хучигдсан цөл газар урт зам туулах, хурдлах шаардлагатай байсан тул олон зууны явцад унаж яваа хүнд зөөлөн, уян налархай алхаа гишгшээтэй болсон.
Нөгөө талаас өвс ургамал тарчиг, ус ховор цөл нутаг тул түркменүүд сүрэг сүргээр нь адуу хариулж, маллах боломжгүй байв. Тиймээс байгаль цаг уур, газар зүй ба орчны онцлогт захирагдсан түркменүүд гэрийнхээ гадна, 1-2-оос илүүгүй тооны адуу уяж, ус тэжээлийг нь дөхүүлэн хүүхдээсээ дутахааргүй онцгой арчилж, хамгаалсаар олон зуу, мянган жилийг өнгөрөөж өнөөдрийг хүргэжээ. Ийм ч учраас ахалтек адуу ганц л эзэнд дасч, үнэнч байдаг нь цусанд хадгалагдан үлджээ. Үүнээс болж зарим тохиолдолд өөр хүнд зарагдсан ахалтек адуу дасалгүй оргож босох эсвэл элдэв муухай аашилсаар ахин өөр хүнд наймаалагдах нь байдаг л үзэгдэл. Ганц эзэндээ үнэнч байхаас гадна олон зууны туршид бүрэлдсэн бас нэг онцлог нь их ухаалаг, эзнийхээ зан аашийн хувирлыг маш сайн мэдэрдэг, өөрийг нь доромжлох, зодонч занчихыг хэзээ ч марталгүй тогтоож авдаг болсон байна.
Би эзэн чинь, харин чи миний уналаг гэж эзэн нь гэдгээ харуулж, сүрээр дарж байх шаардлагатай үүлдэр гэж байдаг бол ийм өвөрмөц зан ааштай ахалтек адуунд ийм харилцаа огт тохирдоггүй гэдгийг мэргэжилтнүүд онцгойлдог юм байна. Жишээлэхэд, Зөвлөлтийн үед гурван ч Олимпын тэмцээнд оролцож байсан Абсент нэртэй домогт ахалтек азарга байв. Ромд 1960 онд болсон Олимпын үеэр талбай дээр өөгүй явж байгаад нэг газар л алдаа гаргаад байж. Дасгалжуулагч, жокей хоёр нь маш сайн ажиглалт явуулаад алдаа гаргаад байгаа тэр газар жокей нь Абсентийг яагаад ч юм алдаа хийгээгүй байхад л ташуурдсан болохыг олжээ. Тэгэхээр Абсент нь шударга бус шийтгэл үзүүлсэн газрыг тогтоож авчихаад яг тэнд ирэхээр алдаа гаргаад байсан болж таарсан. Дасгалжуулагч, жокей нь яаралтай арга хэмжээ авч Абсентэд зөв ойлголт, холбоос төрүүлж, итгэлийг нь буцаан олж авч чадсаны хүчээр тэр жил Абсент нь Ромоос алтан медаль авсан юм.
Ахалтек адууны өөр нэг онцлог нь гүйцэд бойжилт их удаан явагддаг. Зарим үүлдрийн адуу ердөө 2 насандаа л уралдаанд ороход бэлэн байдаг бол ахалтек адуу өөр. Тиймээс, худалдан аваад бага зардлаар богино хугацаанд сурган уралдуулж их ашиг олох гэсэн тэвдүү хүмүүст энэ үүлдэр огт тохирохгүй. Уйгагүй, олон жилийн хөдөлмөр, онцгой анхаарал, халамж шаардсан үүлдэр. Энэ бүхнийг даван гарч чадсан хүнд ахалтек хүлэг үнэхээр юугаар ч орлуулашгүй үнэнч, үнэт эрдэнэ болж хувирдаг. Ахалтек адуу нь богино зайнд огцом өндөр хурд авахдаа гаргууд. Нөгөө талаас уртын замд удаан хугацаанд явах чадвартай гэдгээрээ алдартай. Жишээлбэл, Зөвлөлтийн үед Түркменистаны Бүгд найрамдах улсын адуучид алдарт ахалтек адууныхаа чадлыг харуулахын тулд 1935 онд Ашхабадаас Москва хүртэл морин аялал хийсэн байдаг. Ингэхэд ахалтек адуу нь Москва хүртэлх 4300 км урт замыг 84 өдрийн дотор туулж тэсвэр, чадлаа харуулсан. Сонирхуулахад, энэ аялалын үеэр ахатекин адуу нь төрөлх Каракумын цөлийн 380 км замын ердөө 3 хоногийн дотор туулсан байдаг юм. Харин их яригддаг бие гүйцэлт хожуу явагддаг тухайд сонирхуулах нэг жишээ байдаг нь Араб нэртэй ахалтек азарга 17 насандаа нас бие гүйцсэн том хүн суулгаад 2м 12 см өндөр саад дээгүүр чөлөөтэй харайж гарсныг албан ёсоор бүртгэн тэмдэглэж үлдээсэн байдаг.
Ахалтек гэдэг нэрний хувьд Ахал нэртэй баян бүрд орчин амьдарч байсан тек овгийнхон гаргаж ирсэн гэдэг тул ийнхүү нэрлэжээ.Тэгэхээр ахалтек гэдэг нь Ахалын текчуудын адуу гэсэн утгатай үг юм.
Ахалтек адуу нь биеэр том. Азарга нь мундаагаараа дунджээ 160-165 см өндөр, цээжний тойрог нь 175-190 см. Маш шөрмөслөг. Цээж зуйвандуу хэлбэртэй, төвгөр. Мундаа өндөр, урт, булчинлаг. Нуруу урт. Хөл урт бөгөөд нарийн, үе сайн хөгжсөн, туурай жижиг бөгөөд бөх. Тогой хажуу талаасаа тэгш эсвэл монхордуу галбиртай, дух бага зэрэг товгордуу, нүүрний хэсэг урт, үзэмжтэй.Чих нь урт, нарийн, хоорондоо хол зайтай. Нүд том. Хүзүү нь S үсэг хэлбэртэй, эсвэл урт, дагз урт. Арьс нь маш нимгэн, дороос нь судас нь нэвт харагддаг. Үс ноос маш нимгэн, торгомсог зөөлөх, дэл тарчиг, шингэн тул заримдаа бүр хуссан байдаг. Онцгой тэсрэмтгий ааш зантай. Зүс янз бүр байж болдог ч зүснээс үл хамаараад үс нь алтлаг эсвэл мөнгөлөг сортой байдаг онцлогтой.
Б.Бадрал

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 00:46 минут Эрлийз дээд насны ангиллыг Б.Нямжавын зээрд 15 оно…
-
Өчигдөр, 22:19 минут Т.Галбадрахын бор морь 2019 оны чансааг тэргүүллээ
-
Өчигдөр, 20:28 минут О.Батбилэгийн Хүхээ халзан азарганы чансааг тэргүү…
-
Өчигдөр, 19:03 минут Их хурдад азарга унаж түрүүлгэсэн Б.Энхбаяр хүү 39…
-
Өчигдөр, 17:44 минут 2019 оны чансааг О.Батбилэг 93 оноогоор тэргүүлжээ
-
12-р сарын 03 -нд ММСУХ-ны шинэ жилийн цэнгүүн 10-нд болно
-
12-р сарын 01 -нд ДЭЛГЭРХААН УУЛЫН ТАХИЛГА, ЦАГААН АДУУНЫ БАЯР “ДА…
-
12-р сарын 01 -нд АХ-ын 98 жилийн ойн эрлийз дунд насны ангилалд 6-1…
-
12-р сарын 01 -нд Л.Мөнхсайханы Ах хээр
-
12-р сарын 01 -нд Уяач Л.Мөнхсайхан: 10 жилийн хүлээлт, хүсэл мөрөөд…
-
11-р сарын 28 -нд Аймгийн Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашна…
-
11-р сарын 28 -нд Ц.Хүрэлтулгын хурдан хүрэн
-
11-р сарын 28 -нд Уяач Ц.Хүрэлтулга: АНУ-ын алдартай азаргануудын хө…
-
11-р сарын 21 -нд Дуулаад машин ав
-
11-р сарын 21 -нд З.Батбаярын бор халзан
-
11-р сарын 21 -нд Б.Мөнхбаярын Дүнжин хээр
-
11-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Ганболд: Үрээгээ түрүүлгэнэ …
-
11-р сарын 19 -нд “Тод магнай”-чууд ойн баяраа тэмдэглэн өнгөрүүлэв
-
11-р сарын 18 -нд Аймгийн Алдарт уяач С.Жаргалсайхан: Эцэг мал болох…
-
11-р сарын 18 -нд Л.Ганболдын хүрэн халзан
-
11-р сарын 18 -нд Аймгийн Алдарт уяач Л.Ганболд: Уясан морьд түрүүлж…
-
11-р сарын 18 -нд АХ-ын 98 жилийн ойн эрлийз дээд насны ангилалд 11-…
-
2019 оны 11-р сарын 08 -нд Б.Энхболдын Булган хонгор
-
2019 оны 11-р сарын 08 -нд Ж.Мөнхтөрийн хонгор халзан
-
2019 оны 11-р сарын 08 -нд М.БИЛЭГЖАРГАЛЫН ХЭЭР халзан
-
2019 оны 11-р сарын 08 -нд Ч.БАТЗОРИГИЙН ШАРГА ХАЛЗАН
-
2019 оны 11-р сарын 08 -нд Г.Дашзэвэгийн сарт хээр
-
2019 оны 11-р сарын 08 -нд Б.Чөдөр-Эрдэнийн Тэмүүжин хээр
-
2019 оны 11-р сарын 08 -нд Аймгийн Алдарт уяач Б.Чөдөр-Эрдэнэ: Улсад айрагдан…
-
2019 оны 11-р сарын 04 -нд Х.Цогтсайханы сартай хээр
-
2019 оны 11-р сарын 04 -нд Манлай уяач Х.Цогтсайхан: Уясан морьд цулбууртай, …
-
2019 оны 11-р сарын 04 -нд Ж.Нямлхагва: Хөвсгөлд байтугай, Монголд аймгийн та…
-
2019 оны 11-р сарын 04 -нд Итгэлээр хөглөсөн эвий Mongolian Groom минь
-
2019 оны 11-р сарын 04 -нд Онон уяач онцгой, бундан тамгатай адуу нь брэнд юм
-
2019 оны 11-р сарын 01 -нд Т.Галбадрах хурд хуваахаар болжээ
-
2019 оны 11-р сарын 01 -нд Аймгийн Алдарт уяач Д.Төгсбаяр: Манай ажаа Өнжүүлд…
-
2019 оны 11-р сарын 01 -нд Д.АМГАЛАНБААТАРЫН ХАНДГАЙ ХАЛТАР
-
2019 оны 11-р сарын 01 -нд Аймгийн Алдарт уяач Д.Амгаланбаатар: 520 шүдлэнгээ…
-
2019 оны 10-р сарын 30 -нд 10 жилийн ойн анхны азтан тодорлоо
-
2019 оны 10-р сарын 30 -нд Аймгийн Алдарт уяач Б.Шийлэгдорж: Сайн адууг бага …
-
2019 оны 10-р сарын 30 -нд Ч.Цэрэнбатын хул
-
2019 оны 10-р сарын 30 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Цэрэнбат: Төрийн зарлигт наада…
-
2019 оны 10-р сарын 30 -нд “Тод магнай”-нхан “Алтангадас”-тай сэтгүүлчтэй бол…
-
2019 оны 10-р сарын 28 -нд Б.НЯМЖАВЫН зээрд
-
2019 оны 10-р сарын 28 -нд Юу юугүй цас орох нь ээ буюу скижорингийн тухай
-
2019 оны 10-р сарын 28 -нд Аймгийн Алдарт уяач Н.Нацагдорж: Ягаан морь энддэг…
-
2019 оны 10-р сарын 28 -нд АХ-ын 98 жилийн ойд эхний 20-д хурдалсан дааганууд
-
2019 оны 10-р сарын 23 -нд Б.НЯМЖАВЫН ХУЛ
-
2019 оны 10-р сарын 23 -нд Уралдаанч Б.Мягмарцэрэн: Улсынхаа баяр наадамд гур…
-
2019 оны 10-р сарын 23 -нд Ж.ЭРДЭНЭБАТЫН ХҮРЭН ХАЛЗАН
-
2019 оны 9-р сарын 17 -нд АХ-ын 98 жилийн ойд эхний 30-д хурдалсан их насны …
-
Өчигдөр, 17:44 минут 2019 оны чансааг О.Батбилэг 93 оноогоор тэргүүлжээ
-
2019 оны 11-р сарын 04 -нд Онон уяач онцгой, бундан тамгатай адуу нь брэнд юм
-
2019 оны 9-р сарын 11 -нд Аймгийн Алдарт уяач Г.Болдбаатар: Нутаг усны нэр д…
-
2019 оны 10-р сарын 28 -нд Аймгийн Алдарт уяач Н.Нацагдорж: Ягаан морь энддэг…
-
2019 оны 10-р сарын 18 -нд Уяач О.Амгаланбаатар: Анх удаа морь уяад төрийнхөө…
-
2019 оны 9-р сарын 29 -нд АХ-ын 98 жилийн ойд эхний 30-д хурдалсан соёолонгу…
-
2019 оны 9-р сарын 13 -нд Х.БАДАМСҮРЭНГИЙН ЭЛБЭГ ХЭЭР
-
2019 оны 10-р сарын 14 -нд Уяач Г.Баттулга: Зөв хүүхдээр унуулж, үрээгээ айра…
-
2019 оны 9-р сарын 11 -нд Н.БАТТӨМӨРИЙН ХАР
-
2019 оны 10-р сарын 02 -нд Аймгийн Алдарт уяач Д.Ганболд: Азаргануудынхаа а…
-
2019 оны 9-р сарын 28 -нд Тод манлай уяач Д.Ганбаатар: Уяачид гэж эрийн хуга…
-
2019 оны 9-р сарын 14 -нд Б.ЛХАГВА-ОЧИРЫН ДАЙЧИН ХАЛЗАН
-
2019 оны 10-р сарын 11 -нд Залуу уяач Г.Ганбаяр: Аавынхаа зүсэлж өгсөн адууга…
-
2019 оны 9-р сарын 26 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Дамдин-Ядам: Цоохор үрээ …
-
2019 оны 10-р сарын 28 -нд АХ-ын 98 жилийн ойд эхний 20-д хурдалсан дааганууд
-
Өчигдөр, 22:19 минут Т.Галбадрахын бор морь 2019 оны чансааг тэргүүллээ
-
2019 оны 10-р сарын 07 -нд Аймгийн Алдарт уяач С.Эрдэнэбат: Манай ажаа төрийн…
-
2019 оны 9-р сарын 11 -нд Аймгийн Алдарт уяач Д.Энхжаргал: Жуутан Даваадоржи…
-
2019 оны 10-р сарын 11 -нд АХ-ын 98 жилийн ойд эхний 30-д хурдалсан хязааланг…
-
2019 оны 10-р сарын 28 -нд Б.НЯМЖАВЫН зээрд
-
2019 оны 11-р сарын 01 -нд Т.Галбадрах хурд хуваахаар болжээ
-
2019 оны 10-р сарын 04 -нд Хурдан морины салбар хороон нарийн бичгийн дарга Ц…
-
2019 оны 9-р сарын 16 -нд Аймгийн Алдарт уяач Д.Очирсүрэн: Сүүлийн зургаан …
-
2019 оны 11-р сарын 01 -нд Аймгийн Алдарт уяач Д.Төгсбаяр: Манай ажаа Өнжүүлд…
-
2019 оны 10-р сарын 02 -нд Уяач Д.Мөнхбат: Наадмын өмнөх сунгаануудад сайн ба…
-
2019 оны 10-р сарын 14 -нд Г.Баттулгын зээрд халзан
-
2019 оны 9-р сарын 16 -нд Д.ШИНЭМӨНХИЙН ЗАНДАН ХҮРЭН
-
2019 оны 9-р сарын 18 -нд Аймгийн Алдарт уяач С.Баярсайхан: Удахгүй унаган т…
-
2019 оны 9-р сарын 13 -нд Д.ГАНБААТАРЫН МЭНГЭТ ХҮРЭН
-
2019 оны 10-р сарын 09 -нд М.АДЪЯАБААТАРЫН ХАР
-
2019 оны 9-р сарын 20 -нд Ч.МАХБАЛЫН ХҮРЭН
-
2019 оны 9-р сарын 11 -нд Уралдаанч Н.Билгүүнманлай: Барианд ороход ийм олон…
-
2019 оны 9-р сарын 09 -нд Ц.МӨНХХУЯГИЙН ТОД ЯНЗАГА
-
2019 оны 9-р сарын 16 -нд Х.МАНЛАЙБААТАРЫН ЗЭЭРД
-
2019 оны 10-р сарын 09 -нд Аймгийн Алдарт уяач Д.Давааноров: Уяач хүнд морь т…
-
Өчигдөр, 20:28 минут О.Батбилэгийн Хүхээ халзан азарганы чансааг тэргүү…
-
2019 оны 9-р сарын 26 -нд Д.Балдандоржийн хонгор
-
2019 оны 9-р сарын 27 -нд Т.Ганжаргалын хар
-
2019 оны 10-р сарын 30 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Цэрэнбат: Төрийн зарлигт наада…
-
2019 оны 9-р сарын 09 -нд Халх голын дайны ялалтын 80 жилийн ойд түрүүлж, ай…
-
2019 оны 11-р сарын 04 -нд Ж.Нямлхагва: Хөвсгөлд байтугай, Монголд аймгийн та…
-
2019 оны 9-р сарын 14 -нд Г.ЧИНЗОРИГИЙН ЦАВЬДАР
-
2019 оны 10-р сарын 07 -нд Уяач Б.Нямжав: Унаган адуугаараа улсын наадмаас ай…
-
2019 оны 9-р сарын 25 -нд ХУРДАН АДУУТ Ц.Цэрэнжамц агсныг дурсахуй
-
2019 оны 9-р сарын 29 -нд Д.ДАЯНДЭМИДИЙН ХОНГОР
-
2019 оны 10-р сарын 21 -нд АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Г.ЧИНЗОРИГ: 20 ЖИЛИЙН ДАРАА Д…
-
2019 оны 9-р сарын 18 -нд С.Баярсайханы бор халиун
-
2019 оны 10-р сарын 18 -нд О.Амгаланбаатарын хээр алаг
-
2019 оны 10-р сарын 23 -нд Б.НЯМЖАВЫН ХУЛ
Сэтгэгдэл бичигдээгүй байна