Эзнээ мөнхөлсөн хурдан хүлгэд
А.Тэлмэн 2016 оны 4-р сарын 19 -нд
Ардын хувьсгалын он жилүүдэд Эрэнжав тайжийн шонхор хээр, Аяадоржийн шарга, “тахиа” Далхын саарал, хээр алаг, “данхар” Жамаагийн саарал, өндөр цавьдар, Аюушийн том бага загал, Цөлхөөгийн хээр, Түнжийн хар, Лэгцэгийн саарал, Гонгорын хээр, С.Дамбадаржаагийн цагаан, С.Дашдоржийн буурал, хул, шар хээр, Цоохорын хээр, А.Балдандоржийн хөлмөн саарал, жижигхэн саарал, улаан, Лувсанжамбын халиун, М.Ёндонгийн цавьдар хээр, Жамъянсүрэнгийн хүрэн, З.Цагааны сарт, Чимэдцэрэнгийн цавьдар, А.Банзрагчийн хээр, хүрэн, Ж.Агваандоржийн Аляагийн хээр, С.Мягмарын үүт улаан, Нанзадын бор, Д.Дондогийн хар, Ванчингийн буурал, Даарийн бор, Үст хүрэн, Ичинхорлоогийн далбаан, Сүхбаатарын бор, хүрэн, Ц.Алтанхуягийн Гүр хар, Поолуу хээр, Буурал духт, хүрэн буурал, Д.Алтанхуягийн буурал, Ж.Бяруушийн сарт, М.Батсайханы Аз хүрэн, Цэндээгийн алаг, Ч.Энхтайваны хар, Шаравзундуйн хүрэн, Ц.Амаржаргалын шарга халзан, хул, хул халзан, Ц.Амартүвшингийн борлог, Очирын хүрэн, А.Түвшингийн том, бага хээр, Дашчаагийн хээр, Б.Нямдоржийн хүрэн, М.Батбаярын өндөр бор, Б.Ганболдын хээр, Сайнноровын цагаан, Магсарын улаан, Эрдэнэдаваагийн хүрэн, А.Оюунсүрэнгийн их, бага загал, А.Ганзоригийн өндөр хүрэн, бор, Лувсанцэрэнгийн хээр, Цэрэн-Ойдовын хүрэн, Бандийн өсгий цагаан, Ж.Эрдэнэбилэгийн ногоон, Найданжавын том бага хээр, Мандаагийн хээр, Ловшийн бор, Бямбаноровын саарал, Ням-Осорын бор зэрэг наадамчин олноо баясгасан хурдан хүлэг морьдыг уяа сойлгыг нь тохируулсан эздийнх нь хамт мөнхлөн дурсая.
1971 онд Улс хувьсгалын 50 жилийн ойгоор Хөвсгөл аймгийн Рашаант сум ойр хавийн сумдаасаа түрүүлж наадмаа хийж, уяачдадаа давхар уяагаар наадах боломжийг олгосон юм. Савак хурдан хүрэн, Ч.Дашчаа өөрийнхөө хээр, Ишхандын хүрэн морийг авч Баян-Агт сумын наадмыг зорьж. Их насны морьд барианд орох дөхөхөд Савакийн хүрэн магнайлж, Баян-Агтын Энэбиш зааны хээр удаалан, Дашчаагийн хээр, хүрэн морьд цуварч яваа харагдав. Гэтэл Баян-Агт сумынхан морь барианыхаа газрыг өөрчилж хоёр тугийг нь авч давхисаар ууланд тулаад арга буюу зогстол Савакийн хүрэн түрүүлж, Энэбишийн хээр аман хүзүүдэн, Дашчаагийн хээр, хүрэн морьд дараагаар орж байсан хөгжилтэй бас бахархууштай түүх бий.
1987 оны өвөл битүүний морин уралдааныг ахмад уяач А.Балдандорж, Б.Цогтсайхан, Ц.Алтанхуяг, Ж.Баярмагнай, Х.Эрдэнэбат нар зохион байгуулж том хүн унаж уралдуулахад 20 гаруй азарга уралдсанаас Бандийн халзан, Цогтсайханы хар, Жамсранжавын бор магнайлан ирж байжээ. Мөн 1995 онд Эрдэнэтэд болсон баруун бүсийн даншиг наадамд А.Балдандорж, М.Батбаяр, Ц.Алтанхуяг, Б.Нямдорж, Б.Хатанбаатар, М.Батбаяр нарын уяачид оролцож газар газрын довтой гэх хурдан хүлгүүдтэй тоосоо өргөсөн түүхтэй. Энэ наадмаас адуучин Ц.Алтанхуяг морин заводын угшилтай хээр шүдлэн үрээ худалдаж авснаар адуун сүргийнхээ угшлыг сайжруулах үйл ажиллагаа эхэлж улмаар Дашчаа, Банзрагч, Б.Ганболд, Амаржаргал, Амарцэнгэл, Ц.Амарсанаа, Ц.Галбадрах нарын олон уяачид Дорнод, Сүхбаатар, Булганы Баяннуур, Хэнтий зэрэг газруудаас адууны угшлаа сайжруулж нутгийн хурдны цөм сүрэг бүрдүүлж байна.
1962 онд Архангай аймгийн Цэцэрлэг суманд зохиогдсон тухайн үедээ хамгийн олон буюу 140 гаруй их насны морь уралдахад Гонгор гуайн хээр морь түрүүлж, А.Балдандоржийн хөлмөн саарал удаалж, Рашаантын адуу хурдан хэмээн ойр хавьдаа гайхагдаж байлаа.
Монгол хүн сансарт анх ниссэн 1981 онд улс хувьсгалын 60 жилийн ой тохиож тэр жилийн соёолон насны морьдын уралдаанд “Улаан-Од” нэгдлийн адуун сүргээс адуучин Даарийн уясан хар үрээ түрүүлж, “Гүр хар” хэмээх алдрыг хүртэж байсан юм. Түүний дараа 1994 онд сансарын нисгэгчдийн баярын өдөр Архангай аймгийн Цэцэрлэг сумын Ажираг багт зохион байгуулагдсан хаврын уралдаанд Цэцэрлэг, Төмөрбулаг, Тосонцэнгэл, Рашаант, Их-Уул сумдаас уралдсан 88 хурдан хүлгээс 17 настай алдарт “Гүр хар” түрүүлж түмэн олноо баясгасан нь энд тэмдэглэх ёстой бахархалт түүхүүдийн нэг байх биз. Рашаант сумын уяачдын залуу халаа болон Э.Пүрэвцэнгэл, Б.Алтангэрэл, А.Ганзориг, Д.Бат-Оргил, Н.Эрдэнэцогт, М.Мөнхзаяа, А.Оюунсүрэн, Э.Лхагвасүрэн, Ц.Мэндбаяр, Э.Мөнхөө, О.Отгонбаатар нарын залуус төрөн гарч ирж буй бөгөөд тэдэнд нутгийн зон олон их амжилтыг хүсэн, итгэл хүлээлгэж байна.
"Тод магнай" сэтгүүл, Хөвсгөл аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2026 оны 7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
2026 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
2026 оны 7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
2026 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
2026 оны 7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
2026 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
2026 оны 7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
2026 оны 7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
2026 оны 7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
2026 оны 7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
2026 оны 7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
2026 оны 7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
2026 оны 7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
2026 оны 7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна