Төв аймгийн Баян сумын удамт хурдан хүлгүүд, эрдэмт мэргэн уяачид
А.Тэлмэн
2016 оны 4-р сарын 18 -нд
Баян сум нь Баянцагаантай хил нийлэн оршдог, хурдан морь элбэгтэй сум юм. ХХ зуун дуустал энэ сумаас улсын их наадамд давхардсан тоогоор 16 морь түрүүлж, 41 морь айрагджээ.
Дулаан Дамдинжав: Улсын нэрт уяач хүн. Улсын их баяр наадамд 10 морь түрүүлгэж, олон морь айрагдуулжээ. Одоогоор энэ бол хамгийн дээд амжилт юм. Дулааны хонгор гэж алдаршсан морийг бараг хүн бүхэн мэднэ. Том, жижиг наадамд 26 удаа айраг, түрүү авсан энэ морийг бага насанд нь уургач морь болгож байснаа их насанд нийлсэн хойно нь уяж эхэлжээ. Хонгор морь биеэр том, сайхан, бяртай, их номхон, хаварт авгай хүүхэд унаад уут үүрэн хонь хариулдаг, унахад хашин атлаа морь уургалахад ердөө уурга тавиулдаггүй, том хүүхэд унаж ураддаг, тоосноосоо хол тасарч давхидаг морь байжээ. Эднийд энэ хонгор мориноос гадна Их зэгэл /Дундговийн Дашдоод зарагдсан/, Дунд зэгэл, Бага зэгэл, Мэнгэт хүрэн, Бага хүрэн гэдэг хурдан азарганууд байсан ба бас Элбэг хонгор , Бүлтэн хул зэрэг хурдан үрээнүүд байжээ. Эд бүгд цөмөөрөө Галшараас ирсэн Өвгөн хонгор гэдэг азарганы удам юм.
Ичинноровын хээр: Баян сумын Бат-Очир гэдэг хүн 1933 оны хавар Ичинноровынд урьд хэлэлцсэн ёсоор уургын морь худалдаж авахаар очжээ. Гадаа нь буухад туух нуруу нь тужаараа даарьтсан, ясан хэлхээ болтлоо турсан хээр морь бүслүүрээс нь уяатай байсанд Бат-Очир түүнээс бараг л сэжиглэж гэнэ. Гэрт нь ороод мэнд усаа мэдэлцээд морь авах тухайгаа ярьтал Ичинноров,
-Тэг, тэг. Гадаа ч нэг хээр морь байна. Үүнийг авбал ав гэжээ. Энэ үгийг дуулаад Бат-Очир даажигнаж,
-Туух нуруу нь тужаараа, тугал сүүл нь годоороо үгүй болсон муу ясан хэдрэгээ шингээх газар олдохгүй нь уу?
-Үгүй, үгүй. Энэ чинь хурдан морь шүү. Би “Сэт” Жамбаас өрөнд аваад байгаа юм. Чамайг авахгүй бол зун уяна гэжээ. Энэ хоёр энэ мэтээр ярилцаад Бат-Очир өөр нэг уургын морь аваад буцжээ. Тэр зун наадам дээр өнөөх хоёр уулзаад Ичинноров нь:
-Бат-Очир! Чи нөгөөх хаврын манай гадуу уяатай байсан хээр морио очиж үзэхгүй юу гэжээ. Бат-Очир очиж үзвэл хээр морь нь уягдаж ирээд, өнгө зүс ороод бараг л танигдахааргүй хачин сайхан болчихсон байж гэнэ.
Их насны морь уралдаад түрүүчийн морь гарч ирэхийг наадамчинд сэтгэл догдлон хүлээж байтал Буянт-Ухаа дээгүүр нэгэн бараан морь гарч иржээ. Хүмүүс түүнийг урьд жилийн наадамд түрүүлсэн Будын Даваагийн хээрийг гэж таньжээ. Даваа ч өөрөө мөн гэж бодож, хээр морь улам хурдлан давхисаар их наадамд түрүүлж орж иртэл Ичинноровын морь байлаа. Дараа нь Будын Даваагийн хээр иржээ. Ичинноров гэдэг ийм айхтар уяач байв.
Шийтэрийн зээрд: 1956 оны улсын наадамд Хэнтийгээс олон уяач ирсэн юм. Тэр цагийн нэрт уяач Цэгмид, Халтар нар ч Хан уулын арыг зорин гарчээ. Бөгөн, Одон гэдэг хоёр хурдан азарга нь ч ид байсан цаг. Уяач хоёр өвгөн замдаа ярьж явжээ.
-Одон, Бөгөн хоёрын хамар дээр шороо цацах адуу баруунтай ч юусан билээ дээ?
-Гожгодой Лувсанцэндийн Дамар хонгорын үр нэг дэрэндүүхэн хонгор үрээ агтлагдаагүй баруун тийшээ гарсан даа. Тэр л юу бол.
Гэтэл энэ наадамд Шийтэрийн зээрд гэдэг идэрхэн хурдан азарга Баян сумаас ирснийг хэн ч анзаарч тоосонгүй ажээ.
Азарга уралдахад хэний ч санаанд ороогүй Шийтэрийн зээрд түрүүлж, хоёр өвгөний ярьж явсан Дэрэн хонгор буюу Насантогтохын хонгор аман хүзүүдэж, Одон улаан гуравт, Бөгөн хул дөрөвт иржээ.
Шийтэрийн зээрд ийнхүү улсын наадамд уралдангуутаа л олон газрын эрхэм хурдуудыг хол хаян түрүүлж бууршгүй хурдан ажнай болохоо харуулсан байна.
Улсын их наадамд хамгийн олон айрагдаж, түрүүлсэн адуу бол Шийтэрийн зээрд азарга юм. Энэ азарга Ардын хувьсгалын 33 жилийн ойгоор аман хүзүүдэж, 35 жилийн ойгоор түрүүлж, 36 жилийн ойгоор аман хүзүүдэж, 37 жилийн ойгоор түрүүлж, 38 жилийн ойгоор аман хүзүүдэж, 39, 41 жилийн ойгоор түрүүлсэн юм. Дүгнэж үзвэл нийт дөрвөн удаа түрүүлж, гурван удаа аман хүзүүджээ. Улсын баяр наадмын төв комиссоос зээрд азарганд Засаг төрийн зандан ширээ гэдэг эрхэм сайхан цолыг шагнажээ.
Авдарбаяны Санжаабүрэгийн цавьдарын үр дотроос гаргуун хурдан болсон нь ганц энэ азарга юм. Шийтэр нэг өвөл адууны оторт гарахдаа Санжаабүрэгийн адууг авч яваад хөлсөнд нь цавьдар азарганы нь нэг эр даагыг авахаар тохирчээ. Хавар Санжаабүрэг хээр, зээрд хоёр дааганы нэгийг ав гэхэд Шийтэр чухам алийг авахаа шийдэж чадахгүй өөрийн ах өвгөн Жамцаар заалган зээрд даагыг нь авчээ. Зээрд азарга бага насандаа олигтой давхихгүй байсан боловч том болсон хойноо наадмын түүхэнд ховор сайхан амжилт гаргажээ. Нөгөөх хээр нь багадаа сайн хурдалж хэдэн наадамд айрагдаж байснаа сүүлдээ Гаваа гэдэг хүнд очоод ороо болоод хурдлахаа больжээ.
Баян суманд энэ хүмүүсээс гадна Будын Даваа, Жоожийн Даваа, Дүгэрсүрэн, Дашгэндэн, Цэндсүрэн, Гомбосүрэн, Лувсаншарав нарын зэрэг сайн уяачид байжээ.
А.Баярмагнай

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна