Хотогойдын эрдэмт уяачийг эргэн дурсахуй
Наранхүү
2016 оны 3-р сарын 25 -нд
МУ-ын Ардын билэг зүйч, соёлын гавьяат зүтгэлтэн, их соён гэгээрүүлэгч, яруу найрагч, ардын дуу хөгжим судлаач Жамцын Бадраа агсаны мэндэлсний 90 жилийн ойн хүрээнд зохиогдсон эрдэм шинжилгээний бага хуралд тавигдсан “Хотогойдын эрдэмт уяачийг эргэн дурсахуй” илтгэлийг бүрэн эхээр уншигч танаа хүргэж байна.
“Хотогойдын эрдэмт уяачийг эргэн дурсахуй”
Хөвсгөл аймгийн Арбулаг сумын уугуул МУАУ Жамцын Цэдэнсамбуу агсаны тухайд
1. Хотлыг уяраах дуун-Хотогойд нутгийн хийморь
МУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, ардын билиг зүйч, билгүүн номч Жамцын Бадраа агсаны мэндэлсэний 90 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хуралд оролцож байгаадаа баяртай байна.
Нэрт соён гэгээрүүлэгч Ж.Бадраа нь монголын дуун шүлгийн яруу найрагт гайхамшигт бүтээлүүдийг туурвин амьдруулж байсны дундаас зөвхөн хоёр дууны шүлгийн төрсөн түүхийг онцлон тодруулах цаашилбал энэхүү уран бүтээл нь түүний төрсөн дүү “Монгол улсын Алдарт Уяач” хэмээх эрхэм алдрыг хүртэн нутаг усны бахархал болсон Жамцын Цэдэнсамбуу агсаны уяачийн эрдэмтэй холбогдох, цаашлан уяачийн амжилтын цувааг тодруулахыг урьтал болгон зорилоо.
Өгүүлэгч миний онцлон байгаа хоёр дуун шүлэг болбоос Монголын дуунд дуртай ард түмэн, хөдөө нутгийнхан тэр дундаа моринд хайртай монгол хүн бүрийн аялах, дуулах дуртай “Зандан шоо”, Гоёхон ч чимэг юмуу даа” хэмээх 2 сайхан дууны шүлэг юм. Эдгээр хоёр дуун шүлгийн тухайд Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн Шинжлэх ухааны доктор, Академич Сампилдэндэв тэртээ 2006 онд Ж.Бадраагийн мэндэлсэний 80 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хуралд илтгэхдээ:
Монгол аж байдал малчин хүний аж төрөл, амьдралын гоо сайхныг урнаар урнаар дүрсэлсэн шүлэг бол “Гоёхон ч чимэг юм уу даа” гэдэг дуу бөгөөд эл дуунд дөрвөн хөл тэгш жороолсон хүлгийн нуруунаа гангарсан малчин монгол хүний гоёлын өмсгөлийг холоос харж
Тормолзсонхон нүдээрээ
Хорвоог булаах тод мишээл
Тодорсонхон эрдмээрээ
Хотлыг уяраах сод хоолой гэсэн бол “Зандан шоо” шүлэгтээ
Төхмийн найрын уяан дээр
Түмэн гайхаад бараагүй
Төрийн наадмын бариан дээр
Түрүү магнай алдаагүй
хэмээн хүлгийн шинж төгс мориороо бахархах малчны сэтгэлийг нээн дүрсэлсэн нь нүүдэлч малчны сэдэвт яруу найргийн тод жишээ мөн гэж дүгнэжээ .
Тэгвэл Ж.Бадраа гуайн төрсөн дүү МУАУ Ж.Цэдэнсамбуу гуай “Гоёхон ч чимэг юм уу даа” дууны шүлэг төрсөн түүхийг Монголын хурдан морь судлалын талаар олон сайхан бүтээлүүдийг туурвин уншигчдын гар дээр хүргэсэн нэрт сэтгүүлч Шарын Ганхуягтай хөөрөлдөж суухдаа:
“1954 он юмсан. Хээр морио бас нэг бор морьтой бариад уяачихлаа. Тэр жил Алаг-Эрдэнэ сумын наадамд хээр морио түрүүлгэж бор морио айрагдуулав. Сайхан наадам гэдгийг тэгэхэд нэг үзсэн дээ. Улсын арслан Хужаа хэмээх Ө.Чүлтэмсүрэн, түүний ах улсын начин Ө.Шаравжамц, миний ах соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Бадраа нар тусгай гэр барьчихсан айраг цагаа бялхуулан гурав хоног найрлав. Чүлтэмсүрэн арслан морь сайн уяна, хурдан морьтой ч хүн байлаа. Ах дү хоёр бөх гэрийн хоймор эзлэн мөн ч сайхан дуулж байлаа. “Өвгөн шувуу хоёр”, “Түмэн эх”, “Жаргалтайн дэлгэр”, “Ар хөвч” гээд олон дууг мөн ч сайхан дуулж байлаа. Нутгийн хөгшид ийм сайхан хүмүүс тийм сайхан дуу хэмээн уяран хайлж байлаа. Ёстой нэг наадам болсондоо...
Ах маань жил бүрийн наадмын үеэр амралтаа аваад манайд ирнэ. Моринд их дуртай, Тэгэхэд эхнэртэйгээ хоёулаа амралтаараа хамт ирсэн юм. Гэтэл тэднийг нутгийн айл урилаа. Хоёулаа шинэ хөх үйтэн дээлтэй байв. Бэр эгч Бадарч миний жороо хээр морийг унаж явлаа. Урт нарийхан чихтэй, уран гоё толгойтой их ч жороо морь байв. Ингэж явахдаа ах “Гоёхон ч чимэг юм уу даа” гэдэг дууг хэлсэн юм.
хэмээн дурсан өгүүлсэнээс үзэхэд дээр дурдсан гайхамшигт бүтээлүүд төрөхөд уугуул нутгийн уул усны хийморь, унаган хүлгийн шинж төгс байдал, уяач дүүгийн эрдэм, учралт амрагийн гоёл зэрэгт бахархах сэтгэлийн онгодоос урган төлжиж амилсан нь зүйн хэрэг бизээ.
2. Хотогойд уяачийн эрдэм-Хойчид дуурсах алдар
Хуучнаар Халхын Засагт хан аймгийн Ахай бээлийн хошуу буюу Хөвсгөл аймгийн Арбулаг сумын уугуул нэрт уяач Жамцын Цэдэнсамбуу агсан бол уяачдынхаа дундаас тодрон “Монгол Улсын Алдарт Уяач” эрхэм цолыг хүртсэн Монгол улсын 99 дэх, Хөвсгөл аймгийн тав дахь алдарт уяач юм.
Тэрээр 1927 онд одоогийн Арбулаг сумын нутаг Бор гол хэмээх газар Жалханз хутагтын шавь Бичээч Төмөрийн Жамц, Бэсүд Сандагийн Хандсүрэн нарын удаах хүү болон мэндэлжээ. Тэдний өвөг дээдсийн талаар Арбулаг сумын уугуул Монгол улсын урлагын гавьяат зүтгэлтэн Хотогойд Ч.Дагвадорж абугай өгүүлэхдээ:
Жалханзын шавийн Жамц бичээч таван сайхан хүүхэдтэй хүн байсан, ууган нь Бадрангуйцогт хэмээх Бадраа, удаах дүү нь Цэдэнсамбуу хүлэгч, морь сайн сойдог, цол дууддаг, мөн дуулвал дуулчихдаг, өвгөн саяхан болтол сэрүүн тунгалаг төрж өссөн нутагтаа аж төрсөөр байж билээ... Эднийхэн эрт үеэсээ сүрхий авьяаслаг хүмүүс байжээ. Сүүлчийн 8-р дүрийн Жалханз хутагт Дамдинбазар бол Ж.Бадраа агсаны нагац эцэг Содномын Сандагийн дүү бөгөөд Халхын их хутагт Монгол төрийн гарамгай зүтгэлтэн байлаа. Ээж нь “хар нүдэн” Хандсүрэн гэж ажилсаг хичээнгүй хүн байсан гэдэг. гэжээ.
Аливаа хүмүүн амьтанд авьяас мэдрэмж удамшин заяах нь биологийн хууль бөгөөд Хотогойдын эрдэмт уяач Цэдэнсамбуу агсан ч морь уяах эрдэм ухааныг эцэг өвгөдөөс уламжлан авсан нь дамжиггүй юм.
Хурдан морь судлаач, түүхийн ухааны эрдэмтэн А.Баярмагнай гуайн тогтоосоноор монголчууд адууг яг хуур хөгжим шиг хөглөж байж эдэлдэг. Ингэхдээ хоорондоо төстэй боловч эрс ялгаатай зургаан төрлийн хөгөөр хөглөж ирсэн байдаг. Тэгвэл Уяач гэж хэнийг хэлэх вэ? Түүний ёс зүй нэр хүндийн шалгуур гэж чухам юу байхав гэдэг нь өнөөгийн нийгэмд чухлаар тавигдаж байна. Судлаачдын үзэж байгаагаар нь уяач гэдэг нь:
“Монгол хурдан морины уяаны дэг сургуулийг чадамгай эзэмшсэний үндсэн дээр уяж байгаа морь бүрийнхээ өдөр тутмын ажлыг унаган торгон мэдрэмжээрээ өөрөө тодорхойлж чаддаг болсон хүнийг уяач болжээ”
гэж дүгнэх үндэстэй юм. Түүнчлэн нийгмийн энэхүү үзэгдлийн хэмжээнд нийт уяачдыг үндсэн гурван хэсэгт хуваан авч үзэж байгаа юм.Үүнд:
Нэгдүгээрт: Морь уях ажилд сонирхолын үүднээс ханддаг. Хурдан моринд дурлан хөрөнгө хүч цаг заваа зардаг хэдий ч энэхүү ажилд ул суурьтай бодлогтой ханддаггүй, зөвхөн сонирхолын хэмжээнд л өнгөрдөг хүмүүс.
Хоёрдугаарт: Тодорхой хүрээнд цэгцтэйхэн бодлого хэрэгжүүлж чаддаг уяачдыг багтааж байна. Эд бол морь уях уралдуулахыг нэгэн биеийн төдийгүй үе удмын үйл хэрэг болгосон улс байна. Залуу зандан наснаасаа эхлэн адууныхаа чанарыг сайжруулж хурдан хурц угшил бий болгоход онцлон анхаардаг нь энэ хэсэгт багтах уяачдын нэгэн онцлог. Гэвч энэ нь судлаачын тооцоолсоноор чухам 30 орчим жил бие сэтгэл хатамжлан зүтгэж байж л эл зориолгодоо хүрдэг бололтой.Энэхүү уяачид бол орон нутагтаа хурдан удмын адуу угшил бий болгох хэмжээнд нэгэн насны хөдөлмөрөө зориулдаг байна.
Гуравдугаарт: Монголын хамгийн нэр нөлөө бүхий хэсгийнхэн буюу Ардын хувьсгалаас өмнө хурдан морины уралдаан, хурдан адууны үндэс суурийн бий болгох үйлсэд хөрөнгө хүч, хөдөлмөр бүтээлээ зориулсан Сэцэн хан аймгйин Бишрэлт засгийн хошууны ноён М.Пүрэвжав бэйс, Халхын Засагт хан аймгийн Жанжин гүн Лувсандондов нарыг энэхүү хэсэгт багтаан ойлгож болно гэжээ.
Дээрх эрдэмтэний өгсөн судалгааны дүгнэлтээс үзэхэд Монгол Улсын Алдарт Уяач Цэдэнсамбуу агсан бол уяачийн эрдэмд ихэд суралцсан хоёр дахь ангиллын уяач болох нь дамжиггүй юм. “Морь уях төрийн хэрэг хэрэг” хэмээн үздэг өвгөдийн ухааныг эрт ухаарч амьдралын нэгэн насаа зориулан нутаг усандаа өөрийн гэсэн угшлын адууг бий болгож чаджээ.
1954 оноос эхлэн хурдан морийг уях сойх эрдэмд шамдан Арбулаг сумын Боргол, Бүрэнтогтох сумын Туяа, Дэлгэрхааны өвөр, Хядагын голоор нутаглан хурдан хурц морьдоо сойж 1960- аад оноос эхлэн Хөвсгөл аймгийн баяр наадмуудад түрүү айраг хүртэж 1966-1980 аад онуудад уяачийн хувьд оргил сайхан амжилтуудыг гаргасан байна.
Бүрэн бус мэдээгээр аймгийн наадамд 22 жилийн хугацаанд 16 түрүү, 29 айраг хүртсэнээс нэртэй хурдан хүлгэдээс цагаан азарга 5 түрүүлж 2 айрагдсан, хар бор морь, бор морь зэрэг Хөвсгөл аймгийн болон сумдын наадамд урамтай сайхан хурдалж, хурдан цагаан азарганы үр төл нь аймаг орон нутгийн хэмжээнд бэсрэг угшлын хэмжээнд үнэлэгдэхээр болсон байна.
Тухайлбал Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Туяа бригадын малчин уяач Чулуун гуай Аймгийн алдарт уяачийн болзолыг хангахад Цэдэнсамбуу алдартын цагаан азарганы үр төлүүд ихээр нөлөөлсөн. Мөн алдартын цагаан азарганы төл нь Арбулаг сумын 1,2,3,6-р багууд болох Сөрт, Хавтаг, Боргол, Бэлбулаг, Уртбулаг Бүрэнтогтох сумын Туяа, Бүрэнхаан багийн олон уяачид малчидын адуун сүргийн чанарыг сайжруулахад томоохон түлхэц өгсөн байна.
Мөн энэхүү цагаан азарганы үр төлүүдээс Хөвсгөл аймгийн Арбулаг сумын харьяат МУ-ын Сайн Малчин, аймгийн алдарт уяач Ринчингийн Жуков гэдэг хүнд очсон бор хээр азарга Хөвсгөл аймагт нэг айрагдаж Арбулаг, Алаг-Эрдэнэ, Баянзүрх сумдад 2 түрүүлж 7 айрагдсан байна.
Уяачийн энэхүү хөдөлмөр бүтээлийг аймаг орон нутаг үнэлж 1966 онд АХ-ын 45 жилийн ойгоор “Аймгийн Аварга уяач” цол олгож байсан бол 1997 онд Орхон аймагт болсон Хангайн бүсийн анхны даншиг наадмын үеэр “Монгол Улсын Алдарт Уяач” цолыг олгосон байна.
Алдартын үр хойчис болох 12 хүүхдүүдээс нь аймгийн алдарт уяач Ц.Үүртуяа, Ц.Батбаяр, Ц.Бат-Эрдэнэ, Ц.Баярхүү нар хурдан морь уях сойх ажлыг эцгээсээ уламжлан авсан бол зээ хүүхдүүд болох Доржсүрэнгийн Бат-Эрдэнэ, Бямбацогт нар том охин Ц.Энхтуяагийн хүүхдүүд сум орон нутагтаа хурдан морь уяж сойн тодорхой амжилтыг гаргасаар байна. Дашрамд дурдахад алдартын зээ хүү уяач Доржсүрэнгийн Бат-Эрдэнэ энэ жилийн сар шинийн найманд Дэлтэй Цэнхэрийн төвийн бүсийн уралдаанд хурдан хээр морио айргийн гуравт давхиулжээ.
Түүний үр хойчис хурдан морь уях сойх эрдэм ухаанд уламжлан суралцаж буурал уяачийн бий болгосон удамт хурдан хүлгүүд нь Ж.Бадраа агсаны “зандан шоо” дуундаа бичсэнчлэн
Төхмийн найрын уяан дээр
Түмэн гайхаад бараагүй
Төрийн наадмын бариан дээр
Түрүү магнай алдаагүй түүх өгүүлэх төрийн наадмын цуваанд гялалзаж байх нь тухайн уяачийн эрдмийн царааг илтгэх бизээ.
МУАУ Жамцын Цэдэнсамбуу нь уяачийн эрдмээс гадна нутаг усандаа хүндлэгдсэн, найр наадам дээр ерөөл магтаал тавьдаг, хурдан морины цол сайхан дууддаг бусдад үлгэр дууриал болсон буянтан байлаа.
Мөн нийгмийн хөгжлийн ээдрээтэй нөхцөл, Монгол улс социализмыг бүтээн байгуулах, нийгмийн өмчийг хайрлан хамгаалах үзлээр дэврэн, хувийн өмчтөн, хурдан морьтныг нүд үзүүрлэх тийм л он жилүүдийн дундаас өвгөдийн ухааныг өдий хүргэсээр ирсэнд буурал уяачийн нэгэн гавьяа оршино хэмээн санана.
Т.Наранхүү

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна