Үүлдэр тогтоох комиссын гишүүн Э.Эрдэнэбилэг: Шударга байдлыг эрхэмлэж ажилласан
А.Тэлмэн 2016 оны 3-р сарын 02 -нд
“Дүнжингаравын хурд-2016” хаврын бүсийн уралдааны үүлдэр тогтоох комиссын гишүүн, Сүхбаатар аймгийн “Жавхлант шарга” МСУХ-ны дэд тэргүүн Э.Эрдэнэбилгээс цөөн асуултанд хариулт авснаа хүргэж байна.
-“Дүнжингарав-2016” хаврын бүсийн уралдааны үүлдэр тогтоох комиссын бүрэлдэхүүнд ямар ямар хүмүүс ажилласан юм бэ?
-ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэнгээр ахлуулсан 10-аад хүнтэй баг ажилласан. Үүнд доктор Д.Доржсүрэн, ММСУХ-ны ажлын албаны дарга асан Я.Болдбаатар, “Залуу уяачид” группийн админ Т.Төрбат, Гантөгс болон миний бие мөн Эрдэнэт, Сэлэнгийн аймгийн МСУХ-ны төлөөлөгчид. Ний нуугүй хэлэхэд бүгдэдтэй нь гар бариад танилцах тийм боломж гарсангүй. Хаврын богино өдөр дөрвөн насны морь уралдана гэдэг цаг хугацааны хувьд маш шахуу байлаа. Дээр нь эрлийз, монголоор нь ялгахад зориулсан орчин үеийн тоног төхөөрөмж байхгүй учир бүгдийг өөрдсөө хийж байсан.
-Ингэхэд үүлдэр тогтоох комисст ажиллах саналыг хэзээ хүлээн авсан юм бэ?
-Үүлдэр тогтоох комиссын гишүүдийг тодорхой түвшинд нууцлах хэрэгтэй байсан учраас уралдааны урьд орой л надад мэдэгдсэн. Тэгээд л Сүхбтаараас наашаа гарч, Дүнжингарав болдог өглөө хотод ирсэн. Миний хувьд аймагтаа болдог уралдааны үеэр эрлийз, монгол морьдыг ялгадаг учраас ялгалтын тухайд бэрхшээлтэй зүйл байсангүй. Харин шийдвэр гарсаны дараа олон бэрхшээлтэй тулгарснаа нуугаад яахав.
-Жишээлбэл?
-Жишээлбэл азарганы уралдаан дээр 20 адуу үүлдэрлэг байдлаар тэнцээгүй учраас авч үлдсэн. Гэтэл хүчний байгууллагын томоохон цолтой нэг хүн ирээд азаргаа гаргах оролдлого хийж, зөвшөөрөхгүй болохоор сүүлдээ хүч хэрэглэж, цаашлаад “ална, тална “ гэх мэтээр сүрдүүлсэн. Энэ мэтчилэн бэрхшээлтэй зүйлүүд багагүй гарсаан.
-Нэг насан дээр хэд, нийт хичнээн морь хасагдсан бэ? Нас бүрээр нь хэлээд өгөхгүй юу?
-Эрлийз ангилал дээр нэг ч адуу хасагдаагүй. Азарган дээр хамгийн олон буюу 20 адуу хасагдсан. Та бүхэн наадамчин олны сэтгэгдлийг сонссон байх. “Азарганы уралдаан сайхан боллоо. Эрлийз адуу орсонгүй” гээд үзэгчид сэтгэл хангалуун байсан. Их морины тухайд наадмын нээлттэй давхцаад комисс бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж чадаагүй. Гэсэн хэдий ч бид эхний ээлжинд зургаан морийг авч үлдээд дахин хяналт тавьж, дөрвийг нь уралдааны замд гаргах нь зүйтэй гэсэн шийдэлд хүрсэн.
-Тэр дөрвөөс айрагт багтсан уу?
- Гурав нь орсон. Түрүүлдэг хээр морь, аман хүзүүний хүрэн морь, тавладаг хүрэн морь. Их морины тухайд одоо мөрдөгдөж байгаа сэрвээний өндрөөр хэмжих аргагүй болсон байна. Өөрөөр хэлбэл сэрвээ өндөртэй монгол адуу олон мордож байна. Тэгэхээр цаашдаа одоогийн мөрдөж байгаа сэрвээний өндрийн тогтоосон хэмжээг бол эргэж харах хэрэгтэй байх.
-Хоёр янзын стандарт яригддаг. Их морины өндрийг хэд гэж тооцсон юм бэ?
-141 см. Азарга, соёолон 140 см. Бидний хувьд тун хүндхэн нөхцөлд ажилласныг хэлэх нь зүйтэй байх. Сэрвээний өндрийг хэмжих зориулалтын тавцан нь нэг морины багтаамжтай. Өндөр харагдсан болгоноо түүгээр хэмжвэл дараагийн насны морьд цагтаа уралдах ямар ч боломжгүй. Тиймээс бид хана босгоод 141 см хэмжээс дээр лазер тусгаж илүү гарсан морьдод үүлдэрлэг байдлыг үзлэг хийсэн. Үүлдэрлэг байдлыг харахдаа тухайн морины буруу талаас харсан. Яагаад гэхээр зөв талаас нь харвал тамгаар нь эздийг нь тогтоож, нөлөөлөлд автаж болзошгүй гэж үзсэн хэрэг. Ер нь бол алхам тутамдаа шударга байдлыг эрхэмлэж ажилласан.
-Соёолонгийн уралдаанд дээр хэдэн морь хасагдсан бэ?
-20-иод үрээ эхний үзлэгээр барьж үлдсэн. Дараа нь дахин нягтлаад 10-аадыг нь уралдуулахаар шийдсэн. Яагаад ийм шийдвэр гаргаж байсан бэ гэхээр уралдаад ирсний дараа үүлдэрлэг байдалд дахин хяналт тавина гэсэн журам бий. Түүнийгээ мөрдлөг болгоод уралдуулах нь зүйтэй гэсэн шийдэлд хүрсэн. Соёолонгийн уралдааны хувьд нийт бүртгүүлсэн морьдын 60,70 хувь нь ямар нэг байдлаар цустай адуу байсан.Тиймээс бид нэгдүгээр үеийн эрлийз л биш бол мордуулсан. Би үүгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр ер нь соёолонгоос доошоо эрлийз голдуу үрээнүүд уралддаг болж. Тиймээс цаашдаа ялгалтын тухайд мөн эргэх харах хэрэгтэй байх.
-Ер нь цаашдаа энэ асуудлыг энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэвэл зүйтэй вэ?
-Нэн тэргүүнд хийх ёстой алхам бол уяачид маань морьдоо тохирох ангилалд нь мордуулж хэвших хэрэгтэй байна. Тэгээд хэвшчихвэл заавал ингэж байдлыг хурцатгах хэрэггүй шүү дээ. Ер нь тэгээд монгол адуугаа монголоор нь уралдуулъя л даа. Ингэж л уриалмаар байна.
-Бидний урилгыг хүлээн авч цаг үеийн асуудлаар ярилцсанд баярлалаа.
-Та бүхэнд ч гэсэн баярлалаа. Биднийг ажиллах нөхцлөөр хангаж өгсөн цагдаагийн комиссар Ганзориг ахдаа үүлдэр тогтоох комиссын нийт гишүүдийнхээ өмнөөс баярласнаа илэрхийлье.
Б.Эрдэнэсүрэн

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна