Аймгийн Алдарт уяач Т.Ганзориг:”Хар даагаа айрагдана чинээ зүүдлээгүй байсан”


-Ганзориг уяач сүүлийн хоёр жил өмтэй сайхан наадаж, төрийн наадмын хишиг хүртлээ. Соёолон бараг түрүүллээ гэж бодож байлаа?
-Тийм шүү ойрын хэдэн жил үнэхээр бахтай сайхан наадаж байнаа. Дөрвөн түүхт их ой давхацсан ховорхон тохиох жил төрийн их баяр наадамдаа оролцож, хоёр айраг хүртсэндээ баяртай байгаа. Зээрд үрээ маань зурхай хүртэл өнгөлж, наадамчин олныг суудлаасаа босон суутал гэгэлзүүлсээр яг цагаан зураасан дээр талийгаач Ижилбаяр ахын үрээнд баригдаад аман хүзүүдсэн. Хүн болгон л зээрд үрээ түрүүллээ гээд бодчихсон байсан болохоор би ч бас орчихов уу л гэж бодож байлаа. /инээв/ Зээрд үрээ “Булган-Хангайн хурд” хаврын бүсийн уралдаанд бас аман хүзүүдсэн шүү дээ.
-Наадам болгон сургамж үлдээдэг. Зээрд үрээний тухайд ямар дүгнэлтэнд хүрсэн бэ?
-Зээрд соёолон үнэхээр хурдан байсан. Гэхдээ үзүүр дээр алддагийн хувьд тэр өдрийн аз эзийн л асуудал байсан байх. Тэр олон уяач, тэр олон хурдан хүлгийн хэн хийморьтой нь торгон жолоо өргүүлдэг хуультай. Жилдээ ганц болдог монгол наадам түүгээрээ бол хатуу шүү дээ. Тэр өдөр тэр Ижилбаярын бор түрүүлэх байсан болоод л түрүүлсэн. Үнэндээ зээрд үрээ маань аргагүй хурдан байсан болохоор би ч итгэлтэй байсан. Соёолон эргээгүй байхад л айргийн морьд хөлсөлдөг цэнхэр хашааны Отгоннасан найзтайгаа очоод хүлээж зогссон юм. Хязаалангийн гарааны зурхай өнгөрөөд явж байхад нь хүнээс асуухад 100 гаруй метр зайлчихсан явна гэсэн болохоор түрүүлэх нь тодорхой боллоо л гэж бодсон. Гэхдээ бор үрээ үнэхээр од гийчихсэн байсан л даа.
-Өврийн хангайнхан дөрвөн их тэгш ой тохиосон жил үнэхээрийн урамтай сайхан наадаж, төрийн наадмаас хоёр түрүү, таван айраг хүртсэн. Зээрд үрээ монгол түмний морины их шүтээний арын хонхорт төрсөн унага гэдэг үнэн үү?
-Үнэн байлгүй яахав. Зээрд үрээ Өвөрхангай аймгийн Арвайн талын унаган адуу. Ав хайрханы өвөрт төрсөн унага. Бүр тодруулбал морины их шүтээний яг арын хонхорт төрсөн унага юм шүү дээ. Шүдлэндээ аймгийн наадамд аман хүзүүдэж, хязааландаа Уянга сумын 80 жилийн ойд мөн л аман хүзүүдэж, цагдаагийн байгууллагын 70 жилийн ойгоор түрүүлсэн юм. Уралдсан болгондоо дархан ордог энэ ажнай Өвөрхангайн унаган адуу. Нутгийн унаган адуу төрийн наадамд айрагдана гэдэг чанаржиж байгаагийн шинж болов уу гэж бодож байна.
-Та хэзээнээс уяж байгаа юм бэ?
-Өнгөрсөн жилийн өвөл Ганболд ах бид хэд уяа нийлсэн юм. “Энэ зээрд үрээ үнэхээр хурдан юмаа” гэж нэг хүнд ярьж байсан юм. Тэрийг сонсоод надад хандсан юм билээ.
-Х.Цогтсайханы Сүмбэн зээрд, А.Отгонбаярын Хилэн хар, Даваадоржийн хар гэсэн гурван адуу л өнгөрсөн жилийн амжилтаа бататгасан. Хар үрээний уяа сойлгыг та тааруулдаг шүү дээ?
-Тиймээ. Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат. Аймгийн Алдарт уяач Даваадоржийн хар үрээг би уядаг юм. Өнгөрсөн жил даагандаа төрийнхөө их баяр наадамд айрийн гуравт хурдалж, харин энэ жил шүдлэндээ айргийн таваар давхилаа. Манай Даваадорж залуу хүн гэхэд адуунд дуртай. Аз одтой хийморилог эр. Хар даагыг айрагдана гэж яг үнэндээ бодоогүй байсан. Тэр бол ёстой нөгөө зүүдэнд ч оромгүй явдал байсан. Тэр үед шинэ цагийн монгол адуу эрлийз адуунуудтай хамт уралддаг байсан шүү дээ. Тэгсэн хар даага маань айрагдчихсан. Энэ бол гарцаа байхгүй түүхэн амжилт. Тэгэхэд Даваадорж бид хоёр ярьж байсан юм. “Хойтон жил хар үрээгээ хөтлөөд Төв цэнгэлдэх орох хувь байх байлгүй дээ” гэж. Тэр сайхан билиг ёсоор болсон. Хар үрээний хувьд энэ жил уяан дээрээ жаахан алдаатай уралдсан. Хар үрээг эхтэй нь хамт авч байсан юм. Энэ жил хар үрээний дүү сайхан эр хонгор унага гарсан. Наадам зүүдлээд л тоглож явна.
-Сониучхан асуулт байж мэднэ. Энэ холоос зорьж очоод төрийн наадмын хишиг хүртэхэд ер нь юу бодогдох юм?
-Төв цэнгэлдэхэд орчихоод, морио цоллуулаад зогсож буй торгон агшин үнэхээр ховорхон заяах баярт мөчүүдийн нэг юм билээ. Тэр үед өөрийн эрхгүй омогшил төрөөд, цээжний гүнээс нэг юм огшоод л ирсэн. /инээв/
-Төрийн наадмаас гадна бусад наадмуудад ямархуу амжилттай наадсан бэ?
-Түүхт ойн жил 20-иод морь уясан. Тэд маань аймгийн чанартай наадмаас гурван түрүү, 10 айраг, сумдын наадмаас 40 гаруй айраг түрүү хүртсэн байна лээ. Нийтдээ 60-иад айраг түрүү хүртсэн амжилтаар туулай жилээ үдэж байна даа.
-Ингэхэд Ганзориг Алдарт хэзээнээс морь уяж эхэлсэн бэ? Адууны хөхөл сүүл боосноос хойш хэчнээн а?раг түрүү хүртсэн байна вэ?
-2000 онд цэргээс халагдаж ирээд л анх морьж уяж эхэлсэн. Сумынхаа сургуулийн 60 жилийн ойд даага уралдуулж анхны айргаа хүртэж байлаа. Түүнээс хойш энэ 11 ?илийн хугацаанд олон сайхан хурдан буянгууд надад заяаж, том жижиг нийлсэн 190-ээд айраг түрүү авчээ.Энэ дотор аавын минь нэртэй хүлгүүд ч цөөнгүй бий.
- Туулай жил танай гэрийн эрчүүдэд их ээлтэй байжээ дээ. Аав дүү нар тань бас их сайхан наадсан дуулдана?
-Тэгсээн. Сумынхаа наадамд дүүгийн нэг үрээ нь түрүүлж, нэг нь аман хүзүүдэн нөгөө нь айрагдсан. Харин аав Хужирт сумын наадамд дөрвөн морьтой очоод гурвыг нь айрагдуулсан байсан. Морио шүтдэг Монгол хүний омогшил юмдаа. Манайхан ер нь бүгдээрээ моринд хорхойссон хүмүүс байгаа юм.
-Ганзориг Алдарт нэлээд хэдэн хүний адууг сурагтай байсан. Нутгийн голдуу хүмүүс байна уу?
- Даваадорж манай нутгийнх. Мөн Нямлхагва гээд залуу байгаа. Манай Баян-Өндөр сумын хүн байгаа юм. Хязаалан үрээ нь Дундговь аймгийн ойд очиж айрагдсан даа. Сүхбаатар аймгийн Уулбаян сумын уугуул, Дорноговь аймгийн Замын-Үд суманд амьдардаг Ганбаатар гээд залуу бий. Манай найз байгаа юм. Зүүнтэйгээс нэг гайгүй хязаалан авчирсан. Ийм л гурван хүний 30-аад адуу уяж байна даа.
-Нутгийнхны яриаг сонсож байхад Баянгол сум дээр үеэсээ хурдтай байсан юмаа даа?
-Уг нь би төвийн хүүхэд л дээ. 1992 онд тавдугаар ангиасаа хөдөө гарч малчин болсон. Чүү гэх чөдрийн морьгүй л хөдөө гарч байлаа даа. Тэр үе бол нэгдэл нийгэм ид задарч байсан цаг шүү дээ. Тэгэхэд манайх гурван унагатай гүү авч адууныхаа суурийг тавьж байсан юм. Эрчүүд нь цөм адуунд дуртай болохоор анхаарал хандуулсаар тоо толгой нь 100 гарчихаад байтал зуд болоод нэлээд нь хоргодчихсон. Гэсэн хэдий ч хангай дэлхий дэлэгнэж байгал цаг уур уяраад ирэхээр мал гэдэг амьтан өсөх нь амархан юм. Адуу овоо өсөж буй болохоор сүүлийн үед л угшил дээр нь анхаарч байна. Саяхан Дорнод аймгаас Барга угшилтай азарган үрээ авчирсан. Дундговь аймгийн Эрдэнэдалай чигийн адуу нэлээд бий. Харваа гуайн адуу надад их ээлтэй байдаг юм. Нэг хул үрээ авсан нь Өвөрхангай аймгийнхаа баруун зүүн бүсийн наадамд айрагдсан. Мөн Дундговийн бүсийн наадамд түрүүлж миний өмийг нээж өгсөн дөө. Харваа ахын маань адуунууд надад дөрвөн түрүү авчирсан. Миний хурдан загал үрээ бий. Бас л Харваа ахын маань адуу. Дээд угшил нь Төв аймгийн Баянцагаан сумын уугуул Даш гуайн хурдан хулуудын удамтай юм билээ.
-Саяхан бас яваад ирсэн юмаа даа?
-Тиймээ, Сүхбаатар аймгийн Дарьгана, Мөнххаан сумдаар явж хоёр гүү авчирлаа. Мөн Төв аймгийн Жаргалант угшилтай хоёр гүү авсан. Ер нь сав нь байхад хурд гарна гэж хөгшчүүл ярьдаг. Тэрийг анхаарч байгаа.
-Миний өөрийн унаган гурван хээр адуу бий гээд байсан нь нөгөө дээр ярьсан хувьчлалын хишиг үү?
-Тийм шүү. Хар гүүнээс гарсан гурван хээр их хурдалсан. Нэг хээр нь улс, аймаг, сумын чанартай наадмаас 39 медаль хүртсэн. Түүний төрсөн дүү одоо долоо настай хээр морь бас 30-аад медальтай. Энэ хээр морь уржинан соёолондоо Өвөрхангай аймгийн наадамд гуравт хурдалсан. Тэр наадамд нэгдэл нийгмийн хувьцаанаас тарсан Өвөрхангай аймгийн унаган адуунаас ганцхан миний хээр л байсан. Бусад нь дандаа зүүн зүгээс авчирсан адуунууд байсан. Үүний дүү хээр соёолон бас л хурдан байгаа. Одоогоор 3-4 айраг авчихаад байна. Унаган адуунуудаа оролдож байж л морь уях дөртэй болсон доо.
-Таны гаргасан амжилт улсын цолонд дөхөж байгаа юу?
-Болоогүй ээ. Одоогоор улс, бүсийн наадмын дөрвөн айрагтай.
-Улсын цол хүртэх үед чинь баяртай уулзая. Тэр мөч тун ойрхон байгаа гэдэгт итгэлтэй байна.








0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
1 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
2 цагийн өмнө Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
3 цагийн өмнө Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
3 цагийн өмнө Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
4 цагийн өмнө Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
5 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
6 цагийн өмнө З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7 цагийн өмнө МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
8 цагийн өмнө Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
9 цагийн өмнө 195 соёолон бүртгүүлжээ
-
23 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Өчигдөр, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Өчигдөр, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Өчигдөр, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Өчигдөр, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Өчигдөр, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Өчигдөр, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Өчигдөр, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Өчигдөр, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Өчигдөр, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Өчигдөр, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Өчигдөр, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
-
Өчигдөр, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Өчигдөр, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
6 цагийн өмнө З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
Өчигдөр, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Өчигдөр, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Өчигдөр, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
23 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
2 цагийн өмнө Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Өчигдөр, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Өчигдөр, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Өчигдөр, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Өчигдөр, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7 цагийн өмнө МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
9 цагийн өмнө 195 соёолон бүртгүүлжээ
-
Өчигдөр, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
8 цагийн өмнө Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
5 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Өчигдөр, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
3 цагийн өмнө Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
1 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
4 цагийн өмнө Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
3 цагийн өмнө Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
Сэтгэгдэл бичигдээгүй байна