“ЭРДЭНЭТ ХҮЛЭГ” МСУХ-НЫ ДЭД ТЭРГҮҮН АСАН Х.ОЛЗБААТАР: МОРИН УРАЛДААНЫ МӨН ЧАНАРЫГ ОЙЛГУУЛЖ, МЭДРҮҮЛЭХ ТАЛ ДЭЭР ИЛҮҮТЭЙ АНХААРДАГ БАЙСАН
А.Тэлмэн 2016 оны 2-р сарын 15 -нд
Улаанбаатар хотын уугуул, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, аймгийн МСУХ-ны дэд тэргүүн асан Хишигсүрэнгийн Олзбаатарын ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
- “Эрдэнэт хүлэг” МСУХ-ны дэд тэргүүнээр хэдээс хэд оны хооронд ажиллаж байсан юм бэ? Тэр үед хийгдэж байсан томоохон ажлуудаасаа дурдаач?
-Орхон аймгийн МСУХ анх үүсгэн байгуулагдаж тэргүүнээр нь Санжий захирал, дэд тэргүүнээр нь Орхон аймгийн шуудан холбооны дарга байсан А.Энхтайван агсан, нарийн бичгийн даргаар нь Жигжидсүрэн эмч ажиллаж байх үед буюу 1995, 1996 оны үеэс тэргүүлэгчээр ажиллаж, 2005-2009 онд дэд тэргүүний албыг хашиж байсан. Бид орон нутагтаа морин спортыг хөгжүүлэх, уяачдынхаа ур чадвар, адууныхаа үүлдэр угсааг сайжруулах үндсэн зорилтуудыг дэвшүүлж, тэр хүрээндээ багагүй зүйлийг хийсэн. Ялангуяа манай Энхтайван агсан, Жигжидсүрэн эмч нар бол үнэхээр л морины төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэдэг байсан. Өнөөдөр “Эрдэнэт хүлэг” МСУХ улсын хэмжээнд ажил үйлсээрээ тэргүүлж, Орхон аймгийн баяр наадам хамгийн сайхан болдог хэмээн олон түмэндээ үнэлэгдэж байгаа нь үндэсний спортоо дэмждэг “Эрдэнэт” үйлдвэр, түүний үе үеийн удирдлагуудтай салшгүй холбоотой.
-Холбооны үе үеийн удирдлагууд өөр өөрийн гэсэн бодлого хэрэгжүүлж байна.Та бүхэн юун дээр илүүтэй анхаардаг байсан бэ?
-Морин уралдааны мөн чанарыг ойлгуулж, мэдрүүлэх тал дээр илүүтэй анхаардаг байсан гэх үү дээ. Өөрөөр хэлбэл морин уралдаан бол мөнгөтэй хүний зугаа цэнгэл гэсэн ташаа ойлголт байдаг шүү дээ. Түүнийг залруулж морин уралдаан, монгол наадам хөрөнгө мөнгө, бэл бэнчингээс үл хамаарсан үндэсний баяр. Хөдөөгийн хөх уяач ч морио уяад түрүүлгэж болно гэдгийг ойлгуулахыг хичээдэг байсан.
-Хувь хүнийхээ хувьд Эрдэнэтийн морин уралдааны хөгжилд ямархан хувь нэмэр оруулсан гэж боддог вэ?
-2005-2009 онд ажиллаж байсан МСУХ-ны удирдлагууд багахан хэмжээний тойруулга бариад жил бүрийн цагаан сарын дараа тойргийн уралдааныг зохион байгуулж цэвэр буюу эрлийз морьдыг уралдуулдаг байсан. Энэ нь аймгийн адууны чанарыг сайжруулахад чамлахааргүй хувь нэмрээ оруулсан гэж боддог шүү. Миний хувьд дэд тэргүүний хувиар зохион байгуулах ажлыг хийдэг байсан. Мөн тухайн үеийн холбооны тэргүүн байсан Манлай уяач Д.Чулуунбат тэрхүү уралдааны амжилтыг аймгийн Алдарт уяачийн болзолд оруулан тооцох тухай шийдвэр гаргасан нь уяачдын талархлыг хүлээж байсан юм.
-МСУХ-ны сонгуульт албыг моринд сэтгэл зүрхээ зориулдаг хүмүүс л хашдаг. Таны хувьд хурдан хүлгийн уяа сойлго тааруулж, хурд ирлэх үү?
-Би Улаанбаатарт төрсөн болохоос биш өссөн газар Булган. Гэхдээ яг хөдөө байгаагүй. Гэсэн хэдий ч зуныхаа амралтаар ахындаа очиж тусалдаг байлаа. Манай ах морь уядаг, адуунд их хорхойтой хүн байсан юм.
-Хурдан морь унаж байв уу?
-Бие томтой хүүхэд байсан болохоор нэг, хоёр жил унаад хасагдчихсан. Уяач ах маань гэмтээд тэр жил нь би ахынхаа заавраар морийг нь гардан уяж суманд нь түрүүлгээд л ер нь моринд хорхойтой болсон доо. Холбоо байгуулагдсан эхэн үед машин тэрэгтэй хүн цөөн болоод тэгдэг байсан уу аймгийн наадмын коммист байгууллагын дарга нарыг оруулчихдаг байсан юм. Би тухайн үед Эрдэнэт өртөөний даргаар ажилладаг байсан болохоор автоматаар комиссын гишүүн болдог. Тэгээд зохион байгуулалтын ажилд нь оролцоно. Ингэж явсаар нэг мэдэхэд моринд дуртай болчихсон. Нөгөө талаар манай хадам аав бас их сайн уяач. Эхнэр маань адуунд дуртай болохоор намайг дэмжиж Сүхбаатар, Дорнод зэрэг хурдтай гэсэн аймгуудаас адуу цуглуулсаан. Сүхбаатар аймгийн Уул-Баян сумын Болд гэдэг хүнээс шүдлэнд нь авсан үрээ соёолондоо аймгийн наадамд гурваар давхиж манай гэрийнхний магнайг тэнийлгэж байлаа. Түүний дараа Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат Боогий гэдэг дүүгээс сартай хүрэн үрээ авч Эрдэнэтийн болон хэд хэдэн сумдын наадамд түрүүлгэж, айрагдуулсан. Булган аймгийн Алдарт уяач Чулуунбаатар гэдэг хүнээс сайхан хүрэн халзан азарга маань соёолон болтлоо бас их сайхан давхисан. Тэгээд тав, зургаан жил уялгүй байж байгаад өнгөрсөн жил уяад Бугатын наадамд гурваар давхиуллаа. Ясны хурдан адуу харьдаггүй юм байна шүү. Одоо харин үр төлийг нь авахад анхаарнаа.
-Морь уяснаасаа хойш аймаг, сумын чанартай наадмаас хичнээн айраг түрүү аваад байгаа вэ?
-Аймгийн чанартай наадмаас гурав, сумын ойгоос хоёр айраг тус тус аваад байна.
-20 жилийн ойгоо тэмдэглэж байгаа холбооныхондоо, нийт уяачиддаа баярын мэндчилгээ дэвшүүлэх боломжийг олгож байна?
-20 жилийн ойг тохиолдуулаад энэ спортод үнэн сэтгэлээр, хүч хөдөлмөрөө зориулсан байсан үе үеийн тэргүүн, тэргүүлэгчдэдээ баярын мэнд дэвшүүлж, морины босоо цагаан хийморь үеийн үед ивээж явахын ерөөлийг өргөе.
-Ерөөл бат оршиг. Ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл Орхон аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна