Өмнөговь аймгийн ХХААГ-ын мал эмнэлгийн хэлтсийн дарга Г.Мөнхчулуун: Сүүлийн жилүүдэд уяачдын ур чадвар дээшилж тэрийгээ дагаад морь эндэх нь эрс багассан
А.Тэлмэн 2016 оны 2-р сарын 08 -нд
"Говьшанхын хурд-5" наадмаас...
-“Говьшанхын хурд-5” говийн бүсийн уралдаан амжилттай сайхан болж өндөрлөлөө.Танай байгууллагын төлөөлөл хичнээн хүн ажилласан бэ?
-Мал эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх зорилгоор мал эмнэлгийн хэлтсийн дарга Мөнхчулуун миний бие, мал эмнэлгийн ариун цэврийн лаборторын паразит судлаач эмч Буянбаатар, мал эмнэлгийн үйлчилгээний хэлтсийн эмч Баяраа нарын бүрэлдэхүүнтэй баг ажилласан. Баяраа эмчийн тухайд баяр наадмын хурдан морины комисст олон жил ажилласан туршлагатай хүн. Бид хурдан морины эрүүл мэндийг хамгаалах, морины бахардал, элдэв гэмтэл гарсан тохиолдолд яаралтай түргэн тусламж үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай эм бэлдмэл, багаж хэрэгслээ бэлтгэж бэлэн байдлыг хангаж ажилласан. Морьдыг үүлдэрлэг байдлаар ялгахаас өмнө техникийн зөвөлгөөний үеэр бид уяачдад адууны эрүүл мэнд болон хүүхэд хамгааллын талаар заавар, зөвлөмжийг өгдөг юм. Ингэснээр уралдааны замд морь бахардах, эндэх гэмтэх тохиолдол гарах нь багасдаг.
-Аль ч газрын уралдаан дээр морь эндэх, бэртэх нь багассан гэлцдэг. Танай аймагт байдал ямар байна вэ?
-Сүүлийн жилүүдэд уяачдын ур чадвар дээшилж тэрийгээ дагаад морь эндэх асуудал эрс багассан. Дээр нь эм бэлдмэлүүдийн төрөл зүйл олширч,үйлчилгээ нь ч сайжирсан. Үүнтэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд морь эндэх тохиолдол гараагүй.Говийн бүсийн уралдаанд 900 гаруй хурдан хүлэг уралдахад ганц ч адууны эндэгдэл гараагүй.
-Мал эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан тохиолдол гарав уу?
-Эмчийн зөвлөгөө авах, уралдаад ирсний дараа ядаргаа тайлах эмчилгээ хийлгэх зэргээр тусламж авсан. Түүнээс онц ноцтой тохиолдлоор эмчид хандаагүй ээ. Ер нь хурдан моринд элбэг тохиолддог эмгэг бол хөлний бэртэл, мөн шингэний дутагдлаас үүдэлтэй хүндрэлүүд. Шингэнтэй холбоотой асуудлыг газар дээр нь шийдэх боломжтой бол хөлний асуудал нэлээд бэрх байдаг. Тиймээс бид уралдаад ирсний дараа хөлийг амраах эмчилгээ, амраах дасгал хийлгэхийг уяачдадаа зөвлөдөг юм.
-Морин уралдааны үеэр ажил үүргээ гүйцэтгэж явахад тань тулгардаг ямар бэрхшээл байдаг вэ?
-Морин уралдааны тоо нэмэгдэж, уралдаанууд тогтмолжсон байна. Тэрхүү уралдаануудад уралддаг морьдын тоо ч нэмэгдэж. Уяачид ч залуужиж байна. Товчхондоо монголын морин спорт, морин уралдаан хөгжиж байна. Энэ бол мэдээж сайшаалтай. Харин одоо уяачид маань мал эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй авч хэвших хэрэгтэй байна.Тэгэхгүй өөрсдөө онош тавьж эмчлээд хүндэрсэн хойно нь эмчид ханддаг. Үүн дээрээ анхаараасай гэж боддог юм. Дараагийн нэг асуудал бол уралдааны болж өгвөл хоёр машинтай ажилламаар байгаа юм. Нэг нь яаралтай тусламж үйлчилгээ үзүүлж байхад нөгөө нь хяналт тавьж байдаг. Тэгэхгүй бол энэн шиг олон морь уралдаж байгаа том уралдааны үед хүртээмж жаахан муутай байдаг юм. Гурав дахь хүндрэлтэй гэмээр асуудал бол адууг үүлдэрлэг байдлаар ялгах явдал. Жил ирэх тусам ялгахад улам хүндрэлтэй болж байна. Ялангуяа бага насны адуун дээр маш бэрх болсон. Тиймээс улсын хэмжээнд ялгах журмыг илүү боловсронгуй нарийн болгох хэрэгтэй байгаа юм.
-Санал нэг байна. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.
-Баярлалаа.

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна