Уяач Д.Түвшинбаатар: Бандгай найзын бэлэглэсэн хүрэн даага бүийн наадмын анхны түрүүг авчирлаа
А.Тэлмэн
"Говьшанхын хурд-5" наадмаас...
-“Говьшанхын хурд-5” уралдаанаас түрүү хүртлээ. Баяр наадмынхаа сэтгэгдлээс манай уншигчидтай хуваалцана уу?
-Би Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын гаралтай хүн. Говьшанх наадмаа алгасалгүй үзэж, нааддаг уяачдын нэг. Харин энэ удаад аз од гийж, эрлийз доод насны ангилалд хүрэн даагаа түрүүлгэлээ. Баяртай байна.
-Өмнөх наадмуудад ямар амжилт гаргаж байсан бэ?
-Эхний гуравт нь үзэгчийн хувиар оролцсон. Харин дөрөв дэхэд нь айхтар өндөр амжилт үзүүлээгүй ээ, арвын дотор л давхиулсан. Түүнээс өмнөх Говьшанхад нэг соёолон морь мордуулсан ч миний нэр дээр уралдаагүй.
-Энэ удаад хэдэн насны морьтой ирсэн бэ?
-Бид ах дүүсээрээ ирж, өөр өөрсдийн нэр дээр морьдоо мордуулсан. Миний хувьд хүрэн даага маань түрүүлж, соёолон азарга дөчин хэдээр давхилаа.
-Орон нутагт зохион байгуулагдаж буй бүсийн уралдаанд эрлийз ангилал байх ёстой , эсэх талаар уяачид өөр өөр байр суурьтай байдаг. Таны хувьд?
-Байх ёстой л гэж бодож байна. Өнөөдөр газар газар л шинэ цагийн адуутай болчихлоо. Тэгэхээр цаг үеэ дагаад байхаас өөр яах билээ.
-Ингэхэд та хурдан хүлгийн уяа сойлго тааруулаад удаж байна уу?
-Авга ах маань Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын уугуул, аймгийн Алдарт уяач Жуурайдорж гэж байлаа. Бас миний төрсөн ах Данзандоржийн Түвшинтөр гэж бас аймгийн Алдарт уяач цолтой нутаг орондоо сайхан нааддаг хүн бий. Харин миний хувьд харьцангуй залуу уяач. Өөрийн адуутай болоод хоёр, гурван жилийн нүүр л үзэж байна. Үнэндээ багадаа адуу мал гэж нэг их хорхойсож явсангүй. Харин сүүлийн жилүүдэд моринд дуртай эрчүүдэд уруу татагдаад гэх үү дээ. Гэхдээ морины ажилд оролцож амждаггүй юм. Ах маань л энэ бүхнийг зохицуулдаг даа.
-Анхны айраг, түрүүгээ хэдэн оны ямар наадмаас хүртэж байсан бэ?
-Анх сумынхаа 90 жилийн ойгоор даага аман хүзүүдүүлсэн. . Миний ах Түвшинтөрийн унаган адуу л даа. Өөрөөр хэлбэл яг говийн адуу. Хоёр дахь нь энэ жилийн Говьшанхын хурд уралдаанд түрүүлсэн хүрэн дааганы маань амжилт болох нь. Говийн бүсийн дараа ММСУХ-ны 20 жилийн ойд очиж, хүрэн үрээгээ зургаад давхиулсан.
-Хүрэн үрээний эцэг нь ямар азарга гэж байдаг вэ?
-Эцэг нь Станбулын төл Өсгий цагаан хар азарганы төл. Харин эх нь Сандагийн хүрэнгээс гаралтай.
-Танд хэзээ ирсэн юм бэ?
-Олон жилийн өмнө найздаа нэг даага бэлэглэнээ гэж байсан ч авч амжихгүй явсаар энэ зун л авсан юм. Надад ирээд хоёр уралдаж байна.
-Залуу уяач одтой л наадаж байгаа юм байна?
-Тийм шүү. Миний эргэн тойронд морины төлөө сэтгэл зүрхээ зориулсан хийморилог ах нар олон байна. Жишээлбэл МУ-ын Манлай уяач Намдагийн Хүрлээ ах. МУ-ын Тод манлай уяач Бандгаа хэмээх Ганхуяг. Бид сайхан найзууд. Энэ хүрэн үрээг надад бэлэглэсэн юм. Ер нь найз нөхдийн бэлэглэсэн адуу нэлээд бий шүү. Дорнод аймгийн харьяат, МУ-ын Алдарт уяач Батзориг, Дундговь аймгийн харьяат МУ-ын Алдарт уяач Шинэбаатар нартай мөн л гэмгүй сайхан нөхөрлөдөг. Ийм мундаг адуутай хүмүүсийн дэргэд байхаар өөрийн эрхгүй л адуунд татагддаг бололтой.
-Ярилцсанд баярлалаа.
"Говьшанхын хурд" сэтгүүл №01
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна