Сумын Алдарт уяач О.Мөнхнасан: “ГОВЬШАНХ” УЯАЧДЫН ХүСЭН ХҮЛЭЭДЭГ УРАЛДААН БОЛСОН
А.Тэлмэн 2016 оны 2-р сарын 04 -нд
"Говьшанхын хурд-5" наадмаас...
-Говийн бүсийн уралдааны эрлийз дунд насны ангилад хонгор үрээгээ айрагдуулсан танд баяр хүргэе.
-Баярлалаа, сайхан байна. Газар газрын хурдан хүлгүүд дундаас миний хонгор шүдлэн айргийн таваар орлоо. Надад бэлгэнд ирсэн энэ хонгор үрээ манай аймгийн Баяндалай сумын харьяат Раднаагийн Бадрахын унаган адуу байгаа юм. Даагандаа аймаг, бүсийн чанартай наадмуудад нилээн хэд айрагдчихсан хурдан үрээ надад ирж, бүсийн наадмын айраг амсуулж байгаа нь энэ.
-Дааган цагаасаа хурдалж байгаа гэлээ. Өмнө нь ямар наадмуудад амжилт үзүүлж байсан бэ?
-Даагандаа аймгийн хаврын бүсийн уралдаанд айргийн таваар давхиж, сумандаа гурвантаа түрүүлэн, хоёр айрагдсан. Түүнээс гадна овоо тахилга, сумын чанартай бага наадмуудад нэлээд хэдэн удаа түрүүлсэн. Шүдлэндээ болохоор сумын овоо тахилга болон АХ-ын ойн баяр наадамд тус тус түрүүлж, аймгийн “Шигшмэл хурд”-д зургаалаад, Говьшанхын хурдадаа давхар уяагаар ирж айрагдлаа.
-Энэ жилийн Говьшанхад хэдэн насны морьтой ирсэн бэ?
-Ганц л морьтой ирээд айрагдуулчихлаа.
-Өмнөх Говьшанхын хурд уралдаануудад оролцож байв уу?
-Говьшанхын хурд бол уяач бидний хүсэн хүлээдэг уралдаануудын нэг болсон. 1999 онд Цогтцэций суманд болсон анхны говийн бүсийн уралдаанд гурван морьтой очоод, нэгийг нь наймаар давхиулж байлаа. Түүнээс хойш тогтмол оролцож, 15 дотор дөрвөн ч морь давхиулсан. Ер нь жил ирэх тусам энэ наадмын чанар чансаа сайжирч, өргөн дэлгэр сайхан болдог болж. Энэ удаад аймгийнхаа төвд аймгийн наадамтай давхар болсоноороо их онцлог байлаа.
-Анх Говьшанхын адуугаа сайжруулах, уяачдаа чадваржуулах зорилготой зохион байгуулагдаж байсан. Уяач та энэ зорилгодоо хүрсэн гэж бодож байна уу?
-Тиймээ, маш зөв зорилготой уралдаан байгаа юм.Энд уралдаж байгаа морьдын чансаа, уяачдын чадвар нэгийг хэлэх байхаа. Манайхан мэргэжлийн түвшинд морио уядаг болж, адуугаа ч сайжруулж байна. Үүний нэг илрэл нь шинэ монгол адууны уралдаанд нутгийн уяачид айраг түрүү нэлээд авлаа. Дөрвөн жил тутамд говийн бүсийн уралдааныг зохион байгуулдаг болсноор уяачдын урам зориг сэргэж, дор бүрнээ адуугаа сайжруулахад анхааран байр, саравч барихаас эхлээд шинжлэх ухаанчаар ханддаг болсон.
-Та адууныхаа удам угшлыг сайжруулахад хэр анхаарч байна вэ?
-Манай аав аймгийн Алдарт уяач Оргоо гэж хүн бий. Багаасаа л адуу маланд дуртай явсан надад аав маань уяаны эрдмийн А үсгийг анх зааж байлаа. Хожмоо Бадрах ахын дүү Батбаяртай нэг галд ороод, олон наадамд оролцон, тэр хэмжээгээрээ сурч мэдэж явна. Энэ айрагдсан хонгор үрээ бол Бадрах ахын маань сэтгэлийн бэлэг байгаа юм. Одоохондоо шинэ монгол адуу гэвэл хонгор үрээ маань л байна.
-Аавынхаа тухай манай уншигчдад ярьж өгөөч?
-Аав маань өдгөө аймгийн төвдөө амьдарч байна. Нас өндөр болсон гэлтгүй бидэнд зааж зөвлөнө. Миний аав Ханбогдын зуугуул адууг Булган сумандаа анх авчирч нутагшуулсан хүн л дээ.
-Зуугуул аа..?
-Тиймээ, тухайн үеийнхээр бол зэрлэг адуу гэх юм уу даа. Тэр адуу манай адууг нэлээд сайжруулсан гэдэг. Нээрэн ч манайх цөөхөн ч гэсэн чанартай адуутай гэгдэж, аймаг, сумын наадмаас айраг түрүү хүртдэг л байлаа.
-Аавын тань нэрийг гаргасан ямар ямар хурдан хүлгүүд байв?
-Хурдан хээр, хурдан зээрд, Таавчиг хээр гээд олон сайхан хурдан буянгууд байсаан. Сүүлийн үеийн амжилтаас нь дурдвал 2010 онд сумандаа шүдлэн үрээ түрүүлгэж, соёолон, хоёр бүдүүн морь айрагдуулж тун ч одтой наадсан.
-Удам залган уяа эвлүүлж буй хүн танаас өөр бий юу?
-Бид эцэг эхээсээ 14-үүлээ. Эндээс дүү Оргилсайхан, ах Цогнэмэх нар маань өнөөдөр мал маллаж байна.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
"Говьшанхын хурд" сэтгүүл №01

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна