Х.Бадамсүрэн: Манай говьчуудын морьд энэ удаагийн уралдаанд амжилттай сайн давхиж, олон айраг, түрүү хүртлээ
А.Тэлмэн
2016 оны 2-р сарын 01 -нд
Өмнөговь сумын Хүрмэн сумын уугуул, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, доктор Х.Бадамсүрэнгээс "Говьшанхын хурд-5" наадмын баярын сэтгэгдлийг нь хуваалцлаа.
-“Говьшанхын хурд-5” говийн бүсийн уралдаанд уясан хүлгээ айрагдуулсан Танд баяр хүргэе. Баяр наадмын талаарх сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Төрсөн нутагтаа зохион байгуулагдсан бүсийн уралдаанд халзан азарга минь айрагдлаа. Баяртай байна. Сэтгэл өндөр сайхан байнаа. Гэр бүл, үр хүүхдүүд, буурал ижий, ах, дүү, төрөл төрөгсөд, нутгийн олноо баярлуулсан сайхан үйл явдал боллоо. Баяр наадам өргөн дэлгэр сайхан боллоо. Газар газрын шандаст хурдан хүлгүүд ирж тоосоо өргөлөө. Аймаг орон нутаг ач холбогдол өгч, сайхан зохион байгууллаа даа.
-Хүрэн халзангийнхаа удам угшил, амжилтыг уншигчдадаа танилцуулах нь зүйтэй байх. Хэдий үеэс уяагдаж, ямар амжилт үзүүлээд байгаа билээ?
-Миний Үүлэн бор азарганы төл. Үүлээ минь уралдах бүртээ хол тасархай түрүүлж байсныг түмэн олон мэднэ дээ. Эх нь хурдан зээрд гэж сайхан гүү байсан юм. Ноднин жил 26 наслаад өнгөрсөн. Олон сайхан үр төл, хурдан хүлэг гаргаж өгсөн буянтай мал. Халзан азарганы ах нар улс, бүсийн уралдаанд айрагдсан. Халзан азаргаа шүдлэн наснаас нь уяж сойгоод төрийн болон бүсийн наадамд 10 гаргаад давхиулж байлаа.
-Говийн бүсийн уралдаанд хэдэн насны морь мордуулсан бэ?
-Энэ уралдаанд таван насанд морь мордуулсан.
-Өмнөх “Говьшанхын хурд” уралдаануудад оролцож байв уу? Ямар амжилт үзүүлж байсан бэ?
-Ажлын цаг заваас шалтгаалан өмнөх уралдаануудад бүгдэд нь оролцож амжаагүй. Заримд нь морьдоо мордуулж, миний морьд 20-ийн дотор давхиж байсан даа.
-“Говьшанхын хурд” уралдааныг тогтмол зохион байгуулснаар ямар үр дүнд хүрсэн гэж үздэг вэ?
-Анх нутгийн хүү, Ажнайн Д.Бат-Эрдэнэ уяач санаачилан зохион байгуулснаас хойш тав дахь удаагаа зохион байгуулагдаж байна. “Говьшанхын хурд” уралдаан бол говийн уяачдын урам зоригийг сэргээсэн, адууныхаа үүлдэр угсааг сайжруулахад уриа дуудлага болсон түүхтэй. Манай говьчуудын морьд энэ удаагийн уралдаанд амжилттай сайн давхиж, олон айраг, түрүү авлаа шүү дээ. Энэ бол үр дүн гарч байгаагийн тод илрэл мөн. Жилээс жилд, уралдаанаас уралдаанд цар хүрээ нь өргөжиж, нэр хүнд нь өсч байна. Уяачдын хөдөлмөрийн үнэлэмжийг өсгөх, шагнал урамшууллыг нэмэгдүүлэхэд анхны бодитой алхмыг хийсэн тул уяачид сэтгэл хангалуун байдаг юм билээ. Зөвхөн говьчууд төдийгүй монголын уяачдын хүсэн хүлээдэг, нэр хүндтэй, чансаа өндөртэй уралдаан болсныг онцлон хэлье.
-Энэ уралдааны зохион байгуулалт болоод хөрөнгө санхүүгийн тал дээр нь хувь нэмрээ оруулж байв уу?
-Нутгийн дүүгийнхээ санаачилсан “Говьшанхын хурд-I” уралдааны ивээн тэтгэгчээр ах нь оролцож байлаа. Тэр уралдаанд алтан жолоогоо өргүүлсэн зургаан насны түрүү морьдыг УАЗ-469 маркийн шинэ автомашинаар байлж шагнасны 50 хувийг нь би хариуцан шийдвэрлэж байсан юм. Олон уяачдын нөр хөдөлмөр, том амжилтыг өндрөөр үнэлж төмөр хүлгээр урамшуулсан анхны тохиолдол байсан байх шүү.
-Хонин жилийн уралдаанууд отголсон. Таны хувьд өнөө жил ямархан амжилттай наадсан бэ? Төрийнхөө наадамд морь мордуулсан уу?
-Төрийнхээ их баяр наадамд морьдоо мордуулалгүй яахав. Гэхдээ энэ жил ногоо тааруу, гандуу байсан тул уяа сойлго амаргүй байлаа.Мөн Сүхбаатар, Өвөрхангайн бүсийн уралдаануудад морьдоо уралдуулсан. Морьд минь 10 гаргаад, зарим нь хорьдоор давхисан.
-Х.Бадамсүрэн уяачийн хувьд адууныхаа чанар, чансаа үүлдэр угсааг сайжруулахад хамгийн түрүүнд анхаарсан хүмүүсийн нэг. Таны унаган адуунууд хэр хурдалж байна вэ?
Энэ асуудал уяач бүрийн л анхааралд байдаг, миний хувьд гадны шилмэл үүлдрийн адуу оруулж ирэн, өөрийн адуун сүргийнхээ үүлдэр угсааг нь сайжруулах, үржүүлэх ажил хийж байна. Би ч ажил ихтэй, зав муутай хүн болохоор чөлөөт цагаараа адуунд хайртай хоббигоо дагаад морины ажилд зав зайгаараа оролцох юм даа. Уг нь зорилго тавиад, дагнаад явбал илүү амжилт гаргах байсан байхаа. Миний хэд хэдэн азарга уяачдын танил болсон, үр төлөө ч сайн өгч байгаа. Төрж өссөн Өмнөговь аймаг, одоо адуугаа нутаглуулж байгаа Баянцагаан сумынхаа адуун сүргийн чанар чансааг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлдэг. Ардынхаа наадамд унаган адуугаа уралдуулж, айраг, түрүү авч, амжилт гаргахын баяр баяслыг амсаж л явна даа, ах нь.
-Адуу малын наймаа арилжаа хийдэг үү?
-Харин энэ чинь миний сул тал болчихоод байна. Адуугаа хайрлаад л, арилжаа хийнэ гэхээр нэг л болж өгөхгүй юм. Харин найз нөхөд, ах, дүү нартаа бэлэглэсэн адуунууд бол олон шүү. Харин адууныхаа үржлийн ажилд илүү анхаарч, ямар азаргаа ямар гүүнд нийлүүлбэл хийц загвар, хурд хүч сайтай үр төл гарахыг ажиглаж, судалгаа явуулж байна. Энэ талаар уламжлалт монгол арга ухааныг орчин үеийн шинжлэх ухааны аргатай хослуулах чиглэлээр ч хийх юм их байна. Цаг зав, хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө шаардсан амаргүй ажилдаг.
-Танай адуу хаагуур нутаглаж, хэн гэдэг хүн морьдын тань уяа сойлгыг тааруулж байгаа вэ?
-Хурдан адууны домогт нутаг төв аймгийн Баянцагаан сумаар нутаглаж байгаа. Би чинь энэ сайхан нутгийн хүргэн хүн. Баянцагаан сумынхаа малчид, уяачид, уяачдын холбоотой хамтран ажиллаж байна даа.
-Нутгийн адууг сайжруулахад хэр анхаардаг вэ? Үрээ, байдас өгч байв уу?
-Тэгэлгүй яахав, Өмнөговь аймгийнхаа сум бүрт азарган үрээ бэлэглэсэн. Мөн ойр дотнын холбоотой байдаг хүмүүстээ үрээ байдас, бага адуу өгдөг. Өгөлгүй яахав. Дорнод, Сүхбаатар, Төв аймаг руу манай адуунууд хүрсэн. Харин баярлууштай нь, хүмүүст өгсөн адуунуудаа сүүлийн үед сайн давхиж байгаа. Үүндээ би баяртай байдаг юм. Хүнд өгсөн юм сайн давхих ч сайхан шүү. Миний төрсөн дүү Х.Дагвадоржийн хүү Д.Баатарсүрэнд хурдан удамтай нас насны эр, охин адуу өгсөн. Манай дүү хүү моринд дуртай, хөдөлмөр зүтгэл гаргаж ажилладаг. Үүнийхээ үрээр залуу хүн гэхэд чамлахааргүй амжилт гаргаж, аймаг, сумандаа айраг түрүү алдахгүй сайхан байгаа. Тэгж яваад аймгийн Өмнөговь аймаг, Хүрмэн сумын Алдарт уяач болсон шүү.
-Одоогийн байдлаар та улс, бүсийн чанартай наадмаас хичнээн айраг, түрүү хүртээд байгаа вэ?
-Анх Ардын хувьсгалын 80 жилийн ой, улсын баяр наадмаар хурдан зээрд азарга минь даагандаа айраг авснаар миний амжилт эхэлсэн юм. Одоогоос 10 жилийн өмнө Өндөр Гэгээн Занабазарын мэлмий гийсний 370 жилийн ойн даншиг наадмын зургаа түрүүгээс хоёрыг нь авч байлаа. Ер нь л унаган адуугаараа уралдаж байна даа. Үүлэн бор азарганы төл Жигүүр хул азарга минь дааганаасаа хавчиг насаа хүртэл улс, бүсийн наадмаас айраг, түрүү алгасаагүй гэх мэтээр олны түшиг, хурдан буяныхаа хүчээр улс, бүсийн наадмуудаас айраг, түрүү олныг авсаан.
-Бидний урилгыг хүлээн авч, баярын сэтгэгдлээ хуваалцсанд баярлалаа. Та бол төр, нийгмийн зүтгэлтэн, уул уурхайн салбарын эрдэмтэн хүн. Уул уурхайн салбар өргөжин хөгжиж байгаа Өмнөговь нутгийн хүн. Тиймээс нутаг орныхоо хөгжил дэвшлийн талаарх санал бодлыг тань сонсмоор байна. Мөн сэтгүүлийн хуудсаар дамжуулаад нутгийн олондоо мэндчилгээ дэвшүүлэх боломжийг олгож байна.
-Нутаг оронтойгоо байнгын холбоотой байдаг болохоор нутгийнхаа ард түмний амжилт бүтээлээр баярлаж явдаг даа. Улсын Их Хурлын гишүүнээр нутгаасаа сонгогдон ажилласан хугацаандаа Өмнөговьчуудынхаа өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлүүлэхэд мэдэх чадах бүхнээрээ зүтгэж ажилласан. Гол асуудал болсон эрчим хүч, зам харгуйг хөгжүүлэх, Оюутолгой,Тавантолгойн гацсан асуудлыг хөдөлгөх, уул уурхайн томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлэх тал дээр УИХ-аас чухал шийдвэрүүдийг гаргуулахад гар бие оролцон, оюун ухаан, эрдэм мэдлэгээ зориулж явлаа. Харамсалтай нь, улс төрийн учир шалтгаанаар цаг хугацаа, боломж алдсанаас уул уурхайн асуудал дахиад л гацаанд орчих юм даа. Зөв ажилласан бол уул уурхайгаа хөгжүүлээд, төмөр замаа тавиад, цахилгаан станцаа бариад, говийн бүс нутгийн эрчим хүчний асуудлыг монголчууд бид өөрсдөө бүрэн шийдчих их боломж байсан юм шүү. Уул уурхайг дагаж олон ажлын байр бий болж, үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжиж, говьчууд хүчээ авч эхэлтэл эргээд л ажил үйлчилгээ хумигдаад, ажлын байрны цомхотгол яригдаад эхлэхээр харамсах сэтгэл аяндаа төрөх юмаа. Миний хувьд сүүлийн жилүүдэд уул уурхайн боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх асуудлаар мэргэжлийн баг бүрдүүлэн, төслүүд боловсруулж байна. Саяхан Аж үйлдвэрийн яамны дэргэд байгуулагдсан зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн удирдагч, нэгжийн захирлаар томилогдон ажиллаж байна. Нутаг усныхантайгаа урьдын адил амин холбоотой байж, нутаг орноо хөгжүүлэхэд чадах мэдэхээ зориулна гэсэн итгэлтэй явдаг.
Баяр наадмын энэ сайхан өдөр нутаг усныхандаа, үе үеийн уяачид, малчин түмэндээ чин сэтгэлийн мэндчилгээ давшүүлж, аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөж байна.
Монгол түмнийг морины босоо цагаан хийморь ямагт ивээж байх болтугай.
"Говьшанхын хурд" сэтгүүл №01

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна