Д.Бямбацогт: Анх удаагаа Говьшанхад Наран хонгороо л хөтөлж ирээд айргийн таваар орууллаа
А.Тэлмэн
"Говьшанхын хурд-5" наадмаас...
-“Говьшанх-5” говийн бүсийн уралдааны түүхэнд данстай уяач боллоо. Энэ мөчид төрж байгаа сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Үнэхээр сайхан байлгүй яахав. Ёстой тохироо нь бүрдсэн сайхан наадам боллоо. Энэ зун ногоо цагааны гарц дажгүй, морьд ч тамир тэнхээтэй байлаа. Дээр нь энэ зохион байгуулалт үнэхээр таалагдлаа. Ямар ч хэл амгүй ялгалтыг хийж, бүгд монгол дааганууд мордлоо.
-Таны хонгор халзан даага ямар удам угшилтай адуу билээ?
-Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын харьяат хурдан буурал азаргатай Мөнхөө гэж дүүгээсээ ноднин дааганд нь авчирч, өвөл тэжээгээд, хавраас уралдуулж эхэлсэн юм. Эцэг нь дээд талаараа Сүхбаатарын Мөнххаан угшилтай хүрэн халзан азарга, эх нь Бор-Өндөрийнх юм билээ.
Зүс нь яг л мандаж байгаа нар шиг гээч. Бас наран ургах зүгээс авсан гэдэг утгаараа Наран хонгор гэж нэрлээд байгаа.
-Хонгор халзан даага энэ жил хаана хаана уралдсан бэ?
-Энэ жил долоо уралдуулсж зургаан медаль аваад байна. Өвөл тэжээж байгаад Гурвантэсийн хаврын уралдаанд долоолуулж, Сэврээ сумын Арбулаг гэдэг газар болсон бооцоот уралдаанд түрүүлгэсэн. Дараа нь Сэврээ сумын наадмаар дахин түрүүлгэж, Хоолт багт болсон найман сумын бүсийн чанартай уралдаанд 40-өөд даага мордож аман хүзүүдсэн.Ингээд Говьшанхад уралдаад, залгаад хоёр ч наадамд мордууллаа. Энд Хонгорын голын наадамд аман хүзүүдэж, Ноён суманд болсон мянгат малчны мялаалганд бас хоёроор давхисан.
-Энэ удаагийн “Говьшанх-5”-д хэдэн насны морьтой ирсэн бэ?
-Аз од гийнэ гэдэг энэ байхаа. Наран хонгороо л хөтлөөд ирсэн хүн байгаа юм. Уг нь бас нэг хязаалан үрээ уяж байсан ч ханиаднаас болоод орхичихсон.
Би чинь сүүлийн дөрөв, таван жил Хэнтийн Бор-Өндөрөөс Сэврээ рүү адуу зөөж байгаа хүн. Бор-Өндөрийг тойроод арван жилийн онжавууд маань ч их бий. Ер нь энд уурхай дагаж ирсэн Сүхбаатарын Мөнххааны айлууд олон байдаг юм
-Хэнтий зүгийн адуунууд танай нутагт хэр идээшиж байна даа?
-Үнэндээ 2000 оноос адуу зөөж эхэлсэн ч нутагшихгүй хоёр гурван жил болдог юм байна лээ.Хангайн ногоо чинь хужир багатай. Манай энд тачир, ихэнхдээ гантай болохоор хэцүү байлаа. Тэгж байтал тэжээл гарч, учрыг нь олдог болж, одооноос л идээшиж байна. Хэрвээ тэжээхгүй нутагшуулна гэвэл хоёр, гурван жил орох юм шиг ээ.Тэжээхээр арай өөр л дөө. Би хүргэн Ихбаярынхаа нэг саарал үрээг уядаг юм. Одоо арав гаруй медальтай. Нэг мултарсныг эс тооцвол уясан цагаасаа хойш айраг алдаагүй. Ноднин дүү нь болох хар даагыг авчраад мөн л тав зургаан медальтай болоод байсан юм. Даанч өвөл амьтан идчихсэн. Манай энд боохой гэж айхтар, үнэхээр ширүүн л дээ.
-Та Сэврээ сумын хүн үү?
-Тийм, Сэврээ сумын уугуул. Нагац ах маань Бор-Өндөрийг анх байгуулагдахад очиж, би ахындаа амьдарч, 10 жилээ тэнд төгссөн юм. Ингээд сургуулиа төгсөөд Сэврээдээ ирж, найз нөхөдтэйгээ морь мал уяж эхэлсэн бөгөөд сүүлийн дөрөв жилээс илүү идэвхийлэн уяж байна. Анх найз нөхдийнхөө өгсөн бэлэгний адуугаар уяа эхлүүлж байлаа. Хүргэнээс бэлгэнд ирсэн саарал даага надад уяачийн жаргалыг мэдрүүлж байлаа.Тэр маань даагандаа Ноён сумын 80 жилийн ойгоор дөрөвлөж, сумандаа хоёр түрүүлээд, Хонгорын голдоо зөндөө айрагдсан. Одоо хязаалан үрээ болчихоод байна. Бид Магнай саарал гэж нэрлэдэг юм. Ингээд айраг түрүүгээр давхиад ирэхээр нь улам урам орж, өнгөрсөн хоёр жил хоёр ч даага авчирлаа. Хоёулаа л сайхан давхиж байна. Өнгөрсөн хугацаанд дөчөөд адуу нутагтаа авчирч, зарим нэгийг нь Гурвантэс, Ноён суманд зарлаа.
-Үүнээс өөр бүсийн наадамд морьдоо уралдуулж байв уу?
-Шинэ уяачид хотод тэр бүр очиж чадахгүй.800,900 км явж хот орно гэдэг амаргүй л дээ. Тэгэхээр ийм чансаатай бүсийн уралдаанууд байгаа нь олзуурхууштай санагддаг юм. Би чинь анх удаа л Говьшанхад ирж уралдлаа. Хүү бид хоёр тун ч баяртай байна. Хүү Бямбасүрэн маань миний найдвартай туслах. Би заагаад өгнө, хүү морины бүх ажлаа амжуулчихдаг юм. Гэхдээ энэ жил оюутан болоод хот явсан. Одоо ч олдохоо байх гээд л байна шүү./инээв/
-Адууны дэргэд өссөн хүүхэд тэгтлээ төсөөрөхгүй байхаа. Бидний яриа өндөрлөж байна. Морь уях эрдэмд тань амжилт хүсье.
"Говьшанхын хурд" сэтгүүл №01
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна