ХҮЧ ИХТ БӨХ, ХИЙМОРЬ ӨӨДӨӨ УЯАЧ ГЭЛЭГИЙН БОРХҮҮ
А.Тэлмэн
Хүлгийн нуруун дээр цовоожин, зодогны үзүүрт тэнхээжсэн нэгэн сайхан монгол эрийг уншигч танаа танилцуулъя. Хангал догшны нуруун дээр хад асга шиг тогтож эр чадал, эрдэм ухаанаараа гайхагдсан энэ эрхэм бол Боржигон нутгийн нэрт уяачдын нэг Гэлэгийн Борхүү юм.
1978 оны нийгэмчилгээний өмнө Сүмбэр сумын толгой 500 адууг аминдаа тоолуулж байсан түүний малжсан тухайд нутгийнхан:
Мал ахуй цөөнтэй Г.Борхүү олон малтай нутгийн нэгэн айлд /М.Даржаа/ туслалцдаг байж. Гэтэл 1944 оны бичин жилийн өвөл цаг хатуурч хүмүүс дор бүрнээ малаа онд оруулах гэж отор нүүдэл хийн бужигналдаж байжээ. Г.Борхүү хариулж байсан адуутайгаа алга болж, хэл сураг авалцаж чадахгүй байсаар хавартай золгож. Гэтэл нялх ногооны үнэр хамар цоргисон таван сарын сүүлээр адуугаа туучихсан давхиад ирсэн гэдэг. Малын эзэн тоолж үзээд 400 гаруй адуунаас ганцыг ч дутаагаагүй их хөдөлмөрийг нь үнэлж 200 бог мал, нэг азарга адуугаар шагнаж. Ингэхдээ “чи өөрөө сонгоод нэг азарга адуу ав” хэмээн тусгай эрх олгожээ. Угаас малд нүдтэй адуунд эрэмгий Г.Борхүү бор шарга азаргатай адууг сонгож. Мичин жилийн их зудыг ганц малын хорогдолгүй давсан малч эрийн тухай яриа хуурай өвсөнд тавьсан гал мэт тарсаар нэг өдөр анхны сайн малчдын зөвлөгөөнд оролцох урилга хүртэл иржээ. Ингэж Г.Борхүү уяач өөрийн уйгагүй хөдөлмөр хичээл зүтгэлийн үр шимээр малжиж, басхүү Улсын Сайн малчин хэмээх эрхэм цолны эзэн болсон юм. Г.Борхүү сайн адууг цогцлоож чадсан авхаалжит эр. Түүний адуунаас төрийн наадмын түрүү их морь хүртэл тодорч /Хонгор Морьтын Цэндийн улсад хоёр түрүүлсэн зээрд морь эдний адууных/ улс хувьсгалын 30 жилийн ойгоор хүрэн соёолон нь магнайдаа тоосгүй түрүүлж байсан бол АХ-ын 35 жилийн ойгоор хээр алаг хязаалан нь айргийн дөрөвт хурдалж байжээ.
Г.Борхүү сайн уяачаас гадна адуу унаж эдлэхдээ гаргуун нэгэн байж. Барагтай эмнэг хангалын нуруун дээр тогтоод л үлддэг. Бүр болоогүй булгих тоолонд нь газраас аргал юм уу чулуу шүүрч хөгждөг байсан гэх. Нэлээд нас тогтсон хойноо унаж явсан морь нь булгихад хоёр хөл дээрээ бууж байсан тухай ойр явсан хүмүүс нь бахархан өгүүлдэг.
Г.Борхүү авхаалжтайгаас гадна залуугийн их тэнхээтэй хүн. Гэр бүл болоод удаагүй байхдаа хөл хүнд эхнэрээ дагуулаад хадамлахаар явж байж. Их цасанд дунд эхнэрийх нь унаж явсан тэмээ бүдрэхийг хармагцаа давхиж ирээд ганцхан өргөөд урдаа тавьчихаж байсан гэдэг. Наадмаар зодоглоно. Тойргийнхоо сумдын наадамд очсон л бол шөвөгт заавал үлдэнэ.
Нэрт уяачийнх хүү, охин хоёртой. Эхнэр нь тэр хавьдаа ажилч, нямбайгаараа зартай ойр хавийнхандаа “хатуу ээж” хэмээн хүндлэгдсэн буурал байсан гэх. Хатуу ээж Зараагийн Гашууны тасаг дээр хамгийн түрүүнд үнээгээ сааж дуусгадаг. Ажилч, малч нэгэн байжээ.
"Тод магнай" сэтгүүл Говьсүмбэр аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2026 оны 7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
2026 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
2026 оны 7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
2026 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
2026 оны 7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
2026 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
2026 оны 7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
2026 оны 7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
2026 оны 7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
2026 оны 7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
2026 оны 7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
2026 оны 7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
2026 оны 7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
2026 оны 7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна