З.Ганбаатар: Уяачдын эгнээ тэлж байгаа нь морин спорт хөгжих сайхан боломж юм
“ЭРДЭНЭТ ХҮЛЭГ” МСУХ-ны тэргүүн асан, аймгийн Алдарт уяач З.Ганбаатарын яриаг уншигч танаа хүргэж байна.
-“Эрдэнэт хүлэг“ МСУХ-ны тэргүүний албыг аваад бүсийн уралдаан зохион байгуулах томоохон үүргийг хүлээсэн санагдана?
-Юуны өмнө сэтгүүлийн уншигчдад энэ өдрийн мэндийг дэвшүүлье. “Эрдэнэт хүлэг” МСУХ-ны тэргүүний албыг 2010 оны 5 сард хүлээн аваад тэр даруй уяачдаа цуглуулан ойрын үед хийх ажлынхаа төлөвлөгөөг гаргаж байсан. Намайг холбооны тэргүүний ажлыг авахаас өмнө манай аймагт хангайн бүсийн уралдаан болох шийдвэрийг г??аргачихсан байсан л даа. Тиймээс бид нэн тэргүүнд энэ асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй болсон. Түүнчлэн ажлаа авснаас хойш хоёр сарын дараа АХ-ын 89 жилийн ой, залгаад 7 сарын 22,23-нд хангайн бүсийн улсын уралдаан болж, манай хамт олон тун амжилттай зохион байгуулж чадсан.
-Хэсэгтээ л яригдсан сайхан уралдаан болсон шүү?
- Ямар нэгэн будилаангүй сайхан уралдаан боллоо гэж олон хүн сайшаасан шүү. Бид уралдааны зохион байгуулалтаас гадна үзэгчийн тав тухад ихээхэн анхаарсан.
-Бүсийн уралдаануудаас бай шагналын хувьд нэлээн өндөр уралдаан болсон санагдаж байна?
-Өндөрт орно л доо. Бид 160-аад сая төгрөг гаргасан ба бүгдийг хандивын журмаар цуглуулсан. Үнэндээ бүсийн уралдаанд нэлээн хөрөнгө ордог. Бид уяачдын хөдөлмөрийг үнэлж урамшуулж байх нь зөв гэж үзэн шагналын сангаа ч нэлээн өндөр тавьсан. Түрүүлсэн морьдыг мотоцикль 10 сая төгрөгөөр, хүүхдийг нь унадаг дугуйгаар байлсан. Нийтдээ 30 хүүхдэд унадаг дугуй өгсөн. Түүнээс гадна зохион байгуулалтын хувьд анх удаа орон даяар орон нутгаас “Шууд” телевизээр уралдааныг шууд дамжуулсан байгаа. Бас үзэгчдэд бариан дээр нь морьдыг харах боломжийг бүрдүүлж өгсөн нь шинэлэг болсон гэж бодож байна. Үзэгчдийн хувьд экран тавьчихсан учраас ямар ч морийг холоос харах боломжтой гэсэн үг л дээ. Цаашилбал морь дагаж баахан машин давхидаг. Ямар сайндаа л морины уралдаан биш машины уралдаан боллоо гэж шүүмжилдэг шүү дээ. Энийг эмхлэх үүднээс зөвхөн комиссийн машинуудыг морь дагуулсан. Энэ мэт олон ажлыг хийхийн төлөө зүтгэсэн. Тиймдээ ч будлиан маргаангүй сайхан наадсан.
-Уяачдаа нэгдсэн зохион байгуулалтанд оруулах бодлогыг баримталж байсан гэдэг. Тэр талаараа яриач?
-Эрдэнэт бол үйлдвэр дагасан хот. Тиймдээ ч өөрийн гэсэн онцлогтой. Уяачдаа галын зохион байгуулалтанд оруулж нэгтгэх бодлогыг холбооны тэргүүн байхдаа хэрэгжүүлж байсан. Түүний үр дүнд өнөөдөр найман галтай болсон байна.
-“Эрдэнэт хүлэг” бусад уяачдын холбооноос ямар давуу талтай гэж та бодож байна?
-Орхон аймаг нэг үеэ бодоход уяачидтай болчихож. Цаг хугацаа гэдэг хурдан юм шүү. Би өөрөө Эрдэнэтэд ажиллаж амьдраад 30 жил болж байна. Одоогоос хэдэн жилийн өмнө бол уралдаан боллоо гэхэд манайхаас нэг их олон морьд ордоггүй, уяачид цөөхөн байлаа. Харин сүүлийн жилүүдэд олширч байгаа нь илт анзаарагдаж байна. Энэ сайн юм. Хүмүүс морь сонирхож байна. Морио хайрлаж байна. Эрчүүд маань морь уралдуулах сонирхолтой болсон байна. Уяачдын эгнээ тэлж байгаа нь морин спорт хөгжих сайхан боломж юм. Манай аймаг жил бүрийн гурван сард шинээр аймгийн Алдарт уяач цол авсан хүмүүсийнхээ нэрэмжит уралдааныг хийдэг. Жил ирэх тусам энэхүү уралдааны цар хүрээ тэлж, олон газрын уяачид ирж оролцдог болж.
-Таны хувьд хэзээнээс морь мал сонирхож эхлэв?
-1999 оноос моринд орсон. Найзууд маань бүгд л морьтой. Найзууд нэгнээ моринд урвуулах гээд морь бэлэглэдэг юм шиг байна. Тэр замаар бэлэгний морьтой болсон. Эхэндээ айлд тавьчихаад нэг их анхаардаггүй байлаа. Яваандаа хүмүүсийн адилаар ганц нэг морь уралдуулаад гайгүй амжилт гаргаад ирэхээр урамшдаг юм байна лээ. Тэгээд ч Монгол эр хүн байна даа. Хүүхэд байхад морь мал эргүүлж өссөн бусдын л адил явлаа. Энэ мэт дээр нэмэгдээд алийн болгон ажилтай завгүй гэж явахав гэж бас өөрийгөө жаахан өмөөрөх янзтай. Ингээд нэг л мэдэхэд нэлээн хэдэн морьтой болчихсон байсан. Гэхдээ би тийм том уяач биш л дээ.
-Таныг тэргүүнээр ажиллаж байхдаа нутгийн адууны чанарыг сайжруулахад нэлээд анхаарч байсан гэдэг юм билээ?
-Би Увс нутгийн хүн. Нутгаасаа нэлээн адуу гүү авчирсан. Харин миний унаган адуунууд бол Сэлэнгийнх. Анх Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэнгийн Ганболд гэж залуугаас нэг азарга авч байсан юм. Сэлэнгэ талын угшилтай. Бас Сүхбаатар, Хэнтий, Дорноговиос бага насны адуу ч авч байлаа. Би ер нь Монгол тал руугаа сонирхолтой, эрлийз адуу байхгүй.
-Аймаг орон нутагтаа ямар ямар амжилт үзүүлж байв?
-2010 онд аймгийн Алдарт уяач болсон. Дээр хэлсэн дөрвөн хүний нэг нь би байгаа юм. Арав гаруй жилийн хөдөлмөр маань аймгийн алдартад хүргэсэн гэхээр гайгүй уяач байгаа биз дээ. /инээв/ Аймгийн алдартын болзол өндөр, аймгаас 12 айраг, түрүү авч байж болзлоо хангадаг. Жилд хоёроос гурван айраг авдаг хүн орон нутагт цөөхөн шүү дээ. Сүүлийн жилүүдэд их нас, азаргаараа хоёр хоёр айраг авлаа. Ер нь азарга, их насанд жил бүр нэг нэг айраг авна гэдэг том амжилт шүү. Энэ бол хүндтэй цол. Цол дагаж бяр гэдэг дээ. Цаашид улс бүсэд үзнэ дээ.
-Амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл "Эрдэнэт хүлэг" МСУХ-ны 20 жилийн ойн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна