Өнгөрсөн зууны түмэн эхүүдийн сор
А.Тэлмэн
2016 оны 1-р сарын 14 -нд
Манай ард түмэн цэнгэлийн манлай төрийн их баяр наадмаа шандаст хурдан хүлэг морьдоо уяж уралдуулж, хүчит бөхчүүдээ барилдуулан, мэргэн харваачдынхаа цэцийг сорьсоор эдүгээ хүрсэн өнө эртний уламжлалтай.
Ардын хувьсгалын өмнөх үеийн гайхамшигт саарал алаг, Зандан хүрэн, их бага огтор хонгорууд, Арслан хул, Номин цэнхэр ардын хувьсгалын эхэн үеийн Мэнгэт халиун, Элбэг, Идэр хээрүүд, хонгор зээрд, Хулан хонгор, Магнай баяр, Бөгөн, Одон, Босоо улаан зэрэг нэр нь хүртэл шүлэг гэмээр түмэн эхүүд домог болон алдаршиж өнөө ч бид баясан бахдасаар байна.
Эдний араас хаанахын хэний уясан хүлгүүд хурдаараа тодорч алдраа өргөснийг адууны хишиг өлзий дэлгэр толилуулья.
Буянт сүргийн минь манлай болсон азарганы уралдаанд Төв аймгийн Баян сумын уяач Ж.Шийтэрийн зээрд төрийн их баяр наадамд 1956,1958,1960,1962 онд түрүүлж, 1957,1959,1961 онд гурван удаа аман хүзүүнд давхиж үнэн хурдаараа тодорсон байхад мөн аймгийн Баянжаргалан сумын уяач улсын начин З.Даваанэрэнгийн хүрэн халзан 1952 онд хязааландаа, бүдүүрч 1955, 1959, 1961 онуудад түрүүлж, 1953 онд соёолондоо дөрөвт, 1954 онд хавчигтаа тавд, 1960 онд аман хүзүүнд давхижээ. Энэ хоёр цуутай азарга тус бүр адилхан дөрөв түрүүлж, гурав айрагдсан боловч Ж.Шийтэрийн зээрд нь гурав айрагдахдаа гурвууланд нь аман хүзүүнд давхисны дээр дөрвөн түрүү, гурван айргийг завсаргүй долоон жил дарааллан авснаараа чанарын хувьд хол давуу бөгөөд энэ амжилтад хүрсэн хүлэг сүүлийн 35 жилд тодороогүй байна.
Төв аймгийн Авдарбаян сумын уяач О.Санжаабүрэнгийн цавьдар халзан азарга 1948, 1950,1952 онд түрүүлж 1944 /хязааландаа/, 1951 онд гуравт,1949 онд аман хүзүүлж, 1953 онд дөрөвт давхин нийт дүнгээрээ гурав түрүүлж дөрөв айрагджээ. Үүнийг дурьдсаны учир нь Ж.Шийтэрийн зээрд азарга энэ халзан азарганы үр юм. Ийнхүү эцэг үр хоёр нийтдээ төрийн их наадмаас долоон түрүү, долоон айраг авсан нь өнөө ч ховорхон заяах хүлгүүд хойшид ч давтагдах нь ховор амжилт буйзаа. Эдний дараахан Монгол улсын Манлай Д.Даваахүүгийн уясан морин спортын төв клубын цавьдар халзан азарга 1981,1985,1987 онд түрүүлж, 1982 онд аман хүзүүнд, 1983,1986 онд дөрөвт, 1988 онд гуравт тус тус хурдалж нийтдээ гурав түрүүлж дөрөв айрагдсан, мөн клубын халтар азарга 1979,1983,1984 онд түрүүлж, 1980 онд айрагдсан юм. Дээрх Даваахүүгийн эцэг Төв аймгийн Баянцагаан сумын харьяат, Монгол улсын Манлай уяач М.Данзаннямын хүрэн азарга 1980 /соёолон/ 1986,1988,1989 онд түрүүлж, 1985 онд гуравт давхиж бүгд дөрөв түрүүлж нэг айрагдсан байна.
Бүрэн бус мэдээгээр мөн аймгийн Баянцагаан сумын уяач Наваанмөрийн Падын хүргэн, Өвгөний Батбуянгийн хонгор халзан тус бүр гурав түрүүлж, нэг айрагдсан байдаг юм. Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, Монгол улсын Манлай уяач Л.Дамдингийн хүрэн азарга 1965,1967 онуудад түрүүлж, 1963, 1966,1969 онуудад гуравт, 1968 онд аман хүзүүлж 1970 онд дөрөвт давхиж бүгд хоёр түрүүлж тав айрагдсан үнэн хурдан хүлэг юм.
Алдарт уяач О.Маарын хээр азарга 1990 онд түрүүлж, 1979 /даага/, 19686, 1992 онд аман хүзүүнд, 1987 онд гуравт, 1989, 1994 онд тавд давхиж нэг түрүүлж зургаа айрагдан ясны хурдан ажнай болохоо харуулсан юм.
Мөн Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, Монгол улсын Манлай уяач Ж.Содномпилийн хүрэн азарга 1974 онд түрүүлж, 1976,1977, 1980 онуудад аман хүзүүнд 1981 онд гуравт, 1982 онд дөрөвт давхиж нийт нэг түрүүлж тав айрагджээ.
Үүнчлэн төрийн их баяр наадамд түрүүлж түмэн эхийн торгон жолоо өргүүлээгүй ч жил бүр тогтмол сайн давхиж уясан эзэн, унасан хүүхэд, хурсан олныг баярлуулж олон айрагдсан азарга цөөнгүй. Тухайлбал Төв аймгийн Баянцагаан сумын харьяат А.Дамдинсүрэнгийн цуут хилэн хар 1975 онд аман хүзүүнд, 1976 онд дөрөвт, 1977 онд гуравт, 1979, 1989 онд тавд, мөн аймгийн Сэргэлэн сумын уяач Д.Дашийн хонгор азарга 1982 онд шүдлэндээ, 1983 онд хязааландаа, 1986 онд нийлэн гурван удаа гуравт, 1985,1987 онуудад тавд, Улаанбаатарын Партизан хорооны уяач Ц.Жанчивын хул азарга 1981 /соёолон/ 1982, 1985 онд аман хүзүүнд, 1983 онд гуравт, 1984 онд тавд тус тус хурдалсан юм.
Энэ гурван азарга тус бүр таван удаа айрагдаж, дал наяад оны хурдны тоонд зүй ёсоор багтсан билээ. Дээрх азаргануудын уралдааны амжилтыг товч дүгнэхэд Ж.Шийтэрийн зээрд завсаргүй долоо, О.Санжаабүрэнгийн цавьдар халзан, Л.Дамдингийн хүрэн тус бүр завсаргүй зургаа, Ц.Жанчивын хул завсаргүй таван жил айраг, түрүү авчээ. Энэ амжилт өнөө ч эвдэгдээгүй байгааг бодоход бас л гайхамшиг мөнөөсөө мөн билээ.
Их насны морьдоос Төв аймгийн Баянцагаан сумын харьяат, Монгол улсын Алдарт уяач С.Банзрагчийн сартай зээрд /ухаа ч гэдэг/ 1961, 1965, 1966 онд түрүүлж, 1962, 1968, 1970 онд дөрөвт, 1971 онд гуравт, 1972 онд аман хүзүүлж бүгд гурав түрүүлж, тав айрагдсан ясны хурдан хүлэг авай.
Энэ ажнай 1972 онд төрийн их баяр наадамд 22 настай ирж уралдахдаа М.Данзаннямын хээрт дийлдэн аман хүзүүлж 27 км замыг 40 минутад туулан түмэн олны нүдэнд хайр, баярын нулимс мэлмэрүүлж “Өвгөн зээрд” хэмээн алдаршиж үлдсэн билээ. Их насны морьдоос өвгөн зээрдийн тогтоосон амжилтад хүрсэн хүлэг сүүлийн 25 жилд гараагүй байгаа бөгөөд ойрын жилүүдэд ч баттай хадгалагдах гайхамшигт амжилт мөн.
Тавиад оны сүүлээр нэгэн хурдан хүлэг тодрон гарч ирсэн нь Төв аймгийн Баянжаргалан сумын уяач Д.Галын хүрэн юм. Энэ морь дөрөвхөн жилийн дотор тухайлбал 1956, 1958, 1959 онуудад түрүүлж 1957 онд аман хүзүүнд давхижээ. Д.Галын хүрэн 1960 оны их баяр наадмаар Дорноговь аймгийн Сүмбэр сумын уяач Цэндийн 1954 онд ирж түрүүлсэн зээрд морьтой онь холбон Буянт-Ухаад ирж яваад “баяр наадмын уралдааны замд ижил сүргийнхээ тоосон дунд халин одсон юм. Манай зууны тавиад оны үед их хурдалж байсан алдарт... хурдан хүлгийн ялимгүй гунигтайхан түүх ийм буюу” гэж морь судлаач Адъяагийн Баярмагнай бүтээлдээ бичсэн нь бий. Хэрэв тэгэхэд эндээгүй бол цаашид ч хэд түрүүлж хэд айрагдах байсан бол, өвгөн зээрдийн амжилтанд хүрэх ч байасан юм билүү.
Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уяач Ц.Ханддоржийн хонгор халзан 1985, 1986, 1988 онуудад гурван удаа түрүүлсэн билээ. 1987 оны наадмын урд орой усаар бага зэрэг цохисноос болж уяа нь ялимгүй хэтрэн 12-т давхичихсан юм. Завсаргүй дөрөв түрүүлж бас нэг дээд амжилтыг их насны морьдын уралдааны түүхэнд тогтоох боломжоо ингэж алдсан гэдэг. Энэ халзан морь ер нь юм юм нь л тэгш бүрдсэн ховорхон хүлэг байсан даа.
У.Ханддорж гуайтай нутаг нэг Б.Сандагдоржийн буурал морийг энд дурьдалгүй өнгөрч болохгүй. Учир нь эл буурал 1973 онд түрүүлж, 1977 онд соёолондоо, 1981, 1982 онд Ардын их хувьсгалын баяр наадмаас нэг дор гурван түрүү хүртэж онцгой амжилт гаргаж явсан Ховд аймгийн Дарви сумын харьяат Монгол улсын Манлай уяач Д.Түвдэнгийн алдарт хээр алагт хоёр удаа дийлдэн нийт гурван удаа аман хүзүүлж 1987 онд дөрөвт давхисан юм.
Ерээд онд Улаанбаатарын Партизан хорооны харьяат Монгол улсын Алдарт уяач Ц.Доржсүрэнгийн “Даян түмэн эх” цол хүртсэн хээр морь 1992, 1996 онд түрүүлж, 1993 онд аман хүзүүнд, 1995 онд дөрөвт давхиж одоо ид хурдан байна. Энэ хүлгийн тухайд ганцхан баримт дурьдахад 1995 онд Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд болсон сар шинийн уралдаан, Өврөхангай аймгийн Есөнзүйл суманд болсон Өндөргэгээний даншиг, улсын наадам нисэх хүчний ой зэрэг том жижиг наадмуудад зургаа уралдахдаа зургууланд нь айрагдаж байв. Бас л содон амжилт шүү. Бага насандаа ч орон нутагтаа 5-6 түрүү авч байсан баттай мэдээ бий.
Их насны морьдын хувьд Төв аймгийн Бор-Өндөр сумын уяач Д.Лувсанжамцын улаан бор 1951,1957 онд тавд, 1952, 1953 онуудад аман хүзүүнд, Партизаны сангийн аж ахуйн уяач Ж.Гансүхийн хар 1977, 1980 онд аман хүзүүнд, 1979 онд дөрөвт, 1983 онд тавд тус тус хурдалж улсын их баяр наадамд түрүүлээгүй боловч тус бүр дөрөв айрагдсан хурдан хүлгүүд юм.
Бага насны морьдын уралдааны дүнгээс харахад Хэнтий аймгийн Галшар сумын уяач Б.Лосолын хөх буурал үрээ 1949 онд даагандаа аман хүзүүлж, 1950, 1951 онуудад дөрөв, гуравт Төв аймгийн Баянцагаан сумын уяач Х.Чүлтэмжамцын зээрд халзан 1958 онд даагандаа түрүүлж, 1959 онд гуравт, 1961 онд аман хүзүүнд, мөн аймгийн Авдарбаян сумын Ж.Сүрэнжавын зээрд халзан 1956 онд шүдлэндээ түрүүлж, 1957, 1958 онд аман хүзүүнд, мөн аймгийн Сэргэлэн сумын уяач Г.Магалжавын хээр алаг 1959, 1960 онд түрүүлж, 1958 онд даагандаа гуравт, морин спортын төв клубын хар 1985 онд даагандаа гуравт, 1986 онд аман хүзүүнд, 1987 онд мөн гуравт, Монгол улсын Алдарт уяач Д.Зэвгээгийн шарга 1976, 1977 онд гуравт, 1978 онд дөрөвт тус тус хурдалсан юм. Дээрх үрээнүүд бага насандаа айраг, түрүү алгассангүй.
Харин эдний дотроос бага гурван насандаа 1969, 1970, 1971 онд гурав түрүүлсэн Төв аймгийн Жаргалантын уяач Д.Чойжамцын хээр, 1984 онд тавд, 1985, 1986 онд дөрөвт, 1987 онд аман хүзүүнд давхиж бага дөрвөн насандаа айраг өнжөөгүй. Манлай уяач мөнөөх Д.Түвдэнгийн Хилэн хар хоёр бага насны хурд дотроос үнэнхүү давуу нь болсон юм. Азарга, их, бага нас гэсэн гурван ангилалаар алдраа дуурсгаж мөнхөрсөн түмэн эхүүдийн тухай товчхон дурьдахад ийм байна. Мөнх тэнгэрийн доор төрийнхөө сүлдэнд хүлэг эрдэнээ дээдэлсэн Монгол түмнийг хурдны тэнгэр ивээх болтугай.
Б.Цэдэндаш /”Ил товчоо” сонины 1998 оны дугаар 25/

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна