Авааргүй хонгорын эзэн Алдарт уяач Г.Насантогтох


Морь уях төрийн хэрэгт шамдан, уясан хүлгүүдээ урамтай сайхан хурдлуулж, ид хаваа гайхуулж явсан хийморилог эрчүүдийн нэг нь аймгийн Алдарт уяач Гантын Насантогтох агсан юм. Тэрээр 1930 оны морин жилд эхээс мэндэлж, 1954 онд Хэнтий аймгийн Дархан сумын харьяат сайн адуут Шагдарын охин Цэцэгтэй гэр бүл болон, өрх тусгаарлаж байжээ. Уяачийн гараагаа 1950-иад оны дунд үеэс эхэлж, 1956 онд Чойр хайрханы бэлд болсон Даланжаргалан, Сүмбэр сумын уяачдын нийлсэн том уралдаанд их насны хээр морь, эхнэрийн адууны угшилтай хонгор халзан даагаа түрүүлгэн амжилтын гараагаа эхэлж байсан гэдэг. Зургаан жилийн дараа 1962 оны хаврын уралдаанд улсын Аварга малчин Лувсанжамбаас байнд авсан саарал даагаа түрүүлгэн амжилтын буухиагаа үргэлжлүүлж байжээ. /Хожим нь тэрхүү саарал үрээ Даланжаргалан сумын Цэндийн Балжиннямд зарагдан сайн их морь болсон билээ./
Төв аймгийн Архуст сумын сангийн аж ахуйтай нэгдсэн 1970 оны нохой жилийн баяр наадамд Г.Насантогтох уяач азарга, их нас, соёолон, хязаалан дөрвөн насны морь түрүүлгэж “хоёр тийшээ харсан саран тамгатай адууг хойгуур давхиулж үзээгүй Насан” гэгдэн аатай наадаж явсан удаатай. /Өнөөдрийг хүртэл түүний энэхүү амжилтыг Сүмбэр сумын уяачид эвдэж чадаагүй л байна./ Ер нь Г.Насантогтох уяач уяа эвлүүлсэн цагаас айраг, түрүү алдаж үзээгүй нэгэн. Алдартын аатай бахтай бас нэгэн жил бол 1976 он. Тэр жил өөрийн ах Ишданзангийн адууны угшилтай их насны шарга морийг уяж, хавар Майн нэгний уралдаан, сонгуулийн өдөрлөг болон сумын наадамд тус тус түрүүлгэсэн байдаг. Мөн тэр жилийн сумын наадамд шарга даага, шарга шүдлэн түрүүлгэн, нэг дор гурван түрүүн эзэн болсон билээ.
Нэрт уяачийн уяж сойж байсан хүлгүүдээс хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь түүний Авааргүй хэмээх хурдан хонгор морь юм. Энэ морь сумын баяр наадамд найм түрүүлж, арав айрагдсан Сүмбэр сумын даалуу адуу. Хонгор морь Алдартын унаган хүлэг. Бүр тодруулбал жилийн дөрвөн улиралд унаж эдэлж байдаг уургын морь нь. Унаа юүлэхээс эхлээд үхрээ хүртэл /Г.Насантогтох нэгдлийн үхэр мал малладаг байсан/ хонгор мориороо хариулна. Унаж ирээд гэрийнхээ гадаа сул тавьчихдаг байсан тухай одоо ч нутгийн уяачид ярих юм билээ. 1973 онд Баянжаргалан сумын ой хүн морь багшралдсан өтгөн наадам болж. Наадамчид биесээ олохгүй төөрч будилсан хэмээгддэг тэрхүү өтгөн наадамд Авааргүй хонгор айргийн дөрөвт хурдлан уясан эзнийг магнайг тэнийлгэж. Тэгэхэд нь МУ-ын Алдарт уяач алдарт хүрэн морины эзэн Доноодойн Гал агсан харчихаад “пээ энэ чинь муу эзэнд заяагдсан сайн морь байна даа” хэмээн уулга алдаж байсан аж. Ер нь хонгор морийг харсан ямар ч уяач дуу алдан “ховорхон заяах хурдан хүлэг” хэмээн толгой сэгсэрдэг байсан тухай энэ нутгийнхан одоо ч бахдалтай ярьдаг. Харин Насан гуай нэлээд хожуу “би хонгор морио ид хурдан байхад улсын наадамд явдаг байж” хэмээн харамсангуй ярьж байсан гэдэг.
Авааргүй хонгорын эзэн морины хоол тааруулахдаа гаргуун нэгэн байсныг тэмдэглэн хэлэх нь зүйтэй. Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын 50 жилийн ойд уралдахаар хоёр хусран даагатай очоод хоёр шөнө дараалан аваад хоночихож. Хүмүүс “дааганы хоолыг ингэж сойх гэж байхаа” хэмээн толгой сэгсэрч байсан ч хоёр үрээ нь түрүү, аман хүзүүнд хурдлан эзний зөв болохыг нотолсон гэдэг. Түүнчлэн тэрхүү наадамд зээрд үрээ, Авааргүй хонгор хоёроо түрүүлгэн гурван түрүү, нэг айраг хүртэн одтой сайхан наадсан байдаг. Энэ түүхтэй холбогдуулан бяцхан дурсамж сөхөхөд уралдааны өмнө нэг хүн ирж хоёр дааганых нь нэгийг авъя хэмээгээд өртгийг нь өгч. Өвгөн ч уриалгахан нь аргагүй мөнгийг нь аваад “түрүүлсэн даагыг нь аваарай” гэж. Харин маргааш нь илүү дааганыхаа хүүхдэдээ “миний хүү татаж байгаад нөгөө үрээгээ түрүүлгээрэй. Түрүүлж болохгүй шүү. Хоёрт орохоор чинь ажаа нь чамд байшинтай мөнгө /100 төгрөг/өгнө хэмээн захиж. Хоёр үрээ нь хол тасарч ирээд түрүүлж явсан нь татсаар аман хүзүүдэж байсан гэдэг. Ийнхүү морь уях сойх, шинжиж таних эрдмээрээ нутаг хошуундаа гайхагдсан Г.Насантогтох уяач Ононмөр хаван, Дэлгэрэхийн Түдэвийн будангууд зэрэг олон газраас хурд цуглуулан, 1998 онд Говьсүмбэр аймгийн хамгийн анхны Алдарт уяач болж байжээ.
"Тод магнай" сэтгүүл Говьсүмбэр аймгийн тусгай дугаар


1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
5-р сарын 02 -нд Аймгийн Алдарт уяач М.Нямаа: Морь уясан эр хүний х…
-
5-р сарын 02 -нд Д.Цэнд-Аюуш Зандан хүрэн морио ийнхүү уяж улсад тү…
-
5-р сарын 02 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-76: ТОД МАНЛАЙ УЯАЧ Б.ОТГОННАСА…
-
4-р сарын 25 -нд МУ-ын Манлай уяач Ж.Нямдорж: Адуу гэдэг амьтан Мон…
-
4-р сарын 25 -нд Р.Баатархүүгийн ДЭЛГЭР ХЭЭР
-
4-р сарын 25 -нд Сумын Алдарт уяач Н.БАТ-ЭРДЭНЭ: Төв Халхын уяа ман…
-
4-р сарын 25 -нд Тод манлай уяач Б.Энхболд: Монгол хүүхдийг монгол …
-
4-р сарын 21 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-75: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Ш.БАТДО…
-
2022 оны 4-р сарын 10 -нд Шилмэл гүүний дуудлага худалдаа боллоо
-
2022 оны 4-р сарын 04 -нд Л.Дуламрагчаагийн ХОНГОР
-
2022 оны 4-р сарын 04 -нд Тод манлай уяач Ө.Пүрэвбаатар: Морь цоллох нь хүүх…
-
2022 оны 4-р сарын 04 -нд Сумын Алдарт уяач Б.АЗБАЯР: Зээрийн ооно шиг цахил…
-
2022 оны 3-р сарын 29 -нд Хүүхдийн адуу
-
2022 оны 3-р сарын 29 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-74: Б.Наранбадрах
-
2022 оны 3-р сарын 29 -нд Тод манлай уяач Ц.Дуламсүрэн: Морь түрүүлж, айрагд…
-
2022 оны 3-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Наранхүү: Хурдан буурал морио …
-
2022 оны 3-р сарын 25 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-73: МАНЛАЙ УЯАЧ Х.ТҮМЭНБАЯР
-
2022 оны 3-р сарын 19 -нд Галшарын алдарт уяачид
-
2022 оны 3-р сарын 19 -нд Ё.Болдбаатар: Миний морь уралдаагүй байсан ч морь…
-
2022 оны 3-р сарын 19 -нд Сумын Алдарт уяач А.Чинбат: Зургаан өөр угшлын аза…
-
2022 оны 3-р сарын 19 -нд Тод манлай уяач Бичээрэйн Далай: Уяач хүн наадмаас…
-
2022 оны 3-р сарын 19 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-72: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ М.ГОМБО…
-
2022 оны 3-р сарын 09 -нд Уяач Д.Алдараа: Сар хайрханы даншигт аав хүрэн хяз…
-
2022 оны 3-р сарын 09 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-71: МАНЛАЙ УЯАЧ Д.ЭРДЭНЭЧУЛУУН
-
2022 оны 3-р сарын 09 -нд Тод манлай уяач Дайдийхүүгийн Баяраа: Адуу хүн хоё…
-
2022 оны 2-р сарын 26 -нд Аймгийн Алдарт уяач Т.Ходрой: Ажнай хүлгийн алтан …
-
2022 оны 2-р сарын 26 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-70: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Г.БОРЧУ…
-
2022 оны 2-р сарын 26 -нд Тод манлай уяач Л.Батмөнх: Хэн жилийн бэлтгэлээ зө…
-
2022 оны 2-р сарын 15 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-69: ГЭРЭЛ ЗУРАГЧИН Ч.ГАНБОЛД
-
2022 оны 2-р сарын 14 -нд Сумын Алдарт уяач Ж.Нэргүйбаатар: Уяа эвлүүлсэн эн…
-
2022 оны 2-р сарын 13 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-68: АХМАД УЯАЧ Д.ДУГАРСҮРЭН
-
2022 оны 2-р сарын 13 -нд Тод манлай уяач Т.Батзориг: Адуугаа хайрлаж, зорил…
-
2022 оны 2-р сарын 11 -нд Төрийн хишиг хүртсэн шинэхэн цолтнууд
-
2022 оны 1-р сарын 23 -нд Сумын Алдарт уяач Ш.Баасанбат:Төрийн наадамд торго…
-
2022 оны 1-р сарын 23 -нд Тод манлай уяач Гордоогийн Доржпүрэв: Тэжээж эхлэх…
-
2022 оны 1-р сарын 23 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-67: МУ-ЫН МАНЛАЙ УЯАЧ С.ЭРДЭНЭБ…
-
2022 оны 1-р сарын 17 -нд Сумын Алдарт уяач Р.Оюунаа: Хэлж байгаад түрүүлгэд…
-
2022 оны 1-р сарын 17 -нд ТОД МАНЛАЙ УЯАЧ ТӨМӨРБААТАРЫН ГАЛБАДРАХ: Монгол хү…
-
2022 оны 1-р сарын 17 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-66: АЛТАН УНАГАНЫ ЭЗЭН Б.БАЯСГА…
-
2022 оны 1-р сарын 10 -нд Дархан түмэн эх зээрд халзан
-
2022 оны 1-р сарын 10 -нд Тод манлай уяач Бат-Өлзийн Отгоннасан: Их насны м…
-
2022 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач С.Дамдинбазар: Хориод жил бөх …
-
2022 оны 1-р сарын 10 -нд Хөлний эмгэгийг хэрхэн оношилж, эмчлэх вэ?
-
2022 оны 1-р сарын 10 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-65: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Д.БАЯСГ…
-
2022 оны 1-р сарын 03 -нд Сумын Алдарт уяач, эмнэг сургалтын спортын мастер …
-
2022 оны 1-р сарын 03 -нд Тод манлай уяач Сундуйн Лувсанбалдан: Адуу, хүн хо…
-
2022 оны 1-р сарын 03 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-64: НИЙСЛЭЛИЙН АЛДАРТ УЯАЧ Р.ГА…
-
2022 оны 1-р сарын 02 -нд Сумын Алдарт уяач Б.Отгондорж: Морь эзнийхээ дурыг…
-
2021 оны 12-р сарын 30 -нд Тод манлай уяач Туваанжавын Гантөмөр: Хүн бүр мор…
-
2021 оны 12-р сарын 30 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-63: МАНЛАЙ УЯАЧ Г.БАТЧУЛУУН
103.57.93.140
Сайхан санагдлаа
Reply