Аймгийн Алдарт уяач Ч.Бухаа: Торгон Дашнямын их морийг унаж16 түрүүлгэсэн
А.Тэлмэн
2015 оны 12-р сарын 22 -нд
Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын харьяа, аймгийн Алдарт уяач Ч.Бухаа гуайн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд төрсөн юм байна. Хэзээнээс энэ нутгийн хүн болсон юм бэ?
-1998 онд энд нутагт ирж, суурьшсан. Тэрнээс хойш 20-иод жил болж байх шив дээ.
-Хурдтай нутгийн хүүгийн морьтой холбогдсон түүх сонин байна байх?
-Таван настайгаасаа хурдан морь унаж, 16 настайгаасаа морь уяж, 2006 онд Хэнтий аймгийн Алдарт уяач цол хүртсэн дээ.
-Хэний морьдыг унахав?
-Дэлгэрэх сумын харьяат Монгол Улсын Алдарт уяач “Торгон” хэмээх Дашнямын хурдан морьдыг унадаг байлаа. Үүнээс өмнө Түдэв гэж хүний морийг унадаг байсан. Ер нь нутгийнхаа олон сайхан хурдан буянг унаж явлаа. Дашням Алдарттай манайх нэг гол, нэг баг бригадын улс. Би хоёр хар морийг нь унаж байсан. Их хар морьтой нь 16 түрүүлж, бага хар морьтой нь 9 түрүүлсэн. Мөн хонгор азарга, хадам аавынх нь өсгий цагаан хээр азаргыг унаж байлаа. Мөн Түдэвийн будан азаргыг, Богино Аюушийн загал морийг, Дорноговь аймгийн Өргөн сумын Үүлэн Жамбалын бор морийг хүртэл унаж явсан юм шүү.
-Шаггүй унаач байжээ дээ. Тэр үеийнхээ сэтгэлд үлдсэн сайхан дурсамжаас хуваалцаач?
-Дашням ахын Их хар морь гэдэг гараанаасаа гараад зугтаачихдаг, юунд ч гүйцэгддэггүй адуу байлаа. Гүйцэгдэхгүй байсаар барианд ордог. Тэрний дүү Бага хар морь ч бас д хурдан байсан. Гэхдээ ахдаа хүрэхгүй ээ. Түдэвийн будан азарга ч гэсэн мөн их хурдан байж билээ.
-Нэгэн үеийн цуут хүлгүүд...?
-Тэгэлгүй яахав. Уяачид нь ч мундаг. Түдэв гуай, Богино Аюуш гуай, Дашням гуай, Дамба гуай гээд аргагүй мундаг уяачид. Тэдэн шиг морь уядаг, адуу таньдаг, эдэлдэг улс одоо ч сэтгэлд орж ирдэггүй, наран ургах зүүн зүгт ийм уяачид тун цөөхөн байх. Гэхдээ газар газрын уяа өөр шүү дээ. Дорноговийн уяа, Сүхбаатарын уяа шал ондоо, адуугаа өөр өөр эдэлнэ, адуу нь адилгүй. Нэг эхийн хоёр морь байхад хоёр янз уяхгүй бол давхидаггүй юм шүү дээ.
-Дэлгэрэхийн уяа Хэнтий чигийн уяанаас юугаараа өөр байна вэ?
-Өөр байлгүй яахав. Дэлгэрэхэд морийг эцэнхий шахуу уядаг бол Даланжаргалангаас эхлээд хойшлох тусмаа морь нь тарган, тар сунгаа нь ойр богинохон байдаг.
-Дорноговь аймгийн Дэлгэрэх сум бол Тайж, Банди адууны өлгий нутаг. Таны өвөг дээдэс морь уядаг байв уу?
-Миний ээжийн их ах олон жил адуу малласан хүн, ганц нэг морь уяж л байсан байх. Бас ээжийн олон хонгор адуутай нэг дүү нь байсан гэж нутгийн улс ярьдаг, би сайн мэдэхгүй. Нутаг усныхан “Танайхны голомтноос морь давхиулж байгаа хүн нь чи л ” гэдэг юм.
-Та уяачийнхаа гарааг ямар удам угшилтай адуугаар эхэлж байв?
-Торгон Дашням гуай өөрийнхөө адуунаас надад Тайж угшлын хээр үрээ өгсөн. Тэрийг нь би 16 настайдаа уян 13, 14-өөр давхиулж уяачийн гараагаа эхлүүлж байлаа. Тэгээд 18 настай цэрэгт явахдаа нутаг уснаасаа гараад Дорноговь аймгийн Даланжаргал, Хэнтий аймгийн Бор-Өндөр энэ хавиар нутаглаж явна. Одоо ч би Дэлгэрэхийн Тайж адуугаа уян нааддаг, надад Сүхбаатар адуу, Увсын Тэс адуу ч бий.
-Та Бор-Өндөрт бараг 41 настай ирсэн. Тэр болтол Дорноговьдоо л уяж байсан биз дээ?
-Тийм. Дорноговийн Даланжаргаланд морь уяад Дундговь аймгийн хэд хэдэн суманд олон морь айрагдаж, түрүүлгэсэн. Анхны Боржигон наадамд гурван морь наймд оруулсан. Сүүлд нь Шивээговь сумын анхны наадам болоход Пунцаг, Батмөнх гэдэг хоёр хүнтэй очоод 17 медалийг нь авч байлаа. Тэр үед наадам цөөн, медаль ховор, морь цөөхөн морддог байсан. Одоогийн энэ Улаанбаатарын хүмүүс чинь 100-аас дээш моринд айрагдсан хүлгээ хурдан гэж ярьдаг, хөдөөний бид чинь цагаан өвсөөр уяж давхиулж байгаа морио хурдан гэж боддог, ялгаа их шүү. Бор-Өндөрт ирээд аймгийн Алдарт уяач болсноос хойш хоёр түрүү, дөрвөн айраг авсан юм уу даа. Өнгөрсөн зун нэг даага айрагдсан. Тэгээд одоо ганц нэг юм уяж сойгоод явж л байна.
-Таны уяж байсан адуунаас хамгийн их амжилт үзүүлсэн нь?
-1986-1994 оны үед ид хурдалж байсан хээр морь. Эх нь Сүхбаатар аймгийн үзэмчин адууны гүү, Дорноговийн Дэлгэрэхийн тайж адууны эцэгтэй. Манай хадам ах эх гүүг бэлгэнд өгсөн. Эцэг азаргыг болохоор Дорноговь аймгийн Алтарширээ сумын Наваанжин гэдэг хүн надад хээр даага бэлгэнд өгөөд, түүгээр нь азарга тавьсан. Тэр азарга, гүү хоёроос ер нь гурван эр хээр адуу гарсан. Хоёрыг нь өөрөө сойж давхиулаад, бага хээр халзан адууг Дундговийн Баянжаргалангийн хүнд өгсөн нь Дундговь аймгийн баяр наадамд олон жил түрүү, айраг хүртсэн. Хоёр дүү нь миний хээрийн дайнд хүрдэггүй байсан. Миний тэр хээр морь хязааландаа дөрвөн давхар уяагаар дөрөв түрүүлж байсан л морь доо. Даланжаргалан, Шивээговь, Өндөршил сумдын наадамд түрүүлчихээд төмөр замын 25 дугаар зөрлөгийн наадамд түрүүлсэн, арваад арваад хоногийн зайтай. Тэр үед тэжээл гэж байсангүй, цагаан өвсөөр нь л уядаг байсан. Их л сайндаа гүүний саам өгнө, өөр юм байгаагүй. Даагандаа түрүүлээд, шүдлэн аман хүзүүдээд, хязаалангаас хойш завсаргүй 13 түрүүлж, дөрөв аман хүзүүдсэний найман түрүү нь улс хувьсгалын ойн баяр наадамд байдаг. 30-аад жилийн өмнө шүү дээ. Би тэр хурдан хүлгийнхээ толгойг нь хадгаар боогоод авдрандаа хадгалж байдаг. Миний тэр хээр морь шиг адуу надад дахин төрөөгүй. Морь уяад олон газар явж л байсан, тийм морь харагддаггүй юм.
-Та ер нь адуугаа саамлачих уу, том багагүй?
-Ер нь саамлаж уядаг байсан.
-Одоо бол тэжээх үү?
-Заримдаа тэжээнэ, заримдаа чадахгүй, янз бүр л байна даа. Би тэжээл нэг их сонирхдоггүй. Намар зөв сайхан уяа эдэлгээ оруулж, зуны уяаг зөв цоолж, морийг зөв эдэлж уях нь зөв гэж боддог.
-Адуу малын арилжаа наймаа хэр хийж байна. Гадагшаа гарсан адуунаас тань гайгүй давхиж байгаа ямар адуу байна?
-2000 оноос хойш нэг их адуу наймаалцаагүй, өмнө нь ганц нэг адуу зарсан. Зарим нь гайгүй сайхан давхиж дуулддаг, зарим нь ч гавьдаггүй юм шиг билээ. Адуугаа яаж эдэлж байгаагаас бас хамаарна л даа. Хэнтий аймгийн Дархан сумын 70 жилийн ойгоор хязаалан хээр үрээ айрагдаад, хойтон жил нь соёолон үрээ Дархан суманд гуравлаж байсан. Хонгор даага зарсан нь шүдлэн, хязаалан, соёолондоо бас их хурдалж гурав, дөрөв айрагдсан. Дундговь аймгийн Баянжаргалан суманд хээр халзан морь зарсан нь тэндээ лав тав айрагдсан.
-Сүүлийн жилүүдэд та өөрөө уяж байгаа юу, эсвэл хүүхдүүд залгаж уяж байна уу?
-Би хоёр охинтой. Хүүгүй болохоор надад морь уяад өгөх хүн олдохгүй, өөрөө л уядаг. Охидын нөхрүүд бүгд уул уурхайд ажилладаг төвийн хүмүүс.
-Ярилцсанд баярлалаа. Таныг хурдан тууртын босоо цагаан хийморь өнөд ивээг.
"Тод магнай" сэтгүүл Хэнтий аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна