НМСУХ-ны дэд тэргүүн Л.Наранбаатар: Мориор дамжсан өв соёлоосоо суралцаж, хойч үедээ өвлүүлэх гүүр байхын тулд бэлтгэгдээд л явна
Завхан аймгийн Тосон цэнгэл сумын уугуул, НМСУХ-ны дэд тэргүүн Л.Наранбаатарын ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Нийслэлийн МСУХ-ны хамт олон энэ дуулгах сонин ихтэй л биздээ?
-Уламжлал ёсоор нийслэлийн тэргүүн хүлэг шалгаруулах “Хангарьд” уралдаанаа амжилттай зохион байгууллаа. Хоёр дахь жилдээ Налайхад болсон энэ уралдаанд газар газрын хурдан хүлгүүд тоосоо өргөж, сайхан наадлаа, Гэхдээ бидний ажил ганцхан энэ уралдаанаар тогтохгүй л дээ. Нийт уяачид руугаа чиглэсэн, хурдан морины хөгжилд хувь нэмрээ оруулах ажлуудыг хийсээр байна. Өнгөрсөн өвөл манай уяачид АНУ явж, Америкийн уяачдын холбооныхонтой уулзаж туршлага солилцон, морин тойруулгын талаар нэлээд судалгаа хийгээд ирсэн. Улмаар Америкийн нөхдүүд ч Монголд ирэхээр тохирсон. Эндээс олон шинэ ажлын төлөвлөгөө гарч, эхнээсээ ажил хэрэг болоод явж байна. Мөн сүүлийн жилүүдэд тогтмол өндөр амжилттай наадаж цолны болзол хангасан 20 ахмад уяачидад нийслэлийн Алдарт уяач цолыг нь олголоо. Уяачид маань цагаа олсон үйл явдал боллоо гэж ам сайтай байхыг хараад баяртай байгаа. Хэдийгээр баяр наадмын тухай хуулинд нийслэлийн Алдарт уяач гэж цол байхгүй ч нийслэл бол засаг захиргааны нэгж гэдэг утгаараа зайлшгүй байх ёстой гэж үзэж байна. Түүнээс гадна Өлзийтийн даланг манай холбоо засаж янзалснаар морины ажил хийхэд тун тохиромжтой боллоо. Ер нь манай уяачдын цөм суурьшин амьдардаг Өлзийтөд хийхээр төлөвлөсөн ажил их бий.
-Хоёр дахь жилдээ зохион байгуулсан Хангарьд уралдаан өмнөхөөсөө юугаараа давуу байв?
-“Хангарьд” нь доод гурван нас уралддаг хаврын уралдаан гэдгээрээ онцлогтой. Манай нийслэлийн уяачдын холбооноос анх “Дүнжингарав” уралдааныг зохион байгуулалцаж байлаа. Тэгэхээр “Дүнжингарав”-таа дээд гурав нас нь уралддаг бол үргэлжлэл нь Хангарьд уралдаан болж байгаа юм. Уяачдын маань хүлээдэг, чансаатай уралдаануудын нэг гэж хэлнэ. Уг нь энэ жил бүсийн статустай болгох талаар ЗГ-т санал оруулсан ч харамсалтай нь батлагдсангүй.
-Өнгөрсөн жил ялгалтан дээр нэлээн маргаан гараад авсан. Энэ тал дээр зохион байгуулагчдын байр суурь хэвээрээ байгаа юу?
-Тиймээ, өнгөрсөн жилийн тухайд сэтгэл гонсгор үлдсэн уяачид цөөнгүй байлаа. Харин энэ жил сэтгэл зүйн хувьд аль аль нь бэлтгэлтэй байсан болов уу. Тийм ч учраас зарим нэгийг эс тооцвол асуудал гараагүй гэж болно. Бид бүсийн дайтай томоохон уралдаан учраас хамрах хүрээгээ бодоод энэхүү ялгалтыг хийдэг юм. Өөрөөр хэлбэл зайлшгүй ялгах шаардлага бидний хүсэл зоригоос үл хамааран гарч ирээд байгаа юм. Мэдээж хөдөөнийхөнд маань морь уядаггүй эр хүн ховорхон. Тэр дундаа үе удам дамжин, адуунд энэ амьдралаа зориулсан хүмүүс маш их бий. Ялангуяа Сүхбаатар чигийнхэн байна.
Цаг үеэ дагаад адуугаа сайжруулж байж уралдах нь зүйн хэрэг. Гэхдээ бас эрлийз адуу болгон хурдлаад байхгүй байна. Цэвэр монгол адуу ч дан ганц уралдааны чиглэлийн юм биш шүү дээ. Тэсвэр тэвчээрийн адуу. Үнэхээр хурдан байгаад, шалгарч чадвал том наадмаас айраг, түрүү хүртдэг. Даанч зарим уяачид өөрсдийнх нь төлөө хийж байгаа бидний ажлыг ойлгохгүй, адуу мал ялгалаа гэж ундууцахыг яана. Үнэндээ нийслэлийн уяачдын холбооноос зохион байгуулж байгаа ч энд монгол орны өнцөг булан бүрээс уяачид ирж оролцдог юм.
-Энэ жилийн хувьд хичнээн аймгийн уяачид оролцсон бэ?
-Энэ жил их сайхан өргөн дэлгэр болсон. Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Булган, Завхан, Ховд, Дорноговь, Өмнөговь, Дундговийн уяачид хурдан хурц хүлгэдтэйгээ ирж оролцсон. Эндээс Дундговийнхон тун ч одтой наадацгаасан. Нэг насанд 200 шахуу адуу мордлоо. Ярилцлагын далимаар “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулан “Хангарьд” уралдаанд ирж оролцсон уяачид, мөр зэрэгцэн хамтран зүтгэсэн зохион байгуулагчид, дэмжин ажилласан нийт хүмүүстээ үнэхээр их талархаж буйгаа илэрхийлж байна.
-Аль насанд адуу их хасагдав?
-Хязаалан дээр 20 гаруй адуу хасагдсан.
-Ялгах комисст ямар хүмүүс ажилладаг вэ. Энд сэрвээний өндөр, үүлдэрлэг байдлын алийг нь голчилж байна?
-Комиссын даргын хувьд би үүлдэрлэг байдлыг харахыг зорьсон. Өндөр монгол, намхан эрлийз адуу аль нь ч байж болно шүү дээ. Хэрвээ сэрвээний өндрөөр гэвэл өндөр монгол адуу нь хасагдаад, намхан эрлийзүүд уралдаад ороод ирэхийг үгүйсгэхгүй.
-Энэ жил яагаад Налайхад болсон юм бэ?
-Налайхын удирдлагууд өөрийн нутагт зохион явуулах саналыг тавьсан юм. Бид ч саналыг хүлээн авч, уралдааны зам талбайнаас эхлээд шаардлагатай бүхнийг үзэж хараад зөвшөөрсөн. Хавар чинь Цагаан хөтөл улаан шороогоороо эргэчихээд байлаа шүү дээ. Энэ үеэр нийслэлийн холбооноос Налайхын уралдааны замыг засаж, аюулгүй байдлыг хангах ажлыг бүрэн хийж тохижууллаа.
-Цаашид Налайхад хийж байх юм уу?
-Жил бүр уламжлал ёсоороо уралдаанаа хийнэ. Харин хаана хийхээ цагийн байдлыг харж байгаад шийдэж байхаар төлөвлөөд байна. Тухайн жилийн газрын өнгөнөөс хамаараад Цагаан хөтөл, Багахангай, Налайхаас сонгоно доо.
-Холбооноос өөр ямар ямар ажлыг хийж байна вэ?
-Нийслэлийн уяач, унаачдаа бүртгэж, бичиг баримтжуулахаас эхлээд ажил их байна. Манай нийслэлийн уяачид хувийн голдуу бизнес эрхэлдэг улс байдаг. Тиймдээ аливаа нэг шагнал урамшууллаас эхлээд томоохон арга хэмжээнээс хоцрох гээд байдаг талтай. Тиймээс тэдний хөдөлмөрийг төр засгаар үнэлүүлэх, олонд таниулах тал дээр анхаарч ажиллаж байна.
Би чинь Борнуурын тамгатай хүн шүү дээ
-Ингэхэд таны моринд орсон түүх гэвэл хэзээнээс эхтэй вэ?
-Миний бага нас Завхан аймгийн Тосонцэнгэл суманд өнгөрсөн. Хүүхэд байхаасаа адуу малтай ноцолдож, хурдны морь унаж өссөн. Хожмоо сургууль соёл, ажил төрөл гээд хэсэг завсарласан л даа. Ингээд таван жилийн өмнөөс найз нөхдийн бэлэглэсэн ганц нэг адуугаараа наадаж эхэлсэн. Түрүү жилээс “Талын хүлэгч” галын гишүүн болж, Дуламсүрэн Тод манлайгаар морьдоо уяулж байна. Эндээс улбаалаад нийслэлийн МСУХ-г шинэчлэн зохион байгуулахад оролцож, өдгөө дэд тэргүүнээр нь ажиллаж явна. “Морины” түүх гэвэл нэг иймэрхүү.
-Яагаад “Талын хүлэгч”-ийг сонгосон юм бэ?
-Нутгийн ах Баянжаргал,Даш-Өлзий манлай, Энхболд Алдарт, Мөнхбаясгалан тэргүүн гээд найз нөхөд маань энэ галд бий. Тэгээд эднийгээ бараадаад гэх үү дээ. Ер нь Завханыхан голдуу улс байдаг юм. Би чинь галынхаа отгон гишүүн. Бас л хөөрхөн шалгуур давж гишүүн болсон шүү.
-Шалгуур аа?
-Тиймээ, морины төлөө сэтгэл зүрхээ зориулсан, энэ олон сайхан жудагтай эрчүүдийн дунд орно гэдэг нэр төрийн хэрэг. Дуртай нь ороод байдаггүй. Дотроо бас дүрэм журамтай. Жил бүр галын хороон даргаа томилно. Энэ хүн тухайн жилийн галынхаа бүх ажлыг хариуцан явуулдаг. Одоо Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул Даш-Өлзий ах галын даргаар ажиллаж байна.
-Таны адуунууд хаанахын угшил гарвалтай билээ?
-Өнөө цагт тэнд эндээс тийм адуу авсан гээд ярихаар буруудчих гээд л байна шүү. Уяачдын талаар сөрөг пиар хэтэрхий их явах болж. Бид бол үндэсний өв соёлынхоо нэгээхэн хэсгийг авч яваа улс. Тэгэхэд хэдэн баячууд, хүүхдээр зугаагаа гаргадаг, морь мал тамладаг гээд л бичиж ярих юм. Уг нь дэлхий ертөнц даяаршиж байгаа энэ үед үндэсний өв соёлоороо монголчууд ялгарах учиртай санагдах юм. Хүн өөрийнхөө дуртай юмыг хийж явахад чичлээд байгаа нь сайхан санагддаггүй. Тэгэхээр энэ асуултыг ингээд орхисон нь дээр болов уу.
-Энэ түр зуурынх, хэсэг хугацааны дараа өөрчлөгдөнө гэж би боддог. Тэгвэл моринд ороод гаргасан амжилтаа сонирхуулж болно биз дээ?
-Бага багаар ахиад л явна. Анх модтой давхидаг байсан бол одоо урагшлаад, тэр хэрээр урам ороод л явна.
-Энэ жилийн хувьд яаж наадав?
-Энэ жил төрийнхөө их баяр наадамд соёолон үрээ мордуулж, 27-гоор давхиуллаа. Уул нь наадмын өмнөх сунгаануудад их нас, соёолон хоёулаа л өнгөнд уралдаж байсан юм. Гэхдээ их морь морддог өдөр Хүйн долоон худагт их тоостой байхаар нь татуулчихсан.
-Ингэхэд таны нэрийг гаргасан халиун азарга хаанахын адуу юм бэ?
-Жаргалант угшилтай, Борнуурын адуу. Анх хязаалан үрээ авч байлаа.
-Танд ирэхээсээ өмнө ямар амжилт гаргаж байсан бэ?
-Миний анхны шахуу адуу. Надад ирэхээсээ өмнө нэг их амжилт гаргаагүй, битүү шахуу адуу л даа. Тэгээд хязаалан өнжөөд, соёолондоо их хурдан байж билээ. Тэр жил “Дүнжингарав 2012”, Өмнөговийн хаврын бүсэд тус тус түрүүлсэн Батаагийн бор азаргатай цуг уягдсан. Сунгаан дээр бор үрээгээ дийлээд байсан. Тэгэхээр нь хавар тэвчихгүй хоёр уралдуулаад. Моринд дөнгөж орж байсныг ч хэлэх үү их догдолдог юм байна лээ. Цагаанхөтөлд тасархай түрүүлж, Дүнжингаравын өмнөх өндөр бооцоот уралдаанд аман хүзүүддэг юм. Залгаад Дүнжингаравт мордуулаад 16,17-гоор ирсэн. Уг нь хурдан ирэн дээр нь тавьсан бол Дүнжингаравт асуудалгүй орох байсан болов уу гэж боддог.
-Уяач хүн наадмаас наадмын хооронд суралцдаг гэдэг дээ. Бүсийн наадмын түрүү ч ойрхон байжээ?
-Тиймээ, түрүү эсвэл айраг авчих байсан болов уу. Хурдан байсан уу? хурдан байлаа. Сайхан дурсамж л үлдэж байгаа юм.
-Үргэлжлүүлээд хаана хаана наадсан бэ?
-Зун нь улсын баяр наадмаар гуч гаргаад орсон. Халиун азарга тэр жил иймэрхүү л амжилттай. 2012 он миний хувьд сайхан жил байсан. Хориод айраг түрүү авсан. Эндээс Нийслэлийн тэргүүн хүлэг шалгаруулах уралдаанд халиун үрээгээ, Сүхбаатар угшилтай будан морьтойгоо тус тус айргийн таваар хурдлуулж магнай хагартлаа баярлаж байлаа.
-Уяачид гэдэг аливаа юман дээр билэг дэмбэрэлийг их боддог улс. Сонгуулийн тэр жил та нийслэлийн ИТХ-д сонгогдсон. Магадгүй морь хурдлаад ажил үйлс өөдрөг байв уу. Эсвэл ажил үйлс өөдрөг бүтэмжтэй байгаад морьд хурдалсан уу?
-Морин уралдаан бол аз хийморьтой эрчүүдийн чансааг шалгадаг талбар. Манай Энхболд Алдарт “морь эзнийхээ өнгийг дагадаг” гэж ярьдаг. Үнэн шүү. Эзний ажил төрөл бүтэмжтэй байх аваас морь хурдлаад л байна. Эсрэгээрээ морь хурдан байхад ажил үйлс аяндаа л бүтээд ирнэ. Харилцан шүтэлцээтэй гэж ойлгодог. Мэдээж энд тухайн хүний хичээл зүтгэл бас багтана. Гэхдээ бид бэлгэшээлт ард түмэн. Тэр утгаараа адуу эр хүний хийморийг далладаг гэж боддог.
-Одоо хичнээн айраг түрүүтэй болоод байгаа вэ?
-Сэлэнгэ аймгийн наадмаас хэд хэдэн айраг түрүүтэй. Сэлэнгийн бүсэд будан морь маань айрагдаад, хээр морь хүүхэдгүй түрүүлж, зургаалсан. Ер нь Жаргалант, Борнуур орчмоор нэг хэсэг сайхан наадсан л даа. Би чинь Борнуурын тамгатай хүн шүү дээ. Борнуурын Наранбаа л гэж ярина. Тэр үед Борнуурын Заяа ах маань миний морьдыг уядаг байлаа. Түрүү жилээс Дууяа Тод манлайд морьдоо даатгаад байгаа нь энэ.
- “Морьтой болохоор хамгийн түрүүнд нутагтаа очиж уралдмаар санагддаг юм байна лээ” гэж нэгэн зочин маань ярьж байсан. Та төрсөн нутагтаа очиж наадаж байв уу?
-Тийм шүү, тэгж бодогддог л юм билээ. Завханы 90 жилээр мундаг амьтан машин дүүрэн морио ачаад гарсан л даа. Сүхбаатар чигийн голдуу адуунуудтай. Тэгээд наана нь өөрийн төрж өссөн Тосонцэнгэл сумынхаа 90 жилээр нь “нутагтаа их морь холхон түрүүлгэнээ” гэж онгироод хээр, будан хоёр морио мордуулсан. Хоёулаа цээжинд гараад ирэхээр нь “за одоо ч баараггүй боллоо доо” гэж бодтол хээр нь гэнэтхэн сүүлээ шарваад цогьчихдог байгаа. Нөгөөх нь хөл нь эвгүйтээд зургаа, долоогоор давхисан. Ингээд цаана очоод модтой сайхан наадаад л ирсэн. Учраа мэдэхгүй том ам гараад нутагтаа очсон нь тэр. /инээв/
-Хаанаас голдуу адуу авсан бэ?
-Ер нь бүх угшлаас л цуглууллаа.
-Уяач хүний хувьд адууны сайныг цуглуулна гэдэг баялаг шүү?
-Миний адуунд Завхан, Тэс, Жаргалант, Сүхбаатар, Хэнтий, Дорнод, Орос, Англи, Будённый аль аль нь бий. Жаргалант угшилтай гүү нэлээд байгаа. Эндээс хамгийн их амжилт гаргаж байгаа нь яалт ч үгүй Сүхбаатар чигийн адуунууд байна. Бас Дорнодын адуу ч хурдан байна. Сүүлийн үед цаг үеээ дагаад гэх үү эрлийз азарга авч алдаад, эндүүлээд бусдын л адил үзэж тараад явна. Бас амаргүй ажил байна шүү. Хэдэн адуундаа санаа зовно. Мөн адуучин, унаач, уяачийн асуудал байна. Худалч хүнд гэртээ тор бариад юм цуглуулдаггүй хүн чинь адуу руугаа явах болбол захаар хөндлөн хэсэж, илжиг шиг л зүтгэнэ. Энэ чинь л өнөө амьдралын амттай хэсгүүдийн нэг болж байна. Гэхдээ нарийн ширийнийг мэдэхгүй зарим нь яах гэж ингэж өөрийгөө болон өрөөлийг зовоож байдаг юм бэ гэлцэнэ гээч.
-Шинэ уяачид хавар гүү унагалах цаг хамгийн жаргалтай үе байдаг гэдэг дээ?
-Тэгэлгүй яахав. Сайн азарганд сайн гүү тавьчихаад өдөр хоногийг тоолон тоолон хүлээдэг юм байна лээ. За тэгээд эр унага гарвал хэсэгтээ л ярианы сэдэв болно, сайхан шүү.
-Ер нь уяач хүний бахархал юу юм бэ?
-Монгол хүний цусанд байдаг юм шигээ, адуунд хайртай сэтгэл. Тэр сэтгэлдээ хөтлөгдөөд морины төлөө бүхнээ зориулдаг болчихдог юм байна. Тэрнээс үндэсний өв соёлыг хөгжүүлэхэд би хувь нэмрээ оруулна гэж зорилготой зүтгэсэнгүй. Ийнхүү моринд орсноор олон сайхан хийморилог эрчүүдтэй нөхөрлөж, тэр хэрээр их юм сурдаг юм байна.
Гэхдээ би өөрийгөө уяач гэж ярихгүй, мориор дамжсан өв соёлоосоо суралцаж, залууст өвлүүлэх гүүр байхын тулд бэлтгэгдээд л явна.
-Таны дээдчүүл дунд уяачид байв уу?
-Байлгүй яахав. Би чинь эмээ өвөөгийн хүү. Тэд маань малчин улс байлаа. Арван жил төгстлөө цалингүй малчин хийлээ шүү дээ. /инээв/ Зуны амралт эхэллээ, гэрийн үүдэнд хөдөө явах машин бэлэн зогсож байдагсан. Тэгээд гэрт ороход “за миний хүү цайгаа уугаад, хувцсаа солиод машиндаа суугаад явъя” гээд угтана. Ингээд л гэрээсээ гарсан би 8 сарын 31-ний өдөртөө багтаж ирээд, худалч хүнд толгой хүзүүгээ угаасан болоод л өглөө хичээлдээ явна. Ингэж л миний бага нас өнгөрсөн. Бие жижигтэй хүүхэд байсан болохоор хөгшид морь их унуулах дуртай байж билээ.
-Ингэхэд та ямар мэргэжилтэй хүн бэ?
-Барилгын инженер мэргэжилтэй.Асар-Өргөө компанийн захирлаар ажилладаг. Одоо манай компани барилгын салбарт үйл ажиллагаа явуулаад 12 жил болж байна. Голдуу орон сууцны чиглэлээр ажилладаг. Сүүлд Хөгжим бүжгийн коллежийн шинэ байрыг барилаа. Завхандаа бол бүтээн байгуулалтын нэлээн хэдэн ажил хийсэн.
-Бидний ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. Хурдан тууртын босоо цагаан хийморь өнө мөнх ивээж байх болтугай.
Б.Эрдэнэсүрэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна