Ч.Цагаанзандан: Цэргээс ирсний дараа хүртэл морь унаад уралдаж л байсан
А.Тэлмэн 2015 оны 11-р сарын 24 -нд
Хэнтий аймгийн “Сэцэн ханы хүлэг” МСУХ-ны тэргүүлэгч Ч.Цагаанзандантай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Галшар сумын хүн юмаа даа?
-Миний аав Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумынх, харин ээж маань Баян-Өлгий аймгийн хүн байгаа юм. Миний бие Баян-Өлгий аймгийн Алтанцөгц суманд төрөөд нэг настай байхдаа Галшар суманд ирсэн. Тэгээд 1988 оныг хүртэл Галшар суманд аж төрж байгаад сургууль соёл, цэргийн алба гээд нутгаасаа гарч, цэргээс ирээд аймгийн төвд суурьшсан. Гэхдээ одоо хүртэл миний амьдарч байсан гэр орон, мал ахуй Галшарын Баянбадралын Тарганбаян хэмээх газар бий. Миний аав баруун аймагтаа зартай хурдан адуутай айлын ганц хүү нь юм билээ. Нийгэмчилгээний үеэр их сайн адуу өгсөн гэдэг юм. Аав маань Хэнтий аймгийн 60 жилийн ойд азарга айрагдуулж, Өвгөн ноёны наадамд бас морь айрагдуулж байсан.Сумандаа бол олон адуу түрүүлгэж, айрагдуулсаан. Тэр амжилтыг нь үндэслээд Санжаа даргын үед аймгийн Алдарт уяач цолыг олгосон.Миний аав сайн адуу цуглуулсан хүн. Аймгийн 60 жилийн ойгоор аавын адууны угшилтай нэг даага нь түрүүлж, нөгөө нь аман хүзүүдэж байсан гэдэг юм.
-Таны бага нас хурдан хүлгийн нуруун дээр гийнгоо аялж өнгөрчээ дээ?
-Тэгэлгүй яахав. Би олон жил хурдан морь унасан. Улсын наадамд ч хүртэл морь унаж явлаа.
-Хэдэн оны наадам бэ. Тэрхүү наадмынхаа дурсамжаасаа хуваалцаач?
-Улс хувьсгалын 60, 65 жилийн ойд Галшарын нэрт уяач Донойн Цэгмид, Нүхийн Дугаржав нарын морийг унаж байлаа. Биднийг Цэгмид агсны хүү Минжүүр нь гаргаж өгдөг. Улсын наадамд явах замдаа Төв аймагт морьдоо сунгасан юм. 80-аад азарга мордоход Нүхийн Дугаржав агсны Далиу хонгорыг би унаад түрүүлгэчихлээ. Тэгсэн Данзанням гуай нэлээд ууртай манай уяан дээр ирээд “сая азарга унасан хүүхэд хаана байна. Яахаараа миний азарганы хоншоорыг нь ороолгодог юм” гээд зэмлэсэн.
-Та ороолгосон хэрэг үү?
-Давхиж явсан хажуу талаас ороод ирсэн юм. Тэгээд ташуураа эргүүлээд ташуурдахдаа хоншоорт нь хүрчихэж. Түүнийг хүүхэд нь хэлсэн бололтой. Би бас тэгээд загнуулж байхдаа “ташуураа эргүүлээд байвал азарга хажуугаар орж ирэхгүй юм байна” гэсэн тооцоо хийгээд байнаа./инээв/ Хэд хоногийн дараа улсын наадам руу явах гээд хөдөлтөл Бууралын даваа орчим тэмээн тэрэгний арал хугараад Нүхийн Дугаржав гуай морь, гүү хоёроор Данзанням гуайгаас тэмээн тэрэг худалдан авч байсан юм.
Түүнээс хойш таван жилийн дараа бид улсын наадамд ирэхэд Данзанням гуай “нөгөө гүүнээс чинь гарсан унага улсын баяр наадамд ингэж хурдаллаа” гэж байсан. Тэр нь Данзанням гуайн хүрэн халзан шүү дээ.
-Хол газраас зорьж ирсэн та бүхэн хэрхэн наадсан бэ?
-Нүхийн Дугаржав гуайн зээрд АХ-ын 65 жилийн ойд долоогоор давхисан. Одоотой адилхан морь ачна гэсэн ойлголт байсангүй.Морио хөтлөөд тэмээн тэрэгтэй л явдаг байлаа. Олон хоног явахаар тэмээний ул цоорно. Тэгэхээр нь тавхайд нь эсгий, замын хар наагаад л явна шүү дээ. 1986 онд улсад наадчихаад цаашаа Дорноговиор ороод сар гаруйн дараа гэртээ ирэхдээ зургаа, долоон медальтай л ирж байсан юмдаг.
-Бие багатай болохоор олон жил хурдан морь унасан уу?
-18, 19 хүртлээ унасан. Ямар сайндаа даавууны энтэй, дааганд хөнгөхөн золиг гэгдэж байхав.Цэргээс ирснийхээ дараа ахынхаа морийг унаад уралдчихаж л байлаа.
-Тэгж наадмаа отголсон уу?
-Үгүй ээ, уржнан Гиннесийн уралдаанд олон мянган морьтой уралдаж наадмаа осголсон /осголсон/. Хуучны юм бодогдоод сайхан байсан шүү. Намайг улсад уралдаж байх үеэс ондоо болсон байна лээ. Зам харгуй гээд бүх юм нь сайхан болсон байна лээ.
-Олон мянган морь нэгэн зэрэг уралдахыг хараад юу бодогдож байх юм?
-Морь бол монголын түүх соёл шүү дээ. Чингис хаан унадаг дугуйгаар дэлхийг эзлээгүй. Сайхан байлгүй яахав.
-Унаачийнхаа хувьд ийм байж. Уяачийнхаа гарааг хэрхэн эхэлсэн бэ?
-Бригадын өдөрлөгт зээрд морь гуравт оруулж байлаа. Манай Галшарын адуу л даа. Донойн Цэгмид, Нүхийн Дугаржав, Насан-Очир гээд Галшарын мундаг уяачидтай ойр байсных хүнээс асуугаад байхааргүй л болсон байсан. Дугаржав агсан надад өөрийн адуунаасаа бэлэглэж ч байсан. Тэдний адууг Өвгөн ноёны голомтных гэдэг юм.
-Сайн уяачдын эрдмийг өвлөсөн хүн амжилт арвинтай байлгүй?
-Яг миний өөрийн нэр дээр нэг их олон юм байхгүй ээ. Сумын чанартай наадмын арав гаруй айраг түрүү л бичигдсэн байдаг байх.Ахыгаа цолонд хүргэчих санаатай байна.Манай аймгаас 50 км зайтай миний төрсөн ах Лхагваагийнх байдаг.
-Адуугаа чанаржуулах, хурдлах чадварыг нэмэгдүүлэх тал дээр хэр анхаарч байна?
-Адуугаа сайжруулалгүй яахав. Гэхдээ эрлийз буюу шинэ цагийн адууг ерөөсөө сонирхдоггүй. “Хэрэггүй байхаа” гээд үеийнхэндээ ч хэлдэг, дүү нартаа ч хэлдэг.Зарим нэг нь хэлбэр хийц, өнөө маргаашийн амжилтаа бодоод адуугаа эрлийзжүүлж байна. Нөгөө хэсэг нь мөнгө төгрөг, бэл бэнчингээ гайхуулах гэж авдаг бололтой юм. Харин миний хувьд өөрийнхөө итгэл үнэмшлийг ямар ч үед алдахгүй ээ.
-Хэзээнээс аймгийнхаа МСУХ-ны тэргүүлэгчээр ажиллаж байгаа вэ?
-Санжаа даргын үеэс ажилласан гэхээр арав гаруй жил болчихож байгаа юм байна. Өөрөөр олон жил хурдан морь унасан учраас уралдаанч хүүхдийн асуудалд илүүтэй анхаарал хандуулдаг. Төв холбооноос гаргасан дүрэм журмыг орон нутагт хэрэгжүүлэхэд анхаарч байна. Хүүхдэд хамгаалалтын малгай өмсүүл гэсэн шаардлага тавихаар нэг үе уяачид хямд чанарын шаардлага хангахааргүйг нь авчихаад байсан. Хяналт тавиад тэр байдлыг нь таслан зогсоож чадсан.
-Цаашдын ажилд тань амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.
-Та бүхэнд ч гэсэн баярлалаа.Монголын түүх соёл мандтугай. Морины босоо цагаан хийморь үргэлж ивээх болтугай. Уясан нь түрүү, унасан нь сэргэлэн цовоо байж, эзэн нь баярын магнай гийж байх болтугай гэсэн ерөөлийг өргөе.
"Тод магнай" сэтгүүл Хэнтий аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:01 минут Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 23 -нд Янзага зээрд -
11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө… -
2025 оны 9-р сарын 24 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан дааган… -
2025 оны 9-р сарын 20 -нд Д.Доржцэвээн: Монголчууд эртнээс Дамдин Сандүв бур… -
2025 оны 9-р сарын 16 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач С.… -
2025 оны 9-р сарын 16 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан шүдлэн… -
2025 оны 9-р сарын 16 -нд Түмэн эх Бүлтгэр халзан -
2025 оны 9-р сарын 10 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.… -
2025 оны 9-р сарын 10 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал… -
2025 оны 9-р сарын 04 -нд МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн … -
2025 оны 9-р сарын 03 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.… -
2025 оны 9-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
2025 оны 8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас… -
2025 оны 8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни… -
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү... -
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты… -
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү… -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл… -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд… -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд М.Энхтайванбаатарын зээрд халзан даага … -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл… -
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ -
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ -
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр… -
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл… -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба… -
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна… -
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…

Сэтгэгдэл бичигдээгүй байна