Их мориор наадагч Завайны Дашдорж
А.Тэлмэн 2015 оны 11-р сарын 13 -нд
Аймгийн Алдарт уяач Завайн Дашдорж өдгөө жаран насны босго алхах гэж байгаа энэ хүн идэр залуудаа нутгийнхаа наадамд олон хурдан адуугаар "тоглож" байсан хийморьтой эр. Хадам эцэг Жигжиддорж нь Тайж удамтай нэртэй сайн уяач байж. Хурдан адууных нь удам ч эндээс эхтэй. Жигээ Доо өвгөнөөс хурдных нь удмыг үргэлжлүүлээд зогсохгүй уяаных нь эрдмийг ч өвлөн авчээ. Бага залуугаас засгийн адуу маллаж 90-ээд оны өмч хувьчлал хүртэл нэгдлийн адуу малласан байна. 1980-аад онд түүний зээрд азарга, хул их нас сумандаа түрүүлж байсан бол 1990 ээд оны дундуур Хулдын наадам түүнийх байсан гэхэд хилсдэхгүй болов уу. Зээрд азарга нь МУ-ын Алдарт уяач М.Энэбишийн зээрдийн төл бүр дээшээ МУ-ын Манлай уяач Ж.Содномпилийн их хүрэнд хамаарагдах адуу. Зээрд азарга 1981 онд шүдлэндээ гурван сунгаанд түрүүлж их сайн байсан ч улдаад, хязааландаа мөн их сайн байсан ч хүүхэд нь унаад олигтой давхиагүй юм билээ. Харин соёолонд нь гүү хураалгажээ. Ид сайн байх гурван жилд нь айрагдаж түрүүлгэж чадаагүй энэ азарга 1984 онд хавчиг зургаатайдаа Хулдад эцгийгээ дийлэн түрүүлсэн байна. Энэ азарганы төл Одон хүрэн, Бөнтөн, Магнай хээр гэж жижиг биендээ баймгүй хурдтай гурван адуу гарсан.
Дашдорж 1995 онд Хулдынхаа наадмын гурван түрүүг авч билээ. Тэр жил сунгааны бараг бүх түрүүг авч байсан бөгөөд наадмаар бор хонгор их нас нь түрүүлж, цэхэр хонгор соёолон, хул даага нь хол хол түрүүлж байлаа. Харин шүдлэн хээр үрээ нь гарч уралдсаар гуравт, хул хээр морь гадны их насны морьдыг барж өгөөд тавласан. 1994-1997 он хүртэл дөрвөн жил дараалж их насны морины түрүү авсан гээд гайхам сайхан амжилтууд түүнд олон бий. Ер нь их насны морийг олон жил сайн уяж байгаа уяач бол аргагүй мундаг хүлэгч байж таарна. Их насны морийг сайн ч эдэлдэг, тэр хэрээрээ сайхан ч уралддаг байлаа. Нутгийн их уяач С.Шарав нэгэнтээ “Хөх цахай өвлийн өвөлд хэдэн морио уначихсан дэрийтэл цогиж байх юм, их хэрэгтэй юм шиг байгаа юм шүү” гэж ам алдаж байсан удаатай. Дүү Ёндонжамцынх нь унаган том хул хээр их сайн морь байсан юм. Олон айрагдаж цөөн түрүүлсэн энэ хүлэг өвгөн болтлоо их бага наадамд айлгасаар л байсан даа. 1991 онд ид үед нь аймгийн 50 жилийн ойд уяж очжээ. Чөлөөт харилцаанд шилжээд удаагүй байгаа Дундговьчууд анхны томоохон наадмаа энэ ойгоор хийсэн юм. Бүх сумдаас наадамчид ирж унаа морьд, уясан хүлгүүдэд ус хүрэлцэхгүй шинээр хэд хэдэн худаг гаргаж байсныг тухайн үеийн дарга нар хуучилдаг. Их нас л гэхэд 349 хүрч морджээ. Сунгаануудад Нүүнүүгийн том улаан хээр морь, Дашдоржийн хул хээр хоёр гоц хурдан байж. Наадмаар хашир уяачид энэ хоёрыг салгаж уралдуулахгүй бол бие биенээ үрчихнэ гээд эргэхэд нь тусад нь тавьжээ. Гэтэл хоёул өнгөнд гарч үзэлцэн зарлагдсаар ойрхон ирж суугаад 8,9-өөр орж Эрдэнэдалайн С.Гомбо-Очирын хул морь (хурдан саарлын ах) түрүүлсэн гэнэ. 1996 онд шиг санагдана. Нутгийн Цэдэнжавын хөгшин хул морь төв сунгаанд их сайн түрүүлэхэд Дашдорж “Хул морь ч наадмаа хийчихлээ дээ, хөгшин морь нэг л ирлэгддэг” юм гэж байсан. Үнэхээр л тэр жил залуудаа шуугиулж явсан хул морь айраг ч үгүй мултарснаас үзвэл хуучны уяанд гаргуун байсан нь харагддаг. Дашдоржийн охид нь ч морь адтай сайн унадаг, ялангуяа Бямба бол бүр ч сайн унасан. Дээр дурдсан гурван түрүү авахад бүгдийг нь унаж байсан юм даа. Өдгөө хүү Магнайбаяр нь түүнийг залгамжлан айраг таслалгүй, нэмнээ элээж явна.
Нэгэн насаар хурдан морьтой холбогдож гуч гаруй жил морины сүүл боож яваа уяач ахын тухай бяцхан бичвэрээ энэ хүрээд өндөрлөе.
О.Наранбаатар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2026 оны 7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
2026 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
2026 оны 7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
2026 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
2026 оны 7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
2026 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
2026 оны 7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
2026 оны 7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
2026 оны 7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
2026 оны 7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
2026 оны 7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
2026 оны 7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
2026 оны 7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
2026 оны 7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна