Удам залгаж, голомт сахих ганц хүү
Буурлын буян, дээдсийн сургаалийг эрхэмлэгч морьтон монголчуудын нэлээд нь удам дамжсан уяачид байдаг. Арын хангайн уяачдын үр сад ч тэр жишгээс гажаагүй. Өвгөдийнхөө хусуурыг өвөртлөн яваа эрхэм уяачдаас түүчээлэн цөөн хэдтэй нь уулзснаа энд хүргэж байна.
Ихтамир сумын уугуул МУ-ын Алдарт уяач Б.Төмөрчөдөр айлын голомт залгах ганц хүү. Хүний ганц хүү гэхдээ аргаа эвдэж, аалиа барсан нэгэн байсангүй уяач аавынхаа гар хөлийн үзүүрт зарагдан хүлгийн захад хүн болжээ. Алдартын аав Батмөнх ч хаа явсан газраа хүүгээрээ хань бараа хийн, мянга сонсохоор нэг үз хэмээн амьдралын арга ухаанд сургаж байлаа.
Ийнхүү адуучин аавын хажууд уяатай өссөн Б.Төмөрчөдөр 12 настайгаасаа эхлэн бие даан уяа оролдох болов. “Уясан морио унаж хурдлуулаад түрүүлэх ээ дээ мөн бахтайсан” хэмээн тэрээр хэзээ хойно дурсамж сөхөн хүүрнэсэнсэн. Эх орон дуудсан гурван жилийг морин дэл дээр хийсч явсан жаргалтай өдрүүдээ зүүдлэн өнгөрөөж, халагдсан даруйд буюу 1966 онд нэгдлийн адуучнаар ажиллах болов. Албаны 200 адуу хүлээн авч 1000 хүргэн, хоёр ч удаа аймгийн аварга малчин болсон нь буурал Алдартын баярт агшнуудын нэг.
Нэгдлийн адуучин хүн харахад морь сэлгэж унасан жаргалтай ажил мэт боловч үүрийн гэгээнээс үдшийн бүрий тасартал үргэлжилдэг хөл ихтэй алба. Гэсэн хэдий ч сурсан юмыг сураар болохгүй гэдэгчлэн яаж ийж байгаад завчлан морь уяна. Тэгэхдээ бүр голдуу зургаан насны морь уяна. Заримдаа албаны ажил цалгардуулж, найр наадам хэслээ хэмээн нэгдлийн даргаасаа банга хүртэх ч шантралгүй уясаар олон олон түрүү айргийн эзэн болов.
Дээл хөвсөлзтөл гэгэлзүүлэх тэр олон наадмуудаас АХ-ын 70 жилийн ойн баяр наадам хамгийн бахтай нь. Учир нь тэрхүү наадамд Алдартын унаган хүлэг түрүүлж самсааг нь шархируулж байлаа. Ер нь эргээд бодоход Б.Төмөрчөдөр Алдарт тэгш ойн жилийн баяр наадамд тун чиг одтой нааддагсан. Дэлдээн хэмээх хүрэн мориноос эхлээд нэр алдрыг нь дуурсгасан туурт буянгууд олон. Нутгийн адууны амжилтаар МУ-ын Алдарт уяачийн болзлыг хангасан тэрээр 1995 онд цолоо гардан авч байсан гэдэг.
Нэгэн цагт сум орны нэрийг гарган ханхалзаж явсан буурал Алдарт өдгөө удам залган уяа эвлүүлж буй хүүдээ зөвлөн сууна.
Алдарт аавын Алдарт хүү
Хурдан моринд хорхойтой Батмөнх буурлын голомтноос төрсөн гурав дахь үеийн уяач бол ач хүү Т.Цогтбаатар нь. Арын хангайн адууны цусыг сайжруулахад хувь нэмрээ оруулж яваа түүнд нутгийнхан нь тэр тусмаа уяачид ам сайтай байдаг юм билээ.
Монголын хурдны цөм Хэнтий, Сүхбаатараас гадна хилийн дээс алхан Барга, Тувагаас хүртэл адуу авчран нутгийн адууны цусыг сэлбэсэн тэрээр Г.Сандуйжав Тод манлайн бүсийн наадамд айрагдсан хурдан буурал морийг нь тухайн үедээ л өндөр ханшаар авч шуугиулж байлаа. Одоогоос арваад жилийн өмнө таван сая төгрөг гэдэг бас чиг бага мөнгө биш байлаа. Толгой мэдсэн наймаагаа аавдаа хэлэхдээ битүүхэн эмээж байсан ч “сайхан хүлэг байна” хэмээх магтаалын үг дуулан урамшиж байсан гэдэг. Хэдийгээр төрд данстай буурал морь аав хүү хоёрын бодсончлон Архангайд цахиур хагалан хурдлаагүй ч зүүн зүгийн адууны уяаг зүгшрүүлсэн хэмээдэг.
Алдарт аавын удмыг залган уяа эвлүүлж яваа Б.Цогтбаатар 2007 онд аймгийн Алдарт уяач цолыг хүртжээ. Таван настайгаасаа хойш хурдан морь унаж, хоёр жилийн дараа АХ-ын 70 жилийн ойгоор аймгийнхаа наадамд их морь түрүүлгэсэн тэрээр “Тэргүүн хурд” галынхаа зөвлөх уяачаар ажилладаг.
Хүсэл зорилго нэгтэй залуусын нэгдэл “Тэргүүн хурд” галынхан нь ямар ч наадмаас ганзага хоосон ирж байгаагүй нь түүний урмыг сэргээдэг аж. Унаган азарга бүсийн наадамд гурав дараалан айрагдуулсан тэрээр өнгөрсөн жил болсон “Тамирын хурд” бүсийн наадамд хонгор азаргаа зургаалуулсныг хурдан морь сонирхогчид санаж буй бизээ. Аавын бийд хүнтэй танилц, агтны бийд газар үз гэх буурлын сургаалийг үндэс болгон Б.Цогтбаатар томоохон довон дээр шандас сорих дуртай. Тиймдээ ч
Шигшмэл морьдын “Их хурд-4” уралдаанд халиун азарга нь 12-оор, “Тамирын хурд-1” бүсийн наадамд их насны морь нь есөөр давхиулж байсан билээ. Одоогийн байдлаар аймгийн наадмын гурван түрүү, 16 айргийн эзэн болоод буй Алдарт уяачийн Алдарт хүү наадам дөхсөн энэ л өдрүүдэд сэтгэл гэгэлзэн сууна.
"Тод магнай" сэтгүүл №30
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 2024 оны 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна