Олон хоногоор хоол тэжээлийг хасдагаас болж, уяа моринд ходоодны эмгэг үүсэх нь элбэг

А.Тэлмэн
2015 оны 7-р сарын 07 -нд

Малын эмч болон эмийн санч нарт зориулсан хурдан морины тэжээллэгийн талаарх сургалт семинарыг “Монгол-Экү” ХХК, Ирландын “TRM” компаниуд хамтран өнгөрсөн сарын 16-нд ШУМТ-ийн хурлын танхимд зохион байгууллаа. Уг семинарт TRM компанийн тэжээллэгийн мэрэгжилтэн EoinTomphson уригдан оролцож тусгайлсан илтгэлийг тавихын зэрэгцээ  малын эмч, эмийн санч нарын ирсэн асуултанд дэлгэрэнгүй хариулсан юм. Зөвлөгөөний үеэр яригдсан гол гол асуудлыг уншигч танаа тоймлон хүргэе.
Хурдан морины уралдааны амжилтанд нөлөөлдөг нэг гол зүйл бол бэлтгэл ажлын үеийн тэжээллэгийг зөв, тохируулах явдал юм.  Нэмэгдэл тэжээл нь адууны энергийг нэмэгдүүлэх үүрэгтэй ба энергийн хуримтлал нь цус, элэг, өөх тосонд гэх мэтээр олон хэлбэрээр хуримтлагддаг байна. Адуу уралдах үедээ хуримтлагдсан энергиэ ашигладаг. Тэжээлийг тохируулахад адууны биеийн жин чухал үүрэгтэй. Биеийн жинг зөв тодорхойлсны дараагаар тэжээх болон уяаны ажлын ачааллыг тохируулах боломжтой болдог. Биеийн жингээс гадна тухайн адууны идэх дуршил бас ихээхэн нөлөөтэй. /Зарим адуу их иддэг бол, зарим нь бага хэмжээгээр иддэг/ Иймд тэжээлийн хэмжээг тохируулахдаа уг адууны жингээс гадна онцлог шинжийг тооцох хэрэгтэй. Нэмэлт тэжээлийн үеэр тооцох өөр нэг зүйл бол тухайн тэжээлд агуулагдаж буй уураг, эрдэс амин дэмүүдийн нэгдэл агууламж юм.
Энэ бүхнийг тооцсоны дараа хоол боловсруулах эрхтэн системд анхаарал хандуулах хэрэгтэй. Адууны ходоод хөл бөмбөгийн бөмбөг шиг жижиг хэмжээтэй байдаг бөгөөд түүндээ захирагдан  бага багаар ойр ойрхон идэх ёстой байдаг. Түүнийг нь тооцон нэг дор их хэмжээгээр бус бага багаар ойр ойрхон тэжээх нь зүйтэй. Нэг өдөрт өгөх тэжээлийн хэмжээ ерөнхийдөө тухайн адууны биеийн жингийн 2%-2.5%-тэй тэнцүү байх бөгөөд дундаж Монгол адуу 300 кг амьдын жинтэй гэж тооцоход өвснөөс гадна өгөх хуурай тэжээлийн хэмжээ биеийн жингийн 2% буюу 6 кг болж буй юм.
Хоол тэжээлийн хэмжээг зөв тохируулахаас гадна эрүүл ахуй, чанарт нь мөн анхаарал хандуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл таны адуундаа өгч байгаа нэмэлт тэжээл эрүүл ахуй, чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн байх ёстой.
Монголын хурдан морины уралдааны онцлог нь уяаны үеэр олон хоногоор хоол тэжээлийг хасдагт байдаг ба үүнтэй холбоотойгоор уяа моринд ходоодны эмгэг үүсэх нь элбэг. Хүн зөвхөн хоол идэх үед л ходоодны шүүс ялгардаг бол адууны хувьд 24 цагийн турш хүчиллэг шүүс ялгаруулж байдаг. Удаан хугацаагаар өлөн байсан адууны ходоодны хүчил ихсэж давхих үед дээд талын /ходоодны/ хамгаалалтгүй хэсэг рүү үсчин гэмтээж улмаар ходоодны шархлаа үүсгэдэг байна. Ходоодны эмгэг, шархлаатай адууны өнгө зүс өөрчлөгдөж, хоолонд дургүй болох ба зарим тохиолдолд дотуур цус алдалт явагдаж байдаг. Ходоодны шархаас урьдчилан сэргийлэхийн тулд адууг бага багаар ойр ойрхон хооллож адууны хүчиллэг орчин буюу Ph-ийг тогтмол байлгах нь чухал юм. Ер нь болж өгвөл адууг өдөрт 4 удаа тэжээх хэрэгтэй. Энэхүү эмгэгээс урьдчилан сэргийлж адуугаа цэвэр, сайн чанарын тэжээлээр ойр ойрхон бага багаар тэжээх нь  уяач таны амжилтын нэгээхэн хэсэг болно.
Уяачид зөвхөн овъёосыг л усаар дэвтээж өгдөг. Гэтэл хадсан өвсийг мөн усаар дэвтээж өгөх  хэрэгтэй.
Энэ нь өвсийг тоосгүй болгохоос гадна зажилах хугацааг нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой. Тэжээлийн адууны өдрийн нормын 50 хүртэл хувь нь өвс байхаар тооцож, уяаны үедээ өвсний хэмжээг хасалгүй зөвхөн нэмэгдэл тэжээлийн хэмжээг ихэсгэж, багасган тохируулна.
Холын зайн уралдааны морь нь хөлсөөр маш их хэмжээний эрдэс, давс алддаг тул эдгээрийг нөхөх нэмэлт тэжээлүүд өгөх нь чухал юм. Мөн байнга усалж байх хэрэгтэй.
TRM компани бүтээгдэхүүнүүдээ маш өндөр судалгаа шинжилгээний үр дүнд гаргаж авдаг бөгөөд чанарыг нэн тэргүүнд тавьдаг онцлогтой. Иймдээ ч өнөөдөр дэлхийн 68 оронд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг. Монголд нийлүүлээд таван жил болж байгаа бөгөөд хэрэглэгчдийн сэтгэл хангалуун байдал биднийг  баярлуулдаг шүү.
Монголд хамгийн өргөн хэрэглэгддэг бүтээгдэхүүнүүдээс дурьдвал:
ISOPRO 2000 (Аясэпро 2000) электролит- Эрдэс давсны энэхүү нэмэлтийг уралдааны адуунд услахын өмнө эсвэл дараа нь өгдөг. Учир нь холын зайн уралдааны адуу нэг удаагийн давхилаар зайнаас хамаарч 6-10 литр хөлс ялгаруулдаг бөгөөд сайтар услахын зэрэгцээ алдсан эрдсийг нь нэмэлт тэжээлээр эсвэл шприцээр шахаж өгдөг.
TRM-ын GNF(Жи Эн Эф) бүтээгдэхүүн нь ходоодны шархлаатай адуунд зориулагдсан эмчилгээний бэлдмэл бөгөөд мөн ашигтай бактерийн тоог нэмэгдүүлэх ач холбогдолтой.
SANDXPELL (Саанд-экс-пээл) бүтээгдэхүүн нь ходоод болон хоол боловсруулах эрхтэнд байгаа бохирдол болон элс, шороог цэвэрлэх үйлчилгээтэй. Уг бүтээгдэхүүн нь нунтаг бөгөөд өөртөө элс, шороо, бохирдлыг наалдуулан гадагшлуулдаг олон оронд хэрэглэгддэг шилдэг бүтээгдэхүүн.
STRIDE (Страед) хэмээх бүтээгдэхүүн нь хурдан адууны үе мөчний хөдөлгөөнийг дэмжих, гэмтлээс урьдчилан сэргийлэх зориулалттай бөгөөд тэжээлд нэмж өгнө
EQUIVENT (Экүвэнт) бүтээгдэхүүн  нь амьсгалын замыг чөлөөлөх, нус болон бусад бохирдлыг гадагшлуулах, цэвэрлэх зориулалттай юм.
Адууны эдгээр нэмэлт тэжээлүүд нь өвдсөн адуунд эмчилгээ хийхээс бага зардалтайн дээр урьдчилан сэргийлэх давуу талтай.
Иймд уралдааны адуундаа дээрх тэжээлийн нэмэлтүүдийг тохируулан өгөх нь уралдааны амжилтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ урьдчилан сэргийлэх ач тустай юм.  Хурдан морины тэжээлтэй холбогдолтой энэхүү семинар зөвлөгөөний үеэр олон сонирхолтой туршилт, судалгаа болон баримт бичлэгүүдийг үзүүлсэн бөгөөд асуулт хариултын үеэр гэдэсний шороо, бөөгнөрөл гаргах SandXpell бүтээгдэхүүний талаарх ярилцлага хүмүүсийн сайшаалыг хүлээж байсан юм.

А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна