Аймгийн Алдарт уяач Б.Нямсүрэн: Хурдан морины үнэнд гар татвал ер нь тусгүй


Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Нямсүрэнтэй хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Таныг орон нутгийнхаа хамгийн ахмад настай уяачдын нэг гэж байсан. Нас сүүдэр хэд хүрч байна вэ?
-Би 1945 онд Цагаандэлгэр сумын төв дээр төрсөн, 71 настай. 4 дүгээр анги төгсөөд мал дээр гарч, бага хүүхэд байхаасаа эхлээд өдий болтол адуу маллаж, нутаг орондоо амьдарч байна. Үүнээс 20 гаруй жил нь нэгдлийн адуу малласан. Манай эцэг Батсүх гэж хүн 1950-аад оны үед нэгдлийн адуу маллаж байсан, нутаг усандаа нэртэй сайн адуучин хүн байлаа. Морь уургалдаг, булгиулдаг, эмнэг догшин адуунд эрэмгий байсан хүн дээ. Намайг дагуулаад олон жил адуунд явж, морь уясан. 1958 оны үед аавын маань дөрөв таван азарга адуу, нэг азаргандаа дөч тавиад адуутай, нийт 200 гаруй адууг нэгдэлд нийгэмчилж, би өөрөө тууж аваачиж тамгалуулж байсан. Би бол 16, 17 настайдаа нэгдлийн адуу авч 23 жил малласан, Цагаандэлгэр сумын “Шинэ эхлэлт” нэгдлийн “Замын улаан” бригадын малчин хүн.
-Нэгдлийн хичнээн тооны адуу маллаж байв?
-Анх 370 гаруй адуу 1963 оны 1 сарын 17-нд хүлээн авч маллаад, нэлээд өсгөж үржүүлээд хоёр, гурван ч удаа тасалж өөр хүмүүст өгсөн. Нэгдлийн адуу маллаж байхдаа адуу малын хорогдол дутагдал нэг ч гаргалгүй, аймгийн мэнд сүрэгтэн, аварга малчин болж байлаа.
-Таны маллаж байсан нэгдлийн адуунд ямар ямар хурдан хурц адуунууд байсан бэ?
-Манай эцэг бол Цагаандэлгэр сумандаа морь мал олонтой, сайн адуутай хүний тоонд л орно. Мөн Дашдоо гэж их хурдтай, улсын наадамд хоёр удаа очиж даага айрагдуулж, түрүүлгэсэн өвгөний адуу байлаа. Бас Тавхай Жамц, Сундуйн Дагва, Очир, Цог гэж сайн адуутай өвгөд байсан. Нэгдлийн адуунд айл бүр л адуугаа нийгэмчилсэн болохоор аль алиных нь хурдан адуунаас байсан даа. Миний хариулж байсан адуунд ч аль алинаас л байсан, бүр Говь-Угтаалд орчихсон Галт өвгөний адуунаас хүртэл байв шүү.
-Нэгдлийн тэр хурдан адуунаас уяж, хурдлуулж байв уу?
-Уяж байсаан. Би Дашдоо гуайн адууны эхтэй нэг морь олон айрагдуулж, түрүүлгэсэн. Миний өөрийн адуу гэвэл би 1978 онд Төв аймгийн Баянцагаан сумын Мөнхөө гэж хүнээс хязаалан хонгор азарга авч, хойтон жил соёолонд нь түрүүлгэж эхэлсэн дээ. Хонгор азарга миний адуу их сүлж, олон айрагдсан хурдан адуу байгаа юм. Тэр хонгор азарганы төл хонгор морьд, азарга гээд ер гарсан болгон нь хурдан байсан. Төлөөс нь Дэрэн сумын Сосорбарам гэж хүнд зарж байсан. Нэг жил тэр хонгор азарганы найман эр төл гарч байлаа. Өлзийбаатар гэж Аймгийн Алдарт уяач байсан талийгаач дүү маань миний хонгор азарганы төлүүдийг олон айрагдуулсан даа.
-Хонгор азаргаа анх авахдаа удам угшлыг нь асууж сурсан уу?
- Шарын Мөнхөөгийн адууны удам угшил бол Сүхбаатар аймгаас гаралтай юм гэнэ билээ. Хонгор азарганы эцэг цавьдар азарга Сүхбаатар аймгийн Халзан сумын адуу. Эх нь Мөнхөөгийн өөрийнх нь адууны хонгор гүү байсан. Удам угшлыг нь сонсоод, тэр үрээг хараад л болмоор юм шиг санагдаад авсан. Миний хонгор надад ирээд сайн давхиж, олон айраг түрүү авсан. Над дээр ирэхээсээ өмнө Баянцагаанд шүдлэн үрээ уягдаж байсан юм билээ. Би ч авъя гэж авсан, тэр хүн ч өгье гэж өгсөн дөө.
-Тухайн үедээ ямар үнэ ханшаар авч байв?
-1978 онд хазааранд нь нэг морь өгөөд, таван хээлтэй гүү, тугалтай, бяруутай нэг үнээ, хоёр морь өгөөд авч байсан юм. Миний өгсөн мал хойтон жил нь нэлээд олон боллоо гээд их баярлаж байсан. Хурдан морины үнийг ханатал өгөөд, эзэн нь сэтгэл тэнүүн байвал тэр хэмжээгээр морь давхидаг юм байна гэж би боддог. Авъя гэсэн юмыг нь ерөөсөө ч татгалзаж болдоггүй эд дээ. Гар татах юм бол ер нь тусгүй.
-Хязаалан хонгор адуу шинэ нутагт ирээд эзнээ их олон баясгасан байх нь ээ?
-Соёолон жилээ манай суманд түрүүлж, хавчиг азарга Баянцагаанд очиж гуравт орсон. Долоон настай азарга Баянцагаанд зургаа, долоогоор, найман насандаа Цагаандэлгэр суманд түрүүлээд, есөн настай Говь-Угтаалын наадамд түрүүлсний дараа уягдаагүй нэлээд жил болсон. Тэрний төл бага хонгор азарга, хонгор морьд гарч ирээд амжилт залгаж, их айрагдаж, түрүүлсэн дээ. Нарийн гэдэсний түгжээ болоод засах гэж оролдоод чадалгүй, алчих юм болов уу гэж санаад, төлийг нь авъя гээд уяхаа байсан. Нарийн гэдэсний түгжээ бол барагтай гардаггүй юм билээ, бусад түгжээнүүд бол гарна л даа. Хар цав гэдэг усан дээр очоод ус уугаад байдаг байсан, тэрнийх юм уу гэж бодоод байгаа. Энд тэндээс ирсэн адуунууд божгоонд ойчоод байхад хонгор азарга, тэрний унага нь ч ойчдоггүй байсан. Тэр уснаас л болсон байх.
-Хэдэн гүү өгдөг байсан бэ?
-Долоо, найман гүү өгдөг байсан. Олон эр унага гарсныг ихэнхийг нь морь болгосон. Хэд хэдэн сайн их морь гаргасан даа.
-Өөр хаанаас ямар угшлын хурд авч, адууныхаа удам угшлыг сайжруулж байсан бэ?
-Би Говь-Угтаалын хурдан морьтой Шаравжамц гээд өвгөнөөс хоёр ч азарга, хоёр гурван байдсан гүү авч байлаа. Тавхай Жамц өвгөнөөс бас гүү авсан. Төв аймгийн Баянцагаан сумаас ч зөндөө зөндөө. Баянцагаан чинь Монгол улсдаа хурдтай сумын л нэг. Авахын хувьд их авсан.
-Таны уясан морьдоос хонгор азаргаас илүү амжилт үзүүлсэн нь байгаа юу?
-Хонгор азарганы төл хонгор морь байгаа. 20 нас хүртлээ олон жил айрагдаж түрүүлсэн дээ, зайлуул. Ихэвчлэн түрүүлдэг, олон дайруулж байгаагүй адуу. Сүүлд нь 20 настай хариугүй эцэнхий юм зуданд онд ороод, наадамд ганцаараа зугтаасаар байгаад барианы тэнд бүдчиж гуравлаад, янцгаагаад үлдсэн. Түрүүлж явсан амьтан чинь хажуугаар нь хоёр морь дайрахаар бүдчээд янцгааж байгаа юм.
-Аймгийнхаа баяр наадамд очиж наадаж байв уу?
-Аймгийн баяр наадамд би ганц удаа очоод бага хонгор азарганыхаа тавганд мод шаалгаад, хонгор морь муу уяатай 7, 8-аар давхиулсан.
-Таны хувьд хамгийн сайхан дурсамжтай наадам?
-Би нэг жил Цагаандэлгэр сумынхаа наадамд нэг түрүү, гурван аман хүзүү авч байсан. 1980-н хэдэн онд шиг санагдана. Их моринд хонгор морио түрүүлгэж, бага хонгор азаргаа аман хүзүүдүүлж, шүдлэн, хязаалан хоёр бас аман хүзүүдүүлсэн юм.
-Нутаг орныхоо сайн уяачдыг залгаламжлан морь уяж байгаа, таныхаар сайн гэж үнэлүүлэх хэмжээний ямар уяачид байна?
-Манай сумын залуучууд сайн уяж байна. Сайнбаяр, Билэгээ, Мөнхөө, Уламбаяр, Мягмардорж гээд залуучууд их сайн уяж байна, сайн ч давхиулж байгаа. Миний өөрийн нэг хүү байдаг, гэхдээ морь уяхгүй байна. Миний өөрийн чадал барагдаад морь уяхаа больсон. Нутгийн морь уяж байгаа залуучууд ганц нэг юм асууж ирдэг юмаа. Тэдэнд хэлж зөвлөөд явж байдаг хүн дээ.
"Тод магнай" сэтгүүл №66
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
Сэтгэгдэл бичигдээгүй байна