Данхандаа цайтай, дансандаа мөнгөтэй "Мөнхийн хүлэгтэн" МСУХ


Уяачийн хөдөлмөрийг үнэлж, урам зоригийг нь сэргээн, морин уралдааныг хөгжүүлэх зорилготойгоор отрын бор гэрт голомтоо бадрааж асан ММСУХ өнөө жил хорин нас хүрч буй. Хүнээр бол эрийн цээнд хүрч, бие нь жагссан, хүлгээр бол уяа эвлэн, хурд нь орсон энэ байгууллага өнгөрсөн хугацаанд засаг захиргааны шат бүхэнд салбарлаж, өдгөө 300 гаруй салбартай өнөр бүл болоод байна.
Морьтон түмний мөнхийн омогшил болсон “Тод магнай ” сэтгүүл 2012 оноос эхлэн “Холбоод” булангаараа дамжуулан ажил үйлсээрээ тэргүүлэгч анхан шатны салбаруудыг танилцуулсаар ирсэн. Уламжлалт булангийн энэ удаагийн зочноор 2014 оны ММСУХ-ны шилдэг салбаруудын нэг Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын “Мөнхийн хүлэгтэн” МСУХ-ны хамт олон уригдан оролцож, ажил үйлс, амжилт бүтээлийнхээ талаар хөөрөлдлөө.
Дундговь аймгийн хамгийн анхны салбар холбоодын нэг “Мөнхийн хүлэгтэн” МСУХ 1996 оны 3-р сарын 27 нд 21 гишүүнтэйгээр үүсэн байгуулагдаж байсан бөгөөд анхны тэргүүнээр Ч.Мөнхнаст, нарийн бичгийн даргаар С.Хүрэлхуяг нар сонгогдож байжээ.
“Мөнхийн хүлэгтэн” МСУХ-ны давуу тал нь үүсэн байгуулагдсан цагаас эхлэн өнөөдрийг хүртэл хөрөнгө санхүүгийн эх үүсвэрээ оновчтой зөв аргаар шийдэн, эдийн засгийн хувьд хараат бус байдлыг бий болгосонд оршиж буй юм. 20 жилийн түүхтэй ууган холбоо /ММСУХ/ хүртэл хөрөнгө санхүүгийн эх үүсвэр бий болгох зохистой аргаа олж чадаагүй байхад Цагаандэлгэрийн уяачид ийнхүү шийдвэрлэж чадсан нь бусдад үлгэрлэхүйц, үнэлэгдэхүйц давуу тал нь юм. Тэр ч утгаараа морин жилийн улсын шилдэг салбарын нэг болсон билээ.
Холбоо анх байгуулагдсан цагаас санхүүгийн асуудалд анхаарал хандуулж, гишүүд тус бүр нэг буюу 21 бага адуу хандивлан санхүүгийн эх үүсвэрээ бий болгож байсан агаад хэд хэдэн удаа уяачдаасаа дэмжлэг авсан байна. Харин одоо тус холбоо санхүүгийн хувьд жилээс жилд бэхжиж бог, бод нийлсэн 170 толгой малтай, 8.6 сая төгрөгийн эд хогшилтой, дансандаа 1.0 сая төгрөгийн хадгаламжтай болсон байна. Бог тэр дундаа ямаа голдуу малаасаа жилдээ 2.1 сая төгрөгийн ашиг олдог үүн дээр нь гишүүдийн татварын 800.000 төгрөг болон уралдаан, наадмуудын бүртгэлийн хураамжаас олсон орлого бас нэмэгддэг гэнэ. Ийнхүү олсон орлого, зарлагаа нэгтгэн жилийн эцэст санхүүгийн тайлангаа тавьж, олноороо хэлэлцдэг нь дараа дараагийн ажилд нь дэм болдог хэмээн холбооны удирдлагууд онцолж байлаа.
Уламжлалт уралдаан,уяачид дадал
“Мөнхийн хүлэгтэн” МСУХ зөвхөн хөрөнгө санхүүгийн хувьд ч бус олон талаараа бусдыгаа хошуучилдаг.Товчхондоо байнгын идэвхтэй үйл ажиллагаатай, эвсэг хамт олон юм. Зах цухаас нь уншигч танаа дуулгая л даа.
Холбоо үүсгэн байгуулагдсан жил бүрийн 3-р сарын 27-нд ажил үйлсээ дүгнэхийн зэрэгцээ их насны морь уралдуулан, бөх барилдуулж хийморио сэргээдэг уламжлалтай. 2011 онд холбооны 15 жилийн ой тохион, энэ хүрээнд олон талт арга хэмжээ зохион байгуулж, Аймгийн Алдарт уяачид тус бүр 100.000, Сумын Алдарт уяачид тус бүр 50.000, гишүүд дэмжигчид тус бүр 10.000 төгрөгийн хандив өргөж, нийтдээ 4.0 сая төгрөгийн шагналын сан бүрдүүлж чадсан байна. Түүгээрээ түрүүлж, айрагдсан морьдоо мялаахын зэрэгцээ “Адууг хэн сайн зурах вэ?” “Морины дууг хэн сайн дуулах вэ?”, “Хамгийн сайхан хос морьтон” зэрэг тэмцээнүүдийг зохион байгуулсан байна.
Цагаандэлгэрийн уяачид улс, бүсийн чанартай наадмаас хоёр түрүү, есөн айраг хүртсэн байдаг. Нэгэн үе морьдын амжилт саарсан ч бодлоготойгоор сайжруулсны үр дүнд дахин сэргээд буй аж. Ийнхүү адууны чанар чансаа сайжирч, уяачдын идэвх сэргэхэд холбооны зүгээс зохион байгуулж байсан уралдаанууд багагүй нөлөө үзүүлсэн нь мэдээж. Жишээлбэл 1997 онд “Түмэн адуу”-ны баярыг зохион байгуулж, 2002 онд “Боржигон хошууны 300 жилийн ой, Баруун Чойр хийдийн Ловон, Агарамба Агваанданзаннямын түмэн өлзий гийсний 120 жилийн ойд зориулсан “Даншиг” наадмыг зохион байгуулж, аймгийнхаа 13 сумыг хамруулсан байна. Түүнчлэн жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн 3, 8-нд шилжин явах цомын нэрэмжит уралдааныг хийдэг уламжлал тогтоод хэдэн жилийн нүүр үзэж буй. Энэхүү уралдааныг өнгөрсөн хугацаанд:
2011 оны хаврын тэргүүн сарын шинийн 8-нд Аймгийн Алдарт уяач Ш.Энхбат
2012 оны хаврын тэргүүн сарын шинийн 3-нд Аймгийн Алдарт уяач С.Хүрэлхуяг
2013 оны хаврын тэргүүн сарын шинийн 8-нд залуу уяач Д.Мөнх-Эрдэнэ
2014 оны хаврын тэргүүн сарын шинийн 8-нд Сумын Алдарт уяач Д.Баттөмөр
2015 оны хаврын тэргүүн сарын шинийн 3-нд залуу уяач Д.Дамдинсүрэн нар тус тус ивээн тэтгэн, уяачдын холбоотойгоо хамтран зохион байгуулжээ.
Нэг баг, Нэг хамт олон
Холбоо зөвхөн уралдаан зохион байгуулах, уяачдаа урамшуулахад анхаарсангүй. Нэг баг, хамт олон гэдгийг мэдрүүлж, улам нягтруулахад анхаарах болжээ. Энэ хүрээнд 2011 оноос эхлэн тухайн жилдээ амжилттай наадсан уяачдаа адууны өвлийн отрын нутаг үзүүлж, Алтан-Овоо, Шилийн богд, Хамрын хийдээр аялуулдаг болсон байна. Энэхүү хөтөлбөрт:
2011 оны намар Д.Сайнбаяр ахлагчтай 12 уяач
2012 оны намар С.Хүрэлхуяг ахлагчтай 9 уяач
2013 оны намар Д.Түвдэнням ахлагчтай 10 уяач
2014 оны намар Б.Баянмөнх ахлагчтай 10 уяач хамрагдсан бөгөөд аялагчид сумынхаа МСУХ-ны тохижилт соёлжилтонд санаа тавьж, сэтгэлийн хандив өргөдөг уламжлал тогтоод амжсан байна. Жишээлбэл 2011 оны аяллынхан- Морины шүтээн босгох, наадамд 3.6 сая төгрөгийн хандив өргөсөн бол 2012 оныхон шүтээн тойрсон хашаа барьж, мод тарихад зориулж 900.000 төгрөг хандивлажээ. Харин 2013 оны аялагчид 3.6 сая төгрөгийн үнэ бүхий иж бүрэн шинэ гэрийг МСУХ-ндоо бэлэглэж, 2014 оны аялагчид 1.250.000 төгрөгийн өртөг бүхий боржигон байшин өгсөн байна.
Цагаандэлгэрийн уяачид өгөх сэтгэлтэйг олон жишээн дээрээс харж болно. Жишээлбэл аймгийнхаа түүхт 60-н жилийн ойд зургаан халзан адуу бэлэглэж шуугиан тарьж байв. Мөн сумынхаа 90 жилийн ойд 4.0 тн айраг, 50.0 сая төгрөг хандивлаж, ачааны хүндээс үүрэлцсэн бөгөөд сайхан сэтгэлийн тос гэдэгчлэн энэ наадмын таван түрүү, найман айргийг нутагтаа үлдээж чадсан юм.
Холбооны зүгээс уяачдаа нэгтгэх нягтруулах бодлогыг баримталдаг талаар дээр дурьдсан. Энэ хүрээнд хийгдэж буй өөр нэг ажил бол уяачдын шинэ жилийн цэнгүүн юм. 2013 оноос эхлэн шинэ жилийн цэнгүүнийг зохион байгуулж, уяачдаа урамшуулдаг уламжлал тогтоод байгаа гэнэ лээ.
Уяачид бэлгэ дэмбэрэл, зөн билгийг эрхэмлэдэг хүмүүс. Цагаандэлгэр сумын МСУХ 108 уяачтай. Тэдгээрээс 17 нь аймгийн, 27 нь сумын Алдарт уяач цолтой.Цаашид алдар цолоо дуудуулах залуу уяачид олон бий хэмээн удирдлагууд нь тодотгосныг энд уламжилъя. 2013 он Монголын уяачдын хувьд түүхэн жил байсан.Морьтон монголчууд дэлхийн дээд амжилтанд нэг зэрэг хоёр төрлөөр бичигдэх түүхэн арга хэмжээнд тус сумаас 37 морьтон, 18 хурдан хүлэг зорин очиж, Сумын Алдарт уяач Ц.Мөнхбаярын хул морь бүсдээ есдүгээрт, Аймгийн Алдарт уяач Д.Сайнбаярын шарга морь аравт тус тус хурдалж нутгийн нэрийг өргөсөн байна.
Улсын шилдэг салбар холбооны өөр нэгэн давуу тал бол даахины найранд хүртэл гарааны төхөөрөмжийг ашиглаж, морь будилах асуудлыг мартсан байна. Дээр нь бүхий л шатны уралдаанд уралдаанч хүүхдээ хамгаалалтын иж бүрэн хувцастай гаргадаг гэнэ лээ.
Цагаандэлгэрийн уяачид Хэнтий, Сүхбаатар, Дорнод,Дорноговь, Эрдэнэт, Төв, Сэлэнгэ зэрэг аймгуудаас хурдан удмын адуу авчирч цус сэлбэж буй бөгөөд уламжлал болсон шир, суран эдлэлийг өдөр тутмын хэрэглээ болгоход анхаарч байгаа аж.
Тод гялалзах - Тод магнай
Сумдын уяачид нэгдэн гал уяаны системд шилжээд буй. Цагаандэлгэрийнхэн ч үүнээс дутсангүй.“Мөнхийн хүлэгтэн” МСУХ-ны гишүүд сумын төв дээр төвлөрөн хурдан хүлэг морьдоо сойж, хаврын уралдаанд бэлтгэж байхдаа нэгдсэн зохион байгуулалтанд орохоор ярилцжээ. Сэтгүүлийн маань нэртэй ижил /Тод магнай/ гал уяанд адуун соёлыг хөгжүүлэгч “Манлай хүлэгч” ахмад уяач Ч.Мөнхнаст, аймгийн Алдарт уяач Ш.Энхбат, сумын Алдарт уяач Б.Баянмөнх Э.Эрдэнэбилэг, залуу уяач С.Батбаатар, Д.Буджав, А.Амгаланбаатар нар анх нэгдэн тэргүүнээр залуу уяач Д.Буджавыг, дэд тэргүүнээр ахмад уяач Ч.Мөнхнастыг, зөвлөх уяачаар аймгийн алдарт уяач Ш.Энхбат нарыг сонгосон байна. Тус гал 2013 оны 12 сарын 24 нд албан ёсны тамга тэмдгээ гардан авч Сумын Алдарт уяач Ж.Оросоо Д.Түмэнбаяр, залуу уяач Д.Жаргалсайхан Я.Батдорж О.Түмэнсайхан нарын гишүүдээр бүл нэмжээ. Гал уяаны системд орсноос хойш тус хамт олон чамгүй амжилттай наадаж буй бөгөөд жишээлбэл 2014 онд сумынхаа түүхт 90 жилийн ойн баяр наадмаас хоёр айраг, 2015 онд зохиогдсон Дундговь аймгийн хаврын зүүн бүсийн уралдаанаас нэг айраг, Угтаал хайрханы их тахилгаас нэг айраг хүртээд байна.
Ийнхүү санаж зорьсноо ажил хэрэг болгон бусдад үлгэрлэж яваа “Мөнхийн хүлэгтэн” удахгүй 20 жилийн ойгоо тэмдэглэх агаад саяхан гишүүд нь хуралдаж, удирдлагын багтаа шинэчлэл хийсэн байна. Холбооны шинэ тэргүүнээр Аймгийн Алдарт уяач Г.Жадамбаа сонгогдож, Д.Мягмардорж нарийн бичгийн даргаар улиран ажиллахаар болжээ.




0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
Сэтгэгдэл бичигдээгүй байна