Шингэн алдалт үүсэх шалтгаан, түүнээс сэргийлэх арга замууд


Сайн байцгаана уу? Сайхан зусаж байна уу? Эрхэм хүндэт уяачдаа. Уяа эвтэй, агт морьд хурдан сайхан наадаж байна уу? “Жонон” мал эмнэлгээс хөтлөн явуулдаг “Эмч зөвлөж байна” булангийн энэ удаагийн дугаарт нийт уяачдад элбэг тохиолддог “шингэн алдалт, түүнийг хэрхэн яаж мэдэх, ямар арга замаар нөхөж болох” талаар зөвлөхөөр бэлтгэлээ. Та бүхэн анхаарлаа хандуулна уу?
Нас гүйцсэн адууны нийт биеийн жингийн 60 гаруй хувийг шингэн эзэлдэг. Мал ч бай хүн ч бай бүгд эсээс бүрэлдэн тогтдог.Тиймээс биеийн ихэнх хэсгийг шингэн эзэлдэг гэсэн үг юм. Адууны биед байгаа шингэнийг:
1.Эсийн доторх
2.Эсийн гаднах-Цусан доторхи -Эс хоорондын шингэн гэж ангилна. Манайхны уяаны онцлогоос хамаарч бараг хурдан морь болгонд шингэний дутагдал бий болдог. Яагаад гэхээр бид хурдан морио барьж ёслогоо хийсэн өдрөөсөө эхлээд хөлс авах зэргээр бага багаар шингэний дутагдалд оруулж байдаг ба үндсэн шингэн алдалт давхил хийж эхлэх үеэс огцом нэмэгддэг. Таны моринд шингэн алдалт үүсч байгаа эсэх, тэр нь ямар хэмжээтэй / их, бага хэмжээтэй/ байгааг доорх шинж тэмдгүүдээс мэдэж болно. Үүнд:
1. Нүдний байдал бага зэрэг ширгэсэн
2. Зовхи болон буйлны өнгө бага зэрэг улайх. Хэвийн үедээ цайвар ягаан өнгөтэй байх ёстой.
3. Буйлыг гараараа дараад авахад цагаарсан хэсэг нь 1-3 секундын дотор буцаад ягаан болохгүй бол. /4-5 секунд түүнээс дээш бол/
4. Хүзүүний арьснаас чимхээд тавихад хэвийн байдалдаа удаан буюу 6-7 секундэд орж байвал
5. Шээс өтгөрсөн
6. Хомоол хэт хатсан
Эдгээр шинж тэмдэг илэрч байвал шингэний дутагдалтай байна хэмээн ойлгож болно. Гэхдээ дээрх шинж тэмдгүүд нь ихэвчлэн уралдаад ирсний дараа, бүр тодруулбал азарга, их нас, соёолон, хязаалан насны насны морьдод илүүтэй илэрнэ.
Монголын морин уралдааны хэлбэр нь хол замд өндөр хурдаар өрсөлддөг. Ийм төрлийн уралдаанд уяачид маань морьдоо хөлслөх, сунгах, тарлах зэргээр бэлтгэдэг ба бэлтгэлийн явцад тодорхой хэмжээний шингэн алдалт үүсч байдаг. Дээр нь уралдахын өмнөх оройн хоол, усалгааны тухайд ямар нэг алдаа гаргаснаас болж морьд уралдаж ирээд эсвэл уралдааны замдаа шингэний дутагдалд орж эндэх нь бий. Эрхэм уншигч та бүхэн эцсийн тамираа шавхтал уралдаад наадамчдын өмнө, зурхайн дээр гишгээд унаж буй морийг цөөнгүй харсан байх.Энэ бол шингэн дутагдлаас үүдэлтэй бөгөөд уяачид та бүхэн хурдан хурц хүлгээ алдаад зогсохгүй наадамчдын сэтгэлийг үймүүлж, гадны жуулчдад монголын морин уралдааны талаар сөрөг ойлголт өгөх уршигтай. Тиймээс эрхэм уншигч, уяачид та дээр хэлсэн шинж тэмдгүүдээр шингэн алдалт байгаа эсэхийг тодорхойлж, дор дурьдсан аргаар шингэний дутагдлыг нөхөж, хурдан хүлгээ аварч болох юм.
Тэгэхдээ тухайн адууны нас, биеийн жин зэргээс шалтгаалаад харилцан адилгүй хэмжээний шингэн нөхөн сэлбэх ёстойг анхаарна уу? Жишээлбэл миний өөрийн туршлагаас үзэхэд эрлийз бага дунд давхилын дараа буюу орой нь эсвэл маргааш өглөө нь шингэн нөхөх нь илүү үр дүнтэй байдаг. Өөрөөр хэлбэл нэг дор тооцоогүй их хэмжээний шингэн хийснээс цаг тухай бүрд нь тохируулан хийх нь сөрөг үр дагавар багатай. Ингэхдээ:
-Эрлийз сунгааны дараа: Их морь, азарга, соёолонд 1-1,5 л
-Бага сунгааны дараа: Их морь, азарга, соёолонд 1,5-2 л
-Дунд сунгааны дараа: их морь, азарга, соёолонд 2-3 л байхаар тооцвол илүү оновчтой байдаг.
Харин уралдааны дараа шингэн алдалтын зэргээс хамаарч 3-6л хийгддэг. Шингэн алдалт ихтэй адуунд дээр дурдсан шинж тэмдэг бүгд илрэхийн зэрэгцээ шээхгүй, уух рефлексгүй болно. Энэ шинж тэмдгүүд илрэн шингэн алдалт ихтэй байсан ч дотор эрхтний ямар нэг (бөөр, зүрх, уушиг гэх мэт) эмгэгтэй эсэхийг бодолцохоо мартав. Хэрвээ дотор эрхтний эмгэгтэй бол бага багаар буюу 8-10 цагийн зайтай шингэн нөхөж болно. Шингэн нөхөхдөө ихэнхдээ: -NaCl-0.9 болон Рингэр болон эрдэсжүүлсэн нэмэлт бүтээгдэхүүнийг (isopro2000,speedxcell,ironxcell,racingsyrup) хэрэглэвэл нэлээд үр дүнтэй. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь хөлсөөр алдсан эрдсүүдийг нөхөх үүрэгтэй байдаг. Шингэн дутагдаж, хоол багадсанаас болж адууны цус өтгөрч (хар хүрэн, тараг шиг ), зүрхний үйл ажиллагаа доголдох нь элбэг.Жишээ нь: ( Шингэн цусыг шахаж биеээр тараах, өтгөн цусыг шахах хоёрын хооронд маш их ялгаа бий ) Зүрхээр дамжин шахагдсан цус бүх биеэр гүйж бие махбодыг хүчилтөрөгчөөр хангах ётой. Гэтэл цус өтгөрснөөс болж зүрхний үйл ажиллагаа доголдон, бие махбодид зүрх судасны, амьсгалын замын, ходоод гэдэсний гэх мэт томоохон хямрал үүсдэг. Эдгээр эмгэгүүдийн шалтгаанаас болж уралдаж ирсэн морь комик(ходоод гэдэсний хүчтэй өвдөлт хямрал үүсэх), зүрх судасны үйл ажиллагааны хямралд өртөн дэлсэх нь бий.
Шингэний дутагдал энэ мэтчилэн олон сөрөг талтай тул эрхэм уяачид та бүхэн цаг тухай бүрт нь нөхөж, хурдан хүлгээ элдэв төрлийн өвчин эмгэг, эндэгдлээс сэргийлнэ үү.
Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Хүлэг нь хурдан хүүхэд нь эрүүл цовоо байг.
“Жонон” мал эмнэлгийн их эмч М.Мөнхбаатар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна