П.Энхболд: Шинэ цагийн адуугаар цус сэлбэж байгаа
А.Тэлмэн
Завхан аймгийн Тэлмэн сумын уугуул, “Тэлмэн нуур” МСУХ-ны тэргүүн П.Энхболдтой хийсэн ярилцлагыг хүргэж байна.
-“Тэлмэн нуур” МСУХ-ны үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгөөч?
-“Тэлмэн нуур” МСУХ 1995 онд үүсгэн байгуулагдсан Завхан аймгийн анхны ТББ-ын нэг. Анхны тэргүүнээр нь аймгийн Алдарт уяач Чинбатын Товуухорол, хоёр дахь тэргүүнээр нь Сундуйжавын Ганболд гэдэг хүн ажиллаж байгаад миний бие 2006 оноос энэхүү албыг аваад байна. “Тэлмэн нуур” МСУХ нь одоогийн байдлаар 30 гаруй уяач, долоон тэргүүлэгч, хяналтын зөвлөлийн гишүүдтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Тэргүүн болсноосоо хойш ажиглаж байхад холбооны үйл ажиллагааг тогтмолжуулахад санхүүгийн байдал их чухал нөлөөтэй байна. Тиймээс уяач гишүүдээсээ жилд 30 мянга, тэргүүлэгчдээсээ 50 мянган төгрөгийн татвар авдаг болж, 1-2 удаа тогтмол хуралдаж, тухайн жилийнхээ ажлыг төлөвлөдөг болсон. Тэргүүний ажил авснаас хойш хэрэгжүүлсэн өөр нэг томоохон арга хэмжээ бол уяачдынхаа мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгын хүрээнд 2008 онд нутгийн уугуул, МУ-ын Алдарт уяач Энэбишийн Ганбатын урилгаар 13 уяач авч явж Өлзийт хороололд очсон. Бид Тод манлай уяач Онон гуайтай уулзан жүчээг нь үзэж сонирхон цөөн хоногт нэлээдгүй зүйл сурч мэдсэн. Мянга сонсохоор нэг үз гэдэгчлэн түүнээс хойш манай уяачдын моринд хандах хандлага, уях арга барил нь нэлээд өөрчлөгдсөн шүү.
-Холбооны үйл ажиллагаа жигдрээд ирэхээр уяачдын амжилт ч гэсэн тогтмолждог сайн талтай?
-Сүүлийн 4-5 жил хаврын уламжлалт бооцоот уралдааныг нутгийн бизнесмен Баттүшиг гэдэг залуу зохион байгуулж байна. Энэ жил анх удаа Тосонцэнгэл суманд Завхан аймгийн зүүн бүсийн уралдаан болж манайхаас 19 морь, 22 уяач очиж оролцон нэг түрүү, найман айраг авч амжилтаараа бүсдээ тэргүүллээ. Ер нь манай сум аймгийн хэмжээнд хэзээнээсээ хурдан адуугаараа алдартай. Ойдовын халтар, Бүрлэндоржийн бор, Өлзий-Очирын борлогууд, Сүүлээн хул гээд хурдан хүлгүүд байлаа. Баяр наадмын цуваагаа харж байхад манай наадмынхаа түрүүг гадагшаа алдаад байдаггүй. Энэ нь манай сумын адуу 1970-аад оны эхэн үед Уртбаяр хэмээх зоотехникчийн хөдөлмөрийн үр дүнд Тэсийн азаргаар нэлээд сайжруулсан. “Жаргалын зам” нэгдэл гэж байхад хангамжид өгцөөтэй болчихоод мянга гаруй адуу тараасан гэдэг. Тэр адуу нь Алдархаан, Яруу говийн сумдад очиж хурдалж байсан түүхийг манай ахмад уяачид ярьдаг. 2009 онд манай суманд “Очирваанийн хурд” баруун бүсийн даншиг болж аймгийн Алдарт уяач Мөнх-Очир агсны Аварга хээр морь улс, бүсийн наадамд айрагдаж, түрүүлж байсан хурдан хүлгэдтэй уралдан айргийн гуравт давхиж, нутгийнхаа адууны хурдыг баталсанд Тэлмэнчүүд бид баяртай байдаг юм.
-Сумын хэмжээнд хичнээн цолтой уяач байдаг вэ?
-Намайг ажил авахад аймгийн Алдарт уяач найм, сумын цолтой уяач байгаагүй. Энэ найман жилийн хугацаанд есөн хүнд аймгийн Алдарт, 14-15 хүнд сумын Алдарт уяач цол олгож, хөдөлмөрийг нь үнэлсэн.
-Тэгвэл нутгийн адууны удам угшлыг сайжруулах тал дээр хэрхэн анхаарч байна?
-Тэлмэн сумын уугуул МУ-ын Алдарт уяач Энэбишийн Ганбат Завхан аймгийн 80 жилийн ойгоор хязаалан үрээ бэлгэнд өгсөн. Тэр нь Цагаан тамгат нэрээрээ Завхан аймагтаа алдаршсан адуу. Аймагт хоёр ч удаа аман хүзүүдсэн. Тойргийн сумдын наадмуудад айраг, түрүү алдаж байгаагүй хурдан азарга. Намайг тэргүүн болсноос хойш 2010 онд Тэлмэн ногоон гэдэг шинэ монгол адуу бэлэглэсэн. Араб эцэг, монгол эхтэй энэ азаргаар Тэлмэн сумын адууг сайжруулахын тулд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд би өөрөө гардаж тэжээлээ. Даагандаа ирээд шүдлэндээ Хөвсгөлийн Цэцэрлэг сумын 90, Тэлмэн сумынхаа 80 жилийн ойд түрүүлсэн. Мөн аймгийн баяр наадамд айргийн гуравт хурдалсан. Хязааландаа аймгийн наадамд түрүүлээд, Эрдэнэхайрхан, Алдархаан сумдын ойд азаргатай уралдаж түрүүлсэн. Ноднин Завхан аймгийн 90 жилийн ой, баруун бүсийн даншиг наадамд эрлийз дээд насны ангилалд айргийн тавд хурдаллаа. Манай сумын харьяат, аймгийн Алдарт уяач Намсрайжавын Батцоож гэдэг залуу уяа сойлгыг нь тааруулдаг. Ийнхүү уралдуулж байгаа нь бусад сумын уяачдын ногоон азарганд гүүгээ тавьж шинэ монгол адууны төлтэй болох хүсэл эрмэлзлэлийг бадраах, Тэлмэн сумынхаа адууг сурталчлах зорилготой байсан. Энэ жил бид хуралдаад тавдугаар сарын 20-ноос зургадугаар сарын 20-ны хооронд нэг гүүг 500 мянган төгрөгөөр тавиулахаар болсон. Хээлтэй гүүнүүдийг тусгай маллагч 11 дүгээр сар хүртэл маллана. Шинэ залуу азарга учраас энэ жил 12 гүү байхаар тооцож үржлийнхээ ажлыг явуулж эхэлсэн. Одоогоор зургаан гүүтэй байна. Би өөрөө малын эмч мэргэжилтэй. Түүн дээрээ тулгуурлаад үржил селекцийн ажлыг явуулж байна.
-80 жилийн ойгоор ирсэн Цагаан тамгатай азарга хэдэн гүүтэй байгаа вэ?
-Хээр азарга 13-14 хүрэхээр нь Ганбат Алдарт адуундаа байг гээд авч яваад оронд нь шинэ монгол адуу өгсөн нь энэ юм. Сүүлийн 2-3 жил их хурдан байгаа Пүрэвжавын Баасандоржийн халиун азарга Цагаан тамгатын төл. Аварга хээрийн эзэн Мөнх-Очир агсны адуунд тавигдаж байсан юм. Тэндээс манай “Өгөөмөр” багийн адуучид 4-5 үрээ авч азарга тавьсан.
-Эрлийз адууны дасан зохицох чадвар хэр байна?
-Энэбишийн Ганбатын бэлэглэсэн ногоон азарга, миний худалдаж авсан гэдэг хүрэн халзан хоёрыг дааганд нь Сэлэнгийн Орхонтуулаас “Макс” Ганбаагийн адуунд байхад нь өвөл 12 дугаар сард ачиж авчирсан юм. Орхонтуулын адуу чинь ялаа шумуултай учраас нэг их таргалдаггүй юм билээ. Туранхай дааганууд ирсэн. Гэхдээ би гурван га-д малын тэжээлийн ургамал солоом тариалсан учраас түүгээрээ өвөлжингөө тэжээж онд оруулсан. Энэ жилээс л дасан зохицож байгаа юм байлгүй, таргалах янзтай байна. Шинэ цагийн адууны нэг давуу тал нь тэжээл авахдаа сайн юм билээ.
-Ингэхэд тэргүүн хэзээнээс хурдан хүлгийн уяа тааруулж, уяачийн эрдэмд шимтэх болсон бэ?
-Би 2003 онд Мал үржлийн алба байгуулагдсаны 80 жилийн ойг тэмдэглэж дааганы уралдаан зохион байгуулсан юм. Сумын наадамд айргийн гуравт, миний зохион байгуулсан тэр баярт айргийн дөрөвт хурдалсан цавьдар халзан даагыг ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн Намсрайжавын Бямба-Очир гэдэг сайхан ах минь надад бэлэглэсэн. Дараа жил нь 2004 онд хоёр ч багийн наадамд түрүүлж, сумын баярт зургаалсан. Тэгж л өөрийн гэсэн адуутай болж уралдуулж эхэлсэн дээ. 2008 онд хул азарга авсан нь бас л сайн адуу байсан. Гэхдээ үржлийн азарга болгож, үр төлүүд нь сайн давхиж байна. Мөн 2010 онд Энэбишийн Ганбатаас хүрэн халзан даага худалдаж аваад хязааланд нь Тэлмэн суманд түрүүлгэж, Идэр сумын наадамд аман хүзүүнд хурдлуулсан. Өнгөрсөн жил Цагаанчулуут сумын сургуулийн 60 жилийн ойд соёолон түрүүллээ. Одоо шинэ зургаатай азарга бий. Мөн Тосонцэнгэл сумын уугуул “Уулс трейд”-ийн захирал Галбадрах Завхан аймгийн уяачдын холбоонд өгнө гээд орос азарга бэлэглэснийг Эрдэнэхайрханы уяачдын холбоо түрүүлж авсан байна лээ. Би найз нөхдөөрөө дамжуулж Эрдэнэхайрханаас тэр хүрэн азарганы нэг эр төлийг авсан. Энэ жил хязаалан болж байна.
-Нутгийн адууны удам угшлыг сайжруулахад хувь нэмрээ оруулж яваа танд дахин талархал илэрхийлье. Ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл №54
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
17 цагийн өмнө Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
Лхагва, 00:26 минут Эндүүрэгдээд эзнээ олжээ -
Даваа, 14:11 минут Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
Ням, 15:17 минут Ярилцах болзол хангагдав -
11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 23 -нд Янзага зээрд -
11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө… -
2025 оны 9-р сарын 24 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан дааган… -
2025 оны 9-р сарын 20 -нд Д.Доржцэвээн: Монголчууд эртнээс Дамдин Сандүв бур… -
2025 оны 9-р сарын 16 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач С.… -
2025 оны 9-р сарын 16 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан шүдлэн… -
2025 оны 9-р сарын 16 -нд Түмэн эх Бүлтгэр халзан -
2025 оны 9-р сарын 10 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.… -
2025 оны 9-р сарын 10 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал… -
2025 оны 9-р сарын 04 -нд МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн … -
2025 оны 9-р сарын 03 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.… -
2025 оны 9-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
2025 оны 8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас… -
2025 оны 8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни… -
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү... -
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты… -
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү… -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл… -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд… -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд М.Энхтайванбаатарын зээрд халзан даага … -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл… -
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ -
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ -
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр… -
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл… -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба… -
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна… -
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…

Сэтгэгдэл бичигдээгүй байна