Сумын Алдарт уяач Г.Аюурзана: Гурван удаа шилдэг уяачаар шалгарсан

2015 оны 5-р сарын 29 -нд

Төв аймгийн Лүн сумын шилдэг уяачаар гурвантаа шалгарсан сумын Алдарт уяач Ганбаатарын Аюурзанын ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Орон нутгийн чанартай наадмаас 100 гаруй айраг, түрүү хүртсэн гэж байна. Хэзээнээс хурдан хүлгийн уяа сойлго тааруулах болсон юм бэ?
-2003 оны сүүлээр морь гардан уяж эхэлсэн дээ. Хамгийн анх хүүхдийн үсний найранд Хэнтийн Баян-Овоо гаралтай зээрд морио айрагдуулж, морь уяхын сайхныг мэдэрсэн дээ. Тэр зээрд морийг аймгийн Алдарт уяач Ганбат гэдэг хүн Балдандорж ахад бэлэглэсэн юм билээ.
-Балдандорж нь танд бэлэглэсэн юм уу?
-Үгүй ээ, би “Наранбулаг хан” компанийн морьдыг уядаг юм. Балдандорж гэдэг нь манай компанийн захирал л даа. Хавчиг морь авчраад уяагүй байхад нь би уяад өвлийн хоёр ч уралдаанд айрагдуулсан. Зээрд мориноос гадна тэр уралдаанд хонгор азаргаа айрагдуулж байлаа. Хонгор азарга Ойвон Мандах гэдэг хүний адуу. Дүнжингаравт уралдуулах гээд урд өдөр нь 100 метрт ухасхийлгэсэн чинь эндчихсэн. Миний айраг, түрүүний голыг Гуулин зээрд морь, хонгор азарга, манай дүүгийн сартай зээрд морь, сартай хул морь л нугалсан даа.
-Унаган адуугаар түлхүү наадаж байна уу?
-Авмал адуугаар голдуу наадаж байна даа. Дорнодын Матад, Дорноговийн Сулинхээр болон Сүхбаатарын хэд хэдэн сумаар явж адуу авсан. Сүүлийн үед халтар, халиун азарганууд сайн давхиж байна. Халтар азарга нь Сүхбаатарын Халзан угшилтай. Халиун азарга нь Дорноговийн Өргөн угшилтай, соёолон болох жилээ ирээд хоёр, гурав ч айрагдсан. Түүнээс өмнө даагандаа Өргөн сумандаа айрагдаж байсан юм билээ. Энэ мэтчилэн зүүн зүгээс авсан адуунууд сайн давхиж байнаа. 2015 он гараад нэг түрүү, таван айраг хүртчихлээ.
-Алба, амины нийлсэн олон морь уях уу?
-40 арай хүрэхгүй ээ. 20-30-г бол уяна аа. Сүүлийн хоёр жил буюу 2013, 2014 онд улсын наадамд очиж уралдаад 30-50-ын хооронд давхиулж байна. 2013 онд халтар азарга, зээрд үрээ, халтар үрээ гурваа улсад сойсон. 2014 онд нэг азарга, хоёр соёолон, нэг шүдлэн, нэг их морь уралдуулсан. Хүнд ээлж байдаг юм гэсэн, тэр нь хэзээ ирэх юм байгаа юм. Үзээд байна даа. /инээв/ 2014 онд манай сумын ой давхацчихаад хуваагдсан. Дүнжингаравт бол олон жил уралдаж байна аа. Дээд тал нь 18, 22, 25 гээд 30-аас дотогш яваад байгаа. Нэг өдөр айрагдах байлгүй./инээв/
-Анх сэвлэгний найранд морь айрагдуулж байсан гэсэн. Тэгвэл асартай наадмын айргаа хэзээ амссан бэ?
-2006 онд Гуулин зээрд морио сумынхаа наадамд гурваар давхиулсан. 2007 онд манай дүүгийн Сүхбаатарын Дарьганга угшилтай зээрд соёолон суманд дөрвөөр давхисан. Тэр зээрд үрээг хязааланд нь отрын адуунаас авч байсан юм.
-Хэдэн онд сумын Алдарт уяач цолоо хүртсэн юм бэ?
-2011 оны өвөл сумын Алдарт уяач болсон. Мөн 2006, 2013, 2014 оны сумын шилдэг уяачаар шалгарч байлаа. Сумынхаа анхны шилдэг уяач нь би. Манайх 2006 оноос сумын шилдгүүдээ шалгаруулдаг болсон юм. Юм авах нь яахав, нэг их юм зүүчихээд амжилт гаргахгүй бол хэцүү шүү дээ. Тэгж бодоод хичээдэг л юм. 2013 онд 10 гаруй айраг, түрүү, 2014 онд дөрвөн түрүү, таван айраг авсан байна лээ.
-Өлзийт хороололд ирээд удаж байна уу?
-5-6 жил болж байна. Олон том уяачдын дунд сайхан л байна. Очоод заалгаад авахгүй ч тийм моринд иймэрхүү ажил хийдэг юм байна гэдгийг харж байна. Дээр нь олон хүнтэй танилцаж байна.
-Шинэ цагийн адууны шандсыг шалгахаар зэхэж буй бололтой?
-Ахалтек үүлдрийн азарга байгаа юм. Туркменээс нэг казак нөхөр оруулж ирсэн юм билээ. Энд ирчихсэн байхад нь ноднин 25 саяар аваад аль сайн гэсэн хэдэн гүүгээ хураалгачихсан. Үүнээс гадна манайд хоёр эрлийз адуу бий. Нэг нь Иточу Энхбатынхаас авсан нэгдүгээр үеийн байдас. Энэ жил унагалах байх. Нөгөө нь Дорноговиос Отгонжаргал гуайгаас хээлтэй Тува гүү авсан. Гэдсэнд ирсэн унага нь энэ жил шүдлэн.
-Ер нь хаа хаанаас адуу авсан бэ?
-Шүдлэндээ улсад түрүүлж, Хотгойд, Говьшанхад айрагддаг, хязааландаа улсад түрүүлсэн МУ-ын Алдарт уяач Баатархүүгийн Цахиур хулын гал төл байна. Ноднин Говь-Алтайн Тайшир сумын ойд очиж айргийн гурваар давхисан. Балдандорж ахын маань нутаг байгаа юм. Анх явж байгаа болохоор туршлагагүйтсэн тал бий ч ганзага хоосон ирээгүй ээ. Хул үрээ маань даагандаа Сүхбаатартаа хоёр түрүүлж, нэг аман хүзүүдээд, Лүнгийн сургуулийн ойд ирж түрүүлсэн. Өнгөрсөн намар нэг түрүүлж, нэг айрагдан, улсад 40 хэдээр давхисан.
-Олон газар наадаж байв уу?
-Өвөрхангайн “Арвагар хээр”-ийн хаврын бүсийн уралдаанд очсон. Булганы Гурванбулагийн хүн эмнэлгийн 70 жилийн ойд ганц соёолонтой очиж айрагдуулсан. Мөн Булганы Могод ч явж байлаа. 2008 онд Архангайн Өгийнуурт наадмын дараахан гурван нас уралдсан юм. Тэнд сартай хул морио хол түрүүлгэсэн. Төв аймгийнхаа ихэнх сум, Булганы Баяннуур, Дашинчилэн, Гурванбулаг, Могод, Архангай аймгийн Батцэнгэл, Өгийнуур луу өвөл, хавар, зунгүй явж уралддаг.
-Нэг дор олноор нь түрүүлгэж, айрагдуулсан бахдалт наадам олон уу?
-50-60 морин дунд их морь угсраагаар нь оруулж үзсэн. Хязаалан, соёолон бол хоёр, гурваар нь айрагдуулж байсаан. Сайхан л байдаг юм. Дүү бид хоёр морь малаа хулгайд алдаж, явган үлдчихээд хоёр морь худалдаж авсан юм. Тэгсэн манай найз “чи наадахаа уяж нүдний булай болов” гэхээр нь нэгийг нь унаж, нөгөөд нь ажил хийсээр байгаад Цагаан хөтөлд жил бүр болдог хаврын уралдаанд хоёр, гурваар угсраагаар нь оруулж байлаа. Зээрд морь маань тэр жил дөрвөн удаа аман хүзүү, гурван удаа айргийн гурваар хурдалсан. Тэр жилийн наадмууд сэтгэлээс гардаггүй юм.
-Сэтгэлийн мухарт хадгалагдсан бахархалт наадмууд олон байх болутгай. Ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл №63

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 12:28 минут МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
Лхагва, 12:01 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
Мягмар, 12:59 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
Сэтгэгдэл бичигдээгүй байна