П.Бадрал: Миний морьд бүгд хөлтэйгөө олон жил сайхан давхисан нь аавын алт шиг үнэтэй сургаалтай холбоотой
А.Тэлмэн
2015 оны 5-р сарын 28 -нд
Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Алдарт уяач П.Бадралын ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Алдарт сайхан намаржиж байна уу. Таны удамд хусуур сойз зүүсэн уяачид олон байв уу?
-Сайхан намаржиж байна. Холын зочид та бүхэн аяны богц дүүрэн биз ээ. Манай аав Ц.Пүрэв гэж аймгийн хоёр удаагийн аварга малчин хүн байлаа. Харин ээж маань залуудаа моринд эр хүнээс дутахааргүй, хол ойрыг морины сайнаар туулдаг, үйлэнд уран бүсгүй байсан. Миний ээж 40-өөд морь сургахдаа морь зогсоож үзээгүй хүн. Нэг шүдлэн үрээ сургаж байсан чинь ам нь дийлэхгүй баруун хойш авч давхиад Дундговийн нутаг орж байсан гэж ярьдаг юм. Баян-Овоо сумын харьяат, олон түмэндээ Монхор хэмээн алдаршсан Р. Дэндэв гэж буурал уяачийн хүү Гөлөг миний нагац ах байсан. Гөлөг ахынхаа хурдан морийг 1974 оноос эхэлж Унаж, түрүүлгэж айрагдуулан, ахыгаа баярлуулж явлаа. Намайг моринд ороход тэр хүн их нөлөөлсөн. Түүний хажуугаар Д.Цэрэнпил гэж сумын Алдарт уяачийн аав одоо 79 настай аймгийн Алдарт уяач Буяннэмэх гэж сайхан өвгөн надад маш их нөлөө үзүүлсэн. Гөлөг, Цэрэнпил гэж хоёр хүний буянаар л хурдан морь уяж, өнөөдөр та бүхэнтэй ярилцаад сууж байна.
-Унаач хүүхэд байж байгаад уяач болсон юм байна. Хэдэн онд анх бие даан морь уяв?
-1979 онд анх морь уяж, гурван бага насны морьтой Баян-Овоо сумынхаа наадамд ирж, шүдлэн үрээгээ айргийн таваар давхиулсан. Даагаа долоод, соёолонгоо 11-ээр оруулчихаад их урамшиж, их баярлаж билээ. Тэр үед нэгдлийн олон малтай аав маань морь уяхад тийм ч таатай ханддаггүй байсан. Ингээд цэрэгт яваад, 1987 онд халагдаж ирээд Цогтцэций, Баян-Овоо сум хоёр нийлж наадам хийхэд морь уяж уралдуулсан. Тэнд миний өсгий цагаан хээр морь айрагдаж түүнээс хойш моринд эргэлт буцалтгүй орсон доо. 1987, 1989 онуудад тун ч одтой наадсан. Зарим жил нь зуншлага муугаас болоод наадаж байсангүй.
-Та хэдэн онд сумын Алдарт уяач болсон бэ?
-Сумын Алдарт уяачийг надад хожуухан өгсөн. Дээр үед чинь цол байхгүй байлаа ш дээ. Тэгээд ноднин надад сумын Алдарт уяач цолыг олгосон.
-Тэжээлийн морийг уяхгүй байгаа гэж байна. Зундаа бол морь малаа уяж байгаа биз дээ?
-Огт уяхгүй ч гэж хэлж болохгүй. Зундаа сумынхаа наадамд уялгүй яахав. Энэ жил овоо тахилгын наадамд хоёр үрээ уясан. Би ноднин өвөл Сүхбаатар аймгийн Халзан сумаас авчирсан нэг сайхан хээр азарга аймгийнхаа Алдарт Буяннэмэхээс авч тэжээж уяж үзсэн. Дандаа сайхан шигшмэл азарганууд уралдахад хорин хэдээр ирж байна лаа. Тэндээс морийг тэжээгээд уяж болох юм байна гэсэн бодол төрсөн шүү.
-Аав тань таныг морь уяхад яагаад дургүйцдэг байсан юм бэ?
-Аав маань нэгдлийн хонин сүргийг голчлон малладаг байсан. Өөрөө морь уядаггүй. Нэгдлийн олон малтай ажил их байхад морь малтай ноцолдлоо л гэж зэмлэнэ л дээ. Уг нь өөрөө морь уявал ч уяна л даа. Даанч тэр бүр цаг зав гарахгүй байсан болохоор л тэр. Сүүлдээ ч эвлэрсэн л дээ. “Миний хүү морио сайн эдэлээрэй, мориныхоо хөлөнд цус буулгав. Тавганд нь цус буулгав, бага насны адуу унахдаа газрын уруу битгий давхиарай, цээжийг нь авав” гээд л байнга захина. Би ч үүнийг нь байнга санаж явдаг юм. Морьдоо сайн давхиулж байсан минь аавын л буян юм шүү дээ. Миний уядаг, айраг түрүү дуулгаж байсан морьд бүгд хөлтэйгээ олон жил сайхан давхисан нь аавын алт шиг үнэтэй сургаалийн ач. Энд мэдээж дээр дурдсан нагац ахын нөлөө ч их бий. Би чинь Нонио Дэндэв угшлын хурдан адуугаар олон жил сайхан наадлаа. Цогтцэций сумын аймгийн Алдарт уяач Б.Шийхэр миний бас нэг нагац ах маань байгаа юм. Манлай сумын хурдан морьт Занданбал гэдэг хүний эрлийз Дон үүлдрийн адуу “Дон хээр” азарганы төл хээр азаргыг Шийхэр ах надад өгсөн юм. Тэрний төл нь Баян-Овоо сумын 70 жилийн ойд түрүүлж байсан. Адуу гэдэг бол сайхан удамшдаг, бөх ч ялгаагүй удамшдаг гэдгийг би өөрийн амьдрал дээр мэдэрч яваа хүн. Би сумынхаа наадамд бөх, морио цоллочихдог.
-Анх морь бөх цоллох эрдмийг хэнээр заалгаж байсан бэ?
-Миний нагац ах Гөлөг морь сайхан цоллодог байлаа. Харин бөхийн тухайд миний авга ах МУ-ын төрийн хан хуурч Цэрэндоржийн МУ-ын хурц арслан Дэмүүлийн тухай гаргасан номыг нь сумынхаа дэлгүүрээс авч анх уншиж байлаа. Энэ номонд ёстой л “орсон” доо. Монголын үндэсний бөх, тэр дундаа аварга арслангууд ямар сайхан улсууд байдаг юм бэ гэдгийг биширч сүүлдээ Дэмүүл арслангийн тухай бичсэн сонин сэтгүүлийг шимтэн уншиж, зарим үедээ нулимс унагадаг болсон. Ингэж л бөхөд хорхойсож, бөх цоллох болсон юм.
-Удам дагаж хүүхдүүд морь уяж байна уу?
-Миний өөрийн удмаас гэвэл аймгийн Алдарт уяач Б. Цээнзэн, миний ээжийн удмаас нагац ах Б. Шийхэр нарын уяачид байна. Бас миний нагац эгчийн нөхөр МУ-ын Алдарт уяач Ц.Жанж гэж Манлай сумын уугуул хүн бий. За тэгээд хадам хөгшин маань Өмнөговь аймгийн Ханбогд сумын харьяат МУ-ын аварга малчин, аймгийн Алдарт уяач Жамбал гэж хүн байлаа. Харин би хоёр хүү, нэг охинтой. Хөвгүүд маань зэлнийхээ адуун дунд үймээд, адуугаа уяад л явж байна. Одоо нас нь бага л даа.
-Та хаанахын угшилтай адуугаар наадаж байна даа?
-Одоогоор гурван азарга адуутай. Үүнээс Дэндэв угшлын саарал, хар халзан азарганууд бий, Сүхбаатар аймгийн угшилтай хээр халзан азарга бас бий. Сая бас зүгээр байж чадахгүй Ханбогд сумаас манай хадмынхны угшлын адуунаас цэгээн ухаа үрээ авчирсан. Одоогоор гүү хураалгаагүй, хадгалаад л байж байна.
-Дэндэв угшлын адууны талаар дэлгэрүүлж яриач? Таныг нутгийхан тань их сайхан домог яриа мэддэг юм билээ.
-Тэр адууны угшил манай Баян-Овоогоор битүү тарсан. Аймгийн Алдарт уяач Ц.Буяннэмэх гээд 40 гаруй настай идэрхэн сайхан уяач одоо хурдлуулаад явж байна. Буяннэмэх чинь Нонио Дэндэв гэж хүний ач хүү, Дэндэв угшлын адууны гал голомт дээр байгаа хүн. Дэндэв гуай чинь миний ээжийн талын хүргэн хүн байсан юм билээ дээр үед. Миний адуунд энэ л угшлын адуу голлодог. Цогтцэций сумын мундаг их уяач Юндэн гэж хүнээс Нонио Дэндэв хурдан хүрэн азарга аваад манай хууччуулд тавьж өгч байсан юм билээ. Тэр хүрэн азарганы үр төл хурдлаад явж байна. Дэндэв угшлын адуу манай Баян-Овоо нутагт олон бий дээ. 1946 онд Санжааренчин гэдэг хүнээс хурдан хээр морь үнэлж аваад, гантай зун бараг арваад километр газраас тэмээгээр ус зөөж, жаахан эрээн бууралтай газар морио хооллож, хөлслөөд, аймгийн наадамд явж түрүүлгэж байхад түүний хүү одоо 79 настай сумын Алдарт уяач Цэрэнпил гэж хүн 12 насандаа унаж түрүүлгэж байсан түүхтэй. Р.Дэндэв 1886 оны хулгана жил төрж, 73 настайдаа бурхан болсон. Тэгвэл 1936 оны хулгана жил төрсөн Баян-Овоо сумын Алдарт уяач Жуурайдорж гэж сайхан хүн байлаа, сумын заан, 73 настай бурхан болсон. Энэ хоёр хүн яг 50 жилийн зөрүүтэй Өмнөговь аймагт Баян-Овоо сумаас морь түрүүлгэж байсан. Энэ 50 жилийн дотор Баян-Овоогийн морьд аймагт айрагдаж байсан ч түрүүлээгүй гэж байгаа юм. Миний анхны хүү 1996 оны хулгана жил төрсөн. Хүүг минь төрдөг жил манай зэлэнд долоон эр унага төрж би яг энэ түүхийг бодож байсан. Р.Дэндэв гуай Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутагт нүүж явахад долоон эр унагатай байж, дараа нь долоон эр унага нь хязааландаа ялгараад алга болохоор нь хайгаад явж байтал Дэлгэрхангай сумандаа оччихсон зэллэж байсан газрын дэрсэн дээр зэрэгцээд зогсож байсан гэсэн. Анхны маань хүү төрдөг жил тэр долоон эр унага уясан зэлэн дээр дэрс цувраад ургачихсан байхаар нь би гайхаж, бэлгэшээж байсан, миний хүү сайн уяач болох байхаа.
-Танай нутгийн бахархал болсон ямар, ямар уяачид байна вэ?
-Манай орон нутгийн сайн сайн уяачид олон бий. Дэндэв, МУ-ын аварга малчин Г. Аюурзана гэж өсгий цагаан зээрд азаргатай, олон түмэндээ их алдаршсан загал морьтой уяач явлаа. Одоо ч уяач бидэнд өмөг түшиг болсон сайхан буурай байгаа юм. Жинхэнэ монгол эрх хүн л ийм байдаг болов уу гэмээр сайхан эр явлаа, залуудаа. Миний хамаатан аймгийн Алдарт уяач Б.Цээнзэн олон жил ард түмнээ баясгаж, олон сайхан буянгуудаа сайхан давхиулсан. Өмнөговь аймгийн Алдарт уяач Жуурайдорж гэж манай Баян-Овоо сумын бидэндээ сургаалаа хайрласан мундаг буурал байна. Мөн өндөр Бүрэнтөгс гэж сумын Алдарт уяач гээд олон мундаг уяачдын хурдан хүлгүүд нутаг орныхоо нэрийг гарган хурдалсаар л байгаа юм шүү дээ. Мөн сумын Алдарт уяач Цэрэнпил, Санжмятав, Сугар, С.Одсүрэн нарын уул шиг түшигтэй өвгөд байна.
-Та аймгийн Алдарт уяач Жуурайдорж гуайн тухай бидэнд дэлгэрэнгүй ярьж өгөөч?
-Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын заан, аймгийн Алдарт уяач Жуурайдорж гэж хаана ч хэн ч харсан “сайхан Монгол эр” гэж дуу алдахаар сайхан хүн байсан. Дээр үед Баян-Овоо сумын наадамд морины уяагаа дөрвөлжлөөд шонгоо татчихаар бүх уяач нар морьдоо уядаг байсан. Одоо бол тэнд нэг уяа, энд нэг уяа, морьдоосоо олон машин тэрэг гээч. Дээр үед аймгийн Алдарт уяач Жуурайдорж гуай морины дөрвөлжилсөн шонг нар зөв эргэн морины уяа тойрч алхаад чимээгүйхэн явж байгаад, энэ л сайн давхина, илүү байна гэсэн морин дээр заавал зогтусч хардаг тийм хүн байсан. 1997 онд манай аав бурхан болчихоод би морь уяагүй. Тэгсэн наадмын урьд өдөр Жуурайдорж гуайн шон дээр очтол за дүүдээ морь үзүүлнэ, чи шинж гээд намайг шон дээр дагуулж очсон. Шонгоо сунгаад татчихсан, тэнд хэд хэдэн уяачдын шон байгаа юм. Хамгийн өмнө талд сумын Алдарт уяач Одсүрэн гэж өвгөний шонд олигтой юм харагдсангүй. Цаахна нь Отгонбаатарын шон байсан. Тэнд нэг хар үрээ нүдэнд тусаад энэ хар үрээ ч нэг айрагтай гэчихээд, цааш Мижигдорж гэж хүний шонд сайхан хул үрээ зогсож байсан. Энэ үрээ маргаашийг хүлээж байна, түрүүлнэ гээд, хойшоо явж, Жуурайдорж гуайн олон хонгор морин дээр ирэхэд гурван хонгорын голын хонгор ч айрагтай юм байна. Хонин цагаан үрээ чинь маргааш шууд түрүүлнэ гэж би хэлсэн. Миний хэлсэн морьд яг л орсон. Тэнд би ганц морь л мэдээгүй, тогос хар гэж 19 настай хурдан хар морь түрүүлсэн. Энэнээс бүр өмнө 1989 онд 25 настай залуу сайхан байлаа. Шүдлэн хүрэн үрээ сумын наадамд уяад оччихсон. Хүрэн үрээгээ эмээллэх гээд шонгоос гаргаад хөтлөхөд “хүү минь энэ чинь хэдэн настай юм бэ” гэж Жуурайдорж гуай надаас асууж байна. Шүдлэн үрээ гэхэд хээг гэж толгой сэгсрээд гаргаж байсан, тэр үрээ минь түрүүлээд л ирж байсан.
-Та бас морь сайн шинждэг байх нь ээ. Морь шинжих эрдмийг хаанаас сурав?
-Ер нь нутгийн буурлуудын яриа хөөрөө, хүний өөрт заяасан удам ч юм уу шинжих авьяас байдаг. Гүү хавар унагалдаг шүү дээ. Тэр үед манай адуунд энэ л нэг зүгээр унага байна шүү гэж харсан унага хоосонгүй байдаг юм. Унаганаас нь танина гэж тэр. Хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа гэдэг дээ. Морь шинжих арга ухааныг яг надад заагаад хэлсэн хүн байдаггүй. Өвгөдийн ярианаас сонсоно, үеийн залуус хоорондоо ярилцана, нэгнээсээ нуудаггүй, тийм байдаг юм байна гээд л. Ц.Буяннэмэх, Б.Цоггэрэл, Ц.Энхтайван, С.Зоригт, Б.Бүрэнтөгс гээд л үеийнхээ сайхан уяачидтай ярилцана, энэ эндээ тийм байна, тэрийг нь хар даа ч гэдэг юм уу. Бас манай сумын нэг үеийн аварга адуучин Ноов гэж хүн надад маш их юм сургасан даа. Надад нэг сайхан зээрд азарга бэлгэнд өгч үр төлөөр би айраг авч л байлаа. Ер нь адууны тэнгэртэй хүн дээ. Одоо Цогтцэцийд амьдарч байгаа.
-Ярилцлага маань өндөрлөж байна. Танд баярлалаа.
-Биднийг зорин ирсэн “Тод магнай” сэтгүүлийнхээ хамт олонд баярлалаа. Ажлын амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл №36

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна