Аймгийн Алдарт уяач Э.Балжинням: Адуу гэдэг бусдаасаа хийморилог мал
А.Тэлмэн
Завхан аймгийн Завханмандал сумын уугуул, аймгийн Алдарт уяач Э.Балжиннямын ярилцлагыг хүргэж байна.
-Хурдан хүлгийн уяаг тааруулах болсон үеийн дурсамжаас яриагаа эхэлье?
-1970 оноос эхлээд л морь уяж байна даа. Түүнээс хойш хэдэн жил болж байгаа юм бэ дээ?
-43 жил болж байна?
-Тийм билүү. Анх 16 настайдаа л хурдан морь уяж байлаа. Түүнээс хойш 43 жил болсон байна. Цаг хугацаа ч хурдан юм даа. Мэдээж хүний амьдрал юм болохоор зарим жил морь уяхгүй өнжиж байсан. Гэхдээ сүүлийн 20-иод жил бол тасралтгүй морь уяж, тойргийнхоо сумдын наадмаас түрүү, айраг авч байна. Авмал ч, унаган ч аль аль нь хурдлаад сайхан байна.
-Уяач нь сайн, басхүү өмтэй байна гэсэн үг байх даа?
-Аз хийморь ч юм уу хүний муу гэсэн адууг хүртэл аваад давхиулж байсан удаа надад бий. Яаж ч уяад арав дотор л ирэх юм гээд байхаар нь Увсын Баруунтуруунаас нэг хээр үрээ авсан. Эзэн нь өгөхдөө “Наадах чинь удам угшил гээд байх юмгүй. 10 адуу үсэргэхэд 10 дээр л ирдэг юм. Та юунд нь дурлаад байгаа юм бэ?” гэж хүртэл асууж байсан.Тэгээд соёолон үрээ авчраад аймгийнхаа 80 жилийн ойгоор түрүүлгэж байлаа. Бас Сүхбаатарын Дарьгангаас Гөлгөө гэдэг хүний адууны нэг үрээ авчирсан. Даагандаа сумын наадамд дөрөвт давхисан. Алсдаа давхих байлгүй гээд хүлээж байна.
-Хурдан морь танина гэдэг уяачийн маш том эрдэм шүү?
-Хүн амьдралынхаа туршид их зүйлд суралцдаг шүү дээ. Уг нь би чинь малын эмч мэргэжилтэй хүн шүү дээ. Улаанбаатар, Завхан хоёрын дунд малын тууврын экспедицийн малын эмчээр 10 жил ажилласан. Ухаандаа би гэдэг хүн таминий хоолыг бэлтгэх албанд 10 жил зүтгэсэн гэсэн үг. Тууврын замд мал өвчин тусна, тарга тэвээргээ алдахаас эхлээд асуудал юу эс гарахав. Гэхдээ тэр арван жилд би гэдэг хүн их зүйл сурсан шүү.
-Би андуураагүй бол та түрүүн нэгдлийн адуу маллаж байсан гэх шиг болсон?
-1979 онд цэргээс халагдаж ирээд “Шинэ амьдрал” нэгдлийн адуу маллаж байсан.Өмнө нь адуу хариулж байсан хүмүүс малаа таньдаггүйгээс ч юмуу ямар нэг шалтгаанаас болоод өрөнд орчихоод байдаг байсан болохоор надад “чи нэгдлийн адууг жаахан өсгөөд өг” гээд 375 адуу хүлээлгэж өгч байлаа. Тэгээд түмнийхээ итгэлийг алдахгүй гэж хичээсээр таван жилийн дараа 869 адуу хүлээлгэж өгч байсан юм.
-Малын эмч мэргэжлийг хэзээд нь эзэмшсэн юм бэ?
-Техникумын хоёрдугаар курст байхдаа цэрэгт явчихгүй юу. Тэгээд цэргээс халагдаж ирээд нэг хэсэг нэгдлийн адуу маллаж байгаад, тууврын эмчээр ажиллахгүй юу. Тэр ажлаа арван жил хийгээд эрүүл мэндийн байдлаас болоод хүлээлгэж өгсөн.
-Тэгээд л ер нь морь уясан байх нь ээ?
-Тэгж ойлгож болноо. Морь уясан цагаас хойш бүсийн наадмуудаас найман түрүү, 20 гаруй айраг, сумын наадмаас 17 түрүү, 40-өөд айраг авсан байна лээ. Тэр амжилтыг маань харгалзан үзэж 2003 онд аймгийн Алдарт уяач цолыг олгосон. Нээрэн Алдарт цолоо авснаас хойш Дөрвөлжин сумын наадмаас нэг түрүү, нэг айраг, Алдархаан сумын наадмаас бас нэг түрүү авсан юм байна. Алдархааны наадамд азарга түрүүлгэсэн. Бас сумынхаа наадмаас дөрвөн түрүү, Ургамалаас хоёр айраг авсан юм байна.
-Алдартын нэрийн хуудас болсон ямар хурдан хүлгэд байдаг вэ?
-Миний унаган шар хээр морь байна даа. Дааганаасаа эхлээд соёолон хүртлээ сумынхаа наадамд түрүүлж, хавчигтаа тавласан адуу.Нийлснээсээ хойш нэг удаа гуравт хурдлаад аймгийн 70 жилийн ойд очоод эндчихсэн юм. Тэгээгүй бол намайг олон жил баярлуулах байсан хүлэг л дээ. Ярья гэвэл олон сайхан буянгуудаа нэрлэж болох ч энэ удаа шар хээрийгээ дурсъя гэж бодлоо.
-Хээрээр гэр хэцээр дэр хийсэн уяачдын хувьд баяр наадмын тухай дурсамж гэдэг барагдашгүй түүх байдаг.Түүнээсээ манай уншигчдад хуваалцаач?
-Увс аймгийн Завхан суманд наадам болно гэж дуулаад нэг жороо морьтой, бас нэг хөтөлгөө морьтой яваад очлоо. Тэр үед одоогийнх шиг машин тэргээр ачна гэж байсангүй. Цагаан өвсний адууг хөлөөр нь аваад очиж байхгүй юу. Тэгсэн хөтөлгөө морь маань хоёр дээр, жороо морь нь гурав дээр давхидаг юм. Тэр залуу насны санаандгүй сайхан наадам байсан шүү. Бас энд тэнд явахад эмч болсны хэрэг цөөнгүй гарнаа. Нэг наадам дээр Ургамал сумын Давааням гэдэг хүний морь бахардчихлаа гээд улс амьтан тариа хийе гээд сүйд болоод байхаар нь “зүгээр цус авчихъя” гэж хэлээд хатгаж хөл дээр нь босгож байлаа.
"Тод магнай" сэтгүүл Завхан аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна